II Иохан Паул: Засвар хоорондын ялгаа
б r2.6.4) (робот Арилгаж байна: hi:पोप जॉन पॉल |
б r2.7.1) (робот Өөрчилж байна: zh:真福若望·保祿二世 |
||
Мөр 180: | Мөр 180: | ||
[[war:Papa Juan Pablo II]] |
[[war:Papa Juan Pablo II]] |
||
[[yo:Pópù Jòhánù Páúlù Èkejì]] |
[[yo:Pópù Jòhánù Páúlù Èkejì]] |
||
[[zh:若望·保祿二世]] |
[[zh:真福若望·保祿二世]] |
||
[[zh-min-nan:Jio̍k-bōng Pó-lo̍k II]] |
[[zh-min-nan:Jio̍k-bōng Pó-lo̍k II]] |
15:59, 17 Хоёрдугаар сар 2012-ий байдлаарх засвар
II Иоанн Павел | |
---|---|
Өргөмжлөгдсөн | 1978 оны 10 сарын 16 |
Сэнтийнээс буусан | 2005 оны 4 сарын 2 (26 жил, 168 хоног) |
Өмнөх | I Иоанн Павел |
Дараах | XVI Бенедикт |
Хувийн мэдээлэл | |
Жинхэнэ нэр | Кароль Иозеф Войтыла |
Төрсөн | 1920 оны 5 сарын 18 Вадовиц, Польш |
Нас барсан | 2 April 2005 Апостлуудын ордон, Ватикан | (84 насалсан)
Улс | Польш |
Гарын үсэг |
II Иоанн Павел (Латин: Ioannes Paulus II, 1920 оны 5 сарын 18 - 2005 оны 4 сарын 2) нь Польшид төрсөн, 264 дэх Ромын пап (1978 оны 10 сарын 16 - 2005 оны 4 сарын 2) юм. Жинхэнэ нэр нь Кароль Иозеф Войтыла (пол. Karol Józef Wojtyła).
VI Адриан (Нидерландад төрсөн, 1522 - 1523 онд пап байсан)-аас хойш 455 жилийн дараа итали биш хүн пап болсон нь II Иоанн Павел бөгөөд мөн тэрээр анхны слав угсаат пап юм.
Дэлхийд энхтайван байдал тогтоохын төлөө, дайны эсрэг үйл ажиллагаагаараа маш их алдартай бөгөөд Зүүн Европт ардчилал тогтооход дэмжлэг үзүүлэх зэргээр шашны хүрээнээс гадуур ч дэлхий дахинд нөлөөтэй хүн байв. Ялангуяа шашин хоорондын харилцааны асуудлыг зөөлрүүлж, бусад шашин шүтдэг хүмүүсийн ч хүндлэлийг хүлээдэг байлаа.
Намтар
Кароль Войтыла 1920 онд Краковийн ойролцоох Вадовицад Кароль, Эмилиа нарын 2 дахь хүү болон мэндэлжээ. Эцэг нь Хабсбургийн армид алба хааж байсан хүн аж.
Тэрээр 8 настайдаа ээжээ, 11-тэйдээ ахаа, 20-тойдоо эцгээ алдаж өнчин хоцорчээ. Тэр үедээ Краковь дахь еврейн нийгэмлэгийнхэнтэй ойр дотно байсан нь хожим Ромын пап болсны хойноо еврейчүүдэд элгэмсэг хандаж байсных нь шалтгаан юм. Түүнийг 19-тэй байхад Герман Польшийг эзлэн авахад сурч байсан их сургууль нь хаагдаж, уурхай, үйлдвэрт ажиллаж, мөн театрын жүжигчин, жүжгийн зохиолчийн ажил ч хийж байв.
1943 онд шашны зүтгэлтэн болохоор шийдсэн боловч тэр үед шашны сургууль хориотой байсан тул хууль бусаар үйл ажиллагаа явуулж байсан шашны нууц сургуульд орж, 1946 оны 11 сарын 1-нд хамба ламын зэрэгтэй болжээ. Улмаар Ватиканы Анжелик шашны их сургуульд дэвшин суралцаж, 1948 онд шашин судлалын докторын зэрэг хамгаалсан байна. Мөн ондоо Польш руугаа буцан, их сургуульд багшилж байгаад 1958 оны 7 сарын 4-нд Краковийн тэргүүн дэд хамба ламаар томилогдож, 9 сарын 28-нд ёслол үйлджээ.
Улмаар 1964 оны 1 сарын 13-нд Краковийн тэргүүн хамба болсон бөгөөд 1967 оны 7 сарын 26-нд кардинал цолтой болсон. 1978 онд Ромын пап VI Павел нас нөгчин, Войтылагийн оролцсон конклаваар 65 настай Альбино Лучиано (I Иоанн Павел) ромын папаар сонгогдсон ч 33-хан өдрийн дараа нас нөгчиж, 1978 оны 10 сард дахин конклав болсон байна. Ийнхүү Войтыла 2 дахь удаагаа конклавт оролцоод 58 насандаа шинэ пап ламаар сонгогдсон байна. (10 сарын 16-нд сонгогдож, 22-нд ажилдаа орсон)
Польшоос пап лам төрсөн нь полшуудын үндэсний үзлийг дэврээж, Зөвлөлт Холбоот Улсын эсрэг хандлага хүчээ авахад нөлөөлсөн юм.
Тэрээр пап байх хугацаандаа дэлхийн 100 гаруй оронд айлчилсан гэдэг.
1981 оны 5 сарын 13-нд Сан-Пьетрогийн талбайд үг хэлж байх үедээ Туркийн иргэн Мехмед Али Ажад буудуулж хүнд шархадсан юм. Түүнийг алах ажиллагааг КГБ санаачилж зохион байгуулсан гэгддэг бөгөөд тэр үед түүний үйл ажиллагаа нь социалист системд үхлийн цохилт өгч байсантай нь холбоотой гэж үздэг. Мөн 1982 оны 5 сард Португалд айлчилж байх үедээ түүний Ватиканд хийж буй шинэчлэлийг эсэргүүцдэг Испанийн нэгэн лам хутга барьж дайран, гэмтээсэн удаатай.
2000 онд Есүс Христийн мэндэлсний 2000 жилийн ой тохиох үеэр урьдын христийн шашинтнуудын еврейчүүдэд хандаж байсан хандлага, загалмайтны армиудын муслимуудад тарьсан гай зовлонг хүлээн зөвшөөрч уучлал гуйн, Галилео Галилейг цагаатгасан юм.
II Иоанн Павел нь амьдралынхаа сүүлийн жилүүдэд Паркинсоны өвчнөөр шаналж байсан билээ.
2005 оны 2 сараас томуу тусч, эмнэлэгт байн байн хэвтэж байгаад 2005 оны 4 сарын 2-ны орой орон нутгийн цагаар 21 цаг 37 минутад 84 насандаа нас нөгчсөн байна.
2005 оны 4 сарын 8-нд болсон оршуулгад нь дэлхийн олон орны удирдагчид оролцож түүнд хүндэтгэл үзүүлсэн юм.
Гадаад холбоосууд
Өмнөх I Иоанн Павел |
264 дэх Ромын пап 1978 - 2005 |
Дараах XVI Бенедикт |
Загвар:Link FA Загвар:Link FA Загвар:Link FA Загвар:Link FA Загвар:Link FA Загвар:Link FA Загвар:Link FA