Аустерлицийн тулалдаан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 28: Мөр 28:


==Удиртгал==
==Удиртгал==
1792 онд [[Францын хувьсгал]] эхэлснээр Европт эмх замбараагүй байдал үүсгэжээ.1797 оноос хойш [[Францын бүгд найрамдах]] улс [[Нэгдүгээр эвсэл]] [[Хоёрдугаар эвсэл]]үүдтэй байлдаж тухай бүрт нь ялснаар [[Бүгд Найрамдах Франц]] улс нь зөвхөн [[Их Британи ба түүний ханлиг улсууд|Британи]]тай дайны байдалтай үлдсэн байлаа.1802 оны 3 сард Франц Их Британи хоёр [[Амейны Энхийн гэрээн]] гэрээ байгуулжээ.Ингэснээр 2 жил орчим Еврод дайнгүй дайжингүй амар жимэр байлаа.Гэвч хоёр улсын өөр өөрсдийн эрх ашгийг эн түрүүнд тавьснаар,энэхүү гэрээг биелэхэд төвөгтэй болсон.Британий засгийн газар 1793 оноос хойш нэмж [[Колони]] улс авч чадахгүй байгаадаа бухимдаж,[[I Наполеон]]ы шаардсанаар [[Малта]] арлийг чөлөөлөхгүй байлаа.Үүнд [[I Наполеон]] уурлаж,бас дээр нь нэрмээс болж Англичууд [[Гайтийн хувьсгал]]ыг зохион байгуулсан гэдгийг олж мэджээ.Үүний дараахан Франц Их Британид дайн зарласан.
1792 онд [[Францын хувьсгал]] эхэлснээр Европт эмх замбараагүй байдал үүсчээ. 1797 онд 5 жилийн дайны эцэст [[Францын Бүгд Найрамдах Улс]] [[Нэгдүгээр эвсэл|Нэгдүгээр эвслийг]] дийлжээ. 1798 онд [[Хоёрдугаар эвсэл]] зохион байгуулагдсан ч 1801 онд ялагдан задарч, зөвхөн [[Их Британи ба Ирландын Нэгдсэн Вант Улс|Британи]] л [[Францын Консулат]]ын эсрэг зогссоор үлдсэн. 1802 оны 3 сард Франц Британи улсууд [[Амьены гэрээ]]г байгуулж, дайсагнасан байдлаа зогсоов. Ийнхүү 10 жилийн дараа Европт энх цаг ирсэн боловч хоёр талын хооронд олон асуудал үлдсэн тул гэрээг биелүүлэх нь улам хэцүү болж иржээ. Британийн засгийн газар 1793 оноос хойш колониудынхаа ихэнхийг алдсандаа бухимдаж, харин Наполеон Англичууд армиа [[Мальта]] арлаас татахгүй байгаад дургүйцэж байлаа. [[Хайтийн хувьсгал]]ыг дарахаар Наполеон нэмэлт хүч илгээсэн нь байдлыг хурцатгаж, 1803 оны 5 сард Британи Францад дайн зарлажээ.


==Гуравдугаар эвсэл==
==Гуравдугаар эвсэл==

13:17, 23 Гуравдугаар сар 2012-ий байдлаарх засвар

Аустерлицийн тулалдаан
Хамаарах дайн: Гуравдугаар эвслийн дайн
Colored painting showing Napoleon on a white horse and General Rapp galloping towards Napoleon to present the captured Austrian standards.
Наполеон Аустерлицийн тулалдааны үед Франсуа Жерарын бүтээл
Огноо 1805 оны 12 сарын 2
Байрлал Австрийн эзэнт гүрэн, Морави, Аустерлиц
Үр дагавар Францын эзэнт гүрний шийдвэрлэх ялалт,
Байлдагч талууд
Франц Францын эзэнт гүрэн Орос Оросын эзэнт гүрэн
Австрийн Хаант Улс Австрийн эзэнт гүрэн
Удирдагчид
Франц I Наполеон Орос I Александр
Австрийн Хаант Улс II Франц
Орос Михаил Кутузов
Хохирол
1500 хүн үхсэн
  • 6940 хүн шархдсан
  • 573 хүн олзлогдсон
15000 хүн алагдаж, шархадсан
  • 12000 хүн олзлогдсон
  • 180 их буугаа алдсан

Аустерлицийн тулалдаан буюу Гурван эзэн хааны тулалдаан нь 1805 оны 12 сарын 2 нд I Наполеоны удирдлага дорх Францын эзэнт гүрэн нь I Александр ба II Францын удирдсан Орос-Австрийн хамтарсан армийг бут цохисноор Гуравдугаар эвслийг төгсгөхөд хүргэсэн тулалдаан юм. Тулалдаан нь тэр үеийн Австрийн эзэнт гүрний харьяаны (одоогийн Чехийн нутаг) Моравийн Брно хотоос зүүн өмнө тийш 10 км-ийн зайтай Аустерлицын ойролцоо болжээ. Энэхүү тулалдаан тактикийн сонгодог жишээ гэгддэг.

Тулалдааны үр дүнд 1805 оны 12 сарын 26-нд Австри, Франц улсууд Прессбургийн гэрээнд гарын үсэг зурснаар Австри улс дайнаас гаран, хуучин Кампо Формио,Луневиллийн гэрээнүүд хүчин төгөлдөр болж, Австри улс Францын Герман холбоотнуудад газар нутгаасаа өгч, ялагдсан Хабсбургуудад 40 сая франкийн нөхөн төлбөр оногдуулжээ. Харин Оросууд нутаг буцахаар болсон. Аустерлиц дахь ялалт нь Франц болон Төв Европын улсуудын хооронд жийргэвч бүс болох Германы улсуудын Райны холбоо бий болжээ. 1806 онд Ариун Ромын эзэнт гүрэн мөхөж, Ариун Ромын эзэн хаан II Францад Австрийн I Франц гэх цол нь л албан ёсоор үлдсэн. Гэхдээ эдгээр амжилт нь тус тивд энхтайван байдлыг удаан хугацаанд тогтоож чадаагүй. Төв Европт Францын нөлөө нэмэгдэж буйд дургүйцсэн Пруссчууд 1806 онд Дөрөвдүгээр эвслийн дайныг эхлүүлсэн билээ.

Удиртгал

1792 онд Францын хувьсгал эхэлснээр Европт эмх замбараагүй байдал үүсчээ. 1797 онд 5 жилийн дайны эцэст Францын Бүгд Найрамдах Улс Нэгдүгээр эвслийг дийлжээ. 1798 онд Хоёрдугаар эвсэл зохион байгуулагдсан ч 1801 онд ялагдан задарч, зөвхөн Британи л Францын Консулатын эсрэг зогссоор үлдсэн. 1802 оны 3 сард Франц Британи улсууд Амьены гэрээг байгуулж, дайсагнасан байдлаа зогсоов. Ийнхүү 10 жилийн дараа Европт энх цаг ирсэн боловч хоёр талын хооронд олон асуудал үлдсэн тул гэрээг биелүүлэх нь улам хэцүү болж иржээ. Британийн засгийн газар 1793 оноос хойш колониудынхаа ихэнхийг алдсандаа бухимдаж, харин Наполеон Англичууд армиа Мальта арлаас татахгүй байгаад дургүйцэж байлаа. Хайтийн хувьсгалыг дарахаар Наполеон нэмэлт хүч илгээсэн нь байдлыг хурцатгаж, 1803 оны 5 сард Британи Францад дайн зарлажээ.

Гуравдугаар эвсэл

1804 оны 12 сард Англи-Швед улсууд шинэ эвсэл байгуулхаар тохиролцжээ.1804 ба 1805 онуудад Англий ерөнхий сайд Виллиам Пит уравдугаар эвсэлд нэгдэх орныг хайж дипломит ажил зохион байгуулж байх үед Орос эвсэлд нэгдэж,хоёр удаагийн гутамшиг ялагдлахын өшөөг авхаар Австари удалгүй оржээ.

Францын эзэн хааны арми

Гуравдуугаар эвсэлийн өмнө I Наполеон өөрийн армиа хойд Францын нутаг дэсгэр болох Бологна байршуулж Англий эзэн хааны армийг бут цохихоор явуулжээ.Тэр энэхүү дайралтаараа Английг дайран эзлэн авахыг төлөвлөж,үүнийгээ амжилттай болон гэдэгт маш их итгэлтэй байжээ.Английг байлдан дагуулсан гээд дурсгалын одонг хүртэл гаргуулсан байлаа.Гэвч Наполеоны цэргүүд Английн усан цэргээс болгоомжилж ямар нэгэн цэргий опериац зохион байгуулалгүй байлаа.Түүний цэргүүд тэнд удаан байрласнаас болж цэргүүдийн итгэл унтарч эхэлжээ.Наполеон үүнд санаа зовнин цэргийн хэд хэдэн томоохон жагсаал зохион байгуулж цэргийн итгэлийг нэмжээ.

Бологнад байрлаж байсан түүний армийг сүүлд Гранд Армии гэгдэх болсон.Анхандаа Гранд Армии 200000 орчим хүнтэй 7 корпуст хуваагдаж,корпус болгонд 36-40 их буутай байжээ.1 Корпус болгонд 1-2 тулалдаанд оролцож амьд үлдсэн хүн байсан бөгөөд,түүний арми асар их туршлагатай байжээ.Наполеон 22000морин цэрэг бүхий нөөцний хүч байгуулж,морин цэрэгт 2 Куйрассиерийн дивиз 4 Драгуны дивиз,1 явган драгуны дивиз бас 1 хөнгөн морин цэргийн дивиз байгуулжээ.Энэ бүхнийг дэмжих зорулалттай 24 их бууны анги байсан.1805 онд Гранд армийн тоо 350000-д хүрч хүн бүр нь сайн бэлтгэгдэж,авьяаслаг оффицерээр удирдуулж байжээ.

Загвар:Link FA Загвар:Link FA Загвар:Link GA Загвар:Link GA Загвар:Link GA