Микель Артета: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 55: Мөр 55:
===Арсенал===
===Арсенал===
[[File:Mikel Arteta Arsenal Borussia Dortmund.jpg|thumb|right|200px|Артета [[УЕФА Аваргуудын Лиг|Аваргуудын лигийн]] тоглолтонд [[Боруссиа Дортмунд]] багийн эсрэг, 2011 оны арваннэгэн сард.]]
[[File:Mikel Arteta Arsenal Borussia Dortmund.jpg|thumb|right|200px|Артета [[УЕФА Аваргуудын Лиг|Аваргуудын лигийн]] тоглолтонд [[Боруссиа Дортмунд]] багийн эсрэг, 2011 оны арваннэгэн сард.]]
Харин [[Арсенал (хөлбөмбөгийн баг)|Арсеналын]] бүрэлдэхүүнд [[2011]] оны [[8 сарын 31|наймдугаар сарын 31-нд]] байгуулсан 10 сая фунтын үнэтэй дөрвөн жилийн гэрээгээр элсчээ.<ref>{{cite news |title=Arteta joins Arsenal on a four-year deal |url=http://www.arsenal.com/news/news-archive/arteta-joins-arsenal-on-a-four-year-deal |work=Arsenal.com |date=31 August 2011}}</ref> Арсенал дахь анхны гараагаа [[9 сарын 10|есдүгээр сарын 10-нд]] 1–0 харьцаагаар [[Суонси Сити]] багийг хожсон тоглолтонд хийсэн бол [[Английн Премьер лиг|Премьер лигийн]] анхны гоолоо [[Ивүүд Парк]] цэнгэлдэхэд [[Блэкберн Роверс]] багийг 4–3 харьцаагаар хожсон тоглолтод хийжээ.<ref>{{cite news| url=http://www.thesun.co.uk/sol/homepage/sport/football/3820401/Blackburn-4-Arsenal-3.html | location=London | work=The Sun | first=Rob | last=Beasley}}</ref>
[[Арсенал (хөлбөмбөгийн баг)|Арсеналын]] бүрэлдэхүүнд [[2011]] оны [[8 сарын 31|наймдугаар сарын 31-нд]] байгуулсан 10 сая фунтын үнэтэй дөрвөн жилийн гэрээгээр элсчээ.<ref>{{cite news |title=Arteta joins Arsenal on a four-year deal |url=http://www.arsenal.com/news/news-archive/arteta-joins-arsenal-on-a-four-year-deal |work=Arsenal.com |date=31 August 2011}}</ref> Арсенал дахь анхны гараагаа [[9 сарын 10|есдүгээр сарын 10-нд]] 1–0 харьцаагаар [[Суонси Сити]] багийг хожсон тоглолтонд хийсэн бол [[Английн Премьер лиг|Премьер лигийн]] анхны гоолоо [[Ивүүд Парк]] цэнгэлдэхэд [[Блэкберн Роверс]] багийг 4–3 харьцаагаар хожсон тоглолтод хийжээ.<ref>{{cite news| url=http://www.thesun.co.uk/sol/homepage/sport/football/3820401/Blackburn-4-Arsenal-3.html | location=London | work=The Sun | first=Rob | last=Beasley}}</ref>


==Үзүүлэлтүүд==
==Үзүүлэлтүүд==

10:48, 28 Гуравдугаар сар 2012-ий байдлаарх засвар

Микель Артета
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрМикель Артета Аматриаин
Өндөр1.76 м [1]
БайрлалХагас хамгаалагч
Багийн мэдээлэл
Одоогийн багАнглиАрсенал
Дугаар8
Өсвөрийн баг
1994–1997ИспаниАнтигуоко
1997–1999ИспаниБарселона
Мэргэжлийн замнал*
ОнБагГараа(Гоол)
1999–2002ИспаниБарселона B42(3)
2000–2002ФранцПари Сен-Жермен (зээллэг)31(2)
2002–2004ШотландРейнжерс50(12)
2004–2005ИспаниРеал Сосьедад15(1)
2005АнглиЭвертон (зээллэг)12(1)
2005–2011АнглиЭвертон162(26)
2011–АнглиАрсенал17(3)
Шигшээ баг
1998–1999ИспаниИспани
(16-гаас доош нас)
10(4)
1999ИспаниИспани
(17-гоос доош нас)
7(0)
1999–2001ИспаниИспани
(18-аас доош нас)
13(1)
2002–2003ИспаниИспани
(21-ээс доош нас)
12(2)
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 17:46, 2012 оны 1 сарын 2.
† Гараа (Гоол).

Микель Артета Аматриаин (исп. Mikel Arteta Amatriain, 1982 оны гуравдугаар сарын 26-нд төрсөн) нь Испанийн хөлбөмбөгчин бөгөөд Английн Премьер лигийн Арсенал багийн хагас хамгаалагч юм.

Замнал

Мэргэжлийн тамирчин болтол

Нутгийнхаа Антигуоко багаас хөлбөмбөгчин болох замналаа эхэлж, тус багт Хави Алонсотой танилцсан байна. Тэр хоёр Сан Себастьяны далайн эрэг дээр тоглож, Реал Сольдадо багт тоглохыг мөрөөддөг байж. Хави Алонсо түрүүлээд Реал Сосьедад багтай мэргэжлийн гэрээ хийж, Артета 15 насандаа Барселона Б багт оржээ. Гэвч дээд зэрэглэлийн багт багтаж чадалгүй, 2002 онд Парис Сен-Жермен баг уруу зээлээр явжээ.

Рейнжерс

2002 онд 6.5 сая фунтээр Рейнжерс багт шилжиж, 2 улирлыг үдэв. 2002-2003 оны улиралд Шотландын Премьер лиг, Шотландын Цом, Шотландын лигийн цомыг хүртэв. Эхний жилдээ маш сайн тоглож нутгийн фанаатуудад нэр хүндтэй байсан боловч, хоёр дахь улиралдаа амжилт нь муудаж дээрээс нь гэмтэл ороогоод уриралын төгсгөл рүү багаас явуулах талаар явагдаж эхлэв.

Реал Сосьедад

Артета нутгийнхаа Реал Сосьедад багт Ливерпүүл рүү явсан Хаби Алонсог орлохоор 5.2 сая еврогоор ирэв. 2004-05 оны хооронд тоглож байлаа.

Эвертон

Артета Эвертон багийн бүрэлдэхүүнд, 2008 он.

Эвертон багийн дасгалжуулагч Дэвид Мойес дараан багтаа жинхлэхээр бодож зээлээр 2005 оны нэгдүгээр сард солилцоо наймааны цонх хаагдахын өмнөхөн Голландын хагас хамгаалагч Томас Гравесений орлуулахаар авчээ. Аваргуудын лигийн урьдчилсан шатны тоглолтуудад багаа сайн тоглоход онцгой үүрэг гүйцэтгэж байв. Эвертон дохь анхны гоолоо 4–0 харьцаагаар Кристал Палас багийг хожсон тоглолтод хийж байсан байна. 2005 оны долоо дугаар сард шинэ багтайгаа таван жилийн гэрээ байгуулж, Реал Сосьедад багт 2 сая фунт стерлинг төлжээ. Аваргуудын лигийн урьдчилсан шатны 3 дахь тоглолтод чөлөөт цохилтоос гоол оруулсан нь Эвертон төлөөх хоёр дахь гоол нь байв.

2005-06 улиралд багийн фанат болон багийн тоглогчдын дундах санал асуулгаар Багийн Оны Шилдэг Тоглогч болсон байна.[2]

2006-07 улиралд Эвертоны довтолгоонд чухал үүрэг гүйцэтгэж улирал дундаа ороход 6 гоол оруулаад байв. Тоглолтын шилдэг тоглогчоор олон удаа нэрлэгдэж, 35 тоглолтод 9 гоолтойгоор улирлыг дуусгжээ. Артета хоёр улирал дараалан багийн шилдэг тоглогчоор шалгарч[2],『Скай Спортс』-оос шалгаруулдаг Премьер лигийн оны шилдэг хагас хамгаалагчаар Кристиано Рональдо-г даван шалгарчээ.[3]

Баг нь Европын лиг-т оролцож, багийн шилдэг тоглогчоор шалгарч байсан ч Испанийн шигшээ багтаа дуудахгүй байлаа.

2007 оны зун багтайгаа 5 жилийн гэрээ хийж, 2012 он хүртэл Гүүдисон Паркад байхаар болов.

2007-08 улиралд Артета Норт Вестийн оны шилдэг тоглогч болж, 2008 он 1 сард Ливерпүүл Эчос сонингоос шалгаруулдаг Спортын оны хүнээр шалгарсан нь Эвертоны тоглогчийн хувиар 5 жилийн дараах явдал байв.

Улирлын төгсгөлд гэдэсний өвчнөөс болж багийнхаа сүүлийн тоглолтын өмнө мэс засалд оржээ.[4]。2008-09 улирлын нээлтийн тоглолтод дээр чөлөөт цохилтоос гоол оруулж тоглолт нь сэргэж байсан боловч[5], 2 сарын 22нд Ньюкасл Юнайтед багтай хийсэн тоглолтод зүүн өвдөгөө хүнд гэмтээж улирлын сүүлийн тоглолтууд, дараа улиралын эхний 5 сар багаасаа хол байсан.

2010 оны 1 сард болсон ФА цомын Бирмингем Сити багийн эсрэг тоглолтод сэлгээгээ орж ирэн бэртлээс эргэж ирсэн. Тус тоглолтод баг нь 2-1ээр ялсан. Премьер лигт Челсигийн эсрэг тоглолтонд гарааны тоглогчоор оролцсон юм. 8 сард нь багтайгаа 5 жилийн гэрээнд гарын үсэг зурсан.[6]

Арсенал

Артета Аваргуудын лигийн тоглолтонд Боруссиа Дортмунд багийн эсрэг, 2011 оны арваннэгэн сард.

Арсеналын бүрэлдэхүүнд 2011 оны наймдугаар сарын 31-нд байгуулсан 10 сая фунтын үнэтэй дөрвөн жилийн гэрээгээр элсчээ.[7] Арсенал дахь анхны гараагаа есдүгээр сарын 10-нд 1–0 харьцаагаар Суонси Сити багийг хожсон тоглолтонд хийсэн бол Премьер лигийн анхны гоолоо Ивүүд Парк цэнгэлдэхэд Блэкберн Роверс багийг 4–3 харьцаагаар хожсон тоглолтод хийжээ.[8]

Үзүүлэлтүүд

Сүүлд шинэчилсэн нь: 2011 оны арваннэгдүгээр сарын 23.
Клуб Улирал Лиг Цом1 Европ Бүгд
Гараа Гоол Ашигтай дамжуулалт Гараа Гоол Ашигтай дамжуулалт Гараа Гоол Ашигтай дамжуулалт Гараа Гоол Ашигтай дамжуулалт
Барселона B 1999–2002 422 32 422 32
Бүгд 422 32 422 32
Пари Сен-Жермен 2000–01 6 1 0 1 0 0 4 0 0 11 1 0
2001–02 25 1 0 7 2 0 10 1 0 42 4 0
Бүгд 31 2 0 8 2 0 14 1 0 53 5 0
Рейнжерс 2002–03 27 4 0 7 1 0 1 0 0 35 5 0
2003–04 23 8 0 4 0 0 6 1 0 33 9 0
Бүгд 50 12 0 11 1 0 7 1 0 68 14 0
Реал Сосьедад 2004–05 15 1 0 0 0 0 15 1 0
Бүгд 15 1 0 0 0 0 15 1 0
Эвертон 2004–05 12 1 2 1 0 0 13 1 2
2005–06 29 1 7 5 1 0 3 1 0 37 3 7
2006–07 35 9 12 4 0 0 39 9 12
2007–08 28 1 7 2 0 0 7 3 0 37 4 7
2008–09 26 6 7 3 1 0 2 0 0 31 7 7
2009–10 13 6 2 1 0 0 2 0 0 16 6 2
2010–11 29 3 4 4 0 0 33 3 4
2011–12 2 1 0 1 1 0 3 2 0
Бүгд 174 27 41 21 2 0 14 4 0 208 33 41
Арсенал 2011–12 16 3 1 0 0 0 5 0 0 21 3 2
Бүгд 16 3 1 0 0 0 5 0 0 21 3 2
Нийт 328 48 42 40 5 0 40 6 0 407 59 43

Шагналууд

Клуб

Пари Сен-Жермен
Рейнжерс

Хувийн амьдрал

Артетагийн эхнэр 1999 оны Испанийн Мисс Лорена Бернал юм.

Түүнчлэн тэрээр англи, франц, итали болон португал хэлтэй.[9]

Эшлэл

  1. "Premier League Player Profile". Premier League. Retrieved 9 April 2011.
  2. 2.0 2.1 "Squad Profiles: Mikel Arteta". www.evertonfc.com. Retrieved 2008-08-01.
  3. Midfielder of the year
  4. Mikel Arteta
  5. It's up to us to lift Goodison gloom - Mikel Arteta
  6. Arteta Contract Photo Exclusive
  7. "Arteta joins Arsenal on a four-year deal". Arsenal.com. 31 August 2011.
  8. Beasley, Rob. The Sun. London http://www.thesun.co.uk/sol/homepage/sport/football/3820401/Blackburn-4-Arsenal-3.html. {{cite news}}: Missing or empty |title= (help)
  9. Arteta's Love Affair with Everton

Холбоос