Саха: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
бNo edit summary
б r2.7.2+) (робот Нэмж байна: lez:Саха Республика
Мөр 170: Мөр 170:
[[ky:Якутия]]
[[ky:Якутия]]
[[la:Iacutia]]
[[la:Iacutia]]
[[lez:Саха Республика]]
[[lt:Jakutija]]
[[lt:Jakutija]]
[[lv:Saha]]
[[lv:Saha]]

22:38, 29 Гуравдугаар сар 2012-ий байдлаарх засвар

Саха
Улс Орос
Холбооны тойрог[1]
Эдийн засгийн бүс[2]
Хүн ам
  Тооцоо 
(2018)[3]
964,330
Цагийн бүсUTC+9 ([4])
OKTMO ID98000000
Албан ёсны хэлОрос хэл[5]

Бүгд Найрамдах Саха Улс, бас Якут гэдгээр мэддэг нь (Орос: Республика Саха болон Якутия; якут. Саха Республиката, "саха" гэдэг нь «зах» (бур. «заха») гэх утга байж магадгүй) — Оросын Холбооны Улсын холбооны этгээд болоод бүгд найрамдах улс. Алс Дорнодын Холбооны тойрог болон Алс Дорнодын эдийн засгийн бүст багтана. Нийслэл - Якутск.

3,103,200 км2 дэвсгэр нутагтай Саха өдгөө Орост болон дэлхийд хамгийн том засаг захиргааны нэгж гэдгээрээ онцгойрно. 2010 оны тооллогоор хүн амын тоо - 958,528[7]. Үүнээс 49% (466,492) нь Якутууд, 37.8% нь Оросууд аж. Орос хэлнээс гадна Якут хэл албан ёсоор хэрэглэгдэнэ.

ЗХУ-ын ЗСБНХОУ-ын бүрэлдэхүүнд 1922 онд "Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Автономит Якут Улс" байгуулагдаж байв. ЗХУ-ын бутралаар Оросын Холбооны Улс тусгаар тогтноход зэрэг дээшилж 1991 онд одоогийн байр суурь, нэрээ олжээ.

Засаг захиргааны хуваарь

Одоогийн байдлаар Сахын нутаг дэвсгэр дээд түвшинд 32 улс (якут. улууhа; Орос: район ба улус), 2 хотын дүүрэг (Якутск, Жатай хоёрын) бүгд 34 нэгжид, удаах түвшинд хот хөдөөгийн бүгд 365 суманд (якут. нэһилиэк) хуваагдаж байна.

Ястад

Олон хэлт ястныг багтаадаг Орос улсад харъяалагддаг тул Сахад бас олон ястан суурьшжээ. Оросууд шилжин суурьшсаар 1989 он гэхэд нийт хүн амын 50.3%-ийг эзлэж байв. 1991 оноос Якутын зэрэг дээшилснээр үлэмжхэн Оросууд бусад газарт шилжиж эзлэх хувь нь буурчээ. 2010 оны байдлаар Якут (Саха) ястан 49,9%-ийг, Орос ястан 37.8%-ийг эзлэж байна.

Ястны нэр 1939[8] 1959[9] 1970[10] 1979[11] 1989[12] 2002[13] 2010[14]
Якут (Саха) 233 273 (56,5 %) 226 053 (46,4 %) 285 749 (43,0 %) 313 917 (36,9 %) 365 236 (33,4 %) 432 290 (45,5 %) 466 492 (49,9 %)
Орос 146 741 (35,5 %) 215 328 (44,2 %) 314 308 (47,3 %) 429 588 (50,4 %) 550 263 (50,3 %) 390 671 (41,1 %) 353 649 (37,8 %)
Эвенк 10 432 (2,5 %) 9505 (2,0 %) 9097 (1,4 %) 11 584 (1,4 %) 14 428 (1,3 %) 18 232 (1,9 %) 21 008 (2,2 %)
Украйн 4229 (1,0 %) 12 182 (2,5 %) 20 253 (3,0 %) 46 326 (5,4 %) 77 114 (7,0 %) 34 633 (3,65 %) 20 341 (2,2 %)
Эвен 3133 (0,8 %) 3537 (0,7 %) 6471 (1,0 %) 5763 (0,7 %) 8668 (0,8 %) 11 657 (1,2 %) 15 071 (1,6 %)
Татар 4420 (1,1 %) 5172 (1,1 %) 7678 (1,2 %) 10 976 (1,3 %) 17 478 (1,6 %) 10 768 (1,1 %) 8122 (0,9 %)

2010 оны хүн амын тооллогоор Буриад (ОХУ-ын иргэн) гэж 0.8% буюу 7,011 хүн, 2002 оны тооллогоор Монгол (Монгол Улсын иргэн байж мэднэ) гэж 46 хүн тус тус бүртгэгджээ.

Зүүлт

  1. Загвар:Cite Russian law
  2. Загвар:Cite Russian law
  3. "26. Численность постоянного населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2018 года". Retrieved 23 Нэгдүгээр сар 2019.
  4. "Об исчислении времени". Официальный интернет-портал правовой информации (in орос). 3 June 2011. Retrieved 19 January 2019.
  5. Оросын Үндсэн хуулийн 68.1-д заасны дагуу Оросын Холбооны Улс даяар албан ёсных.
  6. "Сведения о наличии и распределении земель в Российской Федерации на 01.01.2019 (в разрезе субъектов Российской Федерации)". Federal Service for State Registration, Cadastre and Cartography. Archived from the original on 9 February 2022. Retrieved 29 August 2023.
  7. 2010Census of Russian Federation
  8. Демоскоп Weekly — Приложение. Справочник статистических показателей
  9. Демоскоп Weekly — Приложение. Справочник статистических показателей
  10. Демоскоп Weekly — Приложение. Справочник статистических показателей
  11. Демоскоп Weekly — Приложение. Справочник статистических показателей
  12. Демоскоп Weekly — Приложение. Справочник статистических показателей
  13. Демоскоп Weekly — Приложение. Справочник статистических показателей
  14. Информационные материалы об окончательных итогах Всероссийской переписи населения 2010 года
 Commons: Sakha – Викимедиа зураг, бичлэг, дууны сан