Арабын Нэгдсэн Эмират Улс: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б r2.7.2+) (робот Нэмж байна: lez:Галкlанавай Арабрин Эмират
б r2.7.2) (робот Нэмж байна: map-bms:Uni Emirat Arab
Мөр 62: Мөр 62:


[[Ангилал:Арабын Нэгдсэн Эмирт Улс| ]]
[[Ангилал:Арабын Нэгдсэн Эмирт Улс| ]]

[[lez:Галкlанавай Арабрин Эмират]]


[[ace:Uni Emirat Arab]]
[[ace:Uni Emirat Arab]]
Мөр 150: Мөр 152:
[[lb:Vereenegt Arabesch Emiraten]]
[[lb:Vereenegt Arabesch Emiraten]]
[[lbe:ЦачIунхьу Аьрабнал Эмиратру]]
[[lbe:ЦачIунхьу Аьрабнал Эмиратру]]
[[lez:Галкlанавай Арабрин Эмират]]
[[li:Vereinegde Arabische Emiraote]]
[[li:Vereinegde Arabische Emiraote]]
[[lij:Emirati Àrabi Unïi]]
[[lij:Emirati Àrabi Unïi]]
Мөр 156: Мөр 157:
[[lt:Jungtiniai Arabų Emyratai]]
[[lt:Jungtiniai Arabų Emyratai]]
[[lv:Apvienotie Arābu Emirāti]]
[[lv:Apvienotie Arābu Emirāti]]
[[map-bms:Uni Emirat Arab]]
[[mk:Обединети Арапски Емирати]]
[[mk:Обединети Арапски Емирати]]
[[ml:ഐക്യ അറബ് എമിറേറ്റുകൾ]]
[[ml:ഐക്യ അറബ് എമിറേറ്റുകൾ]]

09:12, 3 Дөрөвдүгээр сар 2012-ий байдлаарх засвар

Арабын Нэгдсэн Эмирт Улс
الإمارات العربية المتحدة
Ал-Имарат ал-Арабия аль-Муттахида
улсын далбаа
Төрийн далбаа
улсын Төрийн сүлд
Төрийн сүлд
Төрийн дуулал: عيشي بلادي Иши Билади
Миний орон урт удаан наслатугай
НийслэлАбу Даби
Албан ёсны хэлАраб хэл
Төр засагХолбооны бүтэцтэй хаант улс
• Ерөнхийлөгч
Халифа бин Заед Ал Нахаян
• Ерөнхий сайд
Мухаммед бин Рашид Ал Мактум
Байгуулагдсан
• Үндэслэгдсэн
1971 оны 12 сарын 2
Газар нутаг
• Нийт
83,600 км2 (116)
• Усны эзлэх талбай (%)
ялимгүй
Хүн ам
• Тооцоо
4,496,000 (116)
• 2005 тооллого
4,104,695
• Нягтаршил
64/км2 (143)
ХХИ0.839
маш өндөр · 49
Мөнгөний нэгжДирхам (AED)
Цагийн бүсUTC+4
Утасны томьёо+971
Домэйн нэр.ae

Арабын Нэгдсэн Эмирт Улс (АНЭУ) нь Ойрхи Дорнод буюу Баруун Азид орших Арабын хойг дахь 7 орны холбоо улс юм. 7 улс буюу эмират нь Абу Даби, Ажман, Дубай, Фужайра, Рас ал-Хайма, Шаржа, Умм ал-Кувейн юм.

Түүх

Оманы булангийн баруун хойд эрэг болон Персийн булангийн өмнөд эргийн дагуу байрлах багаахан шейх омогууд 17-р зуунд Исламын шашин дэлгэрсэн Арабын халифтын бүрэлдэхүүнд орсон. Энэ үед Дубай, Шаржа, Эль-Фужайра хотууд үүсжээ. Халифтын хүч сулрахын хэрээр шейхүүд бүх эрх мэдлийг өөртөө авч байсан. Х-ХI зуунд Арабын хойгийн дорнод хэсэг карматовын бүрэлдэхүүнд орж, харин түүнийг задрахад Оманы эрхшээлд орсон байна. 15-р зууны сүүлчээр тус бүсэд Европын нөлөө ихээр орж ирсэн юм. Португал нь Бахрейн болон Жульфар мөн Ормузын хоолойд хяналт тогтоон тус хойгт бэхлэгдэж чадсанаараа барууны гүрнүүдээс анхдагч нь болжээ. Гол төлөв худалдаа эрхэлдэг Арабын вант улсын хүн ам 18-р зуунаас Их Британитай тэмцэлдэж эхэлсэн. Их британийн усан онгоцууд Персийн булангийн боомтуудын хооронд ачаа зөөвөрлөхөд голлож байсан нь нутгийн иргэдийг амьдрах гол эх үүсвэрээс нь салгасан. Энэ нь "Ост-Индийн компани" болон Арабын нутгийн иргэдийн хооронд дуусашгүй зөрчилдөөн үүсэхэд хүргэжээ. Арабын нутгийн иргэдийг англичууд - "далайн дээрэмчид", харин вант улсын бүс – "далайн дээрэмчдийн эрэг" гэж нэрлэдэг байв.

Британийн протекторат (ивээн эзэрхэх журам)

Ост-Индийн компани цэргийн ангиа байнга Персийн булан руу чиглүүлж байсан ба 1820 онд Арабын 7 вант улсын эмир шейхүүдэд Оманыг Имамат Оман, Султанат Маскат, Далайн дээрэмчдийн эрэг гэж 3 хуваах "ерөнхий гэрээ"-нд гарын үсэг зурахыг тулгасан. 1853 оноос энэхүү вант улсуудыг "Гэрээний Оман" гэж нэрлэх болсон. Вант улсын нутаг дэвсгэр дээр английн цэргийн бааз үүссэн юм. Английн улс төрийн тагнуулч улс төрийн эрх мэдлээ хэрэгжүүлж байсан. Гэсэн хэдий ч английн протекторат нь нутгийн уламжлалт хуучин системийг нь эвдэж чадаагүй юм. Нутгийн иргэд эртний ёс заншлаа хадгалсаар байсан. Гэвч тэд цөөхөн хүн амтай төдийгүй дотроо бусад овог аймгуудтайгаа байнга хагаралдаж байсан учраас колоничлогчдод нухацтай эсэргүүцэл үзүүлж чадахгүй байсан. Энэхүү газар нутаг дээр зонхилж тодорч байсан овог нь үржил сайтай баян бүрдүүд болох Лива ба Аль-Айнд анхнаасаа нутагшиж байсан Бани-яз овог юм. 1833 онд Мактумын омог - Бани-яз нь баян бүрдээсээ нүүж, Дубайд суурьшин, улмаар хотынхоо тусгаар тогтнолыг зарласан. Ингэж Мактум гүрэн үүссэн бөгөөд өнөөдрийг хүртэл Дубайн эмиратыг захирч байна. 1920 оны эхээр "Гэрээний Оман"-д тусгаар тогтнолын төлөөх тэмцэл өрнөсөн бөгөөд энэ нь Шаржа ба Рас-эль-Хаймд илүү далайцтай болсон. Яг энэ үед Эмиратын болон бүх Ойрхи Дорнодын түүхэнд эрс өөрчлөлтийн үйл явдал болсон нь Персийн буланд нефтийн асар их нөөцийг олж нээсэн. 1922 онд англичууд шейхийн эрхэнд хяналт тогтоож, нефть хайж олборлох концесс байгуулсан. Харин "Гэрээний Оман"-д нефть олборлолт нь ашиг авчраагүй бөгөөд вант улсад үндсэн орлогыг сувдны худалдаа л авчирсан.