Хятад: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б робот Нэмж байна: lez:Чин
б r2.7.2) (робот Нэмж байна: map-bms:China
Мөр 163: Мөр 163:
{{Link FA|sco}}
{{Link FA|sco}}
{{Link FA|vi}}
{{Link FA|vi}}

[[lez:Чин]]


[[ab:Ачынҭатәи Ажәлартә Республика]]
[[ab:Ачынҭатәи Ажәлартә Республика]]
Мөр 271: Мөр 273:
[[lad:Repuvlika Popular de Kina]]
[[lad:Repuvlika Popular de Kina]]
[[lb:Volleksrepublik China]]
[[lb:Volleksrepublik China]]
[[lez:Чин]]
[[li:Volksrepubliek China]]
[[li:Volksrepubliek China]]
[[lmo:Cina]]
[[lmo:Cina]]
Мөр 277: Мөр 278:
[[lt:Kinijos Liaudies Respublika]]
[[lt:Kinijos Liaudies Respublika]]
[[lv:Ķīna]]
[[lv:Ķīna]]
[[map-bms:China]]
[[mdf:Китай]]
[[mdf:Китай]]
[[mg:Repoblika Entim-bahoakan'i Sina]]
[[mg:Repoblika Entim-bahoakan'i Sina]]

10:37, 3 Дөрөвдүгээр сар 2012-ий байдлаарх засвар

Бүгд Найрамдах Хятад Ард Улс
中华人民共和国
Жунхуа Ренмин Гоньхө Гүо
улсын далбаа
Төрийн далбаа
улсын Төрийн сүлд
Төрийн сүлд
Төрийн дуулал: Сайн дурын ажилчдын марш
(义勇军进行曲)
НийслэлБээжин
ТомоохонШанхай
Албан ёсны хэлХятад
Хүлээн зөвшөөрөгдсөн орон нутгийн хэлКантон, Англи, Португал, Уйгур, Монгол, Төвөд, Жуан
Угсаатны бүлгүүд
(2010)
91.51% Хятад;[1] Зөвшөөрөгдсөн 55 цөөнх үндэстэн, ард түмэн
Төр засагНэг намт, эв хамт ёст гэж нэрлэгдсэн
• Дарга
Ху Жинтао
• Ерөнхий сайд
Вэнь Жиабао
Хууль тогтоох байгууллагаБүх Ардын Төлөөлөгчдийн Их Хурал
Оршин Тогтнол
• Хятад үндэстэн анх удаа Цинь улсын дор нэгтгэгдсэн.
НТӨ 221 он
• Чин гүрэн нуран унаж, Дундад Иргэн Улс байгуулагдсан.
1912 оны
1-р сарын 1
• Бүгд найрамдах Хятад ард улс тунхаглагдсан.
1949 оны
10-р сарын 1
Газар нутаг
• Нийт
9,640,821 км2 (3)
• Усны эзлэх талбай (%)
2.8
Хүн ам
• Тооллого
1,339,724,852[2]
• Нягтаршил
139.6/км2
ДНБ (ХАЧТ)2011 тооцоо
• Нийт
$11.316 trillion[3] (2)
• Нэг хүнд ноогдох
$8,394[3] (91)
ДНБ (нэрлэсэн)2011 тооцоо
• Нийт
$6.988 trillion[3] (2)
• Нэг хүнд ноогдох
$5,184[3] (90)
ОТББИ (2007)41.5[4]
Error: Invalid Gini value
ХХИ (2010)0.663[5]
Error: Invalid HDI value · 89
Мөнгөний нэгжХятад юань (¥) (CNY)
Цагийн бүс+8
Огнооны форматон-сар-өдөр (НТ)
жил-сар-өдөр (БТ)
Жолооны талбаруун
Утасны томьёо+86
Домэйн нэр.cn

Бүгд Найрамдах Хятад Ард Улс, товчоор БНХАУ, зүгээр л Хятад гэдэг нь зүүн Азид байрлах дэлхийн хамгийн ихээр хүн суурьшсан буюу 1.34 тэрбум хүнтэй, гурав дахь том газар нутагтай улс юм. Хойд Солонгос, Орос, Монгол, Казахстан, Кыргызстан, Тажикистан, Афганистан, Пакистан, Энэтхэг, Балба, Бутан, Мьянмар, Лаос, Вьетнам улсуудтай газраар, Япон, Өмнөд Солонгос, Тайвань улсуудтай далайгаар хиллэдэг.

Хятад нь нэг намын тогтолцоотой (Хятадын Эв Хамт Намаар жолоодогддог), эдийн засгийн нийгэм журамаас зах зээлийн журам руу аажим шилжиж буй ДНБ-ын хэмжээгээр дэлхийн хоёр дахь том эдийн засагтай гэгдэх орон юм. Засаг захиргааны хуваариар 22 муж, 5 өөртөө засах орон, төвөөс захирах 4 хот (Бээжин, Тянжин, Шанхай, Чуньчинь), 2 онцгой эрхт нутгаас (Хонг Конг, Макао) бүрддэг. НҮБ-ийн гишүүн бус Тайванийг өөрийн 23 дахь муж хэмээн үздэг. Нийслэл нь Бээжин, хамгийн том хот нь Шанхай.

Угсаатны бүтцээр, 91.5%-ийг эзлэх Хятад үндэстнээс гадна Жуан, Уйгур, Монгол, Төвд, Хуй, Мяо, И, Тужиа, Манж зэрэг хүлээн зөвшөөрөгдсөн 55 цөөнх үндэстэн, ард түмнийг багтаадаг.

Нэр

Хятад хэлээрх улсын нэр 中国 (Жөнхуа) нь "Дундад улс" гэсэн утгатай. Жөн ("дундад") гэдэг нь Нанхиад үндэстний өөрсдийгөө соёл иргэншлийн төв гэж үзэх эртний уламжлалаас хэрэглэгдсэн. Чин улсын дараагаар байгуулагдсан бүгд найрамдах улсыг Монголчууд Дундад Иргэн Улс (1911-1945) хэмээн нэрлэдэг. Хуа ("улс") гэдэг нь улсын олон үндэстнийг нэрлэхийн тулд Сүн Ят-Сений сэргээн хэрэглэсэн хуучны хэллэг болно.

Хятад буюу Хань үндэстнийг Монголчууд Нанхиад гэж нэрлэж байсныг Монголын Нууц Товчоо мэдээлдэг. Хятад гэдэг нэрийг Монголчууд Дундад Зууны үеийн өвөг Монгол хэлтэн Хятан үндэстнийг нэрийддэг байснаасаа уламжлан ийн нэрлэх болжээ.

Түүх

БНХАУ байгуулагдахаас өмнөх үе

Үндсэн өгүүлэл: Хятадын түүх

3000 гаруй жилийн түүхтэй хятад үндэстний түүхийн туршид олон улс гүрэн оршин тогтнож байлаа. Монголчууд1279 онд бүх хятадыг нэгтгэн Юань улс байгуулан 1368 он хүртэл захирч байв Мин улс 1644 онд унаж, манжуудын эрхшээлд орон Чин гүрэн гэгдэх болсон нь Хятадын нутаг дээрх сүүлчийн эзэнт улс байлаа. Мөнхүү Чин гүрэн нь Хар тамхины дайнд (1840-1842) Англид ялагдсанаар Хятадын эргүүдийг өрнөдийнхөн эзэмшиж эхэлсэн бөгөөд үүний эсрэг тэмцэл улс орны өнцөг булан бүрт болж байлаа. Эцэст нь 1911 оны цагаагчин гахай жилийн хувьсгал Манж Чин гүрнийг мөхөөж, 1912 онд Хятад Улсыг тунхаглажээ. Гэвч цэргийн эрхтнүүдийн хоорондын зөрчил болон Төвд зэрэг улсын тусгаар тогтнолын хөдөлгөөний улмаас нэгдсэн засаг үгүй болов. Ийнхүү олон жил үргэлжилсэн иргэний дайны эцэст Хятадын Коммунист Нам ялж, 1949 онд БНХАУ байгуулагдсан түүхтэй.

БНХАУ-ын үе

БНХАУ-ын түүхийг тухайн үед удирдаж байсан хүний нь нэрээр Мао Зэдуний үе (1949-1978) болон Дэнь Сяопиний үе (1978-) гэж 2 хуваах нь бий.

Мао Зэдуний үед БНХАУ нь социалист системд хамрагдан, Их үсрэлтийн бодлогыг хэрэгжүүлж ирсэн боловч амжилтад хүрээгүй юм. Үүний улмаас Соёлын хувьсгал гарч, "хувьсгалын эсэргүү" гэгдсэн хүмүүсийг олноор нь хороож, улс орон даяар айдас хүйдэс ноёлсон жилүүд ирсэн юм. Мао Зэдунь нас барахтай зэрэгцэн уг хувьсгал ч намжиж, Маог Хуа Гуофенг залгамжилсан боловч удалгүй төрийн эрх Дэнь Сяопиньд шилжжээ.

Дэнь Сяопиний үед БНХАУ нь Коммунист Нам хэмээх ганц намын системээ хадгалж үлдсэн боловч эдийн засгаа зах зээлийн системд шилжүүлэх алхмууд хийгдэж, БНХАУ нь орчин үетэй хөл нийлүүлэн алхах болжээ. Энэ хугацаанд хүнд хөнгөн үйлдвэрүүд хөгжин, "Дэлхийн үйлдвэр" хэмээн нэрлэгдэх болтлоо эдийн засаг нь өссөн юм. Гэвч улс төрийн хувьд чөлөөт бус байдал үргэлжилсээр байгаа бөгөөд 1989 оны Тянь Ань Миний хэрэг болон 2005 оны Салан тусгаарлахын эсрэг хууль зэрэг нь БНХАУ-ын "Нэг Хятад, Нэг Улс" бодлогын илрэл юм.

Улс төр

Хууль батлах байгууллага нь Бүх Ардын Төлөөлөгчдийн Хурал, гүйцэтгэх засаглалын дээд байгууллага нь Төрийн зөвлөл болно. Гэвч төрийн дээд эрх мэдэл "Нам"-д төвлөрөх бөгөөд ХКН-ын тэргүүлэгчид улс орныг удирддаг гэхэд болно.

1997 онд Англиас буцааж авсан Хонконг болон 1999 онд Португалаас буцааж авсан Макао нь "Нэг улс, хоёр систем" гэж нэрлэгдэхүйц өргөн хэмжээтэй өөртөө засах эрхтэй.

Хүн амын хэт өсөлт

БНХАУ байгуулагдсанаас хойш Хятадын хүн ам хурдацтайгаар өссөний улмаас Засгийн газраас 1979 онд Нэг хүүхдийн бодлого хэрэгжүүлж, төрөлтийг хязгаарлах болсон. Үүний үр дүнд төрөлтийг хязгаарлаж, хүн амын өсөлтийг бууруулж чадсан боловч иргэншилгүй хүүхдүүд болон хүүхдийн наймаа газар авсан ажээ.

Засаг захиргааны тогтолцоо

БНХАУ-ын засаг захиргааны зохион байгуулалт.

2004 оны байдлаар БНХАУ-н засаг захиргааны тогтолцоо нь 23 муж (Одоо үед бодитоор өөрсдийн удирдлагад оруулаагүй Тайвань муж улсыг оруулбал) 5 Өөртөө засах орон, 4 хот улс, 2 тусгай статусын засаг захиргааны нэгжээс бүрддэг.

Газарзүйн тогтоц

Хятад улс дэлхийн бөмбөрцөгийн зүүн тал, Европ Азийн эх газрын зүүн хэсэг, Номхон далайн баруун эрэгт оршдог. Хятадын хуурай газрын нийт талбай ойролцоогоор 9 сая 600 мянган хавтагай дөрвөлжин километр, Ази тивийн нийт талбайн 21.9%-г эзэлдэг. Азийн хамгийн том орон юм. Дэлхийн 180 гаруй орны дотор Хятадын хуурай газрын талбай Орос, Канадын дараа орж дэлхийд 3-р байр эзэлдэг.

Хятадын хуурай газрын хил 22 мянга гаруй километр бөгөөд, 15 оронтой хил нийлж байна. Зүүн талаараа БНАСАУ-тай хиллэж, өмнө талаараа Вьетнам, Лаос, Мьянмартай хөршилж, баруун өмнө болон баруун биеэрээ Энэтхэг, Бутан, Балба, Пакистан, Афганистантай хил нийлж, зүүн хойт хэсэг болон баруун хойт хэсэгтээ Орос, Тажикистан, Кыргызстан, Казахстантай хиллэдэг бөгөөд, хойт талаараа Монгол Улстай хиллэж байна.

Хятадын эх газрын тэнгисийн эрэг нийт 18 мянга гаруй километр урт, хойт талаас Ялужян мөрний цутгалангаас урагшаа Бей Лүнхе голын цутгаланд хүрч, Япон, Филиппин, Малайз, Бруней, Индонез зэрэг оронтой тэнгисээр алслагдаж байдаг.

Хятадын нутаг дэвсгэрийн хамгийн хойт үзүүр нь хойт өргөргийн 53.31 градус хавийн Мүө Хе сууринаас хойших Хэй Лунжян мөрний гол усан замын төв шугамд хүрч, хамгийн өмнөт цэг нь хойт өргөргийн 4.15 градус хавийн Наньсагийн уртрагийн Зен Му Аншад байдаг. Өмнөт хойт хоёр зах нь хоорондоо 50 градусын зөрөөтэй. 5500 гаруй километрын зайтай. Хойт хэсэг Хей Лун Жян муж цас мөсөөр хучигдаад байхад өмнөт хэсгийн өмнөт тэнгисийн арлууд мөнх халуун зунаараа байдаг. Хятадын нутаг дэвсгэрийн хамгийн баруун зах нь зүүн уртрагийн 73.40 градус хавийн Памирын өндөрлөгийн Узбекийн уулын аманд байхад, хамгийн зүүн зах нь зүүн уртрагийн 135 градус хавийн Фу Юань шенд Yссүри мөрөн болон Хэй Лун Жян мөрний гол усан замын уулзвар дээр байдаг.

Хятад улс өргөн уудам хуурай газартайгаас гадна мөн маш их тэнгисийн усан хилтэй юм. Хойт талаасаа Бохайн тэнгис, Шар тэнгис, Дорнод Хятадын тэнгис, Өмнөл Хятадын тэнгис гээд дөрвөн тэнгис нийлж, Хятадын эх газрыг зүүн хойт талаас нь баруун өмнө тал хүртэл дугуйлан хүрээлж байдаг бөгөөд нийт талбай нь 4 сая 900 мянган хавтгай дөрвөлжин километр бөгөөд, Хятадын хуурай газрын талбайн бараг тал хагастай тэнцдэг. Хятад улс бол уул ихтэй орон, нутаг дэвсгэрийн нийт талбайн 33% гаруй нь уул, 26% нь өндөрлөг, 9.9% нь доворхог нутаг, 18.8% нь хотгор газар, 12% нь тал газар юм.

Уул нуруу

Хятадын уул нуруунд Тэнгэр уул, Ишань уул, Яньшан уул, Да Бешань уулны нуруу, Наньлингийн нуруу, Их Хянганы даваа, Тайханшань уул, У шань уул, Шюе феншань уулны нуруу, Алтайн нуруу, Чи Леншань уулны нурууд, Алашань уул, Лиү Паньшань уулны нурууд болон Гимлайн уул зэрэг байдаг. Yүнээс гадна, Хятадын 5 хайрхан гэж байдаг. Энэ нь тухайлбал зүүн хайрхан Тайшань уул, өмнөт хайрхан Хен шань уул, баруун хайрхан Хуашань уул, хойт хайрхан Хэйшань уул, төв хайрхан Суншань уул болно. Хятадын өндөрлөгүүд дотор Хөхнуур Төвдийн өндөрлөг хамгаас нэртэй. Далайн төвшнөөс дунджаар 4000 гаруй метрт өргөгдсөн энэ өндөрлөгийн талбай 2 сая 500 мянган хавтгай дөрвөлжин километр бөгөөд, Хятадын нутаг дэвсгэрийн бараг 1/4 хувийг эзэлдэг. Хөхнуур Төвдийн өндөрлөгөөс гадна Өвөр Монголын өндөрлөг, Шар Хөрст өндөрлөг, Юньнань Гүйжеүгийн өндөрлөгүүд байдаг.

Гол мөрөн

Хятад улс бол мөн гол мөрөн ихтэй орон, Хятадын гол мөрнүүдийн уртыг нийлүүлэн бодвол 430 мянган километрт хүрч, дэлхийн бөмбөрцөгийг арваад ороож хүрдэг. Хятадын гол мөрнүүд дотор Хөхмөрөн, Хатан гол хамгаас нэртэй. Хөхмөрөн бол дэлхийн 3-дахь том мөрөн, нийт 6380 гаруй километр урт, Хөхмөрний сав газар эд уурсаар элбэг дэлбэг, усны хүчний нөөц нь Хятадын усны нөөцийн 40%-г эзэлдэг бөгөөд сав газарт нь 20-оод сая га тариан талбай, 300 гаруй сая хүн ам суурьшин амьдардаг Хятадын хөдөө аж ахуйн чухал нутаг болно. Хятадын 2-дахь том гол Хатан голын сав газар бол Хятадын үндэстнүүдийн өлгий юм. Хөхнуур мужийн Баян хар уулнаас эх авсан энэ голын нийт урт нь 5464 километр, Хөхнуур, Сичуан, Ганьсү, Ниншя, Өвөр Монгол, Шаньши, Шэньши, Хенань, Шаньдун зэрэг 9 муж өөртөө засах районаар урсан өнгөрч Бүөхай тэнгист цутгадаг. Хөхмөрөн, Хатан голоос гадна Хятадад бас дэлхийн хамгийн урт суваг болох Бээжин-Ханжеүгийн суваг байдаг. Бээжин-Ханжеүгийн суваг бол Хятадын эртний усан аж ахуйн аврага их барилга болно. Бүр эрт манай тооллын 605-604 оны Сүй Янди хааны үед татсан юм. Энэ суваг Лөүянгаар төв болгож, хойшоо Бээжин, өмөншөө Ханжеү хүрч, 1794 килoметр үргэлжилдэг. Бээжин, Тенжин, Хебей, Шаньдун, Жянсү, Жежян зэрэг муж хотоор урсан өнгөрч, Хайхе гол, Хуайхе гол, Хөхмөрөн, Чен Тан Жян мөрний 5 их гол мөрний системийг холбож байдаг. Одоо энэ суваг Хятадын өмнөт нутгийн усыг хойт нутагт татах барилгын зүүн талын шугамын гол шугам болоод байна.

Цөл

Соёл

Үндсэн өгүүлэл: Хятадын соёл

Дэлхийн өв

Үндсэн өгүүлэл: БНХАУ-ын Дэлхийн өв

Хятадын нутагт НЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэн соёлын өв 22, байгалийн өв 4, нийлмэл өв 4 бий.

Бүх нийтийн амралтын өдрүүд

Сар өдөр Баяр
1 сарын 1 Шинэ жил
1 сарын сүүл, 2 сарын гурван өдөр Цагаан сар
5 сарын 1-3 Хөдөлмөрийн баяр
10 сарын 1-3 Үндэсний баяр

Иш үндэс

  1. Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named Census2010
  2. БНХАУ-ын Статистикийн хороо. 2010 оны хүн амын тооллого гол үзүүлэлтүүд
  3. 3.0 3.1 3.2 3.3 Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named imf2
  4. АНУ-ын Тагнуулын төв газрын мэдээлэл [Gini rankings]
  5. "Human Development Report 2010" (PDF). United Nations. 2010. Retrieved 5 November 2010.

Гадаад холбоос

Загвар:Link FA Загвар:Link FA Загвар:Link FA