Михаил Булгаков: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б r2.7.1) (робот Нэмж байна: ml:മിഖേൽ ബുൾഗാക്കോവ്
б r2.7.2) (робот Нэмж байна: mzn:میخائیل بولگاکف
Мөр 64: Мөр 64:
[[ml:മിഖേൽ ബുൾഗാക്കോവ്]]
[[ml:മിഖേൽ ബുൾഗാക്കോവ്]]
[[mr:मिखाइल बुल्गाकोव्ह]]
[[mr:मिखाइल बुल्गाकोव्ह]]
[[mzn:میخائیل بولگاکف]]
[[nl:Michail Boelgakov]]
[[nl:Michail Boelgakov]]
[[nn:Mikhail Bulgakov]]
[[nn:Mikhail Bulgakov]]

07:01, 6 Дөрөвдүгээр сар 2012-ий байдлаарх засвар

Михаил Афанасьевич Булгаков (1891 оны 5 сарын 31 - 1940 оны 3 дугаар сарын 10) нь 20-р зууны эхэн үеийн Оросын үргэлжилсэн үгийн зохиолч юм. Түүний "Мастер Маргарита хоёр" романыг Английн "Таймс" сонин 20-р зууны шилдэг романаар тодруулсан байдаг.

Намтар

Михаил Булгаков 1891 оны 5 сарын 15-нд (хуучин тооллоор) тэр үеийн Хаант Орос Улс, одоогийн Украйн улсын Киев хотод Киевийн Шашин Судлалын Академийн профессор Афанасия Булгаковын ууган хүү болон мэндэлжээ. 1901-1904 оны хооронд Киевийн анхны гимназид элсэж, Орос болон Европын уран зохиол, театрыг ихээхэн сонирхож эхэлсэн байна.

Дэлхийн 1-р дайн дэгдэх үеэр Булгаков Улаан Загалмайн Нийгэмлэгт сайн дураар ажиллаж эмч хийж байлаа. 1913 онд Татьяана Лаппа гэдэг бүсгүйтэй гэрлэжээ. 1916 онд Киев хотын Их Сургуулийн анагаах ухааны салбарыг онц дүнтэй төгсөж эмч мэргэжилтэй болсон хэдий ч мэргэжлээрээ удаан ажиллаагүй юм. Дараа нь Украйны Цэргийн Армид элсэж, армид эмчээр ажиллаж байгаад Кавказад үлдэн тэндээ сэтгүүлчээр ажиллах болсон байна.

1921 онд эхнэр Татьяанатай цуг Москва руу нүүж зохиолч болох гараагаа эхэлсэн. 3 жилийн дараа анхны эхнэр Татьяанаас салж Любовь Белозерская гэдэг бүсгүйтэй гэрлэв. Энэ хугацаанд тэрээр хэд хэдэн бүтээл туурьвисан байв. 1927 онд шүүмждэгчид түүний бүтээлийг хэт ЗХУ-ын эсрэг байна гэж шүүмжилж байлаа. 1929 онд түүний ажил бүрмөсөн сүйрч түүний бүтээлүүдийг хэвлэх, тоглохыг хориглосон байлаа.

1931 онд Булгаков 3 дахь удаагаа Елена Шиловская гэдэг бүсгүйтэй гэрлэлээ. Түүний 3 дахь эхнэр Елена Шиловская нь түүний алдарт роман болох Мастер Маргарита хоёрын Маргаритагийн дүрийг гаргахад нөлөөлсөн гэдэг. Амьдарлынхаа сүүлийн 10 жилд Булгаков Мастер Маргарита Хоёр роман дээрээ ажилласаар байсан юм. Булгаков ЗХУ-ын дэглэмийг хэзээ ч дэмждэгүй байсан.

1940 оны 3-р сарын 10нд Михаил Булгаков бөөрний удамшлын өвчнөөр таалал төгссөн юм. Түүний бунхан Москва хотын Новодевичье-н оршуулгын газар байдаг.

Бүтээлүүд

Роман болон Богино өгүүллэгүүд

  • Агуу ЗХУ (богино өгүүлэгүүд)
  • Шинэ Ертөнц (1936-1939)
  • Нохойн Зүрх (1925)
  • Чичиковагийн Адал Явдал (1925)
  • Цагаан Харуул (1924-1925) (Дуусгаагүй)
  • Мастер Маргарита Хоёр (1929-1939)

Театрын Бүтээлүүд

  • Зойкагийн Сууц (1925)
  • Нөжирсөн Арал (1927)
  • Турбиныхны Өдөр Хоног (1926)