Франц Фердинанд (хамтлаг): Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 12: Мөр 12:
| гишүүд_о = Алекс Капранос
Ник МакКарти
Боб Харди
Пол Томсон
| гишүүд_о = Алекс Капранос
Ник МакКарти
Боб Харди
Пол Томсон

'''Franz Fredinand''' бол Шотландын Глазгов хотоос гаралтай рок хамтлаг. Австрийн хунтайж агсан Franz Ferdinand-ын нэрээр нэрлэгдсэн хамтлаг 2001 онд гоцлол дуучин болон гитарчин Алекс Капранос, басс гитарчин Боб Харди, ритм гитар даралтат хөгжимчин Ник МакКарти мөн цохитот хөгжим, бөмбөрчин Пол Томсон нарын бүрэлдэхүүнтэйгээр 2001 онд байгуулагджээ.

Хэдий анхны сингл цомог "Darts of Pleasure" (2003) нь маш муу амжилт үзүүлсэн боловч ирэх жил нь гаргасан анхны бие даасан цомог нь гайхамшигтай амжилт авчирч Английн чарт-д гуравт орж, тухайн жилийнхээ ''Mercury Music Prize'' шагналыг хүртэж мөн 2005 оны ''BRIT Awards''-н шилдэг хамтлаг болон шилдэг рок арт шагналыг хүртлээ. Мөн топ 10-т 3 сингл нь орж, "Take me out", "The Dark of the Matinee" дуунууд нь супер хит болж "Micheal" шилдэг 20 дуунд багтлаа.

Дараагийн ''"You Could Have It So Much Better"'' цомог нь Английн чартын 1, "Do You Want To" сингл нь топ-10т орсноос гадна "Walk Away", "The Fallen" зэрэг хит дууг багтаажээ.

== Түүх ==
Алексын жинхэнэ нэр нь Александр Пол Капронос Хантлэе бөгөөд 1972 оны 3 сарын 20 Английн Глукестершайр мужийн Алмондсбури хотод төржээ. Эцэг нь багадаа Англи гэр бүлд үрчлүүлсэн Грек хүн байсан бөгөөд үрчилж авсан гэр бүлийнхээ Хантлэе овгийг авсан байна. Алекс 2 нас хүртлээ Грект амьдарч байгаад буцаж Англи руугаа нүүжээ. Халуун дулаан Грекээс гэнэт сэрүүн газарт ирсэн нь Алексийн эрүүл мэндэд муугаар нөлөөлж ''астм'' өвчтэй болжээ. Алекс Глазговт тааралдсан ажил болгоноо хийж байлаа.
Алекс жижиг хөгжмийн клубуудад ажиллах болов. "The Kazoo" "99p" клубуудад давхар ажиллаж байсан ба сүүлийнхэд нь орж ирсэн хүнээс такс хурааж авдаг ажил хийж байв. "Ирж тоглох гэж байгаа хамтлагууд их төлөв уух гэж ирдэг байсан болохоор үзэгчид мэдээж мөнгөө буцааж авах тул аргагүй эрхэнд үйлчлэгчид нийлж тоглодог байсан. Гоё юм болдог байсан шүү" гэж сүүлд дурсан ярьж байв.
Алекс одоо авъяаслаг хөгжимчин болсон байлаа. Бие дааж гитар, басс гитар сурч анх ажилд орж байсан "13th node" клубт тоглодог хамтлагуудтай нийлж тоглох болов.

Хэд хэдэн хамтлаг дамжсаны эцэст 1996 онд 3 хөгжимчний хамт өөрийн гэсэн хамтлаг байгуулж хамтлагаан "The Blisters" гэж нэрлэсэн боловч сүүлд "The Karelia" болгосон байна. Өөрийн нэрээ Алекс Хантлэе болгожээ. "The Karelia" хамтлагт гоцлол дуучин, гитар тоглож байлаа. Анхны цомгоо 1997 онд "Divorce at High Noon" нэртэйгээр гаргасан ба энэ цомог нь an валл микс рок ба жааз стилийн дан хөгжмийн аянаас бүрдсэн цомог байжээ. Хамтлагийн гишүүн, продюссер Глен Томсон "Roadrunner Records"-тай хийсэн гэрээг цуцалснаар Алекс хамтлагаас гарч урьд нь тоглож байсан "Yummy Fur" нэртэй хамтлагт оржээ.

17:52, 5 Арваннэгдүгээр сар 2007-ий байдлаарх засвар

Franz Ferdinand
Файл:64-franz-ferdinand.jpg
Зүүн талаас: Пол Томсон, Ник МакКарти, Боб Харди, Алекс Капранос
Ерөнхий мэдээлэл
ГаралГлазгов, Шотланд
Хөгжмийн урсгалИндий рок[1]
Арт рок[2]
Поп[3]
Пост-панк[4]
Идэвхтэй2001-одоо
СтудиDomino Records (Англи & Европ)
Epic Records (АНУ)
Sony Music Japan
Алекс Капранос
Ник МакКарти
Боб Харди
Пол Томсон

Franz Fredinand бол Шотландын Глазгов хотоос гаралтай рок хамтлаг. Австрийн хунтайж агсан Franz Ferdinand-ын нэрээр нэрлэгдсэн хамтлаг 2001 онд гоцлол дуучин болон гитарчин Алекс Капранос, басс гитарчин Боб Харди, ритм гитар даралтат хөгжимчин Ник МакКарти мөн цохитот хөгжим, бөмбөрчин Пол Томсон нарын бүрэлдэхүүнтэйгээр 2001 онд байгуулагджээ.

Хэдий анхны сингл цомог "Darts of Pleasure" (2003) нь маш муу амжилт үзүүлсэн боловч ирэх жил нь гаргасан анхны бие даасан цомог нь гайхамшигтай амжилт авчирч Английн чарт-д гуравт орж, тухайн жилийнхээ Mercury Music Prize шагналыг хүртэж мөн 2005 оны BRIT Awards-н шилдэг хамтлаг болон шилдэг рок арт шагналыг хүртлээ. Мөн топ 10-т 3 сингл нь орж, "Take me out", "The Dark of the Matinee" дуунууд нь супер хит болж "Micheal" шилдэг 20 дуунд багтлаа.

Дараагийн "You Could Have It So Much Better" цомог нь Английн чартын 1, "Do You Want To" сингл нь топ-10т орсноос гадна "Walk Away", "The Fallen" зэрэг хит дууг багтаажээ.

Түүх

Алексын жинхэнэ нэр нь Александр Пол Капронос Хантлэе бөгөөд 1972 оны 3 сарын 20 Английн Глукестершайр мужийн Алмондсбури хотод төржээ. Эцэг нь багадаа Англи гэр бүлд үрчлүүлсэн Грек хүн байсан бөгөөд үрчилж авсан гэр бүлийнхээ Хантлэе овгийг авсан байна. Алекс 2 нас хүртлээ Грект амьдарч байгаад буцаж Англи руугаа нүүжээ. Халуун дулаан Грекээс гэнэт сэрүүн газарт ирсэн нь Алексийн эрүүл мэндэд муугаар нөлөөлж астм өвчтэй болжээ. Алекс Глазговт тааралдсан ажил болгоноо хийж байлаа. Алекс жижиг хөгжмийн клубуудад ажиллах болов. "The Kazoo" "99p" клубуудад давхар ажиллаж байсан ба сүүлийнхэд нь орж ирсэн хүнээс такс хурааж авдаг ажил хийж байв. "Ирж тоглох гэж байгаа хамтлагууд их төлөв уух гэж ирдэг байсан болохоор үзэгчид мэдээж мөнгөө буцааж авах тул аргагүй эрхэнд үйлчлэгчид нийлж тоглодог байсан. Гоё юм болдог байсан шүү" гэж сүүлд дурсан ярьж байв. Алекс одоо авъяаслаг хөгжимчин болсон байлаа. Бие дааж гитар, басс гитар сурч анх ажилд орж байсан "13th node" клубт тоглодог хамтлагуудтай нийлж тоглох болов.

Хэд хэдэн хамтлаг дамжсаны эцэст 1996 онд 3 хөгжимчний хамт өөрийн гэсэн хамтлаг байгуулж хамтлагаан "The Blisters" гэж нэрлэсэн боловч сүүлд "The Karelia" болгосон байна. Өөрийн нэрээ Алекс Хантлэе болгожээ. "The Karelia" хамтлагт гоцлол дуучин, гитар тоглож байлаа. Анхны цомгоо 1997 онд "Divorce at High Noon" нэртэйгээр гаргасан ба энэ цомог нь an валл микс рок ба жааз стилийн дан хөгжмийн аянаас бүрдсэн цомог байжээ. Хамтлагийн гишүүн, продюссер Глен Томсон "Roadrunner Records"-тай хийсэн гэрээг цуцалснаар Алекс хамтлагаас гарч урьд нь тоглож байсан "Yummy Fur" нэртэй хамтлагт оржээ.

1. "Franz Ferdinand MP3 Downloads - Franz Ferdinand Music Downloads - Franz Ferdinand Music Videos". Mp3.com. Retrieved 2007-08-22.
2. "Sound of 2004: Franz Ferdinand".
3. "Mercury rises for art pop of Franz Ferdinand".
4. "Franz Ferdinand on Rhapsody Online". Rhapsody Online. Retrieved 2007-08-22.