Коми: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б r2.7.2) (робот Өөрчилж байна: be:Рэспубліка Комі
No edit summary
Мөр 43: Мөр 43:
|вэбсайт =http://www.rkomi.ru/
|вэбсайт =http://www.rkomi.ru/
}}
}}
[[Image:Komi03.png|thumb|250px]]
'''Бүгд Найрамдах Коми Улс''' ({{lang-ru|Республика Коми}}) нь [[Оросын Холбооны Улс]]ын хойд хэсэгт орших [[ОХУ-ын бүгд найрамдах улсууд|бүгд найрамдах улс]] юм. [[Нийслэл]] нь [[Сыктывкар]] хот. [[Баруун Хойд Холбооны тойрог]]т хамаарна.
'''Бүгд Найрамдах Коми Улс''' ({{lang-ru|Республика Коми}}) нь [[Оросын Холбооны Улс]]ын хойд хэсэгт орших [[ОХУ-ын бүгд найрамдах улсууд|бүгд найрамдах улс]] юм. [[Нийслэл]] нь [[Сыктывкар]] хот. [[Баруун Хойд Холбооны тойрог]]т хамаарна.



18:36, 21 Дөрөвдүгээр сар 2012-ий байдлаарх засвар

Коми
Улс Орос
Холбооны тойрог[1]
Эдийн засгийн бүс[2]
Хүн ам
  Тооцоо 
(2018)[3]
840,873
Цагийн бүсUTC+3 ([4])
OKTMO ID87000000
Албан ёсны хэлОрос хэл[5]

Бүгд Найрамдах Коми Улс (Орос: Республика Коми) нь Оросын Холбооны Улсын хойд хэсэгт орших бүгд найрамдах улс юм. Нийслэл нь Сыктывкар хот. Баруун Хойд Холбооны тойрогт хамаарна.

Газарзүй

Уралын нурууны баруун талд, Дорнод Европын тэгш өндөрлөгийн зүүн хойд хэсэгт оршино.

Нутаг дэвсгэр нь 415,900km² хэмжээтэйгээс 70 гаруй хувь нь тайга, 15 орчим хувь нь намаг юм. Уралын нурууны хойд хэсгийн 32,800km² талбайг эзлэн орших тундр нь Европын хамгийн том эртний ой бөгөөд ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн байдаг.

Хойд талаараа Ненецийн автономит тойрог, зүүн талаараа Ямало-Ненецийн автономит тойрог, Ханты-Мансийн автономит тойрог, Свердловск муж, өмнө талаараа Пермийн хязгаар, Киров муж, баруун талаараа Архангельск мужтай хиллэнэ.

Печора гол, Вычегда гол (Хойд Двина голын цутгал)-ууд тус улсын нутгаар урсана.

Байгалийн баялаг

Тус улсын нутаг дэвсгэрт чулуун нүүрс, газрын тос, байгалийн хий, алт, алмаазын орд газрууд бий.

Уур амьсгал

  • 1 сарын дундаж температур нутгийн урд хэсгээр -17℃, хойд хэсгээр -20℃.
  • 7 сарын дундаж температур нутгийн урд хэсгээр +15℃, хойд хэсгээр +11℃.
  • Жилийн хур тунадасны дундаж хэмжээ 625мм.

Хүн ам

Хүн ам нь 2002 оны байдлаар 1,018,674 байснаас орос үндэстэн 60 орчим, Угро-фин язгуурын коми үндэстэн 25 орчим хувийг эзлэнэ. Мөн украйн (6.10%), татар (1.54%), беларусь (1.49%), герман (0.91%), чуваш (0.74%)) үндэстнүүд оршин сууна. Нийт 381,626 өрхтэй.

Хүн амын нягтшил 2.44 хүн/км².

Албан ёсны хэл нь коми хэл ба орос хэл. Оршин суугчдын ихэнх нь Үнэн алдартны шашин шүтнэ.

Түүх

19-р зуунаас 20-р зууны эх хүртэлх хугацаанд хүн амын тоо эрс нэмэгдсэн бөгөөд шилжин суурьшигсдын ихэнх нь умард нутгийг ашиглах ажиллах хүч болон илгээгдсэн хоригдлууд байв.

1929 оны 8 сарын 22-нд Коми-Зырын автономит хязгаар болон байгуулагдсан бөгөөд мөн оны 12 сарын 5-нд автономит бүгд найрамдах улс болсон байна.

1992 оны 5 сарын 26-нд одоогийнхоо нэрээр нэрлэгдэх болжээ.

Цагийн бүс

Тус бүгд найрамдах улс нь Москвагийн цагийн бүст хамаарна. Өөрөөр хэлбэл, UTC+3 цагийг баримтлах бөгөөд зуны цагийн үедээ UTC+4 болно.

  1. Загвар:Cite Russian law
  2. Загвар:Cite Russian law
  3. "26. Численность постоянного населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2018 года". Retrieved 23 Нэгдүгээр сар 2019.
  4. "Об исчислении времени". Официальный интернет-портал правовой информации (in орос). 3 June 2011. Retrieved 19 January 2019.
  5. Оросын Үндсэн хуулийн 68.1-д заасны дагуу Оросын Холбооны Улс даяар албан ёсных.
  6. "Сведения о наличии и распределении земель в Российской Федерации на 01.01.2019 (в разрезе субъектов Российской Федерации)". Federal Service for State Registration, Cadastre and Cartography. Archived from the original on 9 February 2022. Retrieved 29 August 2023.