Улаан нуур: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
б r2.7.1) (робот Нэмж байна: cs:Ulán núr, pl:Ulaan nuur
Мөр 54: Мөр 54:
[[Ангилал:Монгол Улсын нуурууд]]
[[Ангилал:Монгол Улсын нуурууд]]


[[cs:Ulán núr]]
[[it:Ulaan nuur]]
[[it:Ulaan nuur]]
[[pl:Ulaan nuur]]

12:48, 20 Тавдугаар сар 2012-ий байдлаарх засвар

Улаан нуур
Байршил Завхан
Солбицол 44°30′54″N 106°36′58″E / 44.51500°N 106.61611°E / 44.51500; 106.61611Солбицол: 44°30′54″N 106°36′58″E / 44.51500°N 106.61611°E / 44.51500; 106.61611
Онцлог ширгэсэн
Нуурт цутгах Онги гол
Ай савд багтдаг орон Монгол УлсМонгол Улс Монгол Улс
Талбай (175 км²)[1]
Хөвөөний түвшин 1,008 м[2]
Улаан нуур is located in Mongolia
Улаан нуур

Улаан нуур нь Нууруудын хөндийн хамгийн зүүн талд байх, 1995 оноос хойш ширгэж үгүй болсон нуур[3][4]. Улаан нуурын хотгор нь нууруудын хөндийн хамгийн нам газар учир нуурын зузаан хурдас тунаж хуримтлагдсан байна. Ялангуяа нуурын хотгорыг нилд нь дүүрсэн говийн алаг хурдас нуурын уснаа ямагт улаавтар туяа оруулах тул Улаан нуур хэмээн нэрлэсэн байж болох юм.[2]

Тус нуур руу цутгадаг байсан Онгийн гол нь 437 км урсдаг байсан бол одоо 100 км болтлоо багасчээ.[4]

Улаан нуурын ус гидрокарбонат, хлорын ангийн кальци-магни-натрийн бүлэгт хамаарагдах зөөлөн устай байжээ. Хангайн нуруунаас эх авч урсах Онгийн голоос гадна Говь-Алтайн салбар уулуудаас эх авах Сухайт, Лиг, Цагаан гол болон бусад хуурай сайруудаар үе үе ус урсаж ирэх бөгөөд элс хайр зэрэг хурдас авчирч тунаах тул нуурын ёроол лаг, наагийн шавраар дүүрсэн байв.[2]

Ширгэлт

2002 онд "Онги голын хөдөлгөөн" Байгаль орчны яамд шаардлага тавин Онги голын ай сав устаж буй шалтгааныг судлуулах ажлыг эхлүүлжээ. Судалгааны үр дүнд уул уурхайн үйл ажиллагаанаас үүдэн Онги голын урсгалыг өөрчилж уул уурхайн ажиллагаа дууссанаас хойш сэргээгдэх ажиллагаа явагдаагүйн улмаас голын урсацын тэнцвэр алдагдсан хэмээх дүгнэлтэд хүрчээ. Онги голын ай савд алт олборлох 37 компанид лиценз олгосон бөгөөд үүнээс 25 нь үйл ажиллагаа явуулж байгаа ажээ. Тус судалгаагаар найман аймгийн 28 гол ширгэх аюулд байгааг онцолжээ.[4]

Ишлэл

  1. "Mонгол орны гадаргын ус", Гомбын Даваа, Дамбаравжаагийн Оюунбаатар, Мичиаки Сүгита
  2. 2.0 2.1 2.2 "Улаан нуур", Medeelel.mn
  3. "Улаан нуур минь хүрэн тойром л болж дээ". 2009-11-26. Retrieved 2012-05-20.
  4. 4.0 4.1 4.2 "Onggi River & Ulaan Lake". rivermovements.org. Retrieved 2012-05-20.

Гадны холбоос