Чин улс: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б r2.7.2) (робот Өөрчилж байна: ar:مملكة تشينغ
Мөр 27: Мөр 27:


=== Уналт ===
=== Уналт ===
Манж Чин улсын засаг төрөөс [[манж хэл]], соёлыг хадгалан авч үлдэх бодлого явуулж байсан авч нэгэнт хүрээлэн буй [[нанхиад]] угсаатны хэл, ёс, заншилд аажим аажмаар автсаар, [[19-р зуун]] болоход [[Манж|Манжийн]] хааны ордонд ч манжаар ярилцах нь ховор болжээ. Гэвч Чин улсыг мөхөх хүртэл [[манж]] бичгийн хэл албан хэрэгт хэрэглэгдсээр байсан юм.
Манж Чин улсын засаг төрөөс [[манж хэл]], соёлыг хадгалан авч үлдэх бодлого явуулж байсан авч нэгэнт хүрээлэн буй [[нанхиад]] угсаатны хэл, ёс, заншилд аажим аажмаар автсаар, [[19-р зуун]] болоход [[Манж|Манжийн]] хааны ордонд ч манжаар ярилцах нь ховор болжээ. Гэвч Чин улсыг мөхөх хүртэл [[манж]] бичгийн хэл зөвхөн тэдэнд захирагддаг байсан Монголын ноёд дээдсийн албан хэрэгт хэрэглэгдсээр байсан нь тун сонирхолтой агаад манж нар өөрсдөө ор тас умартсан байжээ.
Манж улсын сүүлийн хаан Хэвт Ёс хоёрхон настайдаа хаан эзэн өргөмжлөгдсөн боловч эх хатан төрийн хэргийг барьж байлаа.
Манж улсын сүүлийн хаан Хэвт Ёс хоёрхон настайдаа хаан эзэн өргөмжлөгдсөн боловч эх хатан төрийн хэргийг барьж байлаа.
[[20-р зуун|20-р зууны]] эхнээс [[Сунь Ят Сен]] мэтийн [[Хятад|Хятадын]] үндэсний үзэлтнүүд [[манж]] нарыг харийн булаан эзлэгчид гэдгийг нь тунхаглаж байв. Гэвч [[Хятадын хувьсгал]] ялж, [[бүгд найрамдах улс]] байгуулмагцаа манжуудыг хятадын бүрэлдэхүүнд оруулах эрх ашгийн үүднээс тэднийг харийн түрэмгийлэгчид хэмээн тунхаглахаа зогсоож, өөрсдийн нэг хэсэг мэтээр сурталдах болжээ.
[[20-р зуун|20-р зууны]] эхнээс [[Сунь Ят Сен]] мэтийн [[Хятад|Хятадын]] үндэсний үзэлтнүүд [[манж]] нарыг харийн булаан эзлэгчид гэдгийг нь тунхаглаж байв. Гэвч [[Хятадын хувьсгал]] ялж, [[бүгд найрамдах улс]] байгуулмагцаа манжуудыг хятадын бүрэлдэхүүнд оруулах эрх ашгийн үүднээс тэднийг харийн түрэмгийлэгчид хэмээн тунхаглахаа зогсоож, өөрсдийн нэг хэсэг мэтээр сурталдах болжээ.

10:25, 23 Тавдугаар сар 2012-ий байдлаарх засвар

Манж Чин улсын далбаа

Манж Чин гүрэн нь 1644 оноос 1911 он хүртэл эдүгээгийн Хятад, Монгол, Тайванийг эрхшээсэн Манж үндэстний байгуулсан улс юм. Улсын нэр Манж хэлэнд Дайчиң гүрүн (), Нанхиад хэлэнд Да Чин (大清) гэдэг байсан нь "Их ариун" гэсэн утгатай үг юм.

Энэ улс нь анхандаа эзэнт гүрний дараах Монгол болон Нанхиадын Мин улсын тэмцлийг ашиглан гарч ирсэн нүүдэлчин ардын улс байсан боловч анхны жилүүдээсээ эхлэн хятаджсан байна.

Нэр

Улсын албан ёсны нэр нь "Их Чин" гүрэн. Анхандаа Монголчуудын дунд Хүндлэлт Хаан хэмээн алдаршсан Нурхачи баатрын удирдлаган дор "Хожуу Цинь улс" (Хожуу Алтан улс) гэж нэрлэгдэж байсан боловч хүү Абахай хааны үеэс Монгол, Манж, Нанхиад хэлэнд ижил утгаар хэрэглэгдэх "Чин" гэдэг үгээр улсаа нэрийдэх болжээ. Их Чин гэхийг Нанхиад хэлэнд Да Чин (大清) гэх ба үүнийг сунжруулан мөн загвар имижтэйгээр Дайчин гүрэн гэх болжээ.

Түүх

Үүсэл

Энх Амгалан хаан (1662-1722)

Нурхачи баатар (1575-1626) манж аймгуудыг 1616 онд нэгтгээд Монголын Лигдэн хаанд захидал илгээж, нийтийн дайсан Мин улсын эсрэг хамтарч дайтахыг санал болгосноор Манж Чин улсын түүх эхэлнэ. Лигдэн урьд нь Мин улсыг удаа дараа довтолж, Мин улс Лигдэнг алт мөнгөөр хахуульдсан тул дахин Хятадтай байлдахыг сонирхохгүй байлаа. Мөн Нурхачиийг өөртэй нь тэгш зиндаанд харьцсанд дургүйцэж, хамтарч ажиллахаас татгалзсан байна. Тэр ч байтугай 1618 онд Мин улстай холбоо тогтоон Манжтай байлдаад ялагджээ. Тэр цагаас Нурхачи Өвөр Халхын тайж нарыг өөртөө татаж сэтгэлийг нь урвуулах болжээ. Чингис хаан "Бусдын сэтгэлийг эзэл, сэтгэлийг нь эзэлсэн байхад бие нь хаа одох" хэмээн сургаж байсан лугаа адил Нурхач баатар "Дайснаа зочин болгоё, зочноо нөхөр болгоё" гэж ярьдаг байв.

Тэгсээр Хорчин, Горлос зэрэг аймгийн тайж нар, мөн Өвөр Халхын тайж нар Нурхачтай холбоотон болж, Лигдэн хаан ганцаарджээ. Өвөр Халхын тайж нар Манжтай холбоо тогтоохдоо Мин улсын эсрэг хамтарч байлдана гэж тангарагласан боловч 1622 онд Лигдэний эсрэг байлдаж ухраасан байна. 1623 онд Лигдэн Өвөр Монголын Түмэд, Ордос зэрэг нутгуудыг Манжаас өрсөн өөртөө нэгтгэсэн байна.

1626 онд Нурхачиийг Абахай хаан (1592-1643) залгамжилж, Лигдэнг өөрийн талд оруулахаар чармайж байв. Лигдэн хаан 1631 онд Манжийн эсрэг дайтан эхэлж, нутагт нь гүн давшин орсон боловч 1634 онд Манж ба түүний холбоотон монгол тайж нарын цэргийн нэгдсэн хүчинд цохигдож, Хөх нуурын (одоогийн БНХАУ-ын Цинхай муж) зүг ухарч яваад өвчнөөр нас барав. Манжууд Хөх хотыг эзэлж, 1636 онд Манжийн Абахай хаан өөрийгөө бүх Монголын хаан өргөмжилж, eлсаа "Чин улс" хэмээн нэрлэжээ.

Манжууд Өвөр Монголын цэргийн хүчинд дулдуйдан 1640 онд Бээжинг авч, Мин улсыг мөхөөн, Хятадыг эзэлсэн юм. 1670 онд Манжийн Энх Амгалан хаан Хөх нуурыг эзэлжээ. 1646-1675 онуудад Өвөр Монголд Сүнидийн Тэнгис тайж, Лигдэний хүү Эрх Хонгор, ач Абунай, гуч Бүрни ван нар Манжийн эсрэг боссон боловч дарагдсан байна.

Манжийн хаад эхэн үедээ монгол хаадын удмын охидоос хатан буулгадаг байв. Тиймээс Энх Амгалан хаан тэргүүтэн манжийн хаад өөрсдийгөө басхүү Юан улсын хаадын залгамжлагчид гэж үзэж байв.

Манжийн ноёрхлын үед феодалын мөлжлөг ширүүссэн нь Манж улс Энх-Амгалан хааны үеэс цэцэглэн мандаж Тэнгэрийг тэтгэгч хааны үе хүртэл үргэлжилсэн юм. Манжийн түрэмгийлэгчид, Монголын шар хар феодалыг түшин, хөдөлмөрчин ард, албат, хамжлагын эрхгүй байдлыг урьдынхаас нь бүр хүндрүүлсэн билээ. Монголын тухай манж нараас “Монгол цаазын бичиг"-т оруулсан хууль цөм феодаль ангийн шинж чанартай нь илэрхий юм. Тэдгээр хууль ёсоор монголын хөдөлмөрчин олны аж төрөх хамаг юмыг нарийн чанд дүрэм хэмжээтэй болгож, монгол газарт Манжийн хянах цагдах дэглэм тогтжээ.

Уналт

Манж Чин улсын засаг төрөөс манж хэл, соёлыг хадгалан авч үлдэх бодлого явуулж байсан авч нэгэнт хүрээлэн буй нанхиад угсаатны хэл, ёс, заншилд аажим аажмаар автсаар, 19-р зуун болоход Манжийн хааны ордонд ч манжаар ярилцах нь ховор болжээ. Гэвч Чин улсыг мөхөх хүртэл манж бичгийн хэл зөвхөн тэдэнд захирагддаг байсан Монголын ноёд дээдсийн албан хэрэгт хэрэглэгдсээр байсан нь тун сонирхолтой агаад манж нар өөрсдөө ор тас умартсан байжээ. Манж улсын сүүлийн хаан Хэвт Ёс хоёрхон настайдаа хаан эзэн өргөмжлөгдсөн боловч эх хатан төрийн хэргийг барьж байлаа. 20-р зууны эхнээс Сунь Ят Сен мэтийн Хятадын үндэсний үзэлтнүүд манж нарыг харийн булаан эзлэгчид гэдгийг нь тунхаглаж байв. Гэвч Хятадын хувьсгал ялж, бүгд найрамдах улс байгуулмагцаа манжуудыг хятадын бүрэлдэхүүнд оруулах эрх ашгийн үүднээс тэднийг харийн түрэмгийлэгчид хэмээн тунхаглахаа зогсоож, өөрсдийн нэг хэсэг мэтээр сурталдах болжээ.

Эдийн Засаг

Чин Улс 1820он

17р зууны төгсгөлд Мин гүрэнийг түлхэн унагаасаны дараа Хятадын эдийн засаг сэргэсэн. Мөн энэ зуунд Мин гүрний үеийш бодвол худалдаа арилжаа үргэлжлэн тэлсэн.Гэхдээ маш олон улс оротой худалдаа хийн гадаад улс орнуудаас хараат болж байсан ба хүн ам ч мөн ихээр өсөж байсан. Дараа нь тэд 17р зууны сүүл үеэр хаагдсан зүүн өмнөд эрэгээ дахин нээсэн ба үүний үр дүнд гадаад худалдаа маш хурдан дахин сэргэсэн ба 18р зууны сүүлийн хагас хүртэл бүх талаараа 4% аар өссөн. Хятад нь барууны орнуудтай худалдаа хийхийг зөвшөөрснөөр цай торго болон бусад бүтээгдхүүнүүдээ экспортлож байсан. Энэ урсгалын үр дүнд мөнгөний нийлүүлэлт маш их хэмжээгээр нэмэгдсэн. Ба олон улстай өрсөлдөх чадвар нь өссөж тогтвортой худалдаатай болсон

Мин улсын үед томоохон газар эзэмшигчидэд худалдаалсан газрийг Чин улсын засгийн газар татвар төлөх чадваргүй гэр бүлүүдэд өгсөнөөр хувийн өмч ихссэн. Ингэж өгсөнөөр хүмүүс худалдаа арилжаа хийх урам зориш орсон. Мөн засгийн газар нь Мин улсын үеийн татвартай харицуулвал бага байсан ба ард түмний хүнд ачааг багасгаж өгсөн. Мөн 18р зуунд тариа будааны үнийи хяналтын систем нь тариа будааны хомсдолыг арилгаж үнийи өсөлтийг удаан тогтвортой болгож чадсан. Чин улсын төр баригчид баян худалдаачдын эрх ашигаас болгоомжилж худалдаа хийх эрхийг хягаарлаж мөн баялаг багатай газраас бусад газар шинэ уурхай нээхийг нь түтгэлзүүлсэн.

Мин улсын үед ойролцоогоор хятад 150н сая хүн амтай байсан бол 18р зууны төгсгөлд буюу Чин улсын үед 300н сая болж өссөн. Хүн ам өсхөд нөлөөлсөн хэд хэдэн томоохон шалтгаантай . 18р зууныд удаан хугацаагаар улс гүрэн нь тогтвортой тайван амгалан байсан. Мөн Америкаас шинэ төрлийн ургацууд болох эрдэнэ шиш, амтат төмс, самар гэх мэт зүйлүүд импортлож оруулж ирсэн. Мөн зүүн өмнөд азиас шинэ төрлийн цагаан будаа ирсэн нь үйлдвэрлэл нь их хэмжээгээр өсхөд нөлөөлсөн.

Засаг төр ба нийгэм

Засаг захиргааны хил хязгаар

Чин улсын 18муж 1875oн

Чин Хятад нь 18р зууны турш маш өргөн уудам хил хязгаартай байсан ба тухайн үед тжд Манчур,Өвөр монгол,Гадаад монгол,Шинжиан болон Tibet үүдийг захирдаг байсан. Барагцаагаар 13 сая км2 газар нутагтай байсан ба анх 18 мужтай байсан. Дараа нь Манчур болон Тэнжин тэнцүү хэсэгт хувааж 22 мужтай болгож өсгөсөн. Тайван анх Фужианы муж байсан ба 19р зуунаас бие даасан муж болсон боловч 19р зууны сүүлчээр Анхны сино японы дайнаар Японы Эзэнт гүрэнд бууж өгсөн . Нэмж хэлхэд , маш олон бууж өгсөн улсууд байсан ба Солонгос Вьетнам болон Непал урт хугацааны турш Хятадын дагавар улс байсан.

  1. Шинжиан хойд болон өмнөд хавиар хагас автономист байсан.
  2. Гадаад Монгол – Халх,Ховд,Хөвсгөл Тану,Урианхай
  3. Өвөр Монгол- 6 холбоо (Жирим, Жоцу, Жүү уда, Шилийн гол,Улаанчаб,Их уул)
  4. Бусад Монгол холбоо – Алс хошуу,Эжинэ хошуу, Лий хошуу (Тэнжин дотор) Хөх нуур, Дарьганга, Түмэд, Чахар, Хөлөнбуйр)
  5. Tibet (Ü-Tsang and western Kham, approximately the area of present-day Tibet Autonomous Region)
  6. Манчур (Хойд Хятад, Сүүлд Хятадын муж болсон)


  1. Zhili
  2. Henan
  3. Shandong
  4. Shanxi
  5. Shaanxi
  6. Gansu
  7. Hubei
  8. Hunan
  9. Guangdong
  10. Guangxi
  11. Sichuan
  12. Yunnan
  13. Guizhou
  14. Jiangsu
  15. Jiangxi
  16. Zhejiang
  17. Fujian (1885он хүртэл Тайваных байсан)
  18. Anhui
  • Чин гүрэний сүүлд нэмэгдсэн мужууд
  1. Xinjiang
  2. Taiwan (1895 он хүртэл)
  3. Fengtian, сүүлд нэрээ өөрчилж одоо Liaoning гэдэг
  4. Jilin
  5. Heilongjiang

Мөн үзэх

Загвар:Link FA