Нобелийн шагнал: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б r2.7.2) (робот Нэмж байна: ki:Kĩheo ya Nobero
б r2.7.3) (робот Өөрчилж байна: rue:Нобeлiвска премія
Мөр 137: Мөр 137:
[[ro:Premiul Nobel]]
[[ro:Premiul Nobel]]
[[ru:Нобелевская премия]]
[[ru:Нобелевская премия]]
[[rue:Нобeлiвська премія]]
[[rue:Нобeлiвска премія]]
[[sah:Нобель бириэмийэтэ]]
[[sah:Нобель бириэмийэтэ]]
[[sc:Premiu Nobel]]
[[sc:Premiu Nobel]]

17:35, 5 Зургаадугаар сар 2012-ий байдлаарх засвар

Нобелийн шагнал (шве. Nobelpriset, норв. Nobelprisen, Англи: Nobel Prize) нь динамитыг нээсэн эрдэмтэн Альфред Нобелийн гэрээслэлийн дагуу 1901 оноос олгож эхэлсэн дэлхийн хэмжээний жил тутмын шагнал юм. Монгол улсаас уг шагналыг хүртсэн хүн хараахан байхгүй.

Шагнал олгодог салбарууд

Дээрх 6 салбарт олгодог шагнал нь тухайн салбарынхаа хувьд хамгийн нэр хүндтэй шагнал болдог. Сүүлийн жилүүдэд генетик хими зэрэг биологи-анагаах ухаан болон химийн салбарын аль алинд нь хамаарах шинжлэх ухааны салбарууд олширч байгаа.

Сонгон шалгаруулалт

Физик, хими, эдийн засгийн салбарын шагналыг Шведийн шинжлэх ухааны академи, биологи-анагаах ухааны салбарын шагналыг Каролинскагийн институт, энхтайвны салбарын шагналыг Норвегийн парламент, уран зохиолын шагналыг Шведийн академи тус тус шалгаруулдаг.

Шагнал хүртэгсдэд өгөх мөнгөн шагнал нь Альфред Нобелийн үлдээсэн хөрөнгөнд үндэслэж байгуулагдсан Нобелийн сангаас олгогдоно. Гэхдээ эдийн засгийн салбарын шагнал нь 1968 онд бий болж, 1969 оноос олгогдож эхэлсэн бөгөөд шагналыг Шведийн төв банкны сан гаргадаг байна. Эдийн засгийн салбарын шагналын албан ёсны нэр нь "Эдийн засгийн салбар дахь Альфред Нобелийн дурсгалын шагнал" бөгөөд нарийн утгаараа Нобелийн шагнал биш болно.

Нобелийн шагналын сонгон шалгаруулалт нь нийтэд ил зарлагддаггүй. Иймээс албан ёсоор Нобелийн шагналд нэр дэвшигч гэсэн ойлголт байхгүй, харин олон нийтийн дунд Нобелийн шагналд ойрхон хүн гэх зэргээр яригдах тохиолдлууд бий.

Шагнал гардуулах ёслол

Нобелийн шагналыг түүний нас барсан өдөр болох 12 сарын 10-нд гардуулдаг бөгөөд энхтайвны салбарын шагналаас бусад 5 шагналыг Шведийн нийслэл Стокхольм хотын концертын танхимд, энхтайвны шагналыг Норвегийн нийслэл Осло хотын захиргааны байранд гардуулдаг байна. Нобелийн шагналтнууд дурсгалын лекц унших заншил тогтсон байдаг.

Онцлогууд

  • Математикийн салбарт Нобелийн шагнал байдаггүй нь Альфред Нобель математикчдад дургүй байсантай холбоотой гэгддэг. Учир нь түүний хайрт бүсгүй нь Франц Лемарж хэмээх математикчтай гэрлэж Франц түүнийг олны өмнө илт доромжилсон ба энэ явдлыг тэрээр насан туршдаа санан явсан байна. Математикийн салбарын хамгийн нэр хүндтэй шагнал нь Фильдсийн медаль болно.
  • Нобелийн шагналыг нэхэн олгодоггүй боловч НҮБ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга агсан Даг Хаммаршёльдод энхтайвны салбарын шагналыг нэхэн олгож байсан тохиолдол бий.
  • Нобелийн шагнал хүртсэн боловч хүлээн авахаас татгалзсан 3 хүн байдаг. Тэдгээр нь Жан-Пол Сартр, Борис Пастернак, Ле Дук То нар юм.
  • Уран зохиолын салбарын шагналыг түүхийн зохиол, философийн зохиолууд хүртэж байсан удаатай ч Их Британийн ерөнхий сайд Винстон Черчиллийн "Дэлхийн хоёрдугаар дайны тэмдэглэл"-ийг нэр дэвшүүлэх эсэх талаар ширүүн маргаан өрнөсний эцэст зөвхөн цэвэр уран зохиолын бүтээлд олгож байхаар болжээ.

Мөн үзэх

 Commons: Nobel Prize – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Гадаад холбоос

  • Nobelprize.org (Нобелийн шагналын албан ёсны сайт, англи хэлээр)

Загвар:Link FA