Теофанис Гекас: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б r2.7.1) (робот Нэмж байна: ko:테오파니스 게카스
б r2.7.1) (робот Нэмж байна: fa:تئوفانیس گکاس
Мөр 85: Мөр 85:
[[en:Theofanis Gekas]]
[[en:Theofanis Gekas]]
[[es:Theofanis Gekas]]
[[es:Theofanis Gekas]]
[[fa:تئوفانیس گکاس]]
[[fi:Theofanis Nkekas]]
[[fi:Theofanis Nkekas]]
[[fr:Theofánis Ghékas]]
[[fr:Theofánis Ghékas]]

17:43, 25 Зургаадугаар сар 2012-ий байдлаарх засвар

Теофанис Гекас
Θεοφάνης Γκέκας
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрТеофанис Гекас
Өндөр1.79 м[2]
БайрлалДовтлогч
Багийн мэдээлэл
Одоогийн багАйнтрахт Франкфурт
Дугаар9
Өсвөрийн баг
1997–1998ГрекТохотис
1998ГрекЛарисса
Мэргэжлийн замнал*
ОнБагГараа(Гоол)
1998–2001ГрекЛарисса61(16)
2001–2005ГрекКалитиа100(44)
2005–2007ГрекПанатинаикос41(23)
2006–2007ГерманБохум (зээллэг)32(20)
2007–2010ГерманБайер Леверкузен50(13)
2009АнглиПортсмут (зээллэг)1(0)
2010ГерманХерта (зээллэг)17(6)
2010–2012ГерманАйнтрахт Франкфурт
2012–ТуркSamsunspor
Шигшээ баг
2005–ГрекГрек55(21)
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 2012 оны 1 сарын 7.

† Гараа (Гоол).

‡ Шигшээ багийн гараа болон гоолыг сүүлд шинэчилсэн: 2012 оны 1 сарын 7

Теофанис Гекас (гре. Θεοφάνης Γκέκας, 1980 оны тавдугаар сарын 23-нд төрсөн) нь Грекийн хөлбөмбөгчин бөгөөд Туркы Samsunspor багийн довтлогч юм. Тэрээр Грекийн лигийг 2004–05 оны улиралд 17 гоолоор, Бундеслигийг 2006–07 оны улиралд 20 гоолоор тус тус тэргүүлж Мэргэн буучаар шалгарч байсан тоглогч юм. Мөн Грекийн шигшээ багийн бүрэлдэхүүнд 2010 оны ДАШТ-ий УЕФА бүсийн сонгон шалгаруулалтанд 10 гоол оруулсан амжилтаар Мэргэн буучаар шалгарч байлаа.

Клубийн замнал

Гекас Грекийн хөлбөмбөгийн лигийн хоёрдугаар дивизийн «АЕЛ 1964» багаас мэргэжлийн гараагаа эхлүүлжээ. 2001 оны зун мөн дивизийнхээ Калитиа багт элсэж, анхны улиралаа багийхныхаа хамтаар тэргүүн дивизэд дэвшсэн ба хоёрдугаар дивизэд энэ туршид 87 тоглолтонд оролцож, 30 гоол оруулсан байна.

Калитиа багаа дээд дивизэд тоглох хугацаанд 73 тоглолтонд оролцож 32 гоол оруулсан Гекасыг шилдэг баг Панатинаикос 2005 оны өвөл эгнээндээ элсүүлсэн байна. Шинэ багтаа богино хугацаанд идээшин дасаж, Грекийн лигийн мэргэн буучийн жагсаалтыг 2005 онд 17 гоолтойгоор тэргүүлсэн юм. 2005 оны гуравдугаар сард Гекасыг шигшээ багт дуудаж Албанийн шигшээ багийн эсрэг Дэлхийн аваргын тэмцээний сонгон шалгаруулалтанд тоглуулж, баг нь тус тоглолтонд 2-0 харьцаагаар хожиж байв.

Панатинаикосийн бүрэлдэхүүн дэх замналаа Гекас 41 тоглолтонд оролцож 23 гоол оруулсан болон 2005-06 оны УЕФА Аваргуудын Лигийн тоглолтонд оролцож, Европын томоохон тэмцээний анхны тоглолтоо хийсэн гэх амжилттайгаар өндөрлүүлсэн юм.

Германы Хоёрдугаар Бундеслигийн Бохум баг руу 2006 оны хавар 1.5 сая еврогийн үнэ бүхий гэрээг байгуулахаар зээллэгээр одсон Гекасын эзгүйд Панатинаикос баг нь Димитрис Сальпигидисийг худалдаж авсан байв. Энэ үед Бохумын зүгээс Гекасын гэрээний үнийн саналыг 300,000 евро болгохоор хөөцөлдсөөр 700,000 болгож, Гекас нэг ёсондоо хэцүүхэн асуудалтай багахан хугацаанд тулгарч 2006–07 оны улирлыг Германд өнгөрүүлсэн юм. Бохумд Гекас 20 гоол оруулсан ч баг нь улирсан тул 2007 оны дөрөвдүгээр сард дээд лигт Байер Леверкузен багийн бүрэлдэхүүнд хүчин зүтгэхээр 2 сая еврогийн гэрээ байгуулан ирж байв. Байерийн бүрэлдэхүүн дэх анхны тоглолтондоо Гекас 7 гоол оруулж 15-1 харьцаагаар өрсөлдөгчөө буулган авч байсан гэдэг. Гекас 2007-08 оны улиралд Бундеслигийн мэргэн бууч болж, 2008 оны гуравдугаар сард УЕФА-гийн цомын дөрөвний нэг шигшээд Хамбург багийг хоёр тоглолтын нийлбэр 3-3 харьцаагаар хожиход 2 гоол оруулж байлаа.

2009 оны хоёрдугаар сарын 2-нд Английн Портсмут багт зээллэгээр очиж 2008–09 оны улирлыг шувтартал Прмеьер лигт ганцхан гараанд гарав.[3]

Түүнчлэн 2009 оны арванхоёрдугаар сарын 17-нд Херта багтай хагас жилийн гэрээг байгуулан зээллэгээр тоглосон билээ.[4]

2010 оны тавдугаар сарын 19-нд Германы Айнтрахт Франкфурт багт 2 жилийн гэрээгээр ирсэн[5] тэрээр 2010-11 оны улиралд 17 тоглолтонд 14 гоол оруулсан амжилттайгаар Бундеслигийн мэргэн буучийн жагсаалтыг тэргүүлж буй билээ.

Шагналууд

Хувийн

Хувийн амьдрал

Гекасыг 2008 оны Европын АШТ-д оролцсоны дараахан нь эхнэр Вассо нь Николас, Микаэла-Ламприни нарын ихэр хүүхдүүдийг нь төрүүлж өгсөн юм.[6]

Эшлэл

  1. "Theofanis Gekas". VI. Retrieved 4 February 2010.
  2. Theofanis Gekas (Hertha BSC)
  3. "Pompey sign striker Gekas on loan". BBC Sport. 2 February 2009. Retrieved 2 February 2009.
  4. "Hertha leiht Gekas aus - Friedrich hofft" (in German). transfermarkt.de. 17 December 2009. Retrieved 17 December 2009.{{cite web}}: CS1 maint: unrecognized language (link)
  5. "Gekas to Eintracht" (in Greek). contra.gr. 19 May 2010. Retrieved 19 May 2010.{{cite web}}: CS1 maint: unrecognized language (link)
  6. "Gekas Profile Bayer Leverkusen". Bayer Leverkusen. Retrieved 26 December 2008.

Холбоос

Загвар:Грекийн шигшээ багийн 2008 оны хөлбөмбөгийн ЕАШТ-д оролцсон бүрэлдэхүүн