ЛГБТ: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б r2.5.4) (робот Нэмж байна: fi:HLBT
б r2.7.3) (робот Нэмж байна: oc:LGBT
Мөр 54: Мөр 54:
[[nl:LGBT]]
[[nl:LGBT]]
[[no:LHBT]]
[[no:LHBT]]
[[oc:LGBT]]
[[pl:LGBT]]
[[pl:LGBT]]
[[pt:LGBT]]
[[pt:LGBT]]

15:11, 29 Зургаадугаар сар 2012-ий байдлаарх засвар

LGBT (Лесби, Гей, Бисекс, Трансжендер) өөрөөр LGBT (ЛГБТ) гэдэг нь、эмэгтэй ижил хүйстнээ сонирхдог хүмүүс (лесби, Lesbian), эрэгтэй ижил хүйстнээ сонирхдог хүмүүс (гей, Gay), эр эм хүйстний аль алийг сонирхдог хүмүүс (бисекс, Bisexuality), мөн манин буюу (трансжендер, Transgender) хүмүүс гэсэн үгнүүдийн эхний үсгийг аван холбосон хэллэг юм. Бэлгийн цөөнх хэмээн нэрлэгдэх нь олон боловч ЛГБТ нь илүү тохиромжтой хэллэг гэж дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн. Одоогоор энэхүү хэллэгийг Америк болон Европын олон орнууд болоод Азийн орнуудад ч өргөнөөр ашиглаж байна.

Монгол улсын хувьд сүүлийн 1-2 жилийн хугацаанд энэхүү үгийг хэрэглэдэг болоод байгаа. Гэхдээ сонин болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр бүх ижил хүйстэнээ сонирхдог хүмүүсийг заадаг ерөнхий хэллэг болох (гомосекс, Homosexuality) гэдэг үгнээс гаралтай орос үг болох гомо гэдэг үгийг гей хүмүүс дээр ихээр хэрэглэдэг. Энэ нь нийгэмд эдгээр бэлгийн цөөнх хүмүүсийг гадуурхах, доромжлох хэллэг болон сүүлийн 10-аад жил энгийн өдөр тутмын амьдралд хэрэглэгдэх болсон. Гомо гэдэг Грек утга нь ижил гэсэн утгатай

LGBT-ын түүх

Солонгын туг (Рейнбоу флаг) ЛГБТ хүмүүсийн билэг тэмдэг

1960-д оны үед "Секс хувьсгал" (Sexual revolution) гарах хүртэл, "эсрэг хүйстэнээ сонирхогч (гетеросекс)=жирийн (стрэт) гэгдэх хүмүүс"-ийн коммунитид хэрэглэх үгнээс өөр дээр дурдсан хэсэг бүлэг хүмүүсийг зааж хэрэглэх үг байгаагүй. Дэлхийн 2-р дайнаас өмнө бол "3 дахь хүйс (Third gender)" гэсэн үгийг ашиглаж байсан ч дайны дараа энэхүү үгийг ашиглахаа больсон. Тийм учраас өөрсдийгөө хэн болохыг заах нэрлэх үг зайлшгүй хэрэгцээтэй болж ирсэн. (Хэт давамгайлах байдал=хетеронорматив, Heteronormativity тэй харьцуулах болсон)

Анх ашиглаж эхэлсэн Гомосекс (Homosexuality) хэмээх үг нь өргөн утгатайгаас гадна хэтэрхий гадуурхах утгыг ч бас агуулж байсан учраас "гэй" хэмээх үгээр сольсон. Бас лэсби хүмүүс ч лэсби гэх үгийг хэрэглэн өөрсдийгөө тодорхойлох болсоноор гэй, лэсби хэмээх үгнүүд илүү өргөн нийтлэг хэрэглэгдэх болсон. 1969 онд болсон Стонэуолийн үймээн (Stonewall Rebellion)-ий дараагаас нэгэн үе гей лэсби болон бисекс трансжендер хүмүүс өөрсдийн бэлгийн чиг хандлагын ялгаанаас болж үл ойлголцол үүссэн билээ. 90-ээд он хүртэл эдгээр 4-н бэлгийн чиг хандлагыг нийгэмд ижил зүйл мэтээр ойлгож хүлээж авч байсан. Харин 90-ээд оны сүүлчээс өөр хоорондоо ялгаатай гэдэгийг хүлээн зөвшөөрч эхэлсэн билээ.

Өдгөө энэхүү ЛГБТ хэмээх үгийг Америк болоод Европын орнууд ялангуяа англи хэлийг эх хэл болгон хэрэглэдэг улс орнуудад өргөнөөр хэрэглэж байна.

Гадны холбоосууд