Хүдэр сум: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 10: Мөр 10:


Õ¿äýðèéí ñóðãóóëèéí 40 æèëèéí îé 2012 îíû 9-ð ñàðä áîëîõ òóë òóñ ñóðãóóëèéí ¿å ¿åèéí áàãø, àæèë÷èä, òºãñºã÷èä òà á¿õíèéã òºðºëõ ñóðãóóëèéíõàà îéä õ¿ðýëöýí èðýõèéã õ¿ñýæ áàéíà.
Õ¿äýðèéí ñóðãóóëèéí 40 æèëèéí îé 2012 îíû 9-ð ñàðä áîëîõ òóë òóñ ñóðãóóëèéí ¿å ¿åèéí áàãø, àæèë÷èä, òºãñºã÷èä òà á¿õíèéã òºðºëõ ñóðãóóëèéíõàà îéä õ¿ðýëöýí èðýõèéã õ¿ñýæ áàéíà.



Òà á¿õíèéã Õ¿äýð íóòãèéíõàà ò¿¿õèéã òîäîðõîé õýìæýýãýýð ìýäýæ áàéãààñàé ãýñýí ¿¿äíýýñ òîâ÷ ò¿¿õèéã îðóóëëàà. Ã.Öýðýíäàìáà.
Òà á¿õíèéã Õ¿äýð íóòãèéíõàà ò¿¿õèéã òîäîðõîé õýìæýýãýýð ìýäýæ áàéãààñàé ãýñýí ¿¿äíýýñ òîâ÷ ò¿¿õèéã îðóóëëàà. Ã.Öýðýíäàìáà.

17:03, 1 Долоодугаар сар 2012-ий байдлаарх засвар

Хүдэр нь Сэлэнгэ аймгийн сум Анх Хүдэрийн сангийн аж ахуй гэдэг нэрээр байгуулагджээ.

                                                      --202.55.191.37 17:00, 1 Долоодугаар сар 2012 (UTC)Õ¯ÄÝÐÈÉÍ ÑÓÐÃÓÓËÜ--202.55.191.37 17:00, 1 Долоодугаар сар 2012 (UTC)

Õóâüñãàëûí ºìíº Õ¿äýð õàðóóëûí Öýäýíáàëæèðãàëäàà çýðýã òóõàéí ¿åèéí äýâøèëòýò ¿çýëòýé áè÷èã ¿ñãèéí ÷àäàëòàé õ¿ì¿¿ñ ãýðýýðýý ìîíãîë áè÷èã, òîî áîäëîãî, ñàìïèí çýðãèéã çààæ áàéæýý. 1925 îíä Åðººãèéí Áóëàãòàéí / Õ¿äýð ñóìûí òºâ/ îðîñ áàãà ñóðãóóëü 25 õ¿¿õýäòýé áàéãóóëàãäàæ óëààí öýðãèéí áàãà äàðãà Êóðò Àëüáåðòîâè÷ Òðîíòîí áàãøèëæ áàéæýý. Ìàë àæ àõóé, õàäëàí òýæýýëèéí ôîíä áàéãóóëàõ óëñ îðíû õýðýãöýýã õàíãàõ çîðèëòûã õýðýãæ¿¿ëýõ õ¿ðýýíä 1971 îíû 6-ð ñàðûí 25-íû ºäºð ÁÍÌÀÓ-ûí ñàéä íàðûí çºâëºëèéí 202-ð òîãòîîëîîð Åðººãèéí ÑÀÀ-í 3-ð òàñãèéã ò¿øèãëýí Õ¿äýð ÒÀÀ áàéãóóëàãäñàí þì. 1971-1972 îíû õè÷ýýëèéí æèëä Õ¿äýð ÒÀÀ-ä Å𺺠ñóìûí 8-í æèëèéí ñóðãóóëèéí õàðúÿà 1-4 á¿ëýãò 36 õ¿¿õýä ñóðàëöàæ, ýíý ¿åä Å𺺠ñóìûí áàãø Ð.Ìýíäáàÿð /ò¿ð/, áàãø Øèíýõ¿¿ãèéí Ðèéìýä íàð áàãøààð àæèëëàæ áàéñàí áàéíà. 1971 îíû 10-ð ñàðä áàãø Äýì÷èãèéí ßãààí òîìèëîãäîí èðæ 3-4-ð àíãèä, áàãø Øèíýõ¿¿ãèéí Ðèéìýä 1-2-ð àíãèä òóñ òóñ õè÷ýýë çààæ áàéâ. ÁÍÌÀÓ-ûí ÀÈÕ-ûí Òýðã¿¿ëýã÷äèéí 1972 îíû 4-ð ñàðûí 12-íû ºäðèéí 85-ð çàðèëãààð Õ¿äýð ñóì áàéãóóëàãäàõàä 1972 îíû 3-ð ñàðä áèå äààñàí ñóìûí àíõíû áàãà ñóðãóóëü áàéãóóëàãäàæ, òºñºâ îðîí òîî áàòëàãäñàí áà àíõíû áàãà ñóðãóóëèéí ýðõëýã÷, áàãøààð Äýì÷èãèéí ßãààí òîìèëîãäîí àæèëëàñàíààð Õ¿äýð ñóìûí àíõíû áîëîâñðîëûí áàéãóóëëàãà ¿¿ñ÷ õºãæñºí ò¿¿õòýé.


Õ¿äýðèéí ñóðãóóëèéí 40 æèëèéí îé 2012 îíû 9-ð ñàðä áîëîõ òóë òóñ ñóðãóóëèéí ¿å ¿åèéí áàãø, àæèë÷èä, òºãñºã÷èä òà á¿õíèéã òºðºëõ ñóðãóóëèéíõàà îéä õ¿ðýëöýí èðýõèéã õ¿ñýæ áàéíà.


Òà á¿õíèéã Õ¿äýð íóòãèéíõàà ò¿¿õèéã òîäîðõîé õýìæýýãýýð ìýäýæ áàéãààñàé ãýñýí ¿¿äíýýñ òîâ÷ ò¿¿õèéã îðóóëëàà. Ã.Öýðýíäàìáà.

  1.  ХҮДЭР СУМЫН ТҮҮХЭН ЗАМНАЛ

Хан Хэнтийн уулсын ар хормой ,үзэсгэлэнт сайхан Хүдэр голын сав газарт бууриа сонгож сууриа тавьсан дуунд мөнхөрсөн Дунгуй нутгийн Хүдэр хэмээх нэрээр түүхэндээ тэмдэглэсэн сумын 40 жилийн ой тохиож байна. Байгалийн үзэсгэлэн иж бүрдсэн хөвч тайгадаа ан амьтан, жимс ,төрөл бүрийн ойн баялгийг цогцлоосон, хөрсөндөө алт эрдэнэс,ашигт малтмалын асар баян нөөцтэй,цэвэр тунгалаг ус,агаарын сайхнаараа хүний сэтгэлийг хүрд мэт татах энэ нутагт аж төрж буйгаараа хүн зон бахархахаас ч аргагүй юм. Хүдэр нутаг өнө эртний түүхийн улбаатай бөгөөд Хүннү,Сяньби гүрнүүдийн он тоололын түүхийг илтгэх шаштир бичгүүдэд тэмдэглэгдэж үлдсэн, мөн Чингистэй холбогдох аман домог, хөшөө дурсгал, эд өлгийн зүйл, соёл иргэшлийн улбаа энэ нутагт элбэг орших бөгөөд энэ бүхнээс дүгнэлт хийж ,тэнгэр заяат тэнэгэр сэтгэлт,тэмдэг содон хөх мэнгэт,морин хүлэгт гэрэн сууцат хөх монголын хүй олон тасралтгүй нутагласаар ирсэн түүхэн баримттай нутаг. Хүдэр Дунгуй нутгийн буриад иргэдийн хүсэлтийг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 1924 оны 10 сарын 18-ны өдрийн 42-р тогтоолоор Богдхан-Уулын аймгийн Галттайн буриад хошуу Ерөө мөөлий сумын Галттайн буриад хошуу/ хэмээх тухайн үеийн нутаг дэвсгэр,засаг захиргааны шинэ нэгж байгуулагдаж Хүдэр,Шоргоолж голын бэлчир орчимд төвлөрүүлснээр сумын анхны тулгын чулуу тавигдсан гэж үзэж болох үндэслэлтэй гэдэг.1925 оны үед одоогийн Ерөө сумын нутгийг бүхэлд нь,Алтанбулаг сумын зүүн хагасыг хамарсан долон баг бүхий томоохон сум болгон өргөтгөж, сумын нэрийг Ерөө мөөлий хэмээн нэрлэсэн ажээ.Гэвч тэр үеийн төр засгийн бодлого шийдвэрээр орон нутгийг томсгох,хүн ардын эрэлт хэрэгцээ,шаардлагыг үндэслэн өөрчлөлт,зохион байгуулалтын арга хэмжээ авсан байж болох талтай юм.Тэр үеийн улс төр,эдийн засгийн хямрал,хүн ардын оюун санаа,сэтгэл зүйд ихээхэн бухимдал,түгшүүр төрүүлсэн /1930-аад оны хэлмэгдүүлэлт/ үйл явдлууд,мөн цаашлавал ард олон амьдрахын эрхэнд төв суурин газар луу нүүдэллэх,магадгүй зохион байгуулалттайгаар нийгмийн хөдөлмөрт хамруулахын тулд нүүлгэн шилжүүлсэн ажиллагаа явагдсанаар хүн амын хөдөлгөөн ихсэх хандлага гарч,сумыг татан буулгах нэг шалтгаан байж болох.Гэхдээ эл Галттайн буриад хошууг татан буулгасан тухай албан ёсны баримт эдүгээ хүртэл олдоогүй гэдэг. Хүдэр сум засаг захиргааны харьяалалын хувьд 1931 оны 2-р сараас 1972 он хүртэл Сэлэнгэ аймгийн Ерөө сумын,аж ахуй зохион байгуулалтын хувьд 1960 –аад оныг хүртэл Баянгол хэмээх бие даасан ХАА-н нэгдэл,1963-1971 онуудад Сэлэнгэ аймгийн Ерөө сум,САА-н бодын 3-р тасаг гэдэг аж ахуйн дотоод тооцооны нэгжийн хэмжээнд байжээ. БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 202-р тогтоол 1971 оны 6-р сард гарч,Сэлэнгэ аймгийн Ерөөгийн Сангийн аж ахуйн үр тарианы 3-р тасгийг өргөтгөн “Хүдэрийн тэжээлин аж ахуй” болгон байгуулж улсын аюулаас хамгаалах нөөцөд хадлан тэжээл бэлтгэх зорилготой ажиллуулсан байна.Дунгуй нутгийг эзэмших эдийн засаг нийгмийн шаардлагаас үүдэн ХАА-н үйлдвэрлэлийн томоохон энэ нэгжиййг байгуулсан тул тухайн үеийн төр нийгмийн тогтолцоонд нийцүүлэн нутаг дэвсгэр,засаг захиргааны удирдлага зохион байгуулалтын нэгжийг шинээр байгуулах шаардлагын дагуу БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1972 оны 04-р сарын 12-ны өдрийн 75-р зарлигаар Сэлэнгэ аймгийн Хүдэр сумыг байгуулжээ.Энэ нь Монгол Улсын Засгийн газрын 1924 оны 42-р тогтоолоор байгуулагдсан Ерөө голын Галттайн буриад хошууг дахин сэргээн байгуулсан хэрэг биш засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийг цоо шинээр бий болгосон юм.Ингэж 40 жилийн тэртээ шинэ үеийн Хүдэр сум үүсч бий болсон байна. Сум үүсч хөгжихийн угшил нь ТАА гэдэг нь хэнд ч ойлгогдож байгаа. ХАА-н үйлдвэрлэл эрхлэх,тэр тусмаа хадлан бэлтгэх нь үйлвэрлэлийн гол цөм байж энэ үйл ажиллагаа 30 гаруй жил үргэлжилсэн билээ.Одоо ч гэсэн сумын эдийн засгийн тэргүүлэх салбар нь ХАА-н үйлдвэрлэл хэвээр бөгөөд хүн ардынхаа хүнс тэжээлийг хангах эрхэм зорилгоо хэрэгжүүлсээр байна.

  1971 оны 6 сард ТАА-г САА-н аж ахуйн үр тарианы тасгийг түшиглэн бий болгосон хэдий ч ажиллах  хүч материаллаг базын хувьд нилээд хомс  бэрхшээлтэй байсан гэдэг.Дунгуй нутгийн байгалийн арвин баялаг,шимт ургамалын нөцөд түшиглэн жилд дунджаар 20.0 мян тонн хадлан бэлтгэх хүчин чадалтай,МТЗ-5,50  маркийн дугуйт тракторууд,хадуур,тармуур,хаман боогч,талбайн зөөврийн зориулалттай чиргүүл,шатахуун цэнэглэгч,гагнуурын аппарат зэргээр бүрэн тоноглогдсон механикжсан 4 бригад байгуулан Архустын сургууль комбинат төгссөн 56 залуусыг МХЗЭ-ийн илгээлтээр эхний ээлжинд хүлээн авч үндсэн ажилчнаар томилон ажилллуулсан байна.Хадлангийн техник  дээр ажиллах мэргэжилтэй боловсон хүчний хангамж хүрэлцээгүй байсны улмаас  эхний 2 жилд  Монгол-Зөвлөлтийн Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу ЗХУ-аас 30-40 тракторчдыг ирүүлж хадлан бэлтгэх ажилд оролцуулдаг байсан бөгөөд мөн Өмнөговь,Дундговь зэрэг аймгуудаас тракторчид  түр хугацаагаар авч ажиллуулж байсан юм.Бэлтгэсэн өвсөө ачиж тээвэрлэн улсын  санд нийлүүлэхэд шаардагдах авто тээврийн хэвийн нөхцлийг хангах арга хэмжээг дээрээс зохицуулснаар Дархан хотод Өвсний фондын цэг байгуулагдаж,улмаар тэжээл тээврийн бааз буй болж сүүлийн үед өвсийг хэрэгцээтэй газар нь шууд хүргэх,буцахдаа төвийн аймаг сумдад шаардагдах  малын хужир давс тээвэрлэх сүлжээ бий болсон юм. Аж ахуй  байгуулагдаж бүхий тэр үед  3-р тасаг гэж байх үеийн  буриад маягийн  хийцтэй 4,5 байшин байсан бөгөөд энд тасгийн бүх үйл ажиллагаа явагддаг байсан гэх. Гадна дотноос ирсэн болон механикжуулагчид,үндсэн ажилчдын орон сууцанд зориулан  монгол гэр, дулаалгатай аяны майхан нүүдлийн /дугуйт сууц/вагончик/ зэргийг улсын төвлөрсөн хөрөнгө  оруулалтаар  ТАА-д өгсөн ба тэдгээрийг ТАА-н контор,зочид буудал болгон ашиглаж,ажилчин албан хаагчид бүгд гэрт амьдардаг байлаа.Аж ахуй байгуулагдсан анхны жилдээ  техникчид ажилдаа дасч дадлагатай болоогүйн улмаас  техникийн саатал гарах,үйлдвэрлэлийн технологийн үйл ажиллагаанд ямар нэгэн хэмжээгээр алдаж эндэх явдал цөөнгүй гарч байсан боловч 21600 тн хадлан бэлтгэж, төлөвлөгөөгөө 1600 тн-оор давуулан биелүүлж байв.

Хүдэр сум байгуулах тухай БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн зарлиг гарсаны дараа орон нутгийн АДХ-ын сонгууль явагдаж ,Н.Цэрэндаш,Х.Гүржав,Л.Жанцансамбуу, Ч.Бадарч,С.Байший Ч.Таберек, Т.Буурал, Ж.Санжмятав, Н.Хөххүүхэн,Д.Насанбаяр, Бямбарагчаа, С.Буянтогтох, Х.Бямбасүрэн, О.Сандагдорж, Л.Цээсүрэн, Д.Ягаан, Ө.Бавуу, Дагважамц, О.Сүрэн, М.Тайван нарын 30 хүн тус сумын анхны АДХ-ын депутатаар сонгогдож анхдугаар чуулганаа 1972 оны 05 сарын 22-ны өдөр хийсэн байна. Сум ингэж байгуулагдсанаар хилийн цэс тогтоох тухай асуудал хөндөгдөж орон нутгийн чанартай ялимгүй мэтгэлцээн гарч байсан боловч Ерөө,Хүдэр сумдын АДХ-ын Гүйцэтгэх Захиргааны дарга нарын ажил хэрэгч шийдэмгий,буурьтай,нийцтэй үйл ажиллагааны оролцоотойгоор нутаг дэвсгэрийн орон нутгийн шинжтэй маргаан зүй зохистой шийдвэрлэгдэж. Хүдэр сумын нутгийг өмнө тал нь Хүдрийн Өндөр уул, хойт тал нь БНМАУ-ын хил, баруун тал нь Далай өндөр уул, зүүн тал нь БНМАУ-ын хил хүртэл байхаар тогтож, 105.0 мянган га хөдөө аж ахуйн эдэлбэр газар, 170.0 мянган га улсын ойн сан бүхий газар, 3.6 мянган га бусад зориулалтын, бүгд 283.6 мянган га нутаг дэвсгэр эзэмшүүлснээр тус сум өмнөд, баруун талаараа Ерөө,зүүн, хойт талараа ОХУ, зүүн өмнөд талаараа Хэнтий аймаг, баруун хойт талаараа Алтанбулаг сумтай хиллэх болжээ. Хүдэр сумын 40 жилийн түүхэн хугацаанд сумын эдийн засаг нийгмийн хөгжлийн үе үеийн төлөвлөгөөт зорилтуудыг ханган биелүүлэхийн төлөө өөрийн оюун ухаан мэдлэг хүч чадлаа эгнэгт зориулж, бодит үр дүнд хүргэж ажиллаж байсан ахмад үеийнхэн билээ. 1972-1991 оны үе бол хуучнаараа төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцоотой байсан цаг шүү дээ. ТАА-н дарга нь сумын АДХГЗ-ны даргын албан тушаалыг хавсран гүйцэтгэдэг,сумын захиргаа нь 5-6 орон тоотой улсын төсвөөс санхүүждэг байсан. 1991 оноос хойш улс нийгэм зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжин зах зээлийн шилжилтйн үеийг туулан эдүгээ нийгэм эдийн засаг, материаллаг баазын хувьд бэхэжсэн орчин үеийн барилга орон сууц сүндэрлэсэн сум болсноороо бид бахархдаг. Хөвчийн сайхан Хүдэр нутагт нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага ИТХ, төр захиргааны нэгж сумын ЗДТГ, баг, 450 сурагчтай 12 жилийн бүрэн дунд сургууль, 120 хүүхдийн цэцэрлэг, 10 ортой эрүүл мэндийн төв, 250 хүний суудалтай соёлын төв, ХААН банк, Хадгаламж банк, Хилийн застав, Хүдэр дулаан УҮГазар, ШТС, Цахилгаан дамжуулах эрчим хүчний салбар, худалдааны төв зэрэг төр ,төсвийн болон улсын үйлдвэрийн газар, хувийн хэвшлийн аж ахуйнууд нутгийнхаа ард иргэдэд төр, нийгмээс үзүүлэх бүхий л үйлчилгээг шуурхай хүргэн ажиллахын зэрэгцээ хувийн хэвшлийн аж ахуйн үйлдвэрлэл жилээс жилд өсөн нэмэгдэж, орон нутгийн татварын орлогын төлөвлөгөө бүрэн биелэн, ард иргэдийн ажилгүйдлийг бууруулан ажилласнаар сум орон нутгийн нүүр царай өдрөөс өдөрт өнгөжин жавхаажиж, ард олны амьдрал тодорхой түвшинд дээшилсэн гэж үздэг. Тус суманд газар тариалангийн 7, мод модон материал үйлдвэрлэх 6, мөн төмрийн хүдэр олборлох чиглэлээр 2 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Хүдэр сум 2012оны байдлаар 2838,7 км2 газар нутагтай, 2 багтай, 2,2 мянган хүн амтай, 620 өрхтэй, 10 гаруй мянган га тариалангийн эргэлтийн талбайтай, 26 гаруй мянган толгой малтай. Хүдэр сумын даргаар Цэдэн-Иш, Н.Цэрэндаш, Н.Энэбиш, Н.Дуламсүрэн,Ч.Ядамжав, Г.Хашбаатар, Г.Дэмбэрэл, сумын ИТХ-ын даргаар Ц.Шаравдорж, Б.Ламжав /1992-1196/, Ж.Пүрэв/1996-2008/, Б.Цэрэндулам/2008 оноос хойш ажиллаж байна. 1992 онд Монгол Улсын засаг захиргааны нэгж шинэчлэн байгуулагдан сумын Засаг даргаар Г.Хашбаатар/1992-2003/, Т.Баасандорж/ 2003-2004/, Б.Мөнхтөр/2004-2010/, Ү.Баатаржав/2010 оноос хүйш/ нар ажиллажээ.

                         2.Хөдөө аж ахуй, газар тариалан, жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ

Хүдэр сумын эдийн засгийн бааз суурь нь ХАА-н салбарын газар тариалан, мал аж ахуйн үндсэн үйлдвэрлэл дээр түшиглэн аялал жуулчлал хөгжүүлэх, байгалийн баялаг, ашигт малтмал ашиглах чиглэлээр тодорхойлогддог. Одоогооор тус суманд газар тариалангийн Ургац-Хүдэр ХХК, Өрнөх -Буудай ХХК, Хурниад Хүдэр ХХК, Шанд –Ургац ХХК, ХААН Шоргоолж ХХК, Арвин бэлчир ХХК, Монгол Сафори ХХК-иуд үйл ажиллагаа явуулан жилдээ 6-7 мянган га тариалан га-ггас 10-12 цн ургац хураан авдаг.

Мөн мал сүргийн зохистой бүтцийг бий болгох зорилгоор Ургац Хүдэр ХХК нь махны чиглэлийн Лимузин үүлдрийн үхэр, өндөр ашиг шимтэй гахайн фермийг ашиглалтанд оруулан, Наранбаатар захиралтай Галттай үхрийн ферм нь мах сүүний “Сементаль ” үүлдрийн эрчимжсэн үхрийн аж ахуйг хөгжүүлэн ажиллаж ард иргэдийнхээ хүнсний хангамжинд бодитой хувь нэмэр оруулан ажиллаж байна. Мөн тус суманд мод, модон материал үйлдвэрлэх ойн мэргэжлийн “ Хүдэр “ групп байгуулагдан ажиллаж орон нутгийн ард иргэдийг орон сууцжуулах, мод модон материалаар хангахад хувь нэмэр оруулахын зэрэгцээ сумын төвийн төв зам, зарим талбайг цэцэрлэгжүүлэх зорилгоор “Ногоон” зурвас байгуулан ажиллаж байна. Энэ группийн бүрэлдхүүнд багтдаг “Тарс” ХХК нь савх, наамал хавтан, паркетан шал үйлдвэрлэх үйлдвэр байгуулан ашиглалтанд оруулан, Эрдэс холдинг ХК, Дархан Төмөрлөг ТӨХК-иуд төмрийн хүдэр олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулан дээрхи аж ахуйн нэгжүүд 320 гаруй хүнийг ажлын байраар ханган ажиллуулж байна. Тус суманд үйлдвэрлэл, үйлчилгээний  нэгдсэн худалдааны төв, Минж худалдааны төв зэрэг 30 гаруй худалдааны цэг ажиллан хүн амыг хүнсний болон өргөн хэрэглээний бараагаар ханган хөнгөн шуурхай үйлчлэн ажиллахын зэрэгцээ нэгдсэн худалдааны төвийн хамт олон ажиллах орчноо сайжруулах үүднээс ажлын байраа их засварт оруулан сумынхаа түүхт 40 жилийг ойн баярын  өмнө ашиглалтанд оруулахаар шамдан ажиллаж байна.
                            3. Ард түмний аж амьдрал, амьжиргаа, өрхийн орлого, бренд бүтээгдхүүн

Сумын нийт өрхийн 80 гаруй хувь нь өрхийн аж ахуй эрхлэн төмс хүнсний ногоо тариалан, хувийн мал аж ахуй эрхлэн, гахай, шувуу өсгөж үржүүлэхийн дээр байгалийнхаа баялгыг ашиглан өөрсдийнхөө аж амьдралыг дээшлүүлэн өрхийн орлогоо нэмэгдүүлэн ажиллаж байгаа нь энэ сайхан Хүдэр нутагт төрсөн иргэн бидний бахархал билээ. Хүдэр нутгийн ажилсаг зон олны хөдөлмөрийн үр шимээр бий болсон” Гүзээлзгэний чанамал”, “ Тагар сонгино”, “ Чаг мөөгний ханд” зэрэг бүтээгдэхүүнүүд энэ нутгийн бренд болж алдаршин энэ сайхан брендүүдээрээ бид бахархаж омогшдог билээ.

                              4. Байгалийн үзэсгэлэнт газар, түүх соёлын дурсгалт газар

Нэгэн яруу найрагчийн тэрлэснээр Хүдэр сайхан нутгийг ийн магтан дуулсан билээ. Тэнгэрийн цэнхэр хаяаг Хөвч ногоон моддоор эмжиж Тэлмэн буурал зэрэглээг

Ноён уулсаар халхалсан

Ууландаа эрдэнэсийн авдартай Усандаа болорын шигтгээтэй Дээшээ харахад тэнгэр нь цэлмэг Дэргэдүүр урсах гол нь тунгалаг Дэгэн дэрвэх үрс нь жаргалтай Дэндүү сайхан миний Хүдэр нутаг аа Энэ яруу найргийн эхлэл шадаас авч үзэхэд Номтын рашаан, Уялга, Хөдөө нуур, Холбоо нуур, Сэлмэн хайрхан, Цөх, Хэрц, Шоргоолжийн голууд зэрэг байгалийн үзэсгэлэнт газар, түрэгийн үеийн буган хөшөө, Соронзон хад, төмрийн хүдэр хайлуулах зуух, Буурал, Алтан , Лусын хийморын тахилгат овоонууд, хэлмэгсэдийн хөшөө, Горбушкины хөшөө, Чингисийн вал хэмээх түүх соёлын дурсгалт газруудтай.


                         5.  Хүдэр нутгаас төрсөн алдартан гавьяатнууд, хөдөлмөрийн сайчууд

Хүдэр нутгаас төрөн гарсан алдартан гавьяатан хөдөлмөрийн сайчууд олон байдаг. Эх орныхоо тусгаар тогтнол, хувьсгалын хэрэгт оролцсон Хүдэр харуулын занги Цэдэнбалжир галдаа, Ардын хувьсгалын партизан М.Дагва, Р.Мөнхжаргал, Г.Самдан, Ц.Чимид, Д,Дэндэв, улс орныхоо хөгжил цэцэглэлтэнд өөрийнхөө хувь нэмрээ оруулсан алдартан гавьяатнуудаас Барилгын яамны анхны сайд агсан,гавьяат барилгачин Д.Гончиг, Худалдааны яамны анхны сайд агсан Х.Гомбожав, ГЯЯ-ны сайд агсан М.Лхамсүрэн, зураач,урлагийн гавьяат зүтгэлтэн М.Бүтэмж, хүний гавьяат эмч Х.Аюуш, Монгол улсын гавьяат багш Ч.Цэрэндулам, Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн Б.Жаргал, гавьяат механикжуулагч С.Ганболд, армийн генерал С.Санжмятав, хурандаа М.Тэрбиш, төрийн соёрхолт Ж.Алимаа, Х.Баттөмөр, сурган хүмүүжүүлэх ухааны доктор Р.Жигжидсүрэн , боловсролын доктор Ж,Ганзориг, ХААн болон биологийн ШУ-ны доктор Г.Эрдэнэжав биологийн ухааны доктор Ж.Шагж, уул уурхайн ШУ-ны доктор Батжаргал, ХАА-н ухааны доктор Р.Цэрэндулам нартөрөн гарч Хүдэр нутгийн хөдөлмөрч ажилсаг зон олноос хадлангийн улсын дөрвөн удаагийн аварга, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Н.Чимэд, он удаан жил Хүдэр сум ТАА-н даргаар ажилласан Алтан гадас одонт Г.Хашбаатар, мөн механикжуулагч Алтан гадас одонт Ч.Бийжаа, Б.Баатар, П.Батбаяр, С.Эрдэнэцогт, О.Оюунцэцэг, Ю.Жигмэддорж, улсын залуу аварга Ц.Бортолгой, Ч.Табрик, зэрэг хөдөлмөрийн сайчуудаараа бид бахархдаг.

                           6. Гадаад харилцаа

Хүдэр сум нь монгол орны хилийн сум учир хөрш зэргэлдээ ОХУ-ын хамтралуудтай 1972 оноос холбоо харилцаа тогтоон , эв эеийг хичээн 1972оноос эхлэн “Эв модны наадам”-ыг зохион байгуулсан түүхтэй. 1992 оноос эхлэн ОХУ-ын Буриад Улсын Хиагтын районы Хүдэр сумтай гадаад харилцаа тогтоон нийгмийн бүхий л салбар, тэр дундаа соёл, боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах гэрээг 2012 оны 02-р сард үзэглэн ажиллаж байгаа нь энэ орон нутгийн гадаад харилцааны үйл ажиллагаа өргөжин дэвжихийн үндэс болж байна.


2012 îíû 7 äóãààð ñàðûí 14-16 íä òóñ ñóìûí 40 æèëèéí îé áîëíî. Õ¿äýð÷¿¿ä òà á¿õíèéã òºðºëõ ñóìûíõàà 40 æèëèéí îéä õ¿ðýëöýí èðýõèéã õ¿ñüå.


Самар, гүзээлзгэнэ, улаалзгана, үхрийн нүд, нэрс, хад, аньс, долоогоно, бөөрөлзгөнө, үрэл, мойл гэх мэт олон төрлийн жимс жимсгэнэ ургадаг. Сүүлийн үед төмрийн ордууд үйл ажиллагаа явуулж байгаа.

Загвар:Сэлэнгэ