Жимми Уэйлс: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б робот Арилгаж байна: uz:Jimmy Wales (deleted)
б r2.7.3) (робот Өөрчилж байна: ka:ჯიმი უელსი
Мөр 82: Мөр 82:
[[iu:ᔨᒥ ᐆᐃᓪᔅ]]
[[iu:ᔨᒥ ᐆᐃᓪᔅ]]
[[ja:ジミー・ウェールズ]]
[[ja:ジミー・ウェールズ]]
[[ka:ჯიმი უეილსი]]
[[ka:ჯიმი უელსი]]
[[kk:Джимми Уэйлс]]
[[kk:Джимми Уэйлс]]
[[kn:ಜಿಮ್ಮಿ ವೇಲ್ಸ್]]
[[kn:ಜಿಮ್ಮಿ ವೇಲ್ಸ್]]

03:41, 3 Долоодугаар сар 2012-ий байдлаарх засвар

Жимми Уэйлс (2008)

Жимми Донал "Жимбо" Уэйлс (Jimmy Donal "Jimbo" Wales) нь 1966 оны 8-р сарын 7нд АНУ-ын Алабама муж улсын Хантсвилл хотод төржээ. Тэрээр "Онлайн чөлөөт Нэвтэрхий толь" болох Википедиаг үндэслэгч бөгөөд 2003-аас 2006 онд Викимедиа Сангийн тэргүүнээр ажиллаж байв.

Амьдрал

Уэйлс нь холимог барааны наймаачин аав, хувийн сургуулийн багш ээж нарын хүү болон мэндэлжээ. Тэрээр бүр 4н настайгаасаа уншиж сурсан бөгөөд хамгийн анх 1968 онд ээж нь авч өгсөн Дэлхийн Нэвтэрхий Толийг унших дуртай байжээ. Тэр мөн ахлах сургуулиа хувийн сургуульд төгсчээ. Дараа нь тэрээр Аубурны Их Сургуульд эдийн засагчаар суралцаж 1989 онд Баккалавр цолтой болов. Дараа нь Алабамагын Их Сургуульд Магистер зэрэгтэй болж, энэ сургуульдаа дахин Докторын зэрэгт суралцахаар эхлүүлжээ. Гэсэн хэдий ч тэр дуусгаагүй юм. Дараа нь дахин Индианагын Их Сургуульд Доктороор сурахаар эхэлсэн ч мөн дуусгаж Дипломоо бичээгүй байна. 1994 оноос эхлэн Чикагогын Үнэт цаас арилжааны газар ажиллаж байв. Чөлөөт цагаараа тэр эхлээд Интэрнэтээр сэтгэл зүйн асуудлуудад хариулж өгөх зорилгоор Usenet-г ашиглан анхны хэлэлцүүлэг форумыг нээж ажиллуулж байжээ. Гэсэн хэдий ч асуултууд нь хэт хүнд байсан учир сүүлдээ больжээ. 1996 онд хоёр хүнтэй хамтран Бомис нэртэй Интернет компани байгуулжээ. Энэ компани нь одоо ч гэсэн олон нийтийн сэдэв, Спорт, Шинжлэх Ухаан, Эротикын талаар үнэгүй хэлэлцүүлэг ажилуулж, зар сурталчилгаагаар цалинждаг байв.

1999-2001 онд Википедиагын анхны прожект болох Нупедиа(Nupedia)-г үүсгэн байгуулж ажилуулж байв. 2003 оны зун Викимедиа санг үүсгэн байгуулж 2006 он хүртэл удирдагчаар нь ажиллаж байжээ. 2006 онд Уэйлс Викимедиа сангийн удирдагчаар францын иргэн Флоренс Нибарт-Дэвуорд (Florence Nibart-Devouard)-ыг сонгож, өөрөө удирдах албанд үлдсэн байна.

2004 онд тэр Анжела Бээслэй(Angela Beesley)тэй хамтран Интэрнэт портал Викиаг байгуулав. Энэ нь Вики төрлийн бүх прожектуудад зориулсан хостингын үйлчилгээ үзүүлж, Google-н зар сурталчилгаагаар орлогождог юм байна.

2007 оны эхний хагасаас эхлэн Уэйлс Викигийн дараагийн прожект болох Викиа Сээрч(Wikia Search)-ыг Google-н хайгч машиныг, эх кодоор нь Lucene, Nutch, Hadoop зэрэг нээлттэй эхийн кодуудыг ашиглан хийж байгаа ба хамгийн эхний Альфа хувилбар нь 2008 оны 1-р сарын 7ноос эхлэн ажилж эхлээд байна.

Википедиа академи, Göttingen 2006

Шагнал урамшуулал

  • 2006 онд "Electronic Frontier Foundation" (EFF) сангаас »Pioneer of the Electronic Frontier«
  • 2006 онд "Time Magazine" сэтгүүлээс »TIME 100« „List of Most Influential People“ (2006 оны хамгийн нөлөө бүхий 100н хүний нэг)


Вэб хуудсууд

 Commons: Jimmy Wales – Викимедиа дуу дүрсний сан