Усэйн Болт: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б r2.7.3) (робот Нэмж байна: bn:উসেইন বোল্ট; косметические изменения
б r2.7.2) (робот Нэмж байна: io:Usain Bolt
Мөр 134: Мөр 134:
[[hu:Usain Bolt]]
[[hu:Usain Bolt]]
[[id:Usain Bolt]]
[[id:Usain Bolt]]
[[io:Usain Bolt]]
[[is:Usain Bolt]]
[[is:Usain Bolt]]
[[it:Usain Bolt]]
[[it:Usain Bolt]]

05:43, 30 Долоодугаар сар 2012-ий байдлаарх засвар

Усэйн Болт

Бээжингийн олимпийн 100 метрийн гүйлтийн шигшээ уралдааны дараа

Хөнгөн атлетик
Төлөөлдөг улс: ЯмайкаЯмайка Ямайка
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Усэйн Болт
Төрсөн огноо 1986 оны 8 сарын 21
Төрсөн газар Ямайка, Трелавни
 
Медалиуд
Зуны олимп
Алт Бээжин 2008 Эрэгтэй 100м
Алт Бээжин 2008 Эрэгтэй 200м
Алт Бээжин 2008 Эрэгтэй 4*100м
Дэлхийн АШТ
Мөнгө Оосака 2007 Эрэгтэй 200м
Мөнгө Оосака 2007 Эрэгтэй 200м
Алт Берлин 2009 Эрэгтэй 100м
Алт Берлин 2009 Эрэгтэй 200м
Алт Берлин 2009 Эрэгтэй 4*100м

Усэйн Сент Лео Болт, (Англи: Usain St. Leo Bolt, 1986 оны 8 сарын 21-нд төрсөн) нь Ямайкын ойрын зайн гүйгч, олимпийн 3 алтан медальтай тамирчин юм. Тэрээр 100 метрт 9.58, 200 метрт 19.19 секунд гүйсэн амжилтаар дэлхийн дээд амжилтыг эзэмшдэг, мөн багийнхны хамтаар 4x100 метрийн буухиад 37.10 секундын амжилт үзүүлсэн нь мөн л дэлхийн дээд амжилт юм. Түүнчлэн Болт нь 100 метрт 9.69 , 200 метрт 19.30 секунд гүйсэн амжилтаар олимпийн дээд амжилтууд тогтоосон. Болт нь Карл Льюисээс хойш буюу 1984 оноос хойш нэг олимпоос 3 алтан медаль хүртсэн анхны хөнгөн атлетикч, мөн түүхэнд нэг олимпод 3 дэлхийн дээд амжилт тогтоосон анхны хүн, 100, 200 метрийн гүйлтэд олимп, дэлхийн аварга цолыг зэрэг эзэмшиж байсан (байгаа) анхны тамирчин юм. Түүнийг агуу амжилтууд нь "'Цахилгаан Болт" хэмээх хочтой болгожээ[1].

Бага нас

Усэйн Болт 1986 оны VIII сарын 21-нд Ямайк улсын Трелавни хэмээх багахан хотын Шервүүд тосгонд мэндэлжээ. Эцэг эх болох Уэсли Болт, Женнифэр Болт, ах Садээки, эгч Шэринэ хамт өсчээ. Түүний эцэг эх хөдөө нутагтаа ногоо худалдаалдаг байсан ба Болт ахынхаа хамт гудамжиндаа крикет болон хөл бөмбөг тоглож цагийг өнгөрүүлж энэ тухайгаа хожим нь “Би хүүхэд байхдаа хөнгөн атлетикийн спортын тухай ямар нэгэн боддоггүй байсан” хэмээсэн нь бий.

Сургуульд орсон үеэсээ ойрын зайн гүйлтийн чадавхи бололцоотой гэдгээ харуулж арван хоёр наснаасаа жил бүрийн уралдаан тэмцээнүүдэд оролцох болсноор сургуульдаа 100 метрийн зайндаа хурдан нь байжээ. Ахлах сургуульд хөтлөн оруулсан хүн нь крикетийн спортын дасгалжуулагч багш Вилъям Нийб гэгч байсан ба гүйлтийн спортоор хичээллэхийн сацуу “крикет”-ээр нилээд шаргуу нэг хэсэг хичээллүүлжээ. Олимпийн 100 метрийн зайн төрөлийн Пабло Мкнэйл, Дэвэйн Баррет нар Болтыг дасгалжуулагчаар ажиллаж түүнд байгаа хөнгөн атлетикийн гайхалтай авъяас чадварыг дэмжсэнээр “ахлах сургууль”-ийн жил бүр уламжлал болон зохиогддог аварга шалгаруулах тэмцээнд 200 метрийн зайг 22.04 секунд туулснаар мөнгөн медаль хүртэж авъяас чадлаа харуулж байсан ч Болтын хувьд хүч бололцоогоо бэлтгэлдээ зорулах бус тоглоом наадамд дурламтгай нэгэн байв. Энэ байдлыг нь түүний дасгалжуулагч багш Пабло Мкнэйл засч залруулж чадсан юм. 2001 оноос эхлэн улсынхаа болон олон улсын шинж чанартай тэмцээнүүдэд оролцож эхэллээ. “Карифта”-гийн нэрэмжит тэмцээний 400 метрийн зайг 48.28 секундэд туулж хувийн шинэ амжилтаа тогтоож уг тэмцээний мөнгөн медаль, 200 метрийн зайд 21.81 секундийн амжилт үзүүлж мөнгөн медаль тус тус хүртэж байжээ. Түүний дэлхий тавцанд хөл тавьсан анхны тэмцээн нь Унгарт болсон 2001 оны Өвсөрийн хөнгөн атлетикийн ДАШТ байлаа. 200 метрийн зайд финалын шатандаа бүтэлгүйтсэн хэдий ч хувийн амжилтаа 21.73 секунд болгон шинэчилжээ. Бүтэлгүйтсэн гэдэг дээр онцолбол, финалийн шатны бэлтгэлийн зодооны асуудал үүсгэж Карифтагийн шүүхэд татагдан бэлтгэлээс нь түтгэлзүүлж хорьж саатуулагдаж байжээ. Энэ үйл явдлын дараа дасгалжуулагч багш Пабло Мкнэйлээсээ ихэд зэмлэл хүртжээ. Маргаантай асуудлын дараа дасгалжуулагч болон тамирчин хоёрын байр суурь унах хандлагатай байсан ч “Карифта”-гийн нэрэмжит тэмцээнд 200 метр болон 400 метрийн зайнд 21.12 секунд, 47.33 секундийн рекорд амжилт үзүүлж түүний дараах Төв Америк болон Карибын арлын АШТэмцээнд 20.61 секунд, 47.12 секунд болгон шинэчлэн тогтоожээ. Болт анх 2002 оны өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 200 метрийн зайн гүйлтэд алтан медаль хүртэж, тус тэмцээнээс хамгийн залуудаа медаль хүртсэн тамирчин болсноор өөрийгөө таниулжээ. Ямайкын Кингстон хотод болсон 2002 оны Өсвөрийн ДАШТэмцээн Болтын хувьд дэлхийн тавцанд танигдах хэмжээний, бие бялдрын байдлаараа хувьд ч ялгарах боломж бүхий тэмцээн байлаа. 1.96 метрийн өндөртэй 15 настай хүү үеийнхнээсээ хамаагүй бие бялдрын хөгжлөөрөө ялгаран 200 метрийн зайг 20.61 секунд туулж хувийн дээд амжилтаа шинэчлээд зогсохгүй ялагч нь байж чадсан юм. Ингэснээр Ямайкийн шигшээ багийн 4x100, 4x400 метрийн төрлийн шинэхэн гишүүн болж Ямайкийн өсвөрийн рекордийг 39.15 секунд, 3:04.06 секунд болгон хоёр зайнд мөнгөн медаль хүртжээ. Яг энэ үед “200 метрийн өсвөрийн дэлхийн хамгийн залуу алтан медальт” болсон байлаа. 2004 онд өсвөрийн тамирчдаас 200 метрийн гүйлтэд түүхэнд анх удаа 20 секундын босгыг давж,19.93 с-н амжилтаар өсвөрийн дэлхийн дээд амжилтыг эзэмших болов. Ингэхдээ Рой Мартины тогтоосон өмнөх дээд амжилтыг зууны хорин секундээр ахиулсан байна. Ерөнхий сайд П.Ж.Петерсон Болтын авъяас чадварыг олж харан Ямайкийн нийслэл Кингстон хотод шилжин ирж Ямайкийн Сонирхогчдийн Хөнгөн атлетикийн Холбоонд бэлтгэл хийх болон Технологийн Их сургуульд суралцах бүх боломжийг хангаж өгсөн байна.

Түүний ноёрхол

Тэр 2004 оноос мэргэжлийн тамирчин болсон боловч эхний 2 улирлынхаа ихэнх уралдааныг гэмтлийн улмаас алгасч, 2004 оны Афины олимпийн 200 метрийн гүйлтийн уралдааны эхний шатнаас хасагдсан юм. 2003 онд Ямайкийн ахлах сургуулиудын АШТэмцээний финалд 200 метрийн зайг 20.25 секунд, 400 метрийн зайг 45.30 секунд тус тус туулснаар хувийн амжилтийг тус тусад нь шинэчилжээ. Мэргэжлийн тамирчин болох гараа нь Фиц Колеман дасгалжуулагчтай болсноор үүдэлтэй. 2004 онд Бермудийн аралд болсон “Карифта”-гийн нэрэмжит тэмцээнд 200 метрийн зайнд 20 секундын дотогш буюу алдарт тамирчин Рой Мартины 19.93 секундийн амжилтыг дахин давтав. 19.93 секунд нь энэ зайн өсвөрийн дэлхийн рекорд юм. 2004 оны V сард өсвөрийн ДАШТэмцээнд оролцож байхдаа өвдөгний бэртэл авсан байсан ч тэр жилийнхээ Ямайкийн олимпийн шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсан байв. 2004 оны Афины олимпийн наадмын 200 метрийн зайн нэгдүгээр шатны гараанд түүний гэмтэл сэдэрч 21.05 секундийн амжилт үзүүлж нэгдүгээр шатнаасаа хасагджээ. Түүний анхны оролцсон олимпийн наадамд тэр тааруухан амжилт үзүүлсэн нь энэ байлаа.

2005, 2006 онуудад Усайн Болт “дэлхийн шилдэг тав”-д багтаж эхлэв. Түүнтэй эн зэрэгцэх тамирчдын хувьд Асафа Повел, Хавиер Картер, Тайсон Гэй нар байлаа. 2006 онд болсон Хөнгөн атлетикийн Гран при тэмцээнд Болтын хувьд 200 метрийн зайнд 19.88 секунд болгон шинэчилж Хавиер Картер, Тайсон Гэй нарын удаад Гран пригийн хүрэл медаль хүртсэнээр тэр дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөх хэмжээнд хүрсэн гэдгээ харуулжээ. Дэлхийн тавцанд түүнийг дасгалжуулагч шинэхэн багш Глэйн Миллсийн хамтаар Грекийн Афинд болсон Хөнгөн атлетикийн Дэлхийн Цомын тэмцээнд мөнгөн медаль хүртэж, дараахь нь АНУлсад болсон тэмцээнд 200 метрийн зайн хувийн рекордоо 19.87 секунд болгож, 2006 онд болсон Ямайкийн Хөнгөн атлетикийн АШТэмцээнд 19.75 секундийн амжилт үзүүлж өөрийн хувийн амжилтаа шинэчилээд зогсохгүй 36 жилийн турш тогтоогдсон Дон Курригийн рекордийг 0.11 секундээр ахиулж чаджээ. Тэрээр 200 метрийн зайн хувийн амжилт болон олимп дэлхийн дээд амжилтыг 2008 оны Бээжингийн олимпийн наадамд 22 насныхаа төрсөн өдрөөрөө “19.30 секунд” болгон энэ зайнд шилдэг болохоо харуулж байна. Өмнө нь энэ зайн дээд амжилтыг 1984 оны Лос-Анжелес олимпийн наадамд АНУлсын алдарт тамирчин Майкл Жонсон 19.32 секундээр эзэмшдэг байсан бөгөөд “шинэ амжилтын эзэн Усайн Болт”-од баяр хүргэж байв. 2007 онд Болт 200 метрт 19.75 секунд гүйж өөрийн улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоов. 2008 оны 5 сард 9.72 сек гүйж 100 метрийн зайд анхныхаа дэлхийн дээд амжилт тогтоосон.2007 онд Японы Осакад болсон ДАШТэмцээнд 100 метрийн зайн хувийн амжилтаа Асафа Повел, Тайсон Гей нарын тамирчидтай уралдан 10.03 секунд болгож шинэчилж байжээ. Агаарын салхины хурдын хвьд тухайн үед 1.8 секунд/метр байсан гэдэг. 2008 оны V сарын 31. Энэ өдөр нутаг нэгт тамирчин, тухай үеийн 100 метрийн зайн дэлхийн рекордын эзэн Асафа Повелийн 9.76 секундын амжилтыг “Reebok” фирмийн нэрэмжит Гран пригийн тэмцээнд 9.72 секунд болгон ахиулж “дэлхийн хамгийн хурдан хүн”-ээр тодров. Харин энэ үед агаарын салхины хурд 1.7 секунд/метр байжээ.

2008 оны VIII сарын 16 Бээжингийн олимпийн наадам. Олимпийн наадмын 100 метрийн зайн уралдааны финалд 9.69 секунд хурдалж хувийн болон олимп, дэлхийн дээд амжилтаа 0.03 секундээр ахиулж дэлхий нийтийг алмайруулж орхилоо. Болт барианд орохын өмнөх 10 гаруй метрээс эхлэн хурдаа үлэмж хасан орж ирсэн ч ийм амжилт үзүүлсэнд нь. Түүний ард 9.89 секундээр Ричард Томсон орсон гэхээр 0.2 секундээр тасарч орно гэдэг гайхамшиг байлаа. Түүний дасгалжуулагч нь хэлэхдээ “Болт сүүлийн 60 метрээс финиш-төгсгөл хичээгээд хийсэн бол 9.52 секундийн амжилт гаргах бүрэн боломж байсан” хэмээн мэдэгджээ. Харин Ослогийн Их сургуулийн Астрофизикийн хүрээлэнгийн судлаач Ханс Эриксэн “Болтын хувьд 9.60 секунд буюу түүнээс бага хугацааны амжилт үзүүлэх боломж байлаа. Хоёрдугаар байранд явсан Томсоны хурдац төгсгөл хийж байгаа байдалтай харьцуулвал Болт 9.55 секундээс эхлэн хурд нь нэн саарч өөрөөр хэлбэл тэр барианы зурвас хүртлээ баярлан бүр эргэж харж байсан” хэмээжээ.

Бээжингийн олимпод үзүүлсэн гайхамшигт амжилтуудаараа Болт 2009 оны Лоуреусын Дэлхийн шилдэг эрэгтэй тамирчны шагнал хүртжээ[2]. Түүнчлэн 2009 оны 8 сард Берлинд болсон ДАШТ-д өөрийн тогтоосон дээд амжилтуудыг тус бүр 0.11 секундээр ахиулж, агуу амжилт үзүүлэн түрүүлсэн билээ.

Хувийн дээд амжилтууд

2009 оны 8 сарын 21-ний байдлаар

Болтын 200 м-ийн төрөлд үзүүлсэн улирлын шилдэг амжилтуудын график[3]
Тэмцээн Амжилт (секунд) Цэнгэлдэх хүрээлэн Огноо Дээд амжилт Тэмдэглэл
100 метр 9.58 Берлин, Герман 2009 оны 8 сарын 16 Дэлхийн дээд амжилт Тэр мөн түүхийн 2 дахь хурдан үзүүлэлт 9.69 (Олимпийн дээд амжилт)-ийг үзүүлсэн
150 метр 14.35 Манчестер, Их Британи 2009 оны 5 сарын 17 Дэлхийн шилдэг үзүүлэлт[4] Тэр сүүлийн 100 метрийг 8.70 секундэд туулсан.
200 метр 19.19 Берлин, Герман 2009 оны 8 сарын 20 Дэлхийн дээд амжилт Тэр мөн түүхийн 2 дахь хурдан үзүүлэлт 19.30 (Олимпийн дээд амжилт)-ийг үзүүлсэн
400 метр 45.28[1] Кингстон, Ямайка 2007 оны 5 сарын 5
4 x 100 метрийн буухиа гүйлт 37.10 Бээжин, Хятад 2008 оны 8 сарын 22 Дэлхийн дээд амжилт Олимпийн дээд амжилт Асафа Пауэлл, Майкл Фрэтер, Неста Картер нарын хамтаар

Гадны холбоосууд

 Commons: Усэйн Болт – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Эшлэл

  1. 1.0 1.1 Lawrence, Hubert; Samuels, Garfield (2007-08-20). "Focus on Jamaica - Usain Bolt". Focus on Athletes. Олон Улсын Хөнгөн Атлетикийн Холбоо. Retrieved 8 сарын 21. {{cite news}}: Check date values in: |accessdate= (help); Unknown parameter |accessyear= ignored (|access-date= suggested) (help)CS1 maint: multiple names: authors list (link)
  2. "Fastest man on Earth Usain Bolt wins Laureus World Sportsman of the Year Award". Retrieved 8 сарын 21. {{cite news}}: Check date values in: |accessdate= (help); Unknown parameter |accessyear= ignored (|access-date= suggested) (help)
  3. http://www.iaaf.org/athletes/biographies/country=JAM/athcode=184599/index.html
  4. 150 метрийн зайн гүйлт нь ОУХАХ-ны албан ёсны тэмцээнүүдийн хөтөлбөрт багтдаггүй тул албан ёсоор дэлхийн дээд амжилт тооцдоггүй.

Загвар:Link FA