Ринчинбал хаан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б робот Арилгаж байна: ru:Иринджибал (deleted)
б робот Нэмж байна: ru:Иринджибал
Мөр 43: Мөр 43:
[[ja:イリンジバル]]
[[ja:イリンジバル]]
[[ko:원 영종 (10대)]]
[[ko:원 영종 (10대)]]
[[ru:Иринджибал]]
[[th:จักรพรรดิหยวนหนิงจง]]
[[th:จักรพรรดิหยวนหนิงจง]]
[[vi:Nguyên Ninh Tông]]
[[vi:Nguyên Ninh Tông]]

20:52, 2 Наймдугаар сар 2012-ий байдлаарх засвар

Ринчинбал
Их Монгол Улсын хаан

Ринчинбал хааны хөрөг.
Хаанчлал1332 оны 10 сарын 23 – 1332 оны 12 сарын 14
(52 өдөр)
Хаан суусан1332 оны 10 сарын 23
ӨмнөхТөвтөмөр хаан
УдаахТогоонтөмөр хаан
ХатанДариэтэмиш
ЭцэгХүслэн хаан
ЭхНайманы Бабуша
Ургийн овогБоржигин
Төрсөн нэрРинчинбал
Сүмийн цолНинзон (寧宗)
Нэхэн өргөсөн цолEmperor Chongsheng Si Xiao (冲聖嗣孝皇帝)

Ринчинбал хаан нь 1325 оны улаан барс жил олноо Хутагт Хаан хэмээн өргөмжлөгдсөн Хүслэн хааны 2 дахь хөвгүүн болон мэндэлсэн бөгөөд Монголын түүхэн дэх хамгийн богино хугацаанд хаан ширээнд суусан хаан юм. Эцгийгээ Төв Азид цөлөгдсөн байхад төржээ.

Тухайн үед хаан ширээнд байсан Төвтөмөр хаан түүний аав Хутагт Хааныг цөллөгт явуулж, дараачийн хаан ширээг залгамжлах хүнээр өөрийн хүү Аратнадараг томилсон юм. Төвтөмөр хааны хатан Будашири өөрийн хүүгийн хаан ширээг баталгаатай болгохын тулд Ринчинбалын эх Бабушаг цаазлан хороож, төрсөн ах Тогоонтөмөрийг нь Солонгос нутаг руу цөлжээ. Гэвч энэ бүх үйл нь хожмоо хэрэггүй болсон юм. Учир нь Аратнадара энэ үйл болсноос сар гаруйхны дараа амь үрэгдсэн байна.

Ингээд 1331 онд Төвтөмөр хаан насан эцэслэхийн өмнө өөрийн ахыг цөллөгт явуулж, гэр бүлд нь увайгүй зүйл хийсэндээ гэмшиж түүний хүүхдүүдийн нэгийг хаан ширээнд залгамжлахыг гэрээслэж үлдээсэн байна. Ийнхүү Ринчинбал зургаахан насандаа хаан ширээнд заларсан боловч төд удалгүй 2-хон сарын дараа насан эцэслэжээ.