Энди Кэрролл: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б r2.6.5) (робот Өөрчилж байна: ko:앤디 캐럴
б r2.7.2) (робот Өөрчилж байна: th:แอนดี แคร์โรล
Мөр 175: Мөр 175:
[[sr:Енди Керол]]
[[sr:Енди Керол]]
[[sv:Andy Carroll]]
[[sv:Andy Carroll]]
[[th:แอนดี แคร์โรลล์]]
[[th:แอนดี แคร์โรล]]
[[tr:Andy Carroll]]
[[tr:Andy Carroll]]
[[uk:Енді Керрол]]
[[uk:Енді Керрол]]

18:26, 14 Наймдугаар сар 2012-ий байдлаарх засвар

Энди Кэрролл

Кэрролл Ньюкасл Юнайтед багийн бүрэлдэхүүнд байхдаа.
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрЭндрю Томас Кэрролл[1]
Өндөр1.91 м[2]
БайрлалДовтлогч
Багийн мэдээлэл
Одоогийн багЛиверпүүл
Дугаар9
Өсвөрийн баг
2005–2006Ньюкасл Юнайтед
Мэргэжлийн замнал*
ОнБагГараа(Гоол)
2006–2011Ньюкасл Юнайтед80(31)
2007–2008Престон Норт Энд (зээл)11(1)
2011–Ливерпүүл4(2)
Шигшээ баг
2007–2008Англи U198(4)
2009–2010Англи U215(2)
2010–Англи2(1)
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 2011 оны 4 сарын 11.

† Гараа (Гоол).

‡ Шигшээ багийн гараа болон гоолыг сүүлд шинэчилсэн: 2011 оны 3 сарын 30

Эндрю Томас Кэрролл (Англи: Andrew Thomas Carroll, 1989 оны нэгдүгээр сарын 6-нд төрсөн) нь Английн хөлбөмбөгчин бөгөөд Ливерпүүл багт тоглодог. Тэрээр 2011 оны 1 сарын 31-нд 35 сая фунт стерлингээр Ньюкасл Юнайтед багаас Ливерпүүл багт шилжиж, дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгчдийн жагсаалтад 8-д бичигджээ[3].

Намтар

Ньюкасл Юнайтед

Кэрролл Английн зүүн хойд нутгийн Тайн ба Уир метрополитаны «Гейтсхед» хэмээх бага хотод төрж өссөн бөгөөд тэндхийн «Брайтон Авеню» хэмээх бага сургууль болон «Жозеф Свэний дунд сургуулийг» дүүргэжээ.[4] Кэрролл 2006 оны арваннэгдүгээр сарын 2-нд «УЕФА цомын» тэмцээний Италийн Палермо, Ньюкасл Юнайтед багийн тоглолтонд Ньюкаслын гараанд сэлгээгээр гарч тоглон анхны гараагаа 18 нас хүрэх гэж байхдаа хийсэн байна.[5]

2007 оны нэгдүгээр сарын 17-нд «АХХ-ны цомын» тэмцээнд Бирмингем Сити багт 5-1 харьцаагаар талбай дээрээ хожигдсон тоглолтонд үндсэн цагийн сүүлийн 10 минутанд сэлгээгээр орж ирэн Английн цомын дарийн утааг үнэрлэсэн байх юм.[6] Харин хоёрдугаар сарын 25-нд Премьер лигийн анхны тоглолтоо 87 дахь минутанд мөн адил сэлгээгээр талбай дээр гарч Уиган Атлетик багийн ахархан хугацаанд чамгүй сайн тоглолт үзүүлэн анхны гоолоо оруулах байсан ч хаалгач Жон Филан түүнд саад болсон гэдэг.[7]

2007 онд Кэрроллийг сайн тоглогч болох ирээдүй байгааг нь үнэлэн зүүн-хойд нутгийнхны хөлбөмбөгийн холбооноос жил бүр олгодог «Wor Jackie Milburn Trophy» шагналыг хүртээжээ.

2007 оны зургаадугаар сарын 29-ний нөхөрсөг тоглолт, Кэрролл анхны гоолоо Италийн Ювентус багийн Жанлуижи Буффоны хаалганд оруулсан нь томоохон ирээдүй хүлээж байгааг харуулсан агшин байв.[8]

Престон Норт Энд

2007 оны наймдугаар сарын 14-нд доод дивизийн Престон Норт Энд багтай гэрээ байгуулан зургаан сар хүчин зүтгэх болж «Лигийн цомын» тэмцээнд анх удаагаа оролцов. Лигийн АШТ-ний анхны гоолоо тухайн оны арваннэгдүгээр сарын 6-нд хийж байсан бол хоёр сарын өмнө тэрээр анхныхаа улаан хуудсаар торгуулсан байна.[9]

Ньюкасл Юнайтед

2008 оны нэгдүгээр сарын 1-нд Ньюкасл Юнайтедад эргэн ирж улирлыг нөөц суудалд суусаар өнгөрөөжээ. 2008-09 оны улиралын туршид Кэрролл 16 тоглолтонд оролцож 3 гоол оруулсан амжилтыг үзүүлэн багийн шилдэгүүд болох Майкл Оуэн, Марк Видука, Кевин Нолан, Дэмьен Дафф нартай мөр зэрэгцэн тоглосон ч 2009-10 оны улиралд баг нь доод дивизэд тоглохоор болсон юм.

2009 оны гуравдугаар сарын 12-нд Кэрролл Ньюкаслтай байгуулсан гэрээгээ гурван жилээр 2013 оныг хүртэл сунгасан байна.

2009-10 оны улирал, багийн дасгалжуулагч Крис Хьютоны удирдлаган дор нутаг нэгт Шола Амеобигийн хамт довтлогооны бүсэд Ньюкаслийн домог Алан Ширер, Жекки Милбурн, Энди Коул болон Малкольм Макдональд нарын өмсөж байсан 9 дугаарын өмсгөлтэйгөөр Кэрролл тун сайн тоглолтыг үзүүлэн улирлын туршид 19 гоол оруулсан амжилтаараа багийнхаа мэргэн бууч болсон юм.

2010 оны наймдугаар сарын 22, Ньюкаслын Астон Вилла багтай хийсэн 2010-11 оны улирлын лигийн анхны тоглолтонд Кэрролл анхны «хэт-трикээ» хийсэн бөгөөд улирлын хоёрдахь тоглолтонд Вулверхэмптон Уондерерс багийн хаалганд тэнцээний гоолыг оруулсан юм.[10]

Хөлбөмбөгийн мэргэжилтнүүд түүний тоглолтын хэв маягийг Алан Ширер[11][12], Питер Крауч[13] нарын тоглолтын хэв маягтай адилтган үздэг ажээ.

Ливерпүүл

2011 оны нэгдүгээр сарын 31-нд Ливерпүүл багт 35 сая фунтын гэрээгээр[14][15] ирж өмнөх довтлогч асан Фернандо Торресын 9 дугаарын өмсгөлийг зүүн тоглох болсон юм.[16] Кэрролл 2011 оны гуравдугаар сарын 6-нд анхны гараагаа[17] 3-1 харьцаагаар гайхамшигт ялалт байгуулсан Манчестер Юнайтед багийн эсрэг тоглолтонд сэлгээгээр хийсэн бол 4 сарын 11-нд анхны гоолоо 3-0 харьцаагаар Манчестер Сити багийг талбай дээрээ буулган авсан тоглолтонд оруулсан ажээ.[18][19]

Үзүүлэлтүүд

Баг

2011 оны дөрөвдүгээр сарын 11-ний байдлаар.[20][21]
Клуб Улирал Лиг Цом Лигийн цом Европ Бусад[22] Бүгд
Гараа Гоол Гараа Гоол Гараа Гоол Гараа Гоол Гараа Гоол Гараа Гоол
Ньюкасл Юнайтед 2006–07 4 0 1 0 0 0 2 0 0 0 7 0
2007–08 4 0 2 0 0 0 0 0 6 0
Престон Норт Энд (зээллэг) 2007–08 11 1 0 0 1 0 0 0 12 1
Ньюкасл Юнайтед 2008–09 14 3 2 0 0 0 0 0 16 3
2009–10 39 17 3 2 0 0 0 0 42 19
2010–11 19 11 0 0 1 0 0 0 20 11
Бүгд 80 31 8 2 1 0 2 0 0 0 91 33
Ливерпүүл 2010–11 4 2 0 0 0 0 2 0 0 0 6 2
Нийт 95 34 8 2 2 0 4 0 0 0 109 36

Шагналууд

Ньюкасл Юнайтед

  • Лигийн АШТ (1): 2009–10

Хувийн

  • Английн хөлбөмбөгийн Лигийн АШТ-ий Оны шилдэг баг (1): 2009-10
  • Wor Jackie Milburn Trophy - 2007

Эшлэл

  1. "Search 1984 to 2006 – Birth, Marriage and Death indexes". Findmypast.com. Retrieved 2010 оны 3 сарын 17. {{cite web}}: Check date values in: |accessdate= (help)
  2. http://www.soccerbase.com/players/player.sd?player_id=45285
  3. "Reds star Andy Carroll plays down Fernando Torres talk". BBC Sport. 3 February 2011. Retrieved 2 February 2011.
  4. "Andy Carroll Player Profile". nufc.com. Retrieved July 31, 2007.
  5. "Palermo (a) UEFA Cup Group Stage Game 2". nufc.com. Retrieved November 2, 2006.
  6. "Newcastle 1-5 Birmingham". BBC Sport. Retrieved January 17, 2007.
  7. "Wigan 1-0 Newcastle". BBC Sport. Retrieved February 25, 2007.
  8. "Buffon hails Magpies starlet". Sky Sports. Retrieved July 31, 2007.
  9. "Preston 1-1 Leicester". BBC Sport. 6 November 2007. Retrieved 17 September 2009.
  10. [1]
  11. "Andy Carroll shows shades of Alan Shearer for Newcastle United". London: The Guardian. 21 September 2009. Retrieved 25 April 2010. {{cite news}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (help)
  12. "Local hero Carroll delighted to emulate Shearer". The Northern Echo. 12 January 2009. {{cite news}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (help)
  13. "Hughton: We already have a class striker". The Northern Echo. 28 April 2010. {{cite news}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (help)
  14. "Newcastle turn down Liverpool's £30m bid for Andy Carroll". The Telegraph. 31 January 2011. Retrieved 31 March 2011.
  15. "Liverpool sign Andy Carroll from Newcastle". BBC Sport. 31 January 2011. Retrieved 2 February 2011.
  16. Torres makes record move from Liverpool to Chelsea BBC Sport, 31 January 2011
  17. "Kuyt derails bid for 19th title". ESPN Soccernet. 6 March 2011. Retrieved 7 March 2011.
  18. "Liverpool 3 - 0 Man City". BBC News. 11 April 2011.
  19. http://soccernet.espn.go.com/gamecast?id=293187&cc=5901
  20. "Andy Carroll Career Stats". Soccerbase. 29 December 2009. Retrieved 29 December 2009.
  21. "Andy Carroll Squad Profile". BBC Sport. 11 November 2010. Retrieved 11 November 2010.
  22. Английн хөлбөмбөгийн холбооны Коммунити Шиелд

Холбоос