Булган сум (Архангай): Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
б 202.70.33.18 (яриа)-н хийсэн засваруудыг MongolWiki-ий хийсэн сүүлийн засварт буцаан шилжүүллээ.
Мөр 1: Мөр 1:
{{Redirect|Булган сум}}
{{Redirect|Булган сум}}
=== БУЛГАН СУМ===

===Засаг захиргааны үүсэл, нутаг дэвсгэр===

Халхын Сайн Ноён хан аймаг, Сэцэн-Чин вангийн хошууны Дархан бээсийн хамжлага, отог /1725-1922/ 1700-аад оны дунд
үеэс хошуудын нутгийн хуваариар сум, отог, баг болгон зохион байгуулж тайж нарын угсаа, удмын хүмүүсээр захируулж байжээ. Энэ
үеэс одоогийн Булган сумын нутаг дэвсгэр нутгийг Сайд Ван ноёны шууд угсааны бээлийн зэрэг бүхий Гунгааравдан өгч захируулан
дархан бээсийн хамжлага, отогийг үүсгэн буй болгожээ. Үүнээс хойш 1922 оныг хүртэл энэ нутаг газрыг Сайн ноён хан аймгийн
Сэцэн чин вангийн хошууны Дархан бээсийн хамжлага, отог хэмээн нэрлэгдсэн 200 шахам жилийн турш найм үеийн бэйл, бэйсүүд үе
улиран захирч иржээ. 1664 оноос хойш хошууны занги, мээрэн, залан зэрэг төрийн албан хаагчид буй болж 1705 оноос хамжлага эр
гэгчийг хууль ёсоор буй болгосон байна. Ингэснээр засаг тэргүүн зэргийн тайж 15 эрийг, дэд зэргийн тайж 12 эрийг, гутгаар
зэргийн тайж 8 эрийг, дөтгөөр зэргийн тайж 4 эрийг хамжлага болгохоор тогтоожээ. 1725 оноос засаг хошуудад төрийн захиргааны
нэгж тамгийн газарт түшмэл, бичээч зэрэг 4-5 хүн алба хашдаг болжээ.

Дархан бэйсийн хамжлага отог нь 1918 оны байдлаар Хойт зүгийн хамар, Шар булаг, Архангай, Сүмт, Халзангийн даваагаар Цэцэн чин вангийн их отгуудтай, Цагаан даваа, дунд тээлийн даваа, ар өвөр хушгатаар ачит гүний хошуутай, Хөл саяын даваагаар Цогтоо гүний хошуутай тус тус хэл залгадаг байжээ.

Одоогийн Булган сум нь засаг захиргааны хувьд 4 багтай. Үүнд: Тусгалт, Зуун мод, Тамир, Баянбулаг гэж нэрлэдэг. Улаанбаатараас 536 км, аймгийн төвөөс 36 км алслагдсан. 3.2 мянган км.кв буюу 321946 га нутаг дэвсгэртэй, 2361 хүн амтай, 741 өрхтэй, 71215 малтай, үүнээс 6267 адуу, 14820 үхэр, 20491 хонь, 29637 ямаатай болжээ. Тус сумын харъяалсан газар баруунаас Хөл саяын даваанаас зүүн зах нь Цагаан ус, Хэвтээгийн дов, хойноосоо Замт, Хатуу, Сүмт, Нуурын овгор, Гурван даваа, Дэлийн үзүүрээс урд зах нь Суварга хайрхан, Өлтийн ба Дуутын даваа хүртэлх уул ус, ой мод, тал нуга хосолсон үзэсгэлэнт сайхан нутаг билээ. Сумын нутаг дэвсгэрт Суврага хайрхан, Тусгалт, Чандмань, Хан-Өндөр, Гүн-Өндөр, Баян-Өндөр, Хоромсог, Хушгат, Жанчив хайрхан, Хөх даваа, Буурал, Шар булуу, Сүмт, Бугат, Нуурын овгор, Гурвын даваа зэрэг өндөр сүрлэг уулс, урд Тамирын гол болон түүнд цутгадаг Хошгот, Бугат, Жаргалант урд хойт Могой, Зуун мод, Тээл, Жарантай зэрэг 80 гаруй цэнгэг гол горхитой.

Булган сумын нутаг нь далайн төвшнөөс дээш 1600-3600 метр өргөгдсөн дулааны улиралд нэмэх 25 градусаас нэмэх 32 градус, хүйтний улиралд хасах 24 градусаас хасах 35 градус хүрдэг.

Сумын ихэнх нутаг нь газар тариалан эрхлэхэд тохиромжтой үржил шим бүхий хар, хүрэн хөрстэй. Нийт нутгийн 27 хувийг ой мод эзэлдэг. Ой хөвчид нь хар мод, хус, хуш, шинэс, гацуур, улиас,бургас, хайлаас, шар хуайс, балгана зэрэг мод бут сөөг ургадаг. Сумын нутаг Хойт Могой эх голын толгойгоос доош 10 гаруй га орчим талбайд ургасан мөнх ногоон гацуур бусад сумын аль ч нутагт байхгүй ширхэг ч ургадаггүй хүмүүсийн сонирхолыг ихэд татдаг юм.

Үхрийн нүд, хад, гүзээлзгэнэ, тошлой, аньс, бөөрөлзгөнө, улаалзган, самар, мөөг, зэрлэг сонгино, гоньд, мэхээр, хөмөөл, жууцай зэрэг жимс, хүнсний ногоогоор баялаг нутаг. Алтан хундага, эрээгомбо, манжингарав, бамбай, цээнэ, зээргэнэ, туйплан, алтан гагнуур, тарваган шийр, тэхийн шээг, улаан, хөх, шар дэгд зэрэг эмийн урагамал өргөн тархсан. Уул нуруу ой хөвч, гол горхиндоо төрөл бүрийн ан амьтанаар баялаг нутаг. Тухайлбал: буга, согоо, гахай, ирвэс, аргаль, янгир, бор гөрөөс, чандага, туулай, шилүүс, хүдэр, зээх, хүрэн гэх мэт ан амьтнаас гадна, бүргэд, тас, ёл, шонхор, харцага, өвөөлж, шар шувуу, бэгбаатар, хараацай хойлог, соорь, ахууна, хун, ятуу, галуу, нугас, ангир зэрэг шувууд, гол усандаа зэвэг, хадран, цулбуурт, гутаар зэрэг загастай.

Алт, төмөр, хар тугалга, болор, жонш, төрөл бүрийн будаг, зос, шаазан, ваарын түүхий эд, цагаан шавар зэрэг ашигт малтмалын
илрэц бий. Алт олборлох ажлын бэлтгэл 2003 оноос эхэлсэн. Цэвэр тунгалаг ус, эрүүл агаар, унаган байгаль, өндөр сүрлэг уулс,
гол горхи жимс, эмийн ургамал, ан амьтан, төв халхын уламжлалт ёс заншил хөшөө дурсгал булш, хадны зураг, хадан агуу, эртний
Тамир хотын туурь зэргийг түшиглэн аялал жуулчлалыг хөгжүүлэх өргөн боломжтой.

===Түүхэн шинэ үе===

Ардчилал зах зээлийн харилцааны шинэ нөхцөлд улс, эх орныхоо бүтээн байгуулалт, хөгжил дэвшилд зохих хувь нэмрээ оруулж ажил амьдрал нь өөдрөг яваа хүмүүс олон. Эдгээр хүмүүст тус сумынхан ихээхэн итгэл найдвар хүлээлгэдэг юм. Үүнд: Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга, эдийн засгийн ухааны доктор С.Дэмбэрэл, Швейцарын Женев хотноо суудаг онц бөгөөд бүрэн эрхт сайд, түүхийн ухааны доктор Х. Бэхбат, “АРОНО” ХХК-ны захирал, анагаах ухааны доктор, пропессор Ц.Норовпил, ХАА ухааны доктор, дэд пропессор Б.Бямбажав, биологийн ухааны доктор төрийн соёрхолт А.Цэндсүрэн, “Эрдэс налайх” ХХК-ны захирал Б.Сампилноров, “Монгол Булгаар” ХК-ны захирал Б.Лхагвадорж, Барилгын зураг төслийн “Хангайн нар” ХХК-ны захирал Ц.Жалцав, “Тэнгэр буян” ХХК-ны захирал Ч.Батбаатар, дээд боловсролын магадлан итгэмжлэх зөвлөлийн гүйцэтгэх захирал Ц.Цогзолмаа, ОУНБ-ын дарга А.Балжинням, залуу улс төрч бизнесмен Э.Золбаяр, нэрт морин хуурч И.Амартүвшин, Монголын урчуудын эвлэлийн анхны шагналт зураач С.Рэнцэн нарыг онцлон нэрлэж болно.

===Соёл, боловсрол эрүүл мэнд===

1923-1924 онд Эрдэнэбулган уул, Заяын шавь, Хан-Өндөр уулын хошуудад 116 хүүхэдтэй 4 бага сургууль шинээр байгуулснаар сумын анхны сургууль бий болжээ. Сумын ард иргэдийн хүсэлтээр 1951 оны 8 дугаар сард сумын бага сургууль Суварганы аманд аймгийн төвөөс нүүж гурван бор гэртэй, 60 сурагчтайгаар хичээллэжээ. Сургуулийн захирлаар Доржийн Чимэдхүү, багшаар Ядамын Дэрэм, Дэмидийн Итгэл, Лувсандоржийн Элбэг нар ажиллаж байжээ. 1973 оноос 8 жилийн дунд сургууль болон өргөжиж, одоо 20 гаруй багш ажилчидтай, 400-гаад сурагчидтай үйл ажиллагаагаа явуулж байна. Найман жилийн сургуулын захирлаар Д.Бямбажав, Д.Мяхлааш, С.Ганбат нар ажиллаж 1999 оноос Д.Чимгээ ажиллаж байна. 1924 онд шагай харвах, шатар тоглох, ном унших, ший тоглох, ханын сонин гаргах, чиглэлээр анхны бүлгэмүүд байгуулагдаж улмаар 1925 онд Хан-Өндөр, Эрдэнэбулган уулын хошуунд “Улаан гэр” нэртэй анхны клуб байгуулагдаж ажлаа эхэлсэн байна. Клубт ший жүжиг тоглох, бичиг үсэг заах, дуу хөгжимд сургах, үндэсний спорт тоглоом тоглох, зэрэг ажлууд зохиогдож байжээ. 1960 онд 300 хүний суудалтай сургуулийн барилга шинээр барьж ашиглалтанд оруулснаар соёл хүмүүжлийн цар хүрээ өргөжиж, 1961 онд суурин кино цэгтэй болжээ. 1960 онд номын сан байгуулагдаж 13200 гаруй номтой болсон байна. Тус сум нь одоо 15 хүний их эмчийн салбар, эмийн сан, хүүхдийн цэцэрлэгтэй, бүх баг телефон холбоотой, багуудад хүний болон малын бага эмч ажилладаг. Сумын төвдөө харилцаа холбооны салбартай гадаад дотоодын хот, аймаг сумтай мэдээлэл солилцох хүчин чадал бүхий холбооны техник технологи нэвтрүүлсэн. Өндөр хүчдэлийн цахилгаан шугаманд холбогдсон учраас жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх, аялал жуулчлал, холбоо мэдээллийг өргөтгөн хөгжүүлэх нөхцөл боломж бүрдсэн.


'''Булган сум''' нь [[Архангай]] [[Аймаг|аймгийн]] [[сум]] юм. Архангай аймгийн Булган сумын Хөх даваа гэдэг газар энэ сумын хамгийн үзэсгэлэнтэй газар юм.
'''Булган сум''' нь [[Архангай]] [[Аймаг|аймгийн]] [[сум]] юм. Архангай аймгийн Булган сумын Хөх даваа гэдэг газар энэ сумын хамгийн үзэсгэлэнтэй газар юм.
{{Архангай}}
{{Архангай}}

13:37, 16 Наймдугаар сар 2012-ий байдлаарх засвар

Булган сум нь Архангай аймгийн сум юм. Архангай аймгийн Булган сумын Хөх даваа гэдэг газар энэ сумын хамгийн үзэсгэлэнтэй газар юм. Загвар:Архангай

Stub icon

Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.