Мэдээ: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б робот Арилгаж байна: sk:Aktuality (deleted)
б r2.7.3) (робот Нэмж байна: ckb:ھەواڵەکان
Мөр 10: Мөр 10:
[[ca:Notícia]]
[[ca:Notícia]]
[[ceb:Balita]]
[[ceb:Balita]]
[[ckb:ھەواڵەکان]]
[[cs:Zpravodajství]]
[[cs:Zpravodajství]]
[[cv:Хыпарсем]]
[[cv:Хыпарсем]]

19:36, 20 Наймдугаар сар 2012-ий байдлаарх засвар

Мэдээ (Новости. News). Мэдээ буюу англиар “news” хэмээх үг эртний герегийн neos, латины novis, германы neu, дундад зууны үеийн английн newe гэдэг үгнээс гаралтай юм. Мэдээ нийтлэл, нэвтрүүлгийн хамгийн бага, хамгийн шуурхай хэлбэр бөгөөд анхны сонин үүссэн тэр үед бий болжээ. Мэдээг судалгааны бүтээлүүдэд олон янзаар тодорхойлсон байдаг. Тухайлбал, мэдээ бол дотоод гадаадад болж байгаа нийгмийн амьдралын чухал баримт, үйл явдлын тухай уншигчдад мэдээлэх мэдээллийн хэлбэр юм. Мэдээ бол сонины бичлэгийн мэдээллийн төрлийн хамгийн бага зүйл мөн. Тэмдэгт юмуу дохионы аливаа цувааг мэдээ гэнэ. Янз бүрийн олон боломжоос сонгон авах явдалд тохиолддог тодорхой бус (бүрхэг) байдлыг багасгаж буй мэдээлэл нь мэдээ мөн. Сэтгүүл зүйн мэдээлэл өгөх нийтлэг хэлбэрийг мэдээ гэнэ. Хэзээ, хаана, юу гэсэн асуултанд хариулт өгдөг мэдээллийн бичлэгийн төрлийн бага хэлбэрийг мэдээ гэдэг. Мэдээ бол “юу?” гэдэг асуултанд нэмэлт мэдээллийн хамт өгөгдсөн дэлгэрэнгүй хариулт мөн. Тухайн уншигчид шинэлэг мэдлэг өгч буй, баримтан дээр тулгуурласан, нэг л үйл явдлын (хүний) тухай өгүүлсэн, нийтлэлийн хамгийн бага нэгжийг мэдээ гэж тодорхойлж болно. Мөн Барууны сэтгүүл зүйд “Ямар нэг юмыг илчлэн харуулж байвал мэдээ мөн. Нохой хүнийг зуусан бол сонин биш, харин хүн нохойг хазсан бол энэ нь мэдээ. Хэн нэгэн хүн дараад өнгөрөх гэсэн нэг юм бол мэдээ юм. Бусад нь цөм реклам” гэх зэрэг сонгодог тодорхойлолтууд байдаг. Анх сонин олон түмнийг мэдээллээр хангах зорилгоор бий болсныг харгалзан үзвэл “news” буюу сонин мэдээ сэтгүүл зүйн амин сүнс, оршин тогтнох үндэс нь мөн гэдэг нь тодорхой юм. Өнөөдөр манай орны өдөр тутмын сонинуудын нэг дугаарын нийт материалын 25-50 хувийг мэдээ, мэдээлэл эзэмшиж байгаа нь үүний тодорхой жишээ мөн. Өрнөдийн сэтгүүл зүйд мэдээний үндсэн томъёо нь 5w & 1 H гэж тодорхойлсон байдаг. Энэ бол мэдээ хэзээ (when), хаана (where), юу (what), хэн (who), яагаад (why), яаж (now) гэсэн зургаан асуултанд хариу өгөх ёстой гэсэн утга санааг илэрхийлдэг. Дээрх тодорхойлолт, үндсэн шинжүүдийг харгалзан мэдээг дараах байдлаар тодорхойлж болно. Мэдээ бол хэзээ, хаана, юу, хэн, яаж, яагаад гэсэн үндсэн зургаан асуултанд бүрэн ба бүрэн бус хариулт өгч буй нийтлэл, нэвтрүүлгийн хамгийн бага, шуурхай, хүртээмжтэй хэлбэр мөн. Мэдээг өгч буй мэдээллийн хувьд баримтат, таамаглалын, хуанлит, үнэлэмжийн, хэм хэмжээний, хөтөлбөрийн шинжтэй мэдээ, зорилгын хувьд үйл явдлын, зарлалын, дүгнэлтийн (аннотаци), бичил шүүмжийн, бичил хөрөг, бичил тойм, бичил түүх, бичил зөвлөмж бүхий мэдээ, хэлбэрийн хувьд товч, дэлгэрэнгүй, сонсгол, албаны мэдээ, агуулгын хувьд ашигтай, ашиггүй, бичих аргын хувьд идэвхтэй, идэвхгүй, бүтэц зохиомжоор нь “уруугаа харсан пирамид”, “эрчимт хөдөлгөөний нэгдэл”, цаг хугацааны дарааллыг хадгалсан, ерөнхийгөөс тусгайд, тусгайгаас ерөнхийд шилжсэн, газар зүйн хувьд гадаадын, дотоодын, тусгаж буй объектын хамрах хүрээ, баримтын ач холбогдлоор нь олон улсын, улсын, орон нутгийн, баримтыг төлөвлөх аргын хувьд урьдчилж харж болох, урьдчилж харж болохгүй, хүлээж байсан баримттай мэдээ гэж ангилдаг. Мэдээнд тавигдах үндсэн шаардлагууд нь үнэн бодитой, шуурхай, хүртээмжтэй, шинэлэг, товч, тодорхой, үндсэн баримтыг бүрэн багтаасан байх, эх сурвалж нь баталгаатай байх явдал юм.