Ханнес Колехмайнен: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б r2.7.1) (робот Нэмж байна: fa:هانس کلماینین
б r2.7.2) (робот Өөрчилж байна: fa:هانس کولهماینن
Мөр 56: Мөр 56:
[[es:Hannes Kolehmainen]]
[[es:Hannes Kolehmainen]]
[[et:Hannes Kolehmainen]]
[[et:Hannes Kolehmainen]]
[[fa:هانس کلماینین]]
[[fa:هانس کولهماینن]]
[[fi:Hannes Kolehmainen]]
[[fi:Hannes Kolehmainen]]
[[fr:Hannes Kolehmainen]]
[[fr:Hannes Kolehmainen]]

14:16, 21 Наймдугаар сар 2012-ий байдлаарх засвар

Ханнес Колехмайнен

Хөнгөн атлетик
Төлөөлдөг улс: ФинландФинланд Финланд
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Юхо Пиетари "Ханнес" Колехмайнен
Төрсөн огноо 1889 оны 12 сарын 9
Төрсөн газар Куопио
Нас барсан огноо 1966 оны 1 сарын 11
Нас барсан газар Хельсинки
 
Медалиуд
Зуны олимп
Алт Стокхольм 1912 5000 м
Алт Стокхольм 1912 10000 м
Алт Стокхольм 1912 Кросс хувь
Мөнгө Стокхольм 1912 Кросс баг
Алт Антверпен 1920 Марафон

Юхо Пиетари "Ханнес" Колехмайнен (финээр Juho Pietari "Hannes" Kolehmainen, 1889 оны 12 сарын 9– 1966 оны 1 сарын 11) нь Финландын хөнгөн атлетикч, холын зайн гүйгч байв. "Нисдэг Финчүүд" гэгддэг, Финландын холын зайн гүйлтийн алтан үеийнхний түрүүч нь Колехмайнен билээ. Тэр АНУ-д нэлээн хэдэн жил амьдарч, Америкийн Ирландчуудын Хөнгөн Атлетикийн Клубийн нэрийн өмнөөс тэмцээнд оролцож байсан[1]. Колехмайнен 1921 онд АНУ-ын иргэншилтэй болжээ[2].

Колехмайнен 1912 оны Стокхольмын олимпийн үеэр.

Түүний ах Вилли, Тату нар нь мөн холын зайн гүйлтийн сайн тамирчид байв.

1912 онд Финланд нь Оросын бүрэлдэхүүнд байсан бөгөөд хэдий Финландын баг тусдаа орж байсан ч Оросын далбаан дор уралдаж байсан тул тэр хожим өөрийгөө "бараг л битгий ялаасай гэж хүсч байсан" гэж дурссан байдаг.

Дэлхийн нэгдүгээр дайны улмаас түүний амжилт тасалдсан ч дайны дараа тэр бүр хол зай буюу марафонд оролцох болж, Антверпенд зохиогдсон 1920 оны зуны олимпоос алтан медаль хүртсэн билээ. Колехмайнен 4 жилийн дараа мөн олимпийн марафон гүйлтийн тэмцээнд өрсөлдсөн ч уралдааны замаа дуусгаж чадаагүй аж.

Колехмайнены амжилтын буухиаг алдарт Пааво Нурми залгамжилсан билээ. Тэд 1952 онд нутагтаа зохиогдсон зуны олимпийн бамбарыг хамтдаа асаалцсан түүхтэй. Тэрээр 1966 онд Хельсинки хотноо нас нөгчжээ.

Эшлэл

  1. "Smooth Stride Chief Asset of Kolehmainen; Great Finnish Distance Runner, Who Has Plucked Titles Galore, Trains Earnestly and Has Amazing Stamina". The New York Times. 1919 оны 3 сарын 5. Retrieved 2 сарын 18. {{cite news}}: Check date values in: |accessdate= and |date= (help); Cite has empty unknown parameter: |coauthors= (help); Unknown parameter |accessyear= ignored (|access-date= suggested) (help)
  2. "Hannes Kolehmainen, Marathon Champion, Is Now U.S. Citizen". The New York Times. 1921 оны 1 сарын 15. Retrieved 2 сарын 18. {{cite news}}: Check date values in: |accessdate= and |date= (help); Cite has empty unknown parameter: |coauthors= (help); Unknown parameter |accessyear= ignored (|access-date= suggested) (help)

Гадны холбоос


Өмнөх
Франц Жан Буйн
Эрэгтэйчүүдийн 3000 метрийн гүйлтийн
дэлхийн дээд амжилтын эзэн

1911 оны 9 сарын 24— 1912 оны 5 сарын 24
Дараах
Швед Брор Фок
Өмнөх
Швед Брор Фок
Эрэгтэйчүүдийн 3000 метрийн гүйлтийн
дэлхийн дээд амжилтын эзэн

1912 оны 7 сарын 12— 1918 оны 7 сарын 15
Дараах
Швед Ён Зандер
Өмнөх
Швед Алексис Алгрен
Эрэгтэйчүүдийн марафон гүйлтийн
дэлхийн дээд амжилтын эзэн

1920 оны 8 сарын 20— 1925 оны 10 сарын 13
Дараах
Америкийн Нэгдсэн Улс Альберт Микелсен