Иосиф Сталин: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б r2.7.2) (робот Нэмж байна: uz:Iosif Stalin
б r2.7.2) (робот Нэмж байна: lez:Иосиф Виссарионович Сталин
Мөр 99: Мөр 99:
[[la:Iosephus Stalin]]
[[la:Iosephus Stalin]]
[[lb:Josef Stalin]]
[[lb:Josef Stalin]]
[[lez:Иосиф Виссарионович Сталин]]
[[li:Jozef Stalin]]
[[li:Jozef Stalin]]
[[lmo:Josif Stalin]]
[[lmo:Josif Stalin]]

19:44, 21 Наймдугаар сар 2012-ий байдлаарх засвар

Иосиф Виссарионович Сталин

Иосиф Виссарионович Сталин (жинх. Иосиф Виссарионович Жугашвили, 1878 оны 12 сарын 18-нд төрж - 1953 оны 3 сарын 5-нд нас барсан) нь Зөвлөлтийн улс төрч. Гүржид гуталчны хүү болж төрсөн тэрбээр шашны сургуульд сурч байсан боловч хувьсгалт үйл ажиллагаа явуулсны учир 1899 онд сургуулиасаа хөөгджээ. Тэрбээр нууц хувьсгалт бүлгэмд нэгдэж, 1903 онд Оросын Социал Демократ Ажилчны Намын большевик фракцын талд оржээ. Владимир Ильич Лениний шавь болсон тэрбээр намд доогуур албан тушаал хашиж байгаад 1912 онд анхны Большевик Төв хороонд томилогдсон. 1917 оны Оросын хувьсгалаар большевикууд төрийн эрхэнд гарах хүртэл тайзны ард идэвхтэй ажиллаж байсан бөгөөд 1913-1917 онд цөллөгт байсан. Сталин (Оросын сталь буюу “ган” хэмээх үгнээс гаралтай) хэмээх нэрийг аваад, большевик засгийн газарт үндэстэн ястнууд болон төрийн хяналтыг хариуцсан комиссарын үүрэгт ажлыг гүйцэтгэсэн (1917-1923). 1922 оноос Сталин намын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд Улс төрийн товчооны гишүүн болсон. Энэхүү ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаал нь сүүлд дарангуйлал тогтоох эрх мэдлийнх нь үндэс суурийг бүрдүүлсэн. Ленинийг нас барсны (1924) дараа Сталин Лев Троцкий, Григорий Зиновьев, Лев Каменев, Николай Бухарин, Алексей Рыков зэрэг өрсөлдөгчдөө ялж, Зөвлөлтийн улс төрийн хяналтыг гартаа авчээ. 1928 онд тэрбээр Зөвлөлтийн эдийн засаг, нийгмийн бүтцийг эрс өөрчилж, олон сая хүний аминд хүрсэн Таван жилийн төлөвлөгөөгөө тунхаглалаа. 1930-аад онд тэрбээр Хядлага хийж, олноор нь цаазаар авах, цээрлүүлэх зэргээр эрх мэдэлд нь учрах аюулыг арилгаж дөнгөжээ. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр тэрбээр баруун хилээ бэхжүүлэхийн тулд Герман-Зөвлөлтийн харилцан үл довтлох гэрээнд (1939) гарын үсэг зурж, Финлянд руу довтолж (Зөвлөлт-Финийн дайныг үзнэ үү), Зүүн Европын зарим хэсгийг Зөвлөлтөд нэгтгэжээ. Герман Зөвлөлтөд халдан довтлоход (1941) Сталин цэргийн үйл ажиллагааны удирдлагыг гартаа авсан. Тэрбээр Оросыг Британи, АНУ-ын холбоотон болгож, Тегеран, Ялта, Потсдамын бага хурлууд дээр хэлэлцээ хийх чадвараа харуулсан юм. Дайны дараа тэрбээр Зүүн Европ дахь Зөвлөлтийн нөлөөг бэхжүүлж, Зөвлөлт Холбоот Улсыг дэлхийн цэргийн гүрэн болгосон. Сталин дотоодын эсрэг үзэл бодлыг хянах улс төрийн харгис арга хэмжээ авч байсан бөгөөд улам бүр параноид болж байлаа. Тэрбээр нас барах үедээ Эмч нарын хуйвалдаан хэмээх хядлагын дараа дахин нэг хядлага явуулахаар бэлтгэж байжээ. Ард түмэндээ аймшигтай их гарз хохирол учруулан байж Зөвлөлт Холбоот Улсыг дэлхийд нөлөөтэй гүрэн болгосон гэгддэг тэрбээр харгислал, айдас хүйдсийн зэрэгцээ аж үйлдвэржсэн цэргийн гүрэнг үлдээсэн юм. 1956 онд Сталин болон түүнийг тахин шүтэх үзлийг Никита Хрущев шүүмжилж буруушаасан юм.

Бага нас

Сталин Гүржийн Горид төрсөн бөгөөд гэр бүлийн санхүүгийн байдлаас болоод түүнийг 10 хүрэх хооронд тэднийх 9 газар сольж нүүсэн байв. Сталин 8, 9 хүртлээ орос хэлээр ярьдаггүй байв. 10-тайдаа сүмийн сургуульд орсон бөгөөд тэнд эзэн хаан 3-р Александрын зарлигийн дагуу, зайлшгүй орос хэл сурах ёстой байв. Сталин 12-тойдоо морин тэргэнд дайруулан ноцтой бэртэл авсан. Сургуулийн ахлах ангид байхдаа Сталин сургуулийн бусад хүүхдийн нэгэн адилаар хориотой Виктор Гюгогийн зохиолууд, марксист зохиолуудыг нууцаар уншдаг байв. Сургуулийн нэгэн багш Эцэг Абашизе сургуулийн хүүхдүүдийг харгисаар дэглэж, нэгийг нь нөгөөгөөр нь тагнуулж, сургуулийг айдас хүйдэст автуулдаг байв. Марксист ном уншлаа хэмээн баригдаж Сталин нэг бус удаа шийтгүүлж байв. Энэ бүх нөхцөл байдал хожим түүний улс төрийн үзэл бодол, айдас хүйдсээр дамжуулан төр барихад нь нөлөөлсөн хэмээн Сталин хожим дурссан байдаг.

Хувьсгалт үйл ажиллагаа

1899 оноос Сталин хувьсгалын үйл хэрэгт оролцох болсон. Улмаар 1902 онд баривчлагдан Сибирь лүү 3 жилээр цөлөгдсөн. Гэсэн ч Сталин хуурамч бичиг баримт олж аван 1904 оны 1 сарын 17-нд Сибирийн цөллөгөөс оргосон. 1906 онд Ленин Сталин хоёр анх удаагаа биечлэн уулзаж, танилцсан байдаг. Дараа нь Ленин, Сталин хоёр 1907 онд Лондонд болсон Оросын Социал Демократ Хөдөлмөрийн Намын хуралд оролцсон. 1908 онд Сталин дахин баривчлагдан шоронд хэдэн сар байсны дараа, Сибирь рүү дахин 2 жилээр цөлөгдсөн. Цөлөгдсөнөөс хойш 7 сарын дараа Сталин эмэгтэй хүн болон зүсээ хувирган дахин оргосон. Гэсэн ч хувьсгалт намын дотор хаант засгийн тагнуулууд олноор шургалсан байсныг хожим нь Сталин мэдсэн бөгөөд тэр үед оройтсон байв. 1910 оны 4 сард Сталин дахин баривчлагдан, өмнөх цөллөгөө дуусгахаар илгээгдсэн. 1911 оны эхээр тэрээр богино хугацаагаар дахин оргосон. Оргоод явж байх үед нь түүнд мөнгө дамжуулах ёстой өөр нэгэн цөллөгийн хүн мөнгөө аваад оргон зугтсан. Хожим нь үүний нь төлөө, өмнөхөө эргэн санан, Сталин 1937 онд тэр нөхрийг буудуулсан.

1912 онд Ленин социал демократ намаас салж Большевик намыг байгуулсан бөгөөд Намын төв хороонд сонгогдсон зарим гишүүд хаант засгийн цагдаа нар, Охрана нарт баригдсаны дараа, хоосон албан тушаалыг нөхөх үүднээс Ленин Сталиныг намын төв хорооны гишүүнээр томилсон.

Сталинд энэ тухай мэдэгдсэний дараа Сталин цөллөгөөс дахин оргож 1912 оны 4 сард Санкт Петрбургд ирсэн. Гэсэн ч удалгүй Сталин 7 сард нь дахин баригдаж, гурван жилийн ял аван Сибирьлүү цөлөгдсөн. Гэвч энэ нь Сталины хамгийн богино шийтгэл байв. Тэрээр ердөө л 38 хоногийн дараа дахин оргосон. 1913 оны 3 сарын 8-нд намын нөхрийнхөө зөвлөгөөг даган нэгэн хуралд суух үед нь цагдаа нар орж ирж түүнийг баривчилсан. Энэ удаад 4 жилийн ял аван цөлөгдсөн. 1917 онд Сталин цэрэгт татагдсан боловч багадаа авсан гэмтлийн улмаас цэргээс чөлөөлөгдсөн. Энэ удаад Сталин дахин орголгүй цөллөгөө дуусгасан.

1917 оны хувьсгалын эхээр Сталин цөллөгөөс суллагдан хувьсгалын ажилд идэвхийлэн оролцсон. Энэ үймээний үеэр Лениний амь насанд аюул учирч болзошгүй хэмээн Сталин Ленинийг Финлянд руу нууцаар оргон гарах ажлыг зохион байгуулсан. Ленинийг эзгүй үед Сталин Большевик намын удирдлагыг гартаа авсан.

Сталинизм ба хэлмэгдүүлэлт

Ленинийг нас барсны дараа төрийн эрхийг барихын төлөө тэмцэн, өрсөлдөгчдөө янз бүрийн аргаар замаасаа нэг болон хэсгээр нь зайлуулсан. Үүний дараа 1936-1938 оны Их Цэвэрлэгээний дараа Сталинтай эн зэрэгцэх хүн Зөвлөлтөд үгүй болж, Сталин хязгааргүй эрх мэдлийг ганцаараа эзэмшсэн.

Хүн төрөлхтний түүхэнд маш цөөхөн хүнд л байсан эрх мэдлийг ганцаараа олсон тэрээр хүн төрөлхтний өмнө байгаагүй том нийгмийн туршилтууд, нийгмийн өөрчлөлтүүдийг хийсэн. Орос орныг тариачдын орноос аж үйлдвэржсэн улс болгох ажлыг хүн хүч, цэрэг цагдаа, 5 жилийн төлөвлөгөөгөөр далайлган хэрэгжүүлсэн. Мөн янз бүрийн угсаатан, ард түмнүүдийг төрөлх нутгаас нь зуу зуун мянга, саяар нь нүүлгэн шилжүүлж, сая сая хүний юу идэх, юу идэхгүйг ганцаараа шийдэж байв.

Түүний тушаалын дагуу Украйнууд, Польшууд, Солонгос, Ижил мөрний Германууд, Крымын татарууд, халимагууд, Чеченүүд, Ингушүүд, Мешкетын туркүүд, Финляндууд, Болгарууд, Грекүүд, Латвиуд, Литвууд, Эстонууд, Еврей нар зэрэг үндэстэн, угсаатан хүмүүсийг хүчээр Сибирь, Төв азируу цөлж, үндэстэн угсаатнаар нь нутаг заан байрлуулж байв. Учир нь эдгээр хүмүүсийг итгэж үл болох хүмүүс хэмээн үзэн, 2-р зэргийн хүмүүс гэж тэр үзэж байв.

Хожим судлаачид Сталины дэглэмийн улмаас 4-10 сая гаруй зөвлөлтийн иргэн нас барсан гэж тооцоолдог. Зарим судлаачид өлсгөлөнг мөн оролцуулан, зөвхөн 32-33 оны өлсгөлөнгийн үеэр 6 орчим сая хүн нас барсан. Үүнээс гадна 1.5 сая хүнийг цаазаар авсан; гулагуудад, шоронд 5 сая хүн нас барж; 7.5 сая хүнийг цөлж, нүүлгэн шилжүүлэх үеэр 1.5 сая орчим; германы цэргийн хоригдол болон германы иргэд 1 сая орчим хэмээн тооцоолдог. Ингэж тооцоолбол 15 сая орчим хүн Сталины дэглэмийн золиос, хохирогч болон хэлмэгдсэн.

Дэлхийн хоёрдугаар дайнд Зөвлөлт эхний үед маш ноцтой хохирол амсаж, бууж өгөх тухай асуудал ч яригдаж байсан гэдэг. Гэсэн ч дайны явцад өөрчлөлт гарч улмаар дайныг Зөвлөлтийг ялалтаар дуусгах боломжтой болсон. Ийнхүү ганцаараа засагласаар 1953 оны 3 сарын 1-нд Сталин нас нөгчсөн. Сталины үхлийн талаар янз бүрийн таамаг, онол байдаг.

Загвар:Link FA Загвар:Link FA Загвар:Link FA