Вильма Рудольф: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б r2.7.2) (робот Нэмж байна: eu:Wilma Rudolph
б робот Нэмж байна: ar:ويلما رودولف
Мөр 75: Мөр 75:
[[Ангилал:АНУ-ын олимпийн хүрэл медальтнууд]]
[[Ангилал:АНУ-ын олимпийн хүрэл медальтнууд]]


[[ar:ويلما رودولف]]
[[ca:Wilma Rudolph]]
[[ca:Wilma Rudolph]]
[[de:Wilma Rudolph]]
[[de:Wilma Rudolph]]

02:43, 1 Есдүгээр сар 2012-ий байдлаарх засвар

Вильма Рудольф

Хөнгөн атлетик
Төлөөлдөг улс: Америкийн Нэгдсэн УлсАмерикийн Нэгдсэн Улс Америкийн Нэгдсэн Улс
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Вильма Глодин Рудольф
Төрсөн огноо 1940 оны 6 сарын 23 (1940-06-23)
Төрсөн газар Теннесси, Кларксвилл
Нас барсан огноо November 12, 1994(1994-11-12) (54 насалсан)
Нас барсан газар Теннесси, Нэшвилл
 
Медалиуд
Зуны олимп
Хүрэл Мельбурн 1956 4 x 100 м буухиа
Алт Ром 1960 100 м
Алт Ром 1960 200 м
Алт Ром 1960 4 x 100 м буухиа

Вильма Глодин Рудольф (Англи: Wilma Glodean Rudolph, 1940 оны 6 сарын 23 – 1994 оны 11 сарын 12) нь Америкийн Нэгдсэн Улсын хөнгөн атлетикч байв. Тэрээр 1960-д онд дэлхийн хамгийн хурдан эмэгтэй гэгдэж байлаа.

Ром хотод зохиогдсон 1960 оны зуны олимпод тэрээр нэг олимпийн наадмаас хөнгөн атлетикийн төрөлд гурван алтан медаль хүртсэн анхны америк эмэгтэй тамирчин болжээ[1]. Түүний ачаар эмэгтэйчүүдийн хөнгөн атлетик АНУ-даа олны анхаарлыг татсан, нэр хүндтэй төрөл болж чадсан юм. Тэрээр мөн иргэний болон эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тууштай тэмцэгч байлаа.

1960 оны Ромын олимпоос тодорсон ойрын зайн гүйгч түүнийг дэлхийн хамгийн хурдан эмэгтэй, "торнадо" хэмээн хочилж байв[2]. Италичууд түүнийг "La Gazzella Negra" (Хар гөрөөс); Францчууд "La Perle Noire" (Хар сувд) гэж дуудаж байв[3][4]. Тэрээр Теннесси Мужийн Их Сургуулийн эмэгтэйчүүдийн хөнгөн атлетикийн баг Тайгербеллесийн хамгийн алдартай гишүүн билээ.

Намтар

Вильма 22 хүүхэдтэй ядуу айлын 20 дахь нь болж мэндлэхдээ 2-хон кг жинтэй, дутуу төрсөн аж. 4 настайдаа улаан эсэргэнэ, хатгаа өвчин зэрэг тусч, үүний улмаас зүүн хөл нь саажиж, алхах чадваргүй болжээ. Гэр бүлийнхэн нь түүнийг төрөлх Кларксвиллээсээ 80 км зайтай Нэшвилл хүртэл зөөж, эмчилгээ хийлгэсээр 8 настайдаа таяггүйгээр алхаж чаддаг болж, улмаар 12 настайдаа бүрэн эдгэрсэн юм.

Вильмагийн нэг эгч сагсан бөмбөгийн багт тоглодог байсан тул Вильма эрүүл болмогцоо эгчээ даган сагсан бөмбөг тоглох болов. Ахлах сургуульд байхдаа Теннесси Мужийн Их Сургуулийн хөнгөн атлетикийн дасгалжуулагч Эдвард С. Тэмплийн хараанд өртөж, хөнгөн атлетик руу шилжжээ[5].

Бөрт ахлах сургуулийнхаа сагсан бөмбөгийн багийн од нь байж, мужийн АШТ-д багаа оноогоор тэргүүлж, түрүүлүүлж байсан тэрээр 16-хан настайдаа улсынхаа хөнгөн атлетикийн шигшээ багт багтаж, 1956 оны Мельбурны олимпоос 4 x 100 метрийн буухиа гүйлтээс багаараа хүрэл медаль хүртсэн.

Дөрвөн жилийн дараа Ромд болсон 1960 оны зуны олимпоос Вильма 100 м, 200 м, 4 x 100 метрийн буухиад гурван алтан медаль зүүжээ. 80,000 үзэгч цугласан Stadio Olimpico буюу Олимпийн цэнгэлдэх хүрээлэнд Рудольф 100-метрийн гүйлтийн шигшээ уралдаанд 11 секундын амжилт үзүүлэн түрүүлсэн хэдий ч салхины тусламж орсон хэмээн дэлхийн дээд амжилтаар бүртгэн аваагүй юм. 200-метрт 23.2 секундын амжилт үзүүлж, олимпийн дээд амжилт тогтоов. Үүний дараа түүнийг бүгд "түүхэн дэх хамгийн хурдан эмэгтэй" гэж цоллох боллоо. Улмаар 1960 оны 9 сарын 11-нд Теннесий Мужийн Их Сургуулийн багийн андууд болох Марта Хадсон, Люсинда Виллиамс, Барбара Жонс нарын хамтаар 400-метрийн буухиа уралдаанд 44.5 секундээр дэлхийн дээд амжилт тогтоон түрүүллээ.

Рудольф 1962 онд 22 настайдаа АНУ–ЗХУ-ын нөхөрсөг тэмцээний 2 зайд түрүүлээд зодог тайлжээ.

Хувийн амьдрал

1963 онд Рудольф их сургуулиасаа тэтгэлэх авах болж, суурь боловсролын чиглэлээр бакалаврын зэрэгтэй болжээ. Хөнгөн атлетикаас зодог тайлсныхаа дараа Рудольф Кобб бага сургуульд багшилж, Бөрт ахлах сургуульд хөнгөн атлетикийн дасгалжуулагчаар ажиллаж, үндэсний телевизэд спортын тайлбарлагчаар ажиллаж байв.

Вильма ахлах сургуулиасаа үерхсэн Роберт Элдриж хэмээх залуутай 1963 онд гэрлэж 4 хүүхэдтэй болжээ: Ёланда (1958 онд төрсөн), Джуанна (1964), бага Роберт (1965), Зурри (1971). Тэд хожим салсан юм.

1994 оны 7 сард, ээж нь нас барснаас хойш тун удалгүй Вильма Рудольф тархи, улаан хоолойн хорт хавдраар өвчилж, 1994 оны 11 сарын 12-нд 54 настайдаа Нэшвилл дэх гэртээ нас нөгчсөн билээ. Түүнийг нас барах үед дөрвөн хүүхэд, найман ач зээ болон бусад хамаатан садан нь дэргэд нь байсан юм[6]. 1994 оны 11 сарын 17-нд Теннесси Мужийн Их Сургуулийн Кин тэнхимд болсон гашуудлын арга хэмжээний үеэр мянга мянган эмгэнэлийн зурвас ирж байсан билээ. Кларксвиллийн анхны Баптист сүмд болсон оршуулгын ёслолын үеэр Теннесси муж даяар төрийн далбаагаа бөхийлгөж түүнд хүндэтгэл үзүүлсэн байна.

Вильмаг нас барснаас 9 сарын дараа буюу 1995 оны 8 сарын 11-нд Теннесси Мужийн Их Сургууль шинээр барьсан 6 давхар дотуур байраа Вильма Г. Рудольфийн нэрэмжит болгожээ. 1997 оноос Теннесси муж улсын захирагч Дон Сандквистийн тушаалаар 6 сарын 23-ны өдрийг тус муж улсад Вильма Рудольфын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлэх болсон[7].

Ном зүй

  • Biracee, Tom. Wilma Rudolph, Holloway House Publishing Company; (June 1990) - ISBN 0-87067-565-6
  • Braun, Eric. Wilma Rudolph, Capstone Press, (2005) - ISBN 0-7368-4234-9
  • Coffey, Wayne R. Wilma Rudolph, Blackbirch Press, (1993) - ISBN 1-56711-004-5
  • Conrad, David. Stick to It!: The Story of Wilma Rudolph, Compass Point Books (August 2002) - ISBN 0-7565-0384-1
  • Harper, Jo. Wilma Rudolph: Olympic Runner (Childhood of Famous Americans), Aladdin (January 6, 2004) - ISBN 0-606-29739-1
  • Krull, Kathleen. Wilma Unlimited: How Wilma Rudolph Became the World's Fastest Woman, Harcourt * Children's Books; Library Binding edition (April 1, 1996) - ISBN 0-15-201267-2
  • Maraniss, David. Rome 1960: The Olympics That Changed The World, Simon & Schuster, (2008) - ISBN 1-4165-3408-3
  • Ruth, Amy. Wilma Rudolph, Lerner Publications (February 2000) - ISBN 0-8225-4976-X
  • Schraff, Anne E. Wilma Rudolph: The Greatest Woman Sprinter in History, Enslow Publishers, (2004) - ISBN 0-7660-2291-9
  • Sherrow, Victoria. Wilma Rudolph (On My Own Biographies), Carolrhoda Books (April 2000) - ISBN 1-57505-246-6
  • Smith, Maureen Margaret. Wilma Rudolph: A Biography, Greenwood Press, (2006) - ISBN 0-313-33307-6
  • Streissguth, Tom. Wilma Rudolph, Turnaround Publisher, (2007) - ISBN 0-8225-6693-1

Эшлэл

  1. Rome, 1960, Games of the XVII Olympiad Photo Gallery of Wilma Rudolph[үхмэл линк]
  2. Biracree, Tom. Wilma Rudolph: Champion Athlete, Chelsea House Publishers, New York, (1988)
  3. Biracree, Tom. p. 82
  4. Time Magazine, The Fastest Female, Monday, September 19, 1960
  5. Biracree, Tom. p. 47
  6. Smith, Maureen Margaret. Wilma Rudolph: A Biography, Greenwood Press, (2006)
  7. "Wilma Rudolph's Biography". Retrieved 2009-02-20.

Гадны холбоосууд