Өмнөд Австрали: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б r2.7.2) (робот Нэмж байна: bs:Južna Australija
б r2.7.3) (робот Нэмж байна: sco:Sooth Australie
Мөр 143: Мөр 143:
[[ru:Южная Австралия]]
[[ru:Южная Австралия]]
[[scn:South Australia]]
[[scn:South Australia]]
[[sco:Sooth Australie]]
[[simple:South Australia]]
[[simple:South Australia]]
[[sk:Južná Austrália]]
[[sk:Južná Austrália]]

20:22, 4 Есдүгээр сар 2012-ий байдлаарх засвар

Өмнөд Австрали

Өмнөд Австрали нь Австралийн төв өмнөд хэсэгт орших муж улс. Тус муж улсад Австрали тивийн хамгийн хуурай хэсгүүд багтдаг бөгөөд нийт 983,482 км2 нутаг дэвсгэрээр Австралийн зургаан муж улс, хоёр нутаг дэвсгэр дундаа дөрөвт ордог. Баруун талаараа Баруун Австрали, хойд талаараа Хойд Нутаг Дэвсгэр ба Квийнслэнд, зүүн талаараа Квийнслэнд, Шинэ Өмнөд Вэльс, Викториа муж улсуудтай хиллэдэг, өмнөд талаараа Австралийн Их Булан болон Өмнөд Далайгаар хүрээлэгддэг.[2] 1.6 сая орчим хүн амтай тус муж улсад Австралийн нийт хүн амын 10 хүрэхгүй хувь нь оршин суудаг бөгөөд хүн амаар муж улс, нутаг дэвсгэрүүд дундаа тавд ордог. Хүн амын ихэнхи нь муж улсын нийслэл Адилэйдэд оршин суудаг ба үлдсэн хүн амын ихэнхи нь зүүн өмнөд эрэг, Мөррэй голын дагуу үржил шимтэй нутгуудаар суурьшсан.

Муж улсын гарал үүсэл нь ялтнуудаас бус, Британийн төлөвлөж суурьшуулсан чөлөөт суурьшигчдаас эхтэй тул Австралидаа өвөрмөцөд тооцогдоно. 1836 оны арванхоёрдугаар сарын 28-нд Захирагч Жон Хиндмарш Өүлд Гам Трий дээр тус муж улсыг байгуулагдсаныг тунхагласнаар иргэд албан ёсоор суурьшиж эхэлсэн гэдэг. Хамгийн түрүүнд 1836 онд Кэнгэрүү арал дээр Кингскөүт хотыг байгуулжээ. Энэхүү суурьших бодлогыг чиглүүлэгч зарчим нь Эдвард Гиббон Вэйкфийлдийн гаргасан системтэй колоничлох онол байсан бөгөөд энэ онолыг сүүлд Шинэ Зеландын Компани ашигласан билээ. Үүний зорилго нь иргэний эрх чөлөө, шашны хүлцлийг амлан, тус мужийг чөлөөт цагаачдад зориулсан соёл иргэншлийн төв болгон байгуулахад оршиж байлаа. Тус муж улсын түүхэнд эдийн засгийн хүндрэл бэрхшээл гарч байсан ч гэсэн улс төрийн хувьд шинэлэг, соёлын хувьд оргилж буцалсан хэвээр үлдсэн юм. Өнөөдөр тус муж улсыг баяр наадам, сайхан дарсны муж улс гэлцдэг билээ.

Муж улсын эдийн засаг нь хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, уул уурхайн салбаруудад төвлөрдөг бөгөөд санхүүгийн салбар хурдацтай хөгжиж байгаа юм.


Лавлах материал

  1. Australian National Accounts: State Accounts, 2006-07
  2. Ихэнх австраличууд тус тивээс өмнө зүгт орших усыг Олон улсын ус зүйн байгууллагаас албан ёсоор тодорхойлсны дагуу Энэтхэгийн Далай гэдэггүй харин Өмнөд Далай гэдэг. 2000 онд Олон улсын ус зүйн байгууллагын гишүүн улсууд "Өмнөд Далай" гэдэг нэр томъёо нь зөвхөн Антарктид болон өмнөд өргөргийн 60 градусын хооронд орших усанд хамаарна гэж санал өгсөн.
  • Dorothy Jauncey, Bardi Grubs and Frog Cakes — South Australian Words, Oxford University Press (2004) ISBN 0-19-551770-9

Гадны холбоос

 Commons: South Australia – Викимедиа дуу дүрсний сан