Умард Чолла: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 123: Мөр 123:


[[Ангилал:Өмнөд Солонгос]]
[[Ангилал:Өмнөд Солонгос]]

[[ace:Jeollabuk]]
[[bg:Чъла-Пукто]]
[[ca:Jeollabuk-do]]
[[de:Jeollabuk-do]]
[[et:Põhja-Chŏlla provints]]
[[en:North Jeolla Province]]
[[es:Jeolla del Norte]]
[[fa:جئولابوک-دو]]
[[fr:Jeolla du Nord]]
[[ko:전라북도]]
[[id:Jeolla Utara]]
[[it:Nord Jeolla]]
[[jv:Jeollabuk-do]]
[[sw:Jeollabuk-do]]
[[lt:Šiaurės Džolos provincija]]
[[lmo:Jeollabuk-do]]
[[ms:Jeolla Utara]]
[[nl:Jeollabuk-do]]
[[ja:全羅北道]]
[[no:Nord-Jeolla]]
[[pnb:صوبہ اتلا جیولا]]
[[pl:Chŏlla Północna]]
[[pt:Jeolla do Norte]]
[[ru:Чолла-Пукто]]
[[sco:Jeollabuk-do]]
[[fi:Pohjois-Jeolla]]
[[sv:Nordjeolla]]
[[th:จังหวัดจ็อลลาเหนือ]]
[[uk:Північна провінція Чолла]]
[[vi:Jeolla Bắc]]
[[zh-classical:全羅北道]]
[[wuu:全罗北道]]
[[zh:全羅北道]]

04:31, 22 Есдүгээр сар 2012-ий байдлаарх засвар

Ягаан нь Умард Чолла аймаг

Өмнөд Солонгосын нэгдүгээр түвшний 17 нэгж, одоогийн 8 аймгийн нэг нь Умард Чолла (Хойд Чолла, Чоллапүг-ду; Чолла-пук-ду; Чоллабүг-ду; сол. 전라북도, 全羅北道 Jeollabuk-do; Англи: North Jeolla Province; Орос: Чолла-Пукто) юм. 1896 онд Чолла аймгийг хоёр хувааснаар тус аймаг үүсэв. Эхлээд бүхэл Солонгосын аймаг байсан бол 1945 онд Солонгос хоёр хуваагдсанаар БНСУ-ынх болжээ. Аймгийн засгийн газар нь 1896 оноос өмнө бүхэл Чоллагийн нийслэл байсан Чонжү хотод байрладаг. Чоллапүгдугийн 8,067 ам дөрвөлжин километр газарт 2010 оны байдлаар 1,777,220 хүн аж төрөн сууж байна.

Хойд Чолла аймаг нь засаг захиргааны эрх үүрэггүй нутаг болох Хунам мужид багтдаг. Баруун талаараа Шар тэнгист тулж, Өмнөд Чунчон, Умард Чунчон, Умард Кёнсан, Өмнөд Кёнсан, Өмнөд Чолла гэсэн 5 аймагтай хаяа залгадаг. 1960-аад оноос энд Хонам цардмал замтай болсон нь одоо Хунам хурдны зам болж сайжирсан байдаг. Иксан, аймгийн төв Чонжү, далайн боомт Күнсан гурвыг цагирагласан аж үйлдвэрийн нутаг энэ аймагт бий.

Засаг захиргааны хуваарь

Өмнөд Чолла нь яг доороо 5 хот (시 - ши), 17 хошуу (군 - gun буюу күнь, үгийн хойно орвол гүнь-ээр хэлэгдэнэ; Англи: county; Орос: уезд), бүгд 22 нутаг болон хуваагдана.

Газрын зураг # Нэр (өөр хувилбар) солонгос англи орос Хүн ам (2010)
хот — (солонгосоор 시 - ши)
1 Чонжү 전주시 Jeonju Чонджу 649,728
2 Иксан 익산시 Iksan Иксан 296,366
3 Күнсан 군산시 Gunsan Кунсан 260,546
4 Чонөб 정읍시 Jeongeup Чонып 110,352
5 Кимже 김제시 Gimje Кимдже 78,679
6 Намвон 남원시 Namwon Намвон 78,770
хошуу (солонгосоор 군 - күнь, гүнь)
7 Ванжү 완주군 Wanju Ванджу 83,408
8 Кучан 고창군 Gochang Кочхан 53,333
9 Пуан 부안군 Buan Пуан 50,814
10 Сүнчан 순창군 Sunchang Сунчхан 25,241
11 Имсил (Имшил) 임실군 Imsil Имсиль 23,663
12 Мүжү 무주군 Muju Муджу 21,827
13 Чинан 진안군 Jinan Чинан 20,446
14 Чансү 장수군 Jangsu Чансу 19,424