Ижил мөрөн: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б робот Нэмж байна: vo:Volga (flumed)
б робот Нэмж байна: vep:Volg
Мөр 123: Мөр 123:
[[ur:دریائے وولگا]]
[[ur:دریائے وولگا]]
[[vec:Volga]]
[[vec:Volga]]
[[vep:Volg]]
[[vi:Sông Volga]]
[[vi:Sông Volga]]
[[vo:Volga (flumed)]]
[[vo:Volga (flumed)]]

00:40, 15 Арваннэгдүгээр сар 2012-ий байдлаарх засвар

Ижил мөрний сав газрын зураг

Ижил мөрөн (Орос: Волга) нь Европын хамгийн урт, арвин уст мөрөн юм. Валдайн өндөрлөгөөс (347 м) эх авч Орос орны Европ тивд харьяалагддаг талаар зүүн урагш чиглэн 3530 км (бүр эхний горхи булгаас тооцвол — 3690 км) газар алсуур тахийн урсаж Каспийн тэнгист (-28 м) цутгадаг. Мөрний адгийн өргөн садрааны ихэнх бие нь ОХУ-д, зүүн үзүүрийн багахан хэсэг нь Казахстаны нутаг гэж харьяалагддаг.

Газарзүй

Ижил мөрөн нь Москва, Санкт-Петербург хотуудын дунд далайн түвшнээс дээш 225м өндөрт орших Валдайн толгодоос эх аван баруун зүг уруу Стерж нуур, Тверь, Дубна, Рыбинск, Ярославль, Доод Новгород, Казань зэрэг хотуудаар урсана. Тэндээс өмнө зүг уруу эргэж Ульяновск, Тольятти, Самара, Саратов,Волгоград хотуудыг өнгөрж Каспийн тэнгист цутгадаг. Ижил мөрөн олон салаа голтойгоос томоохонд тооцогдох нь Кама, Ока, Ветлуга, Сура гэх мэт болно. Эдгээр болон бусад олон жижиг голууд нийлэн Ижил мөрний сав газрыг бүрдүүлэх ба ОХУ-ын хамгийн хүн амын нягтралтай газруудыг усаар хангадаг байна. Ижил мөрний бэлчир 160км хүртэл урт үргэлжлэх ба хотон, фламинго шувууд, лянхуа цэцэг зэргийг харж болох ганц мөрөн юм. Жил болгон Ижил мөрөн нь 3 сарын турш хөлддөг.