Цөлжилт: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б r2.7.3) (робот Нэмж байна: la:Eremopoiesis; косметические изменения
б r2.6.8) (робот Нэмж байна: sw:Kuongezeka Majangwa
Мөр 59: Мөр 59:
[[sk:Dezertifikácia]]
[[sk:Dezertifikácia]]
[[sv:Ökenspridning]]
[[sv:Ökenspridning]]
[[sw:Kuongezeka Majangwa]]
[[ta:பாலைவனமாதல்]]
[[ta:பாலைவனமாதல்]]
[[te:ఎడారీకరణ]]
[[te:ఎడారీకరణ]]

10:46, 5 Арванхоёрдугаар сар 2012-ий байдлаарх засвар

Намиби улс дахь Намибийн цөл

Цөлжилт гэдэг нь ургамалаар бүрхэгдсэн газар үржил шимгүй болон хувирах үзэгдлийг хэлнэ. Энд буй цөл гэдэг нь ургамал ургах болон газар тариаланд тохиромжгүй газар нутгийг хэлж буй утга нь хүчтэй бөгөөд хатаж гандсан газар нутгийг илэрхийлэх цөлийн уур амьсгалд ордог "цөл" гэдэгтэй бага зэрэг ялгаатай. Гэхдээ ургамалан бүрхэвчгүй болсон газар нь яваандаа цөлийн уур амьсгалтай болох төлөвтэй байдаг.

Цөлжилтөд хуурай бүс нутгийн уур амьсгалын өөрчлөлт гэх мэтээс үүдэх байгалийн үзэгдэл хамаарах боловч орчин үед нийгмийн тулгамдсан асуудал болоод буй цөлжилт гэдэг нь хүн төрөлхтний үйл ажиллагааны улмаас болж буй үзэгдэл бөгөөд дэлхийн дулаарлаас шалтгаалж буй гэж үздэг. Мөн хөрсний эвдрэл нь цөлжилтийн нэг шалтгаан болно.

НҮБ-ын Цөлжилттэй Тэмцэх Конвенцид цөлжилтийг “хуурай, хагас хуурай ба гандуу, чийг дутмаг нутаг дэвсгэрт цаг уурын өөрчлөлт болон хүний үйл ажиллагаатай холбоотой олон янзын хүчин зүйлээс үүдэлтэй газрын хөрсний доройтол” гэж тодорхойлсон байна.

Хөрсний алдагдал гэдэг нь үржил шим бүхий, газар тариалан эрхлэхэд тохиромжтой хөрс нь бороо, үерийн улмаас урсан одох үзэгдэл бөгөөд Энэтхэг, Ойрх Дорнод, Шар мөрний тэгш өндөрлөг зэрэг газруудад болж буй.

Давсжилт гэдэг нь газрын хөрсөн дэх давсны эзлэх хувь ихэсч, ургамал ургах боломжгүй болох үзэгдэл. Энэ нь газрын гүний ус нь усжуулалт болон байгалийн хүчин зүйлийн улмаас газрын гадарга дээр гарч ууршин, эрдэс давс нь ууршилгүй үлдсэний улмаас бий болно. Давсжилт явагдсан газар нь цемент шиг хатуу болж хагарна.

Элсжилт гэдэг нь ойр орчимд байсан элс нь нүүж, шинэ газарт очин цөл болгохыг хэлнэ. Австрали болон Говьд явагдаж буй.

Монгол дахь цөлжилт

Монгол улсын нутгийн өмнөд хэсэгт орших Говьд цөлжилт эрчимтэй явагдаж, цөлийн бүс нь хүрээгээ хойш тэлсээр буй.

Мөн үзэх

Wiktionary
Wiktionary
Wiktionary: Цөлжилт – Энэ үгийг тайлбар толиос харна уу