Бээжин: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б робот Нэмж байна: new:बेइजिङ
б r2.7.2) (робот Нэмж байна: or:ବେଜିଂ
Мөр 327: Мөр 327:
[[nrm:Péqùin]]
[[nrm:Péqùin]]
[[oc:Pequin]]
[[oc:Pequin]]
[[or:ବେଜିଂ]]
[[os:Пекин]]
[[os:Пекин]]
[[pa:ਬੀਜਿੰਗ]]
[[pa:ਬੀਜਿੰਗ]]

17:49, 14 Арванхоёрдугаар сар 2012-ий байдлаарх засвар

Бээжин хот

(эрд-шинж. галиг) begejing qota

(хялбар ханз) 北京市
(пинь-инь галиг) Běijīng Shì
Хотын зураг
Бээжин дэх "Тэнгэрийн сүм"

Бээжин хот (эрд-шинж. галиг) begejing qota-н байршил
Газрын зурагт Бээжинг улаанаар тодлов

Солбицол: 39°54′20″N, 116°23′29″E
Улс БНХАУ
Түүх  
Оршин суугдсан МЭӨ 473 он
Засаглал  
 - Бээжин дахь БНХАУ-ын Коммунист нам Ли Куи
 - Хотын дарга Гуо Жинлонг
Газар нутаг  
 - Нийт 16,801.25 км²
Өндөр 43.5 м м
Хүн ам  
 - Нийт (2007) 17,430,000
 - Нягтрал 1,037.4/км²
Цагийн бүс UTC+8
Шуудангийн хаяг 100000 - 102600
Утасны код +86/10
Цахим сүлжээ: www.beijing.gov.cn (Хятад)
www.ebeijing.gov.cn (Англи)

Бээжин (Хятад: 北京 Běijīng, «умард/хойд нийслэл») — Бүгд Найрамдах Хятад Ард Улсын нийслэл; улсынхаа улс төр, соёл, боловсролын төв;[1] ямар нэгэн нэгжид (муж г.м) харьяалагддахгүй шууд улсын доор байдаг дөрвөн хотын нэг.

Бээжингийн хүн амын тоо огцом өсч байгаа. 1953 онд 2.8 сая, 1982 онд 9.2 сая, 2000 онд 13.6 сая хүн амтай байсан бол 2010 онд 19.6 сая оршин суугчтай болсон.[2] Энэ нь улсдаа Шанхайн дараа, дэлхийд эхний 10-т багтах их тоо юм.

Нэр

Орчин цагт ямар ч хэл байсан энэ хотын нэр доорх хоёрын нэгэнд хамаарна.

  1. Англи: Beijing, хас. Бейжің, сол. 베이징 be-i-jing гэх мэтээр жишээлж болох хятад хэлний чухал аялгуу болох умардын аялгууг баримталсан хэлбэр байдаг. 北京-г пинь-инь галиг (1982 оноос)-аар Běijīng («умард нийслэл») гэнэ. 北 běi - «умард», 京 jīng - «нийслэл» гэх хоёр дүрс үсэг юм. Монгол хэлнээ Бээжин, гэж хэвшин тогтсон нь үүнд багтана.
  2. Франц: Pékin, Орос: Пекин, Англи: Peking гэх мэт нь адилхан 北京 гэж бичдэг ч өмнөд нутгийн аялгуунд тулгуурласан ДИУ-ын үед (1912 он) зохиогдсон галигаас тухайн хэлэнд анх орсноороо үлдэж хоцорсон хэлбэр юм.

Дээрх орчин цагийн нэрийг олохоосоо өмнө олон нэртэй байсан. Улсын нийслэл болсон X зуунаас эхлэн тоочъё. 938 оноос Хятан улсын 南京 Нань-жин «өмнөд нийслэл», 1122 оноос цөөхөн жил Сүн улсын 燕山 Янь-шан, 1153 оноос Алтан улсын 中都 Жүндү «дунд нийслэл», 1271 оноос Юань улсын 大都 Да-ду «их балгас/нийслэл» (монголчуудын хувьд Дайду[3]). Энэ үед жуулчин Марко Поло хотын нэрийг Cambuluc (магадгүй «хан балгас») гэж тэмдэглэсэн байдаг. Дээрх нэрс цөм хятад ханзынх тул шууд үнэмшихэд бас л бэрх юм. 1368 оноос 北平 Бэй-пин «умардын амар түвшин», 1403 оноос одоогийнхоо нэрийг Мин улс, Чин улсын үеийг дамжин, 1928 оноос ДИУ-ын үед дахин Бэйпин нэртэй болсон бол эцэстээ 1949 оноос БНХАУ байгуулагдахад одоогийнхоо нэрийг эргэн олжээ.

Тээвэр

Төмөр зам

Бээжин мэдээж Хятадын төмөр замын сүлжээний зангилгаа юм. Бээжингээс Шанхай, Гуанжоу, Хонконг, Харбин, Өвөр Монголын Бугат, Циньхуандао, Чэндэ, Юаньпин хүрэх 8 үндсэн чиглэл байдаг. Мөн саяхнаас хурдны төмөр замтай болсон. 2011 онд Бээжин-Шанхайнх, 2008 онд Бээжин-Тяньжиных нээгджээ.

Бээжин хотод төмөр замын 40 өртөө байна.[4] 2010 онд 7 сард төв өртөөнд (1959 онд баригдсан) нь өдөртөө 173, баруун өртөөнд (1996 оных) 232 галт тэрэг, хурдны замын урд өртөөнд (2008 оных) 163 галт тэрэг хүлээн авсан байна. 1909 онд баригдаж, 2009 онд өргөтгөгдсөн хойд өртөөнд энэ тоо харин 22 гэнэ.

Бээжингээс төмөр замаар улс доторх томоохон ямар ч томоохон хот руу очих шууд тасалбар олдоно. Монгол, Орос, Вьетнам, Умард Солонгос руу шууд очих олон улсын зорчигч тээх үйлчилгээ бий. Зорчигчийн тоо чиглэлээсээ хамаараад янз бүр байдаг.

Засаг захиргааны хуваарь

Газрын зураг Дүүрэг/шянь Ханз Хүн ам
(2010)[5]
Талбай
(км²)
Нягтшил
(нэгж км²-т)

Дунчен
Шичен
1. Шижиншань
Чаоян
Хайдянь
Фентай
1
Ментоугоу
Фаншань
Тунжоу
Шуньи
Чанпин
Дашин
Пингу
Миюнь
Янчин
Хуайроу
Дунчен дүүрэг 东城区 919,000 40.6 22,635
Шичен дүүрэг 西城区 1,243,000 46.5 26,731
Чаоян дүүрэг 朝阳区 3,545,000 470.8 7,530
Хайдянь дүүрэг 海淀区 3,281,000 426.0 7,702
Фентай дүүрэг 丰台区 2,112,000 304.2 6,943
Шижиншань дүүрэг 石景山区 616,000 89.8 6,860
Тунжоу дүүрэг 通州区 1,184,000 870.0 1,361
Шуньи дүүрэг 顺义区 877,000 980.0 895
Чанпин дүүрэг 昌平区 1,661,000 1,430.0 1,162
Дашин дүүрэг 大兴区 1,365,000 1,012.0 1,349
Ментоугоу дүүрэг 门头沟区 290,000 1,331.3 218
Фаншань дүүрэг 房山区 945,000 1,866.7 506
Пингу дүүрэг 平谷区 416,000 1,075.0 387
Хуайроу дүүрэг 怀柔区 373,000 2,557.3 146
Миюнь шянь 密云县 468,000 2,335.6 200
Янчин шянь 延庆县 317,000 1,980.0 160

Өнгө бүрийн тайлбар

  •      Хуучин цагт хэрмээр хүрээлэгдэж байсан, одоо 2-р тойруугийн доторх хотын дүүрэг
  •      2-р болон 5-р тойруугийн дотор хотлодог барилгажсан дүүрэг
  •      6-р тойруугаар бөгжлөгддөг цөөн газраа барилгажсан хотын захын дүүрэг
  •      Хотоос алс дүүрэг, хөдөө газар буюу шянь (шянь гэдгийг хятад хошуу гэж ойлгож болно)

Зураг

Бээжин телевизийн цамхгаас авсан Бээжин хотын дэлгэмэл зураг (2009)

Мөн үзэх

Мэдэгдсэн сурвалж

  1. "Beijing", The Columbia Encyclopedia (6th ed.), 2008, <http://www.encyclopedia.com/topic/Beijing.aspx>
  2. "Communiqué of the National Bureau of Statistics of People's Republic of China on Major Figures of the 2010 Population Census". National Bureau of Statistics of China.
  3. Denis Twitchett, Herbert Franke, John K. Fairbank, in The Cambridge History of China: Volume 6, Alien Regimes and Border States (Cambridge: Cambridge University Press, 1994), p 454.
  4. (Chinese) "北京市火车站大全" Last Accessed 8 August 2011
  5. 北京市2010年第六次全国人口普查主要数据公报

Гадаад холбоос

Загвар:БНХАУ-ын засаг захиргааны нэгжүүд

Загвар:Link FA Загвар:Link FA Загвар:Link FA Загвар:Link FA