Цагаанхүзүүт хөмрөг: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б r2.7.3) (робот Нэмж байна: ar:درسة الغاب
б r2.6.2) (робот Нэмж байна: vi:Emberiza schoeniclus
Мөр 76: Мөр 76:
[[sv:Sävsparv]]
[[sv:Sävsparv]]
[[tr:Bataklık kiraz kuşu]]
[[tr:Bataklık kiraz kuşu]]
[[vi:Emberiza schoeniclus]]
[[zh:芦鹀]]
[[zh:芦鹀]]

11:01, 21 Арванхоёрдугаар сар 2012-ий байдлаарх засвар

Цагаанхүзүүт хөмрөг

Ховордолтын зэрэглэл

Ховордоогүй (IUCN3.1)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Жигүүртэн
Баг: Бор шувуутан
Овог: Хөмрөгийнхөн
Төрөл: Emberiza
Зүйл: E. schoeniclus
Латин нэр
Emberiza schoeniclus
(Карл Линней, 1758)

Цагаанхүзүүт хөмрөг, Emberiza schoeniclus, нь Хөмрөгийнхөн овгийн шувуу юм. Тэд Европ болон Азийн сэрүүн бүсийн нутагт амьдарна. Нүүдлийн шувууд бөгөөд дулаан зөөлөн уур амьсгалтай өмнө зүгт өвөлждөг.


Гадаад төрх

Энэ хөмрөг нь дундаж хэмжээний ба 13.5-15.5 см урт биетэй, жижиг боловч ургамлын үр идэхэд зохилдсон бахим хошуутай. Эрэгчин нь хар толгой хоолойтой ба цагаан хүзүүтэй, бор нуруу нь судалтай байдаг. эмэгчин нь судалтай бор толгой, өнгө алаглаагүй бордуу зүстэй.

Тэд голдуу ургамлын үрээр хооллох ба ангаахайгаа тэжээх үедээ хорхой шавьж агнадаг. 5-7 сард мод буюу бут, өндөр өвсний угт хатсан мөчир, өвс эвлүүлэн үүрээ засаж 4-7 өндөг гаргана. 1--14 хоног дараад ангаахай гардаг.

 Commons: Emberiza schoeniclus – Викимедиа дуу дүрсний сан

Галлерей


Гадаад холбоос