Софи: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б r2.7.2) (робот Нэмж байна: ext:Sofia
б r2.7.3) (робот Нэмж байна: pa:ਸੋਫ਼ੀਆ
Мөр 216: Мөр 216:
[[oc:Sòfia (Bulgaria)]]
[[oc:Sòfia (Bulgaria)]]
[[os:София]]
[[os:София]]
[[pa:ਸੋਫ਼ੀਆ]]
[[pl:Sofia]]
[[pl:Sofia]]
[[pms:Sòfia]]
[[pms:Sòfia]]

11:37, 25 Арванхоёрдугаар сар 2012-ий байдлаарх засвар

Софи хот
болг. Град София
Хотын зураг
Александр Невский дурсгалын цогчин дуган
Сүлд туг
Сүлд тэмдэг
Туг Сүлд

Софи хот-н байршил

Солбицол: 42°42′0″N, 23°20′″E
Улс Болгар
Муж Софи муж
Засаглал  
 - Захирагч Бойко Борисов
Газар нутаг  
 - Нийт 1349 км²
Өндөр 550 м
Хүн ам  
 - Нийт (2008) 1,400,307
 - Нягтрал 1030/км²
Цагийн бүс UTC+2
 - Зун   UTC+3
Цахим сүлжээ: http://www.sofia.bg/
Софи хотын сансраас авсан зураг

Софи (Болгар хэл: София) нь Болгарын нийслэл хот юм. Витоша уулын бэлд орших тус хот нь Болгарын улс төр, эдийн засаг, соёл боловсролын төв нь билээ.

Европын эртний хотуудын нэг бөгөөд Сердика (Serdica), Средец (Sredets), Триадица (Triaditsa) хэмээн нэрлэгдэж байсан. Хотын түүх нь 7 мянган жилийн тэртээгээс улбаатай.

Газарзүй

Софи хот нь Балканы хойгийн төвд байрладаг нь түүний хөгжил цэцэглэлтэд том хувь нэмэр үзүүлжээ. Болгарын баруун хэсэгт, Витоша уулын бэлд, Софийн хөндийд уулсаар хүрээлэгдэн оршино.

Владай, Перлов зэрэг голууд хотын дундуур урсана.

Уур амьсгал

Софи нь эх газрын эрс тэс уур амьсгалтай бөгөөд температурын зөрүү маш их байдаг. 1936 он хүртэл жилийн дундаж температур цельсийн 10.0 хэм байсан, үүнээс хойш 0.5 хэмээр өсөөд буй[1]. Жилийн хур тунадасны хэмжээ дунджаар 650мм.

Түүх

Софи дахь Гэгээн Жоржийн сүм нь Балканы хойгийн хамгийн эртний Христосын шашны сүм бөгөөд 4-р зуунд баригджээ.

Эрт цагт фракуудын тосгон өдгөөгийн Софи хот оршиж буй газарт байсан бөгөөд Сердика буюу Сардика гэж нэрлэгддэг байв. Энэ нь фракуудын нэг овог аймаг болох Сердигээс гаралтай гэж үздэг. МЭӨ 500 оны үед Фракийн өөр нэгэн овог болох Одрысууд өөрсдийн хаант улсыг байгуулан аж төрж байсан гэдэг.

МЭӨ 29 онд Сердика нь Ромд эзлэгдсэн аж. Софиг 447 онд Хүннүчүүд эвдлэн сүйтгэсэн бөгөөд Византийн хаан Юстин сэргээн босгож, Триадица хэмээн нэрийджээ.

809 онд Крум хааны үед урт удаан дайны эцэст анх удаа Болгарын хаант улсын мэдэлд орсон байна[2]. Тэд хотын нэрийг слав хэлний дуудлагад ойртуулж Средец гэдэг байлаа. 1018 онд нэг хэсэг Зүүн Ромын эзэнт улсын мэдэлд очсон боловч удалгүй Болгарчууд хотыг буцаан авчээ.

Софиг 1443 онд Османы эзэнт гүрэн эзэлж, Румель мужид хамааруулснаас хойш 4 зууны турш тэдний ноёрхол үргэлжилж, түрэгүүд оршин суух болжээ.

Орос-Түрэгийн дайны үеэр Оросууд 1878 оны 1 сарын 4-нд тус хотыг эзэлж, 1879 онд шинээр Их Болгарын вант улсыг байгуулахад нийслэл нь болсон байна. Тэр үед хотын хүн ам дөнгөж 11,649 байсан гэдэг[3].

1376 онд Гэгээн Софийн цогчин дугана баригдсанаас хойш хотыг иргэд Софи гэж дуудах болсон ч дөнгөж 1878 онд албан ёсны нэр нь болсон аж.

Дэлхийн хоёрдугаар дайны үеэр тус хот бөмбөгдөлтөд өртөж байв.

Зам тээвэр

Софигийн метроны сүлжээний зураг

Софигийн метро нь 2009 оны байдлаар 1 шугам, 14 өртөөтэй.

Зургийн цомог

Эшлал

  1. http://www.meteo.bg/docs/CMS_Sof_Hystory_Web.pdf
  2. Theophanes Confessor. Chronographia, p.485
  3. Кираджиев, Светлин (2006). „София. 125 години столица. 1879-2004 година“. ИК „Гутенберг“. ISBN 978-954-617-011-8

Гадаад холбоос

 Commons: Sofia – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Загвар:Link FA