Сөүл: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б r2.7.2+) (бот изменил: zh-classical:首爾 на zh-classical:首爾特別市
б r2.7.3) (робот Нэмж байна: pa:ਸਿਓਲ
Мөр 244: Мөр 244:
[[oc:Seol]]
[[oc:Seol]]
[[os:Сеул]]
[[os:Сеул]]
[[pa:ਸਿਓਲ]]
[[pap:Seoul]]
[[pap:Seoul]]
[[pl:Seul]]
[[pl:Seul]]

15:10, 25 Арванхоёрдугаар сар 2012-ий байдлаарх засвар

Сөүл тусгай хот

(солонгос) 서울특별시
(шинэ галиг) Seoul Teukbyeolsi
(хуучин галиг) Sŏul T'ŭkpyŏlsi
Хотын зураг
Хан мөрний наад талаас авсан Сөүлийн зураг

Сөүл тусгай хот-н байршил
Сөүлийг (хөхөмдөг ногоон) өнгөөр ялгасан Өмнөд Солонгосын (цайвар ногоон) газрын зураг

Солбицол: 37°32′N 126°58′E
Улс БНСУ
Газар нутаг  
 - Нийт 605.33[1] км²
Хүн ам  
 - Нийт (2006) 10,356,000
 - Нягтрал 17108/км²
Цагийн бүс UTC+9
Утасны код (+82) 02
Цахим сүлжээ: seoul.go.kr

Сөүл (сол. 서울, солонгос дуудлага нь Дуудлага soʊl - соуль, «нийслэл»; монгол хэлнээ анхандаа оросыг дагаж Сеул гэсэн, одоо солонгост дөхүүлж Сөүл гэдэг) — Өмнөд Солонгосын нийслэл, хамгийн том хот. Улс дотроо ямар нэгэн аймагт харьяалагдахгүй, тиймээс Сөүл тусгай хот (특별 - «тусгай/онцгой», 시 - «хот») гэдэг нэртэй. 2009 онд 10.2 сая оршин суугчтай байсан (дэлхийд 8-р олон).[2]

Сөүл хотын бөөгнөрөл 25 сая хүнтэйгээрээ дэлхийд 2-рт (Токиогийн дараа) тоогдоно.[3] Үүнд Сөүлтэй хаяа залгаа Инчон хот, Кёнги аймгийн хэдэн хот ордог.

Сөүл улсынхаа өрнө-умард талд Хан мөрний эрэгт, хилээс 50 км зайтай оршдог.

Н.Т.Ө 18 онд Пэкче улс одоогийн Сөүлийн зүүн урд хэсэгт төвлөсөн (нэр нь Виресон) гэнэ. Үүнээс эхэлж Сөүлд хүн цугласан гэж баталдаг. Түүхэндээ Ханжу, Ханян г.м янз бүрээр нэрлэгдэн оршсоор байсан. 1394 онд Чосон улсын нийслэл болсноос хойш байр сууриа алдалгүй байсаар БНСУ-ын нийслэл болсон.

Сөүлд орчин үеийн өндөр байшин барилга сүндэрлэхийн зэрэгцээ түүхэн дурсгалт ордон, цэцэрлэгт хүрээлэн байдаг. 2007 онд дэлхийн гурав дахь, Азийн хамгийн их амжиргааны өртөгтэй хотоор тодорсон.[4]

Газрын шинж

Сөүл хот Өмнөд Солонгосын хойд хэсэгт, Хан мөрний хойд ба өмнөд эрэгт оршино. Сөүл хот нь анх 1394 онд 4 уулын дунд үүсэн байгуулагдсан ба тэр үедээ Ивансан, Намсан, Наксан, Пукагсан дотор оршиж байсан бол өнөө үед 605.39 хавтгай ам дөрвөлжин талбайтай болон өргөжсөн байна. Уг хот найман уулын дунд байх боловч хотын баруун хэсэг нь мөрний эрэг орчмын тэгш газар байна.

Уур амьсгал

Сөүл нь Өмнөд Солонгосын бусад нутагтай ижил, чийглэг уур амьсгалтай. Учир нь Солонгосын хойг гурван талаараа далайгаар хүрээлэгдэнэ[5]. Зундаа халуун, чийглэг, наймдугаар сард хамгийн их хална. Энэ үед дундаж температур 22-30 °C байна. Өвөлдөө дунджаар -7 °C-1 °C байна. Өвөлдөө харьцангуй хуурай байх ба жилд дунджаар 28 өдөр цас орно.

Засаг захиргааны нэгж

Сөүлийн дүүргүүд

Сөүл эхлээд 25 дүүрэг (구 кү)[6], дүүрэг нь цааш хороо болж (동 дун) хуваагдана. Доорх дүүргүүдээс хамгийн том нь Сочу-гү, хамгийн жижиг нь Чун-гү дүүрэг юм.

  • Дубун-гү (도봉구)
  • Тундэмүн-гү(동대문구)
  • Дунжак-гү (동작구)
  • Инпён-гү (은평구)
  • Ганбүк-гү (강북구)
  • Гандун-гү (강동구)
  • Гансо-гү (강서구)
  • Гимчон-гү (금천구)
  • Гүру-гү (구로구)
  • Гванак-гү (관악구)
  • Гванжин-ү (광진구)
  • Жунру-гү (종로구)
  • Жүн-гү (중구)
  • Каннам-кү (강남구)
  • Чүннан-гү (중랑구)
  • Мапу-гү (마포구)
  • Нувон-гү(노원구)
  • Сочу-гү (서초구)
  • Содэмүн-гү (서대문구)
  • Сонбүк-гү (성북구)
  • Сондун-гү (성동구)
  • Сонпа-гү (송파구)
  • Янчон-гү (양천구)
  • Ёндинпу-гү (영등포구)
  • Ёнсан-гү (용산구)

Хүн ам

Сөүлийн оршин суугчид үндсэндээ Солонгосчууд бөгөөд цөөн тооны Хятад, Япончууд амьдарна. Гадаадын иргэд Сөүлийн нийт хүн амын 2%-ийг эзэлнэ[7]. Сөүлийн оршин суугчдын тоо 2007 оны эцсээр 10,421,000 байсан ба 229,000 гадаадынхан амьдарч байжээ[1].

Сөүлд гэмт хэрэг маш бага. Гол хоёр шашин нь Буддын болон Христийн шашин байна.

Мөн үзэх

Эх сурвалж

  1. Seoul Metropolitan Government - "A Clean, Attractive & Global City, Seoul!"
  2. "Seoul Statistics (Population)". Seoul Metropolitan Government. Retrieved 24 March 2010.
  3. "Current population of the Seoul National Capital Area". Statistics Korea.
  4. "Cost of living - The world's most expensive cities". City Mayors.
  5. http://www.bbc.co.uk/weather/world/country_guides/results.shtml?tt=TT002800 BBC Weather - Country Guide
  6. "Administrative Districts" (in English). Seoul Metropolitan Government. Retrieved 2008-05-02.{{cite web}}: CS1 maint: unrecognized language (link)
  7. Park, Chung-a (2007-07-24). "Foreign Population in Seoul Stands at 175,000" (in English). Korea Times. Retrieved 2008-01-06.{{cite news}}: CS1 maint: unrecognized language (link)

Гадаад холбоос

 Commons: Seoul – Викимедиа дуу дүрсний сан

Загвар:Link FA