Филиппин: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б r2.7.3) (робот Нэмж байна: si:පිලිපීනය
Мөр 251: Мөр 251:
[[sg:Filipîni]]
[[sg:Filipîni]]
[[sh:Filipini]]
[[sh:Filipini]]
[[si:පිලිපීනය]]
[[simple:Philippines]]
[[simple:Philippines]]
[[sk:Filipíny]]
[[sk:Filipíny]]

19:46, 30 Арванхоёрдугаар сар 2012-ий байдлаарх засвар

Бүгд Найрамдах Филиппин Улс
Republika ng Pilipinas
улсын далбаа
Төрийн далбаа
улсын Төрийн сүлд
Төрийн сүлд
Уриа: "Бурхан, Ард Түмэн, Байгаль, Улсынхаа төлөө"
(Maka-Diyos, Maka-Tao, Makakalikasan, at Makabansa)[1]
Төрийн дуулал: "Шилмэл нутаг"
(Lupang Hinirang)
НийслэлМанила
ТомоохонКесон
Албан ёсны хэлФилиппин (уг нь Тагалог)
Англи
Хүлээн зөвшөөрөгдсөн орон нутгийн хэлБикол, Варай, Илокано, Кебуана, Пампонго, Пангасине, Тагалог, Хилигайнон
Угсаатны бүлгүүд
(2000)
28.1% Тагалог
13.1% Кебуана
9.0% Илокано
7.6% Бисаяа
7.5% Хилагайнон
6% Бикол
28.8% бусад
Төр засагНэгдмэл, үндсэн хуульт, ерөнхийлөгчийн бүгд найрамдах
• Ерөнхийлөгч
Бенигно Акино
• Дэд Ерөнхийлөгч
Жежомар Бинай
Хууль тогтоох байгууллагаИх Хурал (Конгресс)
Чуулган (Сенат)
Төлөөлөгчдийн танхим
Тусгаар Тогтнол 
1565 оны 4 сарын 27
• Тусгаар тогтнолоо тунхагласан, Испаниас АНУ-д дамжуулагдсан
1898 оны 6 сарын 12
• АНУ-аас тусгаар тогтносон.
1946 оны 7 сарын 4
Газар нутаг
• Нийт
299,764 км2 (72)
• Усны эзлэх талбай (%)
0.61%
Хүн ам
• 2010 тооцоо
94,013,200 [2] (12)
• Тооллого
88,574,614
• Нягтаршил
306.6/км2
ДНБ (ХАЧТ)2010 тооцоо
• Нийт
$351.370 тэрбум (33)
• Нэг хүнд ноогдох
$3,737
ДНБ (нэрлэсэн)2010 тооцоо
• Нийт
$188.719 тэрбум (46)
• Нэг хүнд ноогдох
$2,007
ОТББИ (2006)45.8
дундаж
ХХИ (2010) 0.638[3]
Error: Invalid HDI value · 97
Мөнгөний нэгжФилиппин песо () (PHP)
Цагийн бүс+8
Жолооны талбаруун
Утасны томьёо63
Домэйн нэр.ph


Филиппин (Филиппинаар Pilipinas), албан ёсоор Бүгд Найрамдах Филиппин Улс нь баруун Номхон далай дахь Филиппиний олтригт орших зүүн өмнөд Азийн орон юм. Нийслэл нь Манила хот, хамгийн том нь Бөөн Манилагийн Кесон хот болно. Филиппиний олтриг нь Номхон Далайн баруун хэсэгт байх 7,107 арлаас бүрдэх бөгөөд усаар Индонез, Малайз, Палау, Бүгд Найрамдах Хятад Улс (Тайвань), Вьетнамтай хиллэнэ. Филиппиний хүн ам 90 сая орчим.[4][5] Эдийн засгийн хэмжээгээр дэлхийд 46-д ордог. Тухайлбал дотоодын нийт бүтээгдхүүн нь 2008 онд 154.073 тэрбум ам. доллар хүрч байсан.[5] Дэлхий даяар 11 сая гаруй филиппинчүүд тархан суурьшсан нь Филиппинийн нийт хүн амын 11% нь болно.

1521 оны гуравдугаар сарын 16-нд Фердинанд Магелланыг ирэхээс өмнө [6], Филиппинд Хятад, Энэтхэг, Япон, Малайн ольтриг зэрэг Азийн бусад орны оршин суугчидтай худалдаа наймаа хийдэг байсан австронез угсааны ард түмэн нутагладаг байжээ. Филиппин XVI зуунд Испанийн колони болсон бөгөөд XX зууны эхээр АНУ-ын эрхшээлд оржээ. 1896 онд Катипунанаар удирдуулсан Филиппиний хувьсгалаар Испаниас тусгаар тогтносон. Испани-Америкийн дайны явцад АНУ-ын цэрэг Филиппинийг эзлэн авснаар Филиппин-Америкийн дайн дэгдсэн ажээ. 1935 онд Хамтын Нөхөрлөл маягийн засгийн газар байгуулагдсанаар өөртөө засах эрхтэй болсон ба Филиппинийн анхны сонгууль явагджээ. Дэлхийн хоёрдугаар дайн Номхон Далайд дууссаны дараа тус улс 1946 оны долдугаар сарын 4-нд АНУ-аас тусгаар тогтножээ. Фердинанд Маркос 1972 онд дайны байдал зарласны улмаас Филиппинд бослого тэмцэл өрнөж, Ардын Шинэ Арми, Моро Үндэсний Чөлөөлөх Фронт зэрэг босогчдын бүлэглэл үүссэн. Ниной Акино алуурчны гарт амь үрэгдсэнээс хойш удалгүй түүний бэлэвсэн эхнэр Корасон Акино, тухайн үед тус улсын оюуны санааны удирдагч байсан Хайме Кардинал Син нар 1986 онд Ардын эрхийн хувьсгал хийж, тус улсыг эргээд ардчилсан засаглалтай болгосон юм. Ардчилал сэргэн тогтсоноос хойш улс төрийн эргэлт, авилгалын дуулиан шуугиант хэргүүд гарч, төрийн эрх тайван замаар шилжсээр ирсэн билээ.[7]

Орчин үеийн Филиппин Өрнөдийн ертөнцийн олон шинжийг агуулсан байдаг нь Испани, Латин Америк, Америкийн Нэгдсэн Улсын соёлоос голдуу залгамжлагдсан байдаг. Тус улсын зонхилох шашин нь Католик шашин бөгөөд Испаничууд ирэхээс өмнө байсан уламжлалт шашны зан үйл хадгалагдан үлдсэн байдаг. Түүнчлэн Исламын шашныг шүтэгчид байдаг.[8] 1973 он хүртэл испани хэл Филиппинийн албан ёсны хэл байсан. Түүнээс хойш филипино, англи хэмээх хоёр албан ёсны хэлтэй болсон.[7]

Нэрийн гарал үүсэл

Тус улсын нэр нь XVI зууны сүүл үеийн Испанийн ван II Филипийн нэрнээс үүдэлтэй юм.[9] Испанийн аялагч Руй Липес де Вияалобос анх Las Islas Filipinas хэмээх нэрийг тухайн үед угсаа залгамжлах хунтайж байсан Филипийг хүндэтгэн Лейт арал болон Самар аралд өгсөн ажээ. Бусад арал нь өөр өөрийн нэртэй байсан боловч энэ нэр нь яваандаа тус ольтригийг тэр чигт нь нэрлэх нэр болсон.[9]

Бөөн Манила

Эшлэл

  1. "Republic Act No. 8491". Republic of the Philippines. Archived from the original on 2007-12-05. Retrieved 2008-09-30. Link was revisited on November 19, 2010
  2. Department of Economic and Social Affairs Population Division (2010). "National Statistics Office 2000 Census-based Population Projection". 2010 revision. Philippine National Statistics Office. Retrieved 2011-05-21. {{cite journal}}: Cite journal requires |journal= (help)
  3. United Nations Development Programme. (2010). Table 1 – Human Development Index and its components. Human Development Report 2010 – The Real Wealth of Nations: Pathways to Human Development. Palgrave Macmillan. ISBN 978-0-230-28445-6 90101.
  4. Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named population
  5. 5.0 5.1 Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named IMF2006
  6. "Name Change for the Philippines". AsianWeek. Retrieved on 2008-08-30.
  7. 7.0 7.1 Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named CIAfactbook
  8. Steinberg, David Joel (2007), "Philippines", Encarta, <http://encarta.msn.com/text_761558570___0/Philippines.html>
  9. 9.0 9.1 Gregorio F. Zaide, Sonia M. Zaide (2004), Philippine History and Government, Sixth Edition, All-Nations Publishing Company

Гадны холбоос

Албан ёсны

Газрын зураг

Бусад