Тим Данкан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
б r2.5.4) (бот изменил: hy:Թիմ Դանքըն на hy:Թիմ Դանքան
Мөр 60: Мөр 60:
[[hr:Tim Duncan]]
[[hr:Tim Duncan]]
[[hu:Tim Duncan]]
[[hu:Tim Duncan]]
[[hy:Թիմ Դանքըն]]
[[hy:Թիմ Դանքան]]
[[id:Tim Duncan]]
[[id:Tim Duncan]]
[[is:Tim Duncan]]
[[is:Tim Duncan]]

08:54, 12 Нэгдүгээр сар 2013-ий байдлаарх засвар

Тим Данкан
№ 21    Сан Антонио Спарс
Хүчний Довтлогч, Төв
Хувийн мэдээлэл
Төрсөн огноо 1976 оны 4 сарын 25
Төрсөн газар АНУ-ын Виржинийн Арлууд, Сейнт Кроикс
Иргэний харъяалал Америкийн Нэгдсэн УлсАмерикийн Нэгдсэн Улс Америкийн Нэгдсэн Улс
Биеийн өндөр 2 м 11 см
Биеийн жин 116 кг
Замналын мэдээлэл
Коллеж Вайк Форэст
Замналын түүх
Сан Антонио Спарс
Замналын оргил амжилт, шагналууд
НБА-гийн аврага
(1999, 2003, 2005, 2007)
НБА-гийн Финалын МВП
(1999, 2003, 2005)
НБА-гийн улирлын МВП
(2002-2003)
НБА-гийн оны шилдэг шинэ тоглогч
(1998)
13× НБА-гийн бүх оддын тоглолт
(1998, 20002011)
Бүх НБА-гийн 1-р баг
(1998-2005, 2007)
Бүх НБА-гийн 2-р баг
(2006, 2008-2009)
Бүх НБА-гийн 3-р баг
(2010)
Бүх НБА-гийн шилдэг хамгаалагчдын 1-р баг
(1999-2003, 2005, 20072008)
Бүх НБА-гийн шилдэг хамгаалагчдын 2-р баг
(1998, 2004, 2006, 2009-2010)
НБА-гийн Рүүкий 1-р баг
(1998)
НБА-гийн Бүх оддын тоглолтын МВП
(2000)
ЮСБВА Коллежийн шилдэг тоглогч
(1997)
Нэйсмитийн нэрэмжит Коллежийн шилдэг тоглогч
(1997)
Жон Вүүдэнийн шагнал
(1997)
АСС-гийн оны шилдэг тоглогч
(1996, 1997)


Тимоти "Тим" Теодор Данкан (Англи: Timothy "Tim" Theodore Duncan) нь 1976 оны 4 сарын 25-нд Америкийн Нэгдсэн улсын харьяан дахь Виржинийн арлуудын нэг болох Сейнт Кроикст төрсөн, Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбооны Сан Антонио Спарс багийн тоглогч юм. 2.11 м өндөртэй, 116 кг жинтэй хүчний довтлогч, төвийн тоглогчийн байрлалд тоглодог, НБА-гийн аварга цолыг 4 удаа, НБА-гийн Финалын МВП шагналыг 3 удаа, Улирлын Үнэ цэнтэй тоглогч 2 удаа, оны шилдэг шинэ тоглогчийн шагналыг хүртэж байсан бөгөөд Спарс багийн ахлагч билээ. Карьераа эхлүүлснээс хойш 13 жил тасралтгүй НБА-гийн бүх оддын тоглолт -д оролцсон ба НБА -д орсон эхний 13 улиралдаа дарааллан Бүх НБА-гийн баг, НБА-гийн шилдэг хамгаалагчдын баг-т нэрлэгдсэн цорын ганц тоглогч юм. Тоглох арга барил нь хэтэрхий даруухан имижтэй түүнийг Майкл Жорданаас хойш хамгийн том нөлөө үзүүлсэн тамирчдын нэгд тооцдог бөгөөд түүхэн дэх хамгийн агуу хүчирхэг хүчний довтлогч хэмээн хэлэгддэг. Мөн сагсан бөмбөгийн сууринд тулгуурласан түүний тоглох стилийг The Big Fundamental хэмээн Шак хочилсон юм..

Бага нас

Тимоти Теодор Данкан нь Мексикийн булан ба Номхон далайн дунд орших жижигхэн арал Сейнт Кроикст өрлөгчин Виллиам, эх баригч Лоне хоёрын 3 дахь хүүхэд нь болж мэндэлжээ. Арал дээрх олон хүүхдүүдээс магадгүй Данкан хамгийн их амжилтад хүрсэн хүүхдүүдийн нэг байх. Тим багын өсгөлүүн том биетэй хүүхэд байсан ба ангийнхнаасаа үргэлж толгой илүүтэй өндөр байдаг байв. Тэрээр 8-н настайдаа анги дэвшсэн ба хожим коллежид орохдоо үеийхнээсээ нэг насаар дүү байлаа.

Тэрээр өөрийн эгч нар болох Шерил, Трисиа нарын адил эрүүл чийрэг өсгөлүүн бадриун биетэй байв. Сейнт Кроикс арал нь сагсан бөмбөгчдийг биш харин усанд сэлэгчдийг төрүүлэн гаргадаг газар юм. Түүний эгч Трисиа нь мөн энэ замналын дагуу мэргэжлийн усанд сэлэгч болсон ба 100 метр , 200 метрийн араар сэлэх төрөлд дэлхийд чансаагаараа дээгүүр бичигдэж 1988 оны Сөүлийн олимпод хүртэл оролцоод амжсан нэгэн аж. Трисиа өөрийнхөө дүү Тимийг өөрөөс нь ч давсан амжилт үзүүлэх усанд сэлэгч болно гэдэгт итгэдэг байлaa.