Казахстан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
б r2.5.4) (бот изменил: tl:Kazakhstan на tl:Kasakistan
Мөр 357: Мөр 357:
[[th:ประเทศคาซัคสถาน]]
[[th:ประเทศคาซัคสถาน]]
[[tk:Gazagystan]]
[[tk:Gazagystan]]
[[tl:Kazakhstan]]
[[tl:Kasakistan]]
[[tr:Kazakistan]]
[[tr:Kazakistan]]
[[tt:Казакъстан]]
[[tt:Казакъстан]]

17:32, 15 Нэгдүгээр сар 2013-ий байдлаарх засвар

Бүгд Найрамдах Казахстан Улс
Қазақстан Республикасы (Казах)
улсын далбаа
Төрийн далбаа
улсын Төрийн сүлд
Төрийн сүлд
Төрийн дуулал: Загвар:Хэл-хас1
(«Миний Казахстан»)
НийслэлАстана
ТомоохонАлматы
Албан ёсны хэлХасаг (улсын)
Орос (албан ёсны)
Угсаатны бүлгүүд
(2010)
63.1% - Хасаг
23.7% - Орос
2.9% - Узбек
2.1% - Украйн
1.4% - Уйгур
1.3% - Татар
1.1% - Герман
4.5% - бусад
Төр засагЕрөнхийлөгчийн бүгд найрамдах засаг
• Ерөнхийлөгч
Нурсултан Назарбаев
• Ерөнхий сайд
Серик Ахметов
Хууль тогтоох байгууллагаПарламент
Чуулган (Сенат)
Хурал (Мажилис)
Тусгаар Тогтнол
• Казахын ханлиг байгуулагдсан
1465 он
• ЗХУ-ын бүрэлдэхүүн Казахын ЗСБНУлс байгуулагдсан
1936 оны 12 сарын 26
• Тусгаар тогнолоо тунхагласан
1991 оны 12 сарын 16
Газар нутаг
• Нийт
2,724,900 км2 (9)
• Усны эзлэх талбай (%)
1.7
Хүн ам
• 2011 тооцоо
16,600,000[1] (62)
• Тооллого
16,004,800[1]
• Нягтаршил
5.94/км2
ДНБ (ХАЧТ)2011 тооцоо
• Нийт
$214.84 тэрбум[2]
• Нэг хүнд ноогдох
$13,060[2]
ДНБ (нэрлэсэн)2011 тооцоо
• Нийт
$180.15 тэрбум[2]
• Нэг хүнд ноогдох
$10,951[2]
ОТББИ (2008)28.8[3]
Error: Invalid Gini value
ХХИ (2010)0.714[4]
Error: Invalid HDI value · 66
Мөнгөний нэгжТенге () (KZT)
Цагийн бүс+5-аас +6
Утасны томьёо7-6, +7-7
Домэйн нэр.kz


Казахстан (хас. Қазақстан; албан ёсоор Бүгд Найрамдах Казахстан Улс нь Дундад Ази болон дорнод Европийн орон юм. Нутаг дэвсгэрийн хэмжээгээр дэлхийд есдүгээрт, далайд гарцгүй орнууд дотор нэгдүгээрт эрэмбэлэгддэг[5][6] тус улсын нутаг дэвсгэрийн хэмжээ 2,727,300 km² (Баруун Европоос том) ажээ. Орос, Киргизстан, Туркменистан, Узбекистан, Хятадтай тус тус хиллэдэг. Түүнчлэн Каспийн тэнгисийн нэлээд хэсэгтэй тус улс хил залгадаг.

Өргөн уудам газар нутагтай Казахстанд тал нутаг, тайга, хад хавцал, дов толгод, бэлчир, уул нуруу, мөнх цаст уулс, цөл гээд газар зүйн олон бүс бий. Казахстан хүн амаараа дэлхийд 62-т ордог бол, хүн амын нягтшилаараа сүүл хавьцаа ордог.

Орчин үеийн Казахстаны нутаг дэвсгэрт түүхийн ихэнх хугацаанд нүүдэлчин аймгууд нутаглаж иржээ. XVI зуун гэхэд казахууд гурван ордод хуваагдсан өөрийн онцлог бүхий бүлэг болон гарч ирсэн. XVIII зуунд оросууд Казахын тал нутаг руу түрэн орж, XIX зууны дунд үе гэхэд Казахстаны нутаг дэвсгэр тэр чигээрээ Оросын Эзэнт улсын нэг хэсэг болжээ. 1917 оны Оросын хувьсгал, түүний дараа гарсан Оросын Иргэний дайны дараа Казахстаны нутаг дэвсгэрийг хэд хэдэн удаа өөрчлөн зохион байгуулсны эцэст 1936 онд ЗСБНХУ-ын нэг хэсэг Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Казахстан Улсыг байгуулжээ. XX зууны турш Казахстаны нутаг дэвсгэрт Зөвлөлтийн томоохон төслүүд хэрэгжсэн юм. Тухайлбал Никита Хрущевын атар газар эзэмших хөдөлгөөн энд өрнөснөөс гадна, Байконурын сансрын буудал, Семипалатинскийн цөмийн туршилтын талбай энд байгуулагдаж байлаа.

Казахстан Зөвлөлтийн бүгд найрамдах улсуудаас хамгийн сүүлд 1991 оны арванхоёрдугаар сарын 16-нд тусгаар тогтнолоо тунхагласан. Казахстаны коммунист байх үеийнх нь удирдагч Нурсултан Назарбаев тусгаар тогтносон Казахстаны шинэ ерөнхийлөгч болжээ. Казахстан тусгаар тогтносноосоо хойш тэнцвэртэй гадаад бодлого хэрэгжүүлж, Казахстаны эдийн засгийг, ялангуяа нүүрс-устөрөгчийн салбарыг хөгжүүлэх бодлого баримталсаар ирсэн. Тус улсын эдийн засгийн төлөв сайжирсаар байгаа боловч Ерөнхийлөгч Назарбаев улсынхаа улс төрийг хатуу хяналтдаа байлгасаар байна. Сүүлийн жилүүдэд сөрөг хүчний хэд хэдэн удирдагч, сэтгүүлч алагдсан бөгөөд Өрнөдийн ажиглагчид Казахстаны сонгуулийг чөлөөтэй, шударга гэж үздэггүй. Гэхдээ Казахстаны олон улсын тавцан дахь нэр хүнд өссөөр байна[7]. Казахстан нь одоо Төв Азидаа зонхилогч улс гэж тооцогддог.[8] Тус улс олон улсын олон байгууллагад гишүүнээр элссэн. Тухайлбал НҮБ, НАТО-гийн Энхийн төлөө түншлэл, Тусгаар Тогтносон Улсуудын Хамтын Нөхөрлөл, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн юм. 2010 онд Казахстан Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагыг тэргүүлэх болно. 2011 онд Казахстан Орос, Беларусийн хамтаар Евразийн Эдийн Засгийн Хамтын Нийгэмлэгийг байгуулна.

Сталины үед олон үндэстэн ястны хүмүүсийг бөөнөөр нь Казахстан руу албадан нүүлгэн суурьшуулж байсны улмаас олон үндэстэн ястнаас бүрдсэн улс болсон. Казахстан шашны эрх чөлөөг хүлээн зөвшөөрдөг бөгөөд олон янзын шашин шүтлэг тус улсад өөрсдийн төлөөлөлтэй байдаг. Исламын шашин гол шашин нь бөгөөд Үнэн алдартны шашин хоёрт ордог. Албан ёсны хэл нь Казах хэл боловч, Орос хэлийг өдөр тутмын харилцаандаа түгээмэл хэрэглэдэг.

Нэр

Монгол, түрэг төрлийн хэл яриа дотроо болон хоорондоо «к» - «х», «ч» - «ш» авиаг сэлгэдэг тохиолдол цөөнгүй. Хэдийгээр монгол хэлнээ өдгөө «ч», «ш», «к» (), «х» () үсгээр ялгасан ч дээрх уламжлал бүрэн алдагдаагүй. Энэ ёсоор Монгол хэлнээ Хасаг, qasaɣ гэж бичдэгийг чухал толь бичгүүдээс мэдэж болно.[9]

Мөн Зөвлөлтийн үеэс оросоос Казах (Орос: казах), хасгуудтайгаа дасалцаж Казак (хас. қазақ) гэж ярьж бичих нь Монгол улсын монгол хэл бичигт дэлгэрчээ. Үүнтэй адил Хятад улсын монгол хэлнээ Хасакы (Хятад: 哈萨 Hāsàkè) гэж ярих нь тохиолддог.

Дээрхээс үзэхэд монгол хэлэнд Хасаг (эсвэл Казах, Казак) улс эсвэл Казахстан (Казакстан), албан ёсоор Бүгд Найрамдах Хасаг (эсвэл Казах, Казак) Улс гэж нэрийдэх нь зөв юм. Тусгаар тогтносноос нь нааш Бүгд Найрамдах Казахстан Улс гэж оросыг дагасан, бас хэлзүйн алдаатай бичих боллоо. Персээс гаралтай -стан гэдэг дагавар оросын -ия-тай адил «-ын газар», «орон» гэх утгатай. Орос: Монголия -г «Монгол Улс» гэж ойлгохын адил -стан нь «улс» гэж буух учиртай.

Тус улсад одоо зуун гуч гаруй үндэстэн ястан амьдарч байна. Тиймээс хүн ардыг хамтад нь нэрлэхдээ нэгэн төрлийн биш учраас олонх Хасагууд-аар төлөөлүүлж болохгүй, Хасаг улсынхан гэх юм уу эсвэл Казахстаныхан (Казакстаныхан) гэх мэтээр бичнэ.

Түүх

Акмола дахь хээр тал

Казакстанд шинэ чулуун зэвсгийн үед хүн амьдарч байсан ул мөр байдаг. Ер нь Монголтой адил бэлчээрийн мал аж ахуй эрхлэхэд зохицсон газар. Хасгийн тал нутагт эртнээс адууг гаршуулсныг судлаачид тодорхойлжээ. Төв Ази, Хасгийн зарим газарт анх Иран нүүдэлчид суурьшиж байжээ. Тэднээс Скиф гэж алдаршсан нь байдаг.[10] 5-р зуунаас Түрэг угсаатан нь Иранчуудыг түрж Дундад Азийн зонхилох угсаа болсон юм.

Түүхийн үест уламжлалт нүүдэлчин амьдрал, мал аж ахуйт эдийн засаг энэ тал нутагт оршсон. 15-р зуунаас Түргүүдийн дундаас Хасгийн гэх бусдаас ялгарах онцлог тодорч эхэлсэн бол 16-р зуун гэхэд Хасаг хэл, соёл, эдийн засгийн байдал нь ялгарч иржээ.

1991 онд ЗХУ албан ёсоор бутарч Казахстан баттай тусгаар тогтносон билээ.

Нутгийн хуваарь

Казакстаны дэвсгэр нутаг эхлээд 14 муж (хас. облысы ; Орос: область), 3 улсын хот (орос. город республиканского значения - «улсын ач холбогдолтой хот») бүгд 17 нэгжид засч захирагдана.[11] Гэхдээ энэ гурвын Байконур хот нь сансрын нислэгийн буудалтайгаа хамт ОХУ-д 2050 он хүртэл түрээслэгджээ.[12] Одоо цагт энэ том 17-гоо хасаг хэлнээ албан бусаар "аймақ" («Аймаг») гэж ерөнхийлж байна. Энэ нь Монголд аймаг нийслэлээ «нутаг», «орон нутаг», «бүс» гэж ярьж, бичдэгтэй утга дүйнэ.

Цаашилбал 2-р буюу дунд түвшинд 160 хошуу (эсвэл сум - Монголын хасаг хэлнээ сумыг аудантай зүйрлэх нь бий; хас. аудан; орос. сельский район), хотын 10 дүүрэг (хас. аудан; орос. городский район), 38 аймгийн хот (орос. город) бүгд 208 нэгж болно.

Аймаг
(14 муж, 3 хот)
Хасаг бүтэн нэр Орос бүтэн нэр Нутаг
дэвсгэр (км²)
Хүн амын
тоо
Аймгийн
төв
1 Туг Акмола муж Ақмола облысы Акмолинская область 121,400 829,000 Көкшетау
2 Туг Актөбе муж Ақтөбе облысы Актюбинская область 300,600 661,000 Актөбе
3 Туг Алматы муж Алматы облысы Алматинская область 224,000 860,000 Талдыкорган
4 Туг Алматы хот Алматы қаласы город Алматы 324.8 1,226,300 Алматы өөрөө
5 Туг Астана хот Астана қаласы город Астана 710.2 600,200 Астана өөрөө
6 Туг Атырау муж Атырау облысы Атырауская область 118,600 380,000 Атырау
7 Туг Байконур хот Байқоңыр қаласы город Байконур 57 70,000 Байконур өөрөө
8 Туг Дорнод муж Шығыс Қазақстан
облысы
Восточно-Казахстанская
область
283,300 897,000 Өскемен
9 Туг Жамбыл муж Жамбыл облысы Жамбылская область 144,000 962,000 Тараз
10 Туг Костанай муж Қостанай облысы Костанайская область 196,000 975,000 Костанай
11 Туг Кызылорда муж Қызылорда облысы Кызылординская область 226,000 590,000 Кызылорда
12 Туг Мангыстау муж Маңғыстау облысы Мангыстауская область 165,600 316,847 Актау
13 Туг Өмнөд муж Оңтүстік Қазақстан
облысы
Южно-Казахстанская
область
118,600 1,644,000 Шымкент
14 Туг Өрнөд муж Батыс Қазақстан
облысы
Западно-Казахстанская
область
151,300 599,000 Орал
15 Туг Павлодар муж Павлодар облысы Павлодарская область 124,800 851,000 Павлодар
16 Туг Умард муж Солтүстік Қазақстан
облысы
Северо-Казахстанская
область
123,200 586,000 Петропавл
17 Туг Харганат муж Қарағанды облысы Карагандинская область 428,000 1,287,000 Харганат
Нэгдүгээр түвшний хуваарь (англи үсгээр бичсэн)
Хоёрдугаар түвшний хуваарь (цагаан өнгөөр заагласан)


Казахстаны ямарваа нэгэн нэгж нутгийн засаг даргыг хасаг хэлнээ әкім, (Кыргызстанд хиргис хэл бичгээр аким) гэж нэрлэн бичдэг. Үүнийг орос, англи хэлнээ аким, akim гэх мэтээр галиглаж байна. Улсын ерөнхийлөгч муж, хотын акимыг томилно. Тэд доод түвшнийхээ акимыг томилдог. Харин акимат гэвэл засаг даргын тамгын газар гэж ойлгогдоно.

Зургийн цомог

Лавлах, тайлбар

  1. 1.0 1.1 Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named Census2009
  2. 2.0 2.1 2.2 2.3 "Kazakhstan". International Monetary Fund. Retrieved 2011-10-01.
  3. CIA World Factbook: Field listing, Distribution of family income – Gini index
  4. "Human Development Report 2010" (PDF). United Nations. 2010. Retrieved 5 November 2010.
  5. Казахстаны Статистикийн Газар. 2005. Хүн ам зүйн гол үзүүлэлтүүд. http://www.stat.kz вэбсайтаас үзнэ үү
  6. АНУ-ын Тагнуулын төв газар (ТТГ). 2007. Казахстаны тоо баримт "The World Factbook"-д. Интернетээр үзэх. https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/geos/kz.html вэбсайтад бий
  7. Зарахович, Юрий (2006 оны есдүгээр сарын 27). "Kazakhstan Comes on Strong", Тайм сэтгүүл.
  8. Медведевийн айлчлал Казах бүсдээ зонхилох байр суурийг Узбекистанаас булаан авсныг харуулж байна Чөлөөт Европ Радио/Эрх Чөлөө Радио
  9. Хасаг, Казах, Казак гурван нэрээс сонгохдоо Ц.Дамдинсүрэн, А.Лувсандэндэв нарын зохиосон "Орос-Монгол толь" (1982), Я.Цэвэлийн зохиосон "Монгол хэлний тайлбар толь" (1966), Өвөр Монголын ардын хэвлэлийн хорооны хэвлэсэн "Монгол хэлний толь" (1997), Мунын Бямбын гардан найруулсан "Хальмг-Орс толь" (1977) тус бүрт "Хасаг" (qasaɣ, Хасг) нь ганцаараа эсвэл үндсэн үг болж бичигдсэнийг баримтлав.
  10. "Scythian", The New Encyclopædia Britannica, Micropædia, vol. Volume 10 (15th ed.)
  11. Географическое положение, природные условия

    В республике 14 областей, 86 городов, в том числе 2 города республиканского подчинения (г. Астана, г. Алматы), 168 районов (8 районов в городах), 174 поселка

  12. Город Байконур вместе с территорией одноимённого космодрома арендован РФ до 2050 года и, являясь городом федерального значения РФ, одновременно субъектом РФ не является. Система городского управления определяется статьей 5 Соглашения между Российской Федерацией и Республикой Казахстан о статусе города Байконур, порядке формирования и статусе его органов исполнительной власти от 23 декабря 2005 г. (см. Байконур. Юрисдикция)

Гадаад холбоос