Элэгний C вирус: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б r2.7.2) (бот изменил: hy:Հեպատիտ C на hy:C լյարդաբորբ
б r2.7.3) (робот Нэмж байна: pl:Wirusowe zapalenie wątroby typu C
Мөр 92: Мөр 92:
[[nl:Hepatitis C]]
[[nl:Hepatitis C]]
[[nn:Hepatitt C]]
[[nn:Hepatitt C]]
[[pl:Wirusowe zapalenie wątroby typu C]]
[[pnb:ھیپاٹائٹس سی]]
[[pnb:ھیپاٹائٹس سی]]
[[pt:Hepatite C]]
[[pt:Hepatite C]]

09:58, 16 Нэгдүгээр сар 2013-ий байдлаарх засвар

Цирроз гэдэг нь грекээр нимбэгэн шар гэсэн утгатай үг юм. Эрүүл хүний элэг улаан өнгөтэй байх ёстой атал циррозоор өвдсөн хүнийг тод шар өнгөтэй болдог тул ийнхүү нэрлэжээ. Элэгний эрүүл эс нь холбогч эдээр солигдон бүтэц нь алдагдаж эхэлдэг элэгний өвчнийг цирроз гэнэ. Энэ нь гепатитийн C вирусаар дамждаг элэгний хурц халдварт өвчин болно. Гол дамжих эх үүсвэр нь цусаар болон цөөн тохиолдолд бэлгийн замаар дамждаг. Дэлхий даяар С вирусын халдвартай 180 сая хүн байна. С вирусын өвчлүүлэх хэлбэр нь элгийг шархлуулах, цирроз үүсгэх, цаашлаад хорт хавдар үүсгэх аюултай байдаг. Эмээр эмчилж болно, бас пегинтерферон ба рибавирин аргаар эмчилнэ, нийт өвчлөлийн 51% нь эдгэрдэг. Одоогоор элэгний халдварын A, B, C, D, E төрлийн вируснууд илрээд байна.


Шалтгаан

Энэ өвчин үүсэхэд нөлөөлдөг гол хоёр хүчин зүйл байдаг. Нэгт нь вирусын гаралтай шар євчин, тэдгээрээс В ба С гепатит. Ялангуяа нялх багадаа В гепатитаар өвдөж байсан хүмүүсийн циррозоор өвдөх эрсдэл нь маш их болдог. Иймд эцэг, эхчүүд хүүхдүүддээ онцгой анхаарал тавьж байх хэрэгтэй юм. Дараагийн шалтгаан нь согтууруулах ундаа, түүний дотор хатуу архийг хэтрүүлэн хэрэглэх явдал. Гэхдээ дараахь нөхцөлд дээрх хоёр шалтгаан үгүй байсан ч циррозоор өвдөх эрсдэл ихэсдэг, үүнд: хорт бодисуудаар хордох ( цайвар ахуу мөөгний хор, зарим эм) удаан хугацаагаар шарлалт өгсөн цөсний хүүдийн болон цөсний цоргоны өвчин удамшлын хүчин зүйлүүд ( ховор тохиолддог) дархлалын тогтолцооны хямрал /бие махбод гэнэт элэгний эдийг гэмтээгч бодис ялгаруулах/ зэрэг нь тодорхой нөлөө үзүүлдэг байна. явц Халдварт шар өвчний үед элэгний бүтцэд өөрчлөлт гарснаар эрүүл эсүүд нь гэмтэж, бие махбодид шаардлагатай уураг г.м. бодис ялгаруулж чадахаа байхаас гадна хортой бодисыг саармагжуулах чадвараа алдана.

Шинж тэмдэг

Элэгний хэмжээ өөрчлөгдөнө. Элэг томрох, эсвэл жижигрэх. Хэвлий хєєж цүдийнэ. Энэ нь хэвлийн хөндийд шингэн хуралдсантай холбоотой. Гэдэс дүүрч, дотор эвгүйрч, ам халуун оргих, хэхрүүлэх, шээс ялгаралт удааширна. Биеийн ерєнхий байдал суларч, турна. Хэвлийн урд хананы хөх судаснууд өргөсөж, хүйс тойрон наймаалжны толгойг санагдуулсан хөхөвтөр дүрс бий болно. Цээж, нуруу болон мөрөн дээгүүр од шиг, эсвэл жижигхэн аалзтай тєстэй улаан толбонууд үүснэ. Гарын алга улайна. Эрэгтэй хүний хөхний булчирхайнууд томорч, суга, духны үс унан бэлиг эрхтэний хєвчрєлт суларна. Эмэгтэй хүний сарын тэмдэг тасалдана. Элэгний шүүх чадвар алдагдсанаас цусанд хорт бодис хуралдаж, байнга толгой өвдөх, ой тогтоолт, анхаарал сулрах шинж ажиглагдана. Ходоод дурандахад улаан хоолойн судас өргөссөн харагдана. Арьс шарлах, загатнаж болно. Циррозын үед хүчтэй өвдөлт байдаггүй. Хаяа биеийн хүчний ажил хийж, хоолны дэглэм алдагдсан үед хэвлийн баруун дээд хэсэгт хүндэрч, төөнөж өвдөх зовиур илэрч болно. Цирроз бүтэн эмчлэгддэггүй, олон жилийн даамжирсан явцтай бєгєєд хүндэрсэн үедээ онц аюултай өвчин юм.

Оношлогоо

Зөв оношлохын тулд, ходоод гэдэсний эмч үзлэг хийсний дараа доорхи шинжилгээнүүдийг бичнэ:

Цусны биохимийн шинжилгээ Элэгний вирусын гаралтай үрэвсэл үүсгэгчийг тодорхойлох цусны шинжилгээ Элэгний болон бусад эрхтэний хэт авианы шинжилгээ Улаан хоолойн венийн судасны байдлыг хянах ба цус алдах магадлалыг тодорхойлох ходоод дурандах шинжилгээ Элэгний сцинтиграф буву цацраг идэвхит шинжилгээ Компьютерийн томограф шинжилгээ. Элэгний ба хэвлийн хєндийн бусад эрхтнvvдийн єєрчлєлтийг харна Зарим тохиолдолд элэгний эдийн шинжилгээ хийнэ.

Энэ өвчнийг бүрэн эмчлэх боломжгүй. Зөвхөн эхний шатанд нь түр зогсоох боломж байдаг. Өвчин даамжирсан үед эмч- гепатолог зөвхөн таагvй шинж тэмдэгийг арилгаж, хүндрэл vvсэх явцыг удаашруулж чаддаг.

Үндсэн эмчилгээ

Хоолны дэглэм барих. Энд өөх тостой, шарсан хуурсан, халуун ногоотой хоолноос татгалзах. Архийг тэчвих. Давс болон уургийн хэмжээг хязгаарлах. Шээс хөөх эмүүд Вирусын эсрэг эмчилгээг ховорхон хэрэглэнэ. Гэвч заримдаа өвчнийг удаашруулдаг талтай Плазмоферез. Цусыг хортой бодисоос шүүж цэвэрлэх. Элэг єєрєє энэ vvргээ биелvvлж чадахаа больсон нєхцєлд энэ эмчилгээг хийнэ. Євчин улам даамжирч хvндэрсэн vед євчтєнийг эмнэлэгт хэвтvvлнэ. Мэс заслын эмчилгээний шаардлага гарч болзошгvй; Парацентез. Хэвлийн хөндийд хуримтлагдсан шингэнийг хэвлийн хананд хатгалт хийж гаргах. Цусны гүйдлийн өөр зам бий болгох хагалгаа хийх. Энэ нь гэмтэл ихтэй маш хүнд хагалгаа бөгөөд судасны мэс засалчийн нарийн ур чадвар шардагдана. Элэг нөхөн суулгах.

2011 оны 5 сард АНУ-ын Эм ба Хүнсний Хорооноос boceprevir, telaprevir эмнүүдийг С вирусын эмчилгээнд хэрэглэхийг зөвшөөрч баталжээ.


Мөн үзэх