Шинэ Зеланд: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б r2.7.2+) (бот изменил: tl:New Zealand на tl:Bagong Selanda
б r2.7.3) (бот изменил: tl:Bagong Selanda на tl:New Zealand
Мөр 331: Мөр 331:
[[th:ประเทศนิวซีแลนด์]]
[[th:ประเทศนิวซีแลนด์]]
[[tk:Täze Zelandiýa]]
[[tk:Täze Zelandiýa]]
[[tl:Bagong Selanda]]
[[tl:New Zealand]]
[[tpi:Niu Silan]]
[[tpi:Niu Silan]]
[[tr:Yeni Zelanda]]
[[tr:Yeni Zelanda]]

11:49, 18 Нэгдүгээр сар 2013-ий байдлаарх засвар

Шинэ Зеланд
New Zealand
Aotearoa(маори)
улсын далбаа
Төрийн далбаа
улсын Төрийн сүлд
Төрийн сүлд
Төрийн дуулал: "Шинэ Зеландыг Бурхан хамгаална (God Defend New Zealand)"
"Хатан Хааныг Бурхан авралдаа багтаана (God Save the Queen)"1
НийслэлВеллингтон
Албан ёсны хэлангли хэл (98%)2
маори (4.2%)2
Шинэ Зеландын дохионы хэл (0.6%)2
Төр засагПарламентийн ардчилал ба Үндсэн хуульт хаант засаглал
• Төрийн тэргүүн1
Хатан хаан II Элизабет
Ананд Сатянанд
Жон Ки
• Шинэ Зеландын Төлөөлөгчдийн Танхимын дарга
Локвүд Смит
• Шинэ Зеландын Дээд Шүүхийн Ерөнхий шүүгч
Сиан Элиас
Байгуулагдсан
• Доминион
1907 оны есдүгээр сарын 263
1931 оны арваннэгдүгээр сарын 25
1986 оны арванхоёрдугаар сарын 13
Газар нутаг
• Нийт
268680 км2 (75)
• Усны эзлэх талбай (%)
2.1
Хүн ам
• Тооцоо
4,268,0004 (122 (2008))
• 2006 тооллого
4,143,2795
• Нягтаршил
15/км2 (204)
ХХИ0.943
маш өндөр · 19
Мөнгөний нэгжШинэ Зеланд доллар (NZD)
Цагийн бүсUTC+137
Утасны томьёо64
Домэйн нэр.nz8
1 "Хатан Хааныг Бурхан авралдаа багтаана" нь албан ёсоор төрийн дуулал боловч, зөвхөн хаант засаглалын албан ёсны арга хэмжээнд хэрэглэгдэнэ. [1][2]
2 Эдгээр хувийн нийлбэр 100% хүрэхгүй. Учир нь зарим хүмүүс нэгээс олон хэлээр ярьдаг. Эдгээр тоонд хариу хэлээгүй болон ямар ч хэлээр ярьдаггүй хүмүүсийг оруулаагүй (жишээ нь хэлд ороогүй).[3]
3 Тусгаар тогтнолыг тэмдэглэж болох олон өдөр байдаг.
4 2008 оны зургадугаар сарын 30-ны өдрийн улсын хүн амын тооцоо  [1]
5 Шинэ Зеландын 2006 оны хүн амын тооллогын эцсийн мэдээ. Гадаадын зорчигчдыг оруулаагүй. [2]PDF (370 KB)
6 ОУВС-гийн ДНБ-ий тайлан мэдээ.
7 Чэтхем Арлууд цагийн тусгай бүстэй бөгөөд Шинэ Зеландын бусад хэсгээс 45 минут түрүүлж явдаг.
8 Ниуэ, Күүк Арлууд, Токэлау нутаг дэвсгэрүүд өөрсдийн cctld-тай бөгөөд тухайлбал .nu, .ck, .tk болно.


Шинэ Зеланд баруун өмнөд Номхон Далайд орших хоёр том арал (Хойд Арал, Өмнөд Арал) болон олон тооны жижиг арлаас (томоохноос нь дурдвал Стюарт арал/Ракиура, Четхэм арлууд) бүрдэнэ. Уугуул иргэд болох маори үндэстэн Шинэ Зеландыг Aotearoa буюу орчуулбал Урт цагаан үүлний орон гэдэг байжээ. Өөрийн засаг захиргаатай боловч чөлөөт холбооны бүрэлдхүүнд ордог Күүкийн арлууд болон Ниуэ; Токелау; Росс хараат нутаг дэвсгэр (Шинэ Зеландын Антарктид дахь нутаг дэвсгэр) мөн Шинэ Зеландын хүрээлэлд багтдаг.

Шинэ Зеланд газарзүйн хувьд Австралиас Тасман тэнгисээр 2000 орчим километр зайтай тусгаарлагдаж оршдог. Түүний хамгийн ойрын хөршүүд гэвэл хойд зүгт нь орших Шинэ Каледони, Фижи, Тонга юм. Урт удаан хугацаанд тусгаарлагдмал байсан учраас Шинэ Зеланд нь шувууд зонхилсон өвөрмөц амьтны аймагтай болжээ. Эдгээр шувууны олонхи зүйл нь хүмүүс болон тэдний авчирсан хөхтөн амьтдын улмаас устаж үгүй болжээ.

Хүн ам нь голдуу Европ гаралтай бөгөөд уугуул Маори үндэстэн нь хамгийн том үндэсний цөөнх юм. Азичууд болон Маори бус полинезчууд ялангуяа хотуудад олноороо оршин суудаг. Хатан хаан II Элизабет Шинэ Зеландын хатан хааны хувьд Төрийн тэргүүний үүргийг гүйцэтгэдэг бөгөөд түүний эзгүйд намын гишүүн бус Амбан захирагч Хатан хааныг төлөөлдөг. Хатан хаан 'хаанчилдаг боловч төрийн эрх барьдаггүй.' Хатан хаан улс төрийн бодит нөлөөгүй бөгөөд үндсэндээ бэлэг тэмдгийн шинжтэй. Улс төрийн эрх мэдлийг ардчилсан замаар сонгогдсон Шинэ Зеландын Парламент Засгийн газрын тэргүүн болох Ерөнхий сайдын удирдлага дор барьдаг. Шинэ Зеландын нээлттэй эдийн засаг дэлхийн хамгийн чөлөөт зах зээлийн капиталист эдийн засгийн нэг гэдгээрээ нэртэй юм.[4]

Нэрийн гарал

Европчуудыг ирэхээс өмнө Маоричууд Шинэ Зеландад бүхэлд нь нэр өгсөн байсан эсэх нь одоогоор мэдэгдээгүй. Гэхдээ тэд Хойд Арлыг Te Ika a Māui (Мауигийн загас), Өмнөд Арлыг Te Wai Pounamu (ногоон чулууны ус) буюу Te Waka o Aoraki (Аоракигийн каноэ завь) гэж нэрлэдэг байжээ[5]. XX зууны эхэн хүртэл Хойд Аралыг мөн Aotearoa (үгчлэн орчуулбал "урт цагаан үүлний орон")[6] гэдэг байсан бөгөөд өдгөө Маори хэлээр тус улсыг бүхэлд нь ийнхүү нэрлэдэг болсон. Aotearoa-г энэ утгаар нь Шинэ Зеландын англи хэлэнд өргөн хэрэглэдэг.

Шинэ Зеландад Европчуудын өгсөн анхны нэр нь 1642 онд эдгээр арлыг нээсэн анхны Европ хүн болох Голландын далайчин Абел Тасманы өгсөн Staten Landt хэмээх нэр байлаа. Тасман эдгээр арлыг 1615 онд Жакоб Лө Мэрийн Өмнөд Америкийн өмнөд хошуунаас өмнө зүгт нээсэн газартай холбоотой өмнөд тивийн нэг хэсэг гэж бодсон. Голландын Зееланд хэмээх мужийн нэрээр Nova Zeelandia хэмээн нэрлэсэн Голландын зурагзүйчидийн өгсөн нэрнээс Шинэ Зеланд хэмээх нэр үүсчээ[7]. Яг хэн анх энэ нэрийг зохиосон нь тодорхойгүй байдаг боловч энэ нэр 1645 онд анх хэрэглэгдсэн бөгөөд зурагзүйч Йохан Блэугийн сонгосон нэр байж болох талтай[8]. Британийн далайчин Жэймс Күүк энэхүү голланд нэрийг тэр дор нь англичилж New Zealand болгожээ. Энэ нэр Данийн Зеландтай ямар ч холбоогүй.

Түүх

Шинэ Зеланд нь хүн төрөлхтөн хамгийн сүүлд суурьшсан хуурай газруудын нэг юм. Шинэ Зеландын анхны оршин суугчид нь МЭ 800-1300 оны үед цувран ирцгээсэн байж болох зүүн полинезчууд юм[5]. Дараачийн хэдэн зуун жилийн турш эдгээр нүүдэллэн ирэгчид Маоригийн өвөрмөц соёлыг үүсгэжээ. Хүн ам нь хоорондоо хамтран ажиллаж, өрсөлдөж, заримдаа тулалддаг Иви (омгууд) болон хапуд (дэд омог) хуваагддаг. Нэг хэсэг Маоричууд Чэтхем арлууд руу явж, өөрийн өвөрмөц Мориори соёлыг үүсгэжээ[9][10].

Шинэ Зеландад анх очсон Европчууд бол 1642 онд энд ирсэн Голландын далайчин Абел Тасман ба түүний багийн гишүүд юм[11]. Багийн гишүүдийн нэлээн хэд нь Маоричуудад алагдсан бөгөөд 1768 онд Британийн далайчин Жэймс Күүкийг ирэх хүртэл Европчууд энд дахин хөл тавиагүй ажээ[11]. Күүк 1769 онд Шинэ Зеландад хүрч, бараг бүх эргийн шугамынх нь зураглалыг хийжээ. Күүкийг ирснээс хойш Шинэ Зеландад Европын болон Хойд Америкийн халим, далайн хав агнуурын болон худалдааны олон хөлөг онгоц ирэх болсон. Тэд Европын хүнсний бүтээгдхүүн болон бараа таваар, ялангуяа метал багаж, зэвсэг авчирч Маоричуудын мод, хүнсний бүтээгдхүүн, урлагийн зүйлс, усаар арилжаалж байлаа. Зарим үед Европчууд бараа таваараа бэлгийн харьцаагаар арилжаж байлаа[12]. Маоричуудын хөдөө аж ахуй ба цэрэг дайны тактикийг төмс ба мушкет буу өөрчилсөн. Гэхдээ омог хоорондын зэвсгийн тэнцвэргүй байдал арилангуут Мушкет бууны дайн намжсан юм. XIX зууны эхнээс Христ шашны миссионерүүд Шинэ Зеландад суурьшиж эхэлсэн нь аажмаар Өрнөдийн соёл нэвтрэхийн хэрээр өөрсдийн уламжлалт шүтлэгтээ итгэхээ больж эхэлсэн Маори хүн амын ихэнхийг Христ шашинд оруулсан байна.


Европоос нүүн суурьшигчид хууль дүрэмгүй байсан бөгөөд Францчууд энэ нутаг дэвсгэрт улам бүр сонирхож эхэлсэн тул Британийн засгийн газар Виллиам Хобсоныг Шинэ Зеланд дахь Британийн бүрэн эрхэт байдлыг бататгаж, Маоричуудтай гэрээ байгуулуулахаар Шинэ Зеланд руу илгээжээ. Вайтангийн гэрээнд анх 1840 оны хоёрдугаар сарын 6-нд Арлуудын буланд гарын үсэг зурсан. Гэрээний төслийг яаруу сандруу бэлтгэсэн бөгөөд орчуулгатай нь холбоотой будилах, санал зөрөлдөх явдал гарсаар байна. Энэ Гэрээг Шинэ Зеландын үндэстэн-улсын үндэс суурийг тавьсан явдал гэж үздэг ба Маоричууд өөрсдийн эрхийн баталгаа гэж хүндэтгэн биширдэг. Хобсон эхэндээ 1840 онд Окиатог нийслэлээр сонгосон ба 1841 онд засгийн газрын байрыг Окленд руу нүүлгэжээ.

Британийн удирдлага дор Шинэ Зеландын арлууд Шинэ Өмнөд Вэльсийн колонийн нэг хэсэг байлаа. 1840 онд Шинэ Зеланд өөрөө доминион болсноор Европоос, ялангуяа Британийн арлуудаас ирэх цагаачдын тоог нэмэгдэхэд хүргэсэн. Эхэн үедээ Маоричууд өөрсдийнхөө дууддагаар 'Pakeha'-нуудтай худалдаа хийх хүсэлтэй байсан бөгөөд олон ч иви баяжжээ. Нүүдэллэн ирэгчдийн тоо өсөх тусам газрын зөрчил маргаан ихэсч улмаар 1860-1870-аад онд Шинэ Зеландын Газрын дайн гарахад хүргэж, уг дайнаар Маоригийн ихээхэн нутаг алдагджээ. Европчууд хэрхэн нүүн суурьшсан болон Маоричуудаас газар нутгийг нь хэрхэн авсан нь одоо болтол маргаантай байдаг.

Густавус фон Темпски Шинэ Зеландын Газрын дайны үеэр буудуулжээ

1852 онд Нэгдсэн Вант Улс Шинэ Зеландын Үндсэн хуулийн акт баталснаар тус колонид төлөөлөн удирдах засгийн газар байгуулагджээ. Шинэ Зеландын анхны парламент 1854 онд анхныхаа чуулганыг хийсэн. 1856 онд тус колонийн засгийн газар уугуул иргэдтэй харьцах бодлогоос бусад дотоодын бүх асуудлыг өөрсдөө хариуцах болсноор өөрөө өөрийгөө захирдаг улс болсон. Энэхүү эрх мэдэл нь 1860-аад онд колонийн засаг захиргаанд шилжжээ. 1863 онд Ерөнхий сайд Алфред Дометт Өмнөд Аралыг тусгай колони байгуулахвий гэж санаа нь зовсны учир нийслэлээ Күүкийн хоолойн хавьд шилжүүлэх тогтоол гаргажээ. Австралиас ирсэн комиссын гишүүд (дундыг сахисан тул сонгогдсон) Веллингтоныг усан онгоцны буудал, төв байрлалтай тул нийслэл байгуулахад тохиромжтой гэж зөвлөсөн бөгөөд 1865 онд парламент энд албан ёсоор байрлах болжээ. 1893 онд тус улс эмэгтэйчүүдэд сонгох эрх олгосон дэлхийн анхны улс болсон. 1907 онд Шинэ Зеланд тусгаар тогтносон доминион, 1947 онд Вестминстерийн хуулийг соёрхон батлахад бүрэн тусгаар тогтножээ. Гэсэн хэдий ч Британи үүнээс хавьгүй эрт Шинэ Зеландын төр засгийн хэрэгт ямар ч үүрэг гүйцэтгэхгүй болсон байлаа. Шинэ Зеланд улс төрийн хувьд улам бүр тусгаар тогтнохын хэрээр эдийн засгийн хувьд хараат болж байлаа. 1890-ээд онд хөргүүртэй усан онгоц гарч ирснээр Шинэ Зеландын эдийн засаг бүхэлдээ Британи руу гаргах мах, сүүн бүтээгдхүүний экспорт дээр суурилах болсон.

Шинэ Зеланд Британийн Эзэнт гүрний урам зоригтой гишүүн байсан нь Бурын дайн, Дэлхийн нэгдүгээр дайн, Дэлхийн хоёрдугаар дайнд оролцож, Суэцийн хямралын үеэр Британийг дэмжиж байснаар илэрдэг. Тус улс дэлхийн эдийн засгийн нэгэн хэсэг болсон байсан тул 1930-аад оны үед Их уналтын жилүүдэд бусад улсын нэгэн адил хямралд автсан юм. Эдийн засгийн энэхүү уналтын улмаас Шинэ Зеландад Лэйбор нам нь анх удаа ялж, засгийн газраа байгуулснаар бүрэн хангамжийн улс, протекционист эдийн засгийг бий болгосон юм.

Tino rangatiratanga (Маори) далбаа

Дэлхийн хоёрдугаар дайны дараа Шинэ Зеланд цэцэглэн хөгжжээ. Гэвч нийгмийн зарим асуудал үүсч эхлэв. Маоричууд уламжлалт хөдөөгийн амьдралаасаа хотын амьдралыг сонирхож, мөн ажил хайн хотууд руу нүүж эхэлжээ. Үүний улмаас Европ төвт үзлийг шүүмжилж, Маоригийн соёл, Вайтангийн гэрээг хүндэтгэхийг шаардаж Маоригийн эсэргүүцлийн хөдөлгөөн үүсэн бүрэлдлээ. 1975 онд тус Гэрээг зөрчсөн гэх гомдол мэдээллийг шалгаж байхаар Вайтангийн шүүхийг байгуулсан бөгөөд 1985 онд тус шүүх түүхэн гомдол өргөдлийг шалгах эрхтэй болжээ. Бусад бүх хөгжингүй улс орнуудын нэгэн адил 1970-аад онд нийгмийн хөгжил түргэсч, нийгэм улс төрийн нөхцөл өөрчлөгдөв. 1970-аад онд Британи Европын Эдийн засгийн хамтын нийгэмлэгт элсэхэд Британитай тогтоосон эдийн засгийн уламжлалт харилцаанд хүндрэл учрав. 1980-аад онд Сангийн сайд Рожер Дагласын удирдлага дор Лэйбор намын засгийн газар эдийн засаг, нийгмийн их өөрчлөлтүүд хийснийг "Рожерномикс" гэлцэх нь түгээмэл байдаг.

Улс төр

Засгийн газар

Эрхэмсэг дээдэс Шинэ Зеландын Хатан хаан II Элизабет
Шинэ Зеландын Амбан захирагч Ананд Сатянанд
Жон Ки,
Шинэ Зеландын Ерөнхий сайд

Шинэ Зеланд нь парламентийн ардчилалтай үндсэн хуульт хаант засаглалтай улс юм.[13] Тус улс кодчилсон үндсэн хуульгүй боловч 1986 оны Шинэ Зеландын Үндсэн хуулийн акт Шинэ Зеландын үндсэн хуулийн бүтцийн албан ёсны гол мэдэгдэл болдог. Хатан хаан II Элизабет төрийн тэргүүн бөгөөд 1974 оны Хаан цолны актын дагуу Шинэ Зеландын Хатан хаан юм. Хатан хааныг Амбан захирагч төлөөлөх ба Хатан хаан Ерөнхий сайдын онцгой эрхтэй зөвлөмжийн үндсэн дээр Амбан захирагчийг томилдог. Одоогийн Амбан захирагч нь Ананд Сатянанд юм.

Амбан захирагч Титмийн онцгой эрхийг эдэлдэг. Тухайлбал сайдуудыг томилох, огцруулах, парламентыг тараах, ховор тохиолдолд нөөц эрх эдэлдэг. Амбан захирагч мөн Шинэ Зеландын Гүйцэтгэх зөвлөлийг даргалдаг. Энэ нь Титмийн бүх сайд нараас бүрдэх албан ёсны хороо юм. Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд нь Парламентын гишүүн байх шаардлагатай бөгөөд ихэнх нь мөн Шинэ Зеландын Засгийн газрын бүрэлдхүүнд байдаг. Засгийн газрын танхим нь бодлого гаргагч хамгийн дээд байгууллага бөгөөд Шинэ Зеландын Ерөнхий сайдаар удирдуулдаг. Ерөнхий сайд нь эрх баригч нам буюу эвслийн парламент дахь удирдагч байна. Одоогийн Ерөнхий сайд нь Шинэ Зеландын Үндэсний Намын дарга Жон Ки юм.

Шинэ Зеландын Парламент нь нэг танхимт парламент бөгөөд Шинэ Зеландын Төлөөлөгчдийн Танхим гэдэг. Парламент нь 120 гишүүнтэй. Парламентийн сонгууль гурван жилд нэг удаа, холимог пропорциональ хэлбэрээр явагддаг. Шинэ Зеландын парламентын 2005 оны сонгуулиар Маори Нам пропорциор авах суудлаасаа олон суудлыг тойргийн санал хураалтаар авсан тул нэг илүү суудлыг тэр намд гаргаж өгсөн.

Шинэ Зеландын засгийн газрын ордон "Бийхайв" ("зөгийний үүр" гэсэн утгатай үг) ба Шинэ Зеландын парламентын байшин, Веллингтон хот.

Шинэ Зеландын хамгийн дээд шатны шүүх нь Шинэ Зеландын Дээд Шүүх бөгөөд 2003 оны Дээд Шүүхийн тухай актаар 2004 онд байгуулагджээ. Энэхүү актаар Лондон дахь Нууц Зөвлөлд давж заалдах боломжийг үгүй болгосон юм. Одоогийн Ерөнхий шүүгч нь Сиан Элиас. Шинэ Зеландын шүүх эрх мэдэлд мөн Шинэ Зеландын Давж заалдах шүүх, Шинэ Зеландын дээд шүүх ордог. Шинэ Зеландын дээд шүүх нь хүнд гэмт хэрэг, иргэний хэргийг анхан шатны түвшинд шийддэг бөгөөд доод шатны шүүхүүдээс ирэх давж заалдсан хэргийг мөн хянан хэлэлцдэг.

Шинэ Зеланд нь бүх дээд албан тушаалуудыг нь эмэгтэй хүн хашиж байсан дэлхийн цорын ганц улс юм. Тухайлбал: 2005 оны гуравдугаар сараас 2006 оны наймдугаар сар хүртэл Хатан хаан II Элизабет, Амбан захирагч Хатагтай Силвиа Картрайт, Ерөнхий сайд Хелен Кларк, Шинэ Зеландын Төлөөлөгчдийн Танхимын дарга Маргарет Вилсон, Ерөнхий шүүгч Хатагтай Сиан Элиас нар Шинэ Зеландын дээд албан тушаалуудыг хашиж байлаа. Энэ үед Шинэ Зеландын хамгийн том хувьцаат компани Телеком Нью Зийлэндийн Ерөнхий захирал нь мөн л эмэгтэй хүн (Тереза Гэттунг) байлаа.

Гадаад харилцаа ба цэрэг арми

Шинэ Зеланд байгаль орчны хамгаалал, хүний эрх, чөлөөт худалдаа, ялангуяа хөдөө аж ахуйн чөлөөт худалдааны талаар олон улсын тавцанд хүчтэй байр суурьтай билээ.

Шинэ Зеланд нь АПЕК, Зүүн Азийн Дээд Хэмжээний Уулзалт, Үндэстнүүдийн Хамтын Нөхөрлөл, Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Байгууллага, Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн орон юм. Шинэ Зеланд чөлөөт худалдааны олон хэлэлцээрт нэгдсэнээс хамгийн чухал нь Хятад-Шинэ Зеландын Чөлөөт Худалдааны Хэлэлцээр, Австралитай байгуулсан Эдийн Засгийн Ойр Харилцааны Хэлэлцээр юм.

HMNZS Canterbury (L421) нь Шинэ Зеландын Эзэн хааны тэнгисийн цэргийн хүчний олон зориулалттай хөлөг онгоц юм.

Шинэ Зеланд байгуулагдсанаасаа хойш эхний зуун жилийн турш гадаад бодлого дээр Нэгдсэн Вант Улсыг дагаж байсан. 1939 оны есдүгээр сарын 3-нд Германд дайн зарлахдаа Ерөнхий сайд Майкл Жозеф Савиж "Түүний явсан зүгт бид явна. Түүний зогссон газарт бид зогсоно" гэж мэдэгдэж байлаа. Дайны дараа Америкийн Нэгдсэн Улс тус улсын соёлд ихэд нөлөө үзүүлж эхэлсэн бөгөөд Шинэ Зеландчуудын үндэсний өвөрмөц царайны мэдрэмж улам тодорсон юм. 1951 онд Шинэ Зеланд Австрали, Америкийн Нэгдсэн Улстай АНЗЮС-ын аюулгүй байдлын гэрээ байгуулсан бөгөөд сүүлд Солонгосын болон Вьетнамын дайнуудад Америкийн Нэгдсэн Улсын талд тулалджээ. Харин Нэгдсэн Вант Улс Суэцийн сувгийн хямралын дараа Европ дахь эрх ашигтаа илүү анхаарах болж, 1973 онд Европын Хамтын Нийгэмлэгт элссэний дараа Шинэ Зеланд шинэ зах зээл хөгжүүлэхээс өөр аргагүй байдалд орсон.[14]

Шинэ Зеланд өөртэй нь ижил төстэй түүхийн хандлагатай явж ирсэн Австралитай ойр дотно харилцаж ирсэн уламжлалтай. Номхон Далайн олон арал, тухайлбал Баруун Самоа Шинэ Зеландын байр суурийг дагадаг. Вьетнамын дайд дургүйцсэн дургүйцэл, Францчууд Солонгын дайчныг живүүлсэн явдал, байгаль орчин, хөдөө аж ахуйн худалдааны асуудлаархи санал зөрөлдөөн, Шинэ Зеландын цөмийн зэвсэггүй бодлого зэргээс болж Шинэ Зеланд дахь Америкийн нөлөө суларсан.

Лондон дахь Шинэ Зеландын Дээд комиссын байр

АНЗЮС-ын гэрээ Австрали, Шинэ Зеланд, АНУ-ын хоорондох бүрэн харилцан үйлчлэлтэй гэрээ байсан боловч ийм байхаа больжээ. 1985 оны хоёрдугаар сард Шинэ Зеланд боомтууддаа цөмийн зэвсэгтэй хөлөг онгоцууд нэвтрүүлэхээс татгалзсан. Шинэ Зеланд 1987 онд цөмийн зэвсэггүй бүс болсноор цөмийн зэвсэггүй анхны Өрнөдийн эвслийн улс боллоо.[15][16][17] 1986 онд АНУ боомтод нэвтрэх эрхийг сэргээх хүртэл Шинэ Зеландын өмнө гэрээгээр хүлээсэн аюулгүй байдлын үүргээсээ түдгэлзсэнээ мэдэгджээ. 1987 оныд Шинэ Зеландын цөмийн зэвсэггүй бүс, зэвсэг хураах, зэвсгийн хяналтын тухай актаар Шинэ Зеландын нутаг дэвсгэрт цөмийн зэвсэг байрлуулах, Шинэ Зеландын усанд цөмийн зэвсэгтэй буюу цөмийн хөдөлгүүртэй хөлөг онгоц нэвтрүүлэхийг хориглосон. Энэхүү хууль нь Шинэ Зеланд-АНУ-ын хоорондох хэрүүлийн алим болсон бөгөөд АНУ Шинэ Зеландын өмнө хүлээсэн үүргээсээ түдгэлзсээр байгаагийн шалтгаан юм.

Шинэ Зеландын дотоодод ивинүүдийн хооронд, тэрчлэн Британийн суурьшигчид, ивинүүдийн хооронд янз бүрийн дайн гарч байсан. Шинэ Зеланд Бурын дайн, Дэлхийн нэгдүгээр дайн, Дэлхийн хоёрдугаар дайн, Солонгосын дайн, Малайн онцгой байдалд (Индонезтэй тулалдахад нь цэрэг, сөнөөгч болон бөмбөгдөгч онгоцоор тусалсан), Вьетнамын дайн, Персийн булангийн дайн, Афганистаны Дайнд оролцсон. Түүнчлэн Иракийн дайны явцад нэг жилийн турш Иракийн дэд бүтцийг сэргээхэд туслуулахаар армийн инженерийн анги илгээсэн. 2008 онд Шинэ Зеландын хүчин Афганистанд идэвхитэй ажиллагаа явуулсаар байгаа билээ.

Шинэ Зеландын Батлан хамгаалах хүчин гурван салбартай. Тухайлбал: Шинэ Зеландын Арми, Шинэ Зеландын Эзэн хааны тэнгисийн цэргийн хүчин, Шинэ Зеландын Эзэн хааны агаарын цэргийн хүчнээс бүрдэнэ. Шинэ Зеланд өөрийн үндэсний батлан хамгаалах хүчнээ цомхон байлгах бодлоготой бөгөөд 2001 онд агаарын байлдааны хүчин чадлаа татан буулгасан юм. Шинэ Зеланд сүүлийн жилүүдэд бүс нутгийн болон дэлхий дахины шинжтэй энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцсоор ирсэн. Тухайлбал: Кипр, Сомали, Босни ба Херцеговина, Синай, Ангол, Камбож, Иран/Иракийн хил, Бугэнвилль, Зүүн Тимор, Соломон Арлуудад энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцсон.[18]

Эшлэл

  1. "New Zealand's National Anthems". Ministry for Culture and Heritage. Retrieved 2008-02-17.
  2. "Protocol for using New Zealand's National Anthems". Ministry for Culture and Heritage. Retrieved 2008-02-17.
  3. "Language spoken (total responses) for the census usually resident population count, 2006". Statistics New Zealand. 2006-12-21. Retrieved 2008-02-20. {{cite web}}: Check date values in: |date= (help)
  4. New Zealand, Index of Economic Freedom
  5. 5.0 5.1 Mein Smith (2005) pg 6. Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; name "MeinSmith6" defined multiple times with different content
  6. King (2003) pg 41.
  7. Wilson, John (2007-09-21). "Tasman's achievement". Te Ara - the Encyclopedia of New Zealand. Retrieved 2008-02-16. {{cite web}}: Check date values in: |date= (help)
  8. Mackay (1986) pg 52–54.
  9. Clark (1994) pg 123–135
  10. Davis, Denise (2007-09-11). Moriori "The impact of new arrivals". Te Ara Encyclopedia of New Zealand. Retrieved 2008-02-17. {{cite web}}: Check |url= value (help); Check date values in: |date= (help)
  11. 11.0 11.1 Mein Smith (2005), pg 23.
  12. King (2003) pg 122.
  13. "Over the course of her reign The Queen has been a regular visitor to New Zealand, paying 10 visits". The Monarchy Today. Retrieved 2007-09-28.
  14. Patman (2005) pg 8.
  15. Lange (1990).
  16. Dewes, Kate. "Legal challenges to nuclear weapons from AOTEAROA/NewZealand". disarmsecure.org. Retrieved 2007-09-28.
  17. Green, Robert. "The Naked Nuclear Emperor — Debunking Nuclear Deterrence". disarmsecure.org. Retrieved 2007-09-28.
  18. "New Zealand Defence Force Overseas Operations". nzdf.mil.nz. 2008-01-22. Retrieved 2008-02-17. {{cite web}}: Check date values in: |date= (help)

Нэмж унших материал

  • David Bateman, ed. Bateman New Zealand Encyclopedia (2005)
  • Keith Sinclair and Raewyn Dalziel. A History of New Zealand (2000)
  • A. H. McLintock, ed. Encyclopedia of New Zealand 3 vols (1966)
  • New Zealand Official Yearbook (annual)

Гадаад холбоос