Хийт үхжил: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
бNo edit summary
Мөр 41: Мөр 41:
*Судсаар шингэн хийх
*Судсаар шингэн хийх
*Эмнэлэгт яаралтай хэвтүүлэх
*Эмнэлэгт яаралтай хэвтүүлэх
==Яаралтай тусламжийн тасагт==
===Яаралтай тусламжийн тасагт===
*Хүчилтөрөгч эмчилгээ, их хэмжээний шингэн хийх
*Хүчилтөрөгч эмчилгээ, их хэмжээний шингэн хийх
*Судас нарийсах бэлдмэлийг зөвхөн зайлшгүй хэрэгтэй үед хийнэ.
*Судас нарийсах бэлдмэлийг зөвхөн зайлшгүй хэрэгтэй үед хийнэ.
*Антибиотик эмчилгээ
*Антибиотик эмчилгээ
*Заалттай үед тетанус токсоид иммуноглобин өгнө.
*Заалттай үед тетанус токсоид иммуноглобин өгнө.
==Мэс засал==
===Мэс засал===
*фасциотоми, ампутаци
*фасциотоми, ампутаци



14:18, 28 Нэгдүгээр сар 2013-ий байдлаарх засвар

Хийт үхжил нь яаралтай тусламж шаардсан цочмог халдварт өвчин. Хурдан хугацаанд илрэх булчингийн үхжил, хий ялгаралт, үхжил нь энэ өвчний өвөрмөц шинж болно.

Тархвар судлал

Хүнээс хүнд тархах нь ховор, ихэнх тохиолдолд:

Эмнэл зүй

Нууц үе нь 1-ээс 7 хоног, шарх орчим хүчтэй өвдөлт бий болж улмаар богино хугацаанд хавдана. Шархны эргэн тойронд улайлтгүй, арьс нь цайрч хөхөрсөн заримдаа хар хүрэн толбо бий болдог. Хавагнасан газрыг тэмтэрч үзэхэд (арьсан доорхи өөхлөг эд) шажигнасан чимээ гарна. Хэсэг газрын шинж тэмдэг нь өвчний явцаас хамаарч янз бүр байна. Өвчтөнд өвдөлтийн зэрэгцээ хордлогын шинж дагалдан гарна. Биеийн халуун субфебриль (бага зэрэг халуунтай) байснаа 38-аас 39 хэм хүрч өндөр халуурна. Артерын даралт буурч амьсгалын, судасны цохилтын тоо олширно.

Шинж тэмдгүүд богино хугацаанд гарна. Өвчин 1 цагийн дотор давшингуй хүндэрч болно. Сепсис нь богино хугацаанд гарна.

Хэсэг газрын шинж:

  • Шаржигнах шинж
  • Хаван
  • Эвгүй үнэртэй цусархаг шүүдэст ялгадас гарна.
  • Арьс бор, хар хүрэн өнгөтэй болно.
  • Арьсанд цэврүү үүснэ.
  • Булчингийн эд ишеми (хэсэг газрын цус багадсан байдал) болно.

Системийн өөрчлөлт:

  • Халуурна
  • Халуунтай хамааралгүй тахикарди (зүрхний цохилт түргэсэх)
  • Ухаан санаа самуурна.

Оношлогоо

  • Булчингийн эд, цэврүүний шингэнээс наалдац бэлдэн, граммын аргаар будаж плеоформ грамм эерэг бациллыг харна.
  • Элэгний үйл ажиллагааны сорил: хор ялгарсаны улмаас элэгний үйл ажиллагаа алдагдаж гипербилирубинеми болно.
  • Цусны ерөнхий шинжилгээ: лейкоцитоз, эзинофили, лимфропени савханцар олширно. Анеми болж залуу эс миелоцит гарна. Улаан эс 1,5-2,0 сая хүртэл буурна.
  • Электролит: эсийн задралын үр дүнд гиперкалиеми
  • Гадар хор ялгарснаас бөөрний үйл ажиллагаа алдагдана.
  • Артерын цусны хийжилт нь бодисын солилцооны хүчилшилтийг үүсгэдэг.
  • Цусны бүлэгнэлт коагулопати, тромбоцитопени
  • Миоглобин эсийн задралын үр дүнд миоглобинеми миоглобинури тохиолдоно.
  • Компьютер томографи, соронзон резонансын арга /MRI/, гэрэлд харна.

Эмчилгээ

Эмнэлэгт хэвтэхэс өмнө үзүүлэх тусламж

  • Хүчилтөрөгч өгөх
  • Судсаар шингэн хийх
  • Эмнэлэгт яаралтай хэвтүүлэх

Яаралтай тусламжийн тасагт

  • Хүчилтөрөгч эмчилгээ, их хэмжээний шингэн хийх
  • Судас нарийсах бэлдмэлийг зөвхөн зайлшгүй хэрэгтэй үед хийнэ.
  • Антибиотик эмчилгээ
  • Заалттай үед тетанус токсоид иммуноглобин өгнө.

Мэс засал

  • фасциотоми, ампутаци