Дуут сум: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
бNo edit summary
No edit summary
Мөр 11: Мөр 11:
|гуравдугаар_зэргийн_нутаг = Алагтолгой, Баатархайрхан,
Бичигт, Бугат, Буянт, Жаргалан,
Магсаржав, Наран,Рашаант,
Тахилт, Хайрхан, Цамбагарав
|гуравдугаар_зэргийн_нутаг = Алагтолгой, Баатархайрхан,
Бичигт, Бугат, Буянт, Жаргалан,
Магсаржав, Наран,Рашаант,
Тахилт, Хайрхан, Цамбагарав
|нутгийн_төвийг_юу_гэх = Сумын төв
|нутгийн_төвийг_юу_гэх = Сумын төв
|нутгийн_төв = '''Босго'''
|нутгийн_төв = Босго
|газар_нутаг = 2,146 км²
|газар_нутаг = 2,146 км²
|газрын_байц =
|газрын_байц =

04:02, 29 Нэгдүгээр сар 2013-ий байдлаарх засвар

Дуут сум
сум
Улс орон  Монгол
Аймаг Ховд
Сум Дуут
Баг (12) Алагтолгой, Баатархайрхан,
Бичигт, Бугат, Буянт, Жаргалан,
Магсаржав, Наран,Рашаант,
Тахилт, Хайрхан, Цамбагарав
Сумын төв Босго
Газар нутаг 2,146 км²
Хүн ам (тоол.) 2010 онд 29,012 хүнА [1]
Хүн ам (тооц.) 2011 онд 27,538 хүн [2]
– төв сууринд 2011 онд 27,319 хүнБ
Нягт сийрэг 2011 онд 390 хүн/км²
Нутгийн олон Дуутынхан
Цагийн бүс Ховдын цаг (ГЦ+7)
А Зөвхөн МУ-ын суурин иргэний тоо. Гадаадын харъяат иргэн, гадаадад оршин суугаа МУ-ын иргэн багтаагүй.
Б Сумын 27,538 хүний 219 нь хөдөө, 27,319 нь аймгийн төвд оршин суудаг. Энэ хотынх жилд 390-ээр нэмэгджээ.
Ховд аймаг дахь Дуут сум, түүний төв
Ховд аймаг дахь Дуут сум, түүний төв

Дуут сум нь Ховд аймгийн сум юм. Сумын төв нь 1942 онд "Босгын эх" гэдэг газар байгуулагдсан. Далайн төвшнөөс дээш 2400 гаруй метрт оршдог, Монголын хамгийн өндөр цэгт оршдог суурин газар гэдгээрээ онцлогтой. 2076 хүн амтайн 80 гаруй хувь нь Урианхай, 10 гаруй хувийг халх, үлдэх цөөн хувийг бусад ястнууд эзэлдэг.

Газарзүй

Дуут сумын нутгийн дийлэнх нь Монгол Алтайн нурууны сүрлэг өндөр уулсыг дамнан оршдог. Бүргэтэй хайрхан, Жинст, Хонгор, Битүүт, Хөх хавцал, Маш, Улаан даваа зэрэг далайн төвшнөөс дээш 3500 метрээс өндөр өргөгдсөн, Алтайн нурууны сүрлэг оргилууд тус сумын нутагт олон бий. Мөн Битүүт, Цэнхэр, Балинтын түргэн урсгалт голууд, уулын сүрлэг хавцлуудыг тус сумын нутгаас олноор харах болно. Тус сумын нутагт эртний түүх дурсгал болох Түрэгийн үеийн хадны бичээс, чулуун хөшөө, байгалийн сонин тогтоцтой, чонын хэлбэртэй чулуу, мөөгөн хад, өөр хаана ч тохиолддоггүй бөөрөнхий чулууг харж болно. Цэнхэрийн гол болон Хойд голд байгалийн үзэсгэлэн хосолсон Ховд аймагт цөөн тааралдах төрөл бүрийн модон шугуйнуудтай. Хөхбөөрөг, Харлаг хад, Нэвт зэрэг дээр үеэс нааш нутгийн ард иргэдийн дээдэлж, хүртэж ирсэн олон төрлийн өвчин эмгэгийг анагаах увидастай рашаанууд тус сумын нутагт бий.

Хүмүүс

• Т.Пүрэвжав - Гавъяат багш, анагаах ухааны доктор
• Д.Пүрэв - Гавъяат уурхайчин
• П.Чилхаажав - Урлагийн гавъяат зүтгэлтэн, бүжиг дэглээч
• Б.Сийлэгмаа - Гавъяат жүжигчин, дуучин
• У.Уранчимэг - Гавъяат жүжигчин
• Д.Баасанжав-Гавъяат эмч

Эх сурвалж

Загвар:Ховд