Каратэ: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б r2.7.3) (робот Нэмж байна: as:কাৰাটে
б r2.7.3) (робот Нэмж байна: min:Karate
Мөр 60: Мөр 60:
[[lv:Karatē]]
[[lv:Karatē]]
[[mg:Karate]]
[[mg:Karate]]
[[min:Karate]]
[[mk:Карате]]
[[mk:Карате]]
[[ml:കരാട്ടെ]]
[[ml:കരാട്ടെ]]

20:25, 9 Хоёрдугаар сар 2013-ий байдлаарх засвар

Каратэ-До (Япон: 空手道, からてどう, Кара - хоосон, Тэ - гар гэсэн 2 ханзнаас бүтдэг буюу "Зэвсэггүй гар" гэсэн утгыг, харин До нь "Зам" буюу урлаг, гүн ухааны талаасаа амьдралын зам гэсэн санааг илэрхийлдэг) нь тулааны урлагийн нэг хэлбэр юм. Каратэгийн түүх 19-р зууны үед Окинавагаас эхлэлтэй гэж үздэг. Энэ үед Окинавагийн уламжлалт тулааны урлаг нь Хятадын Шаолинь күнфү болон Японы Явара, Корю Жүүжүцү, Бүжүцү зэрэг тулааны урлагуудын нөлөөнд бий болсон. 20-р зууны эхэн үеэс Окинавагаас Японы эх газарт дэлгэрэх суурь нь тавигдаж улмаар Дэлхийн 2-р дайны дараагаас дэлхий дахинд түгэн дэлгэрч эхэлсэн. Юуны өмнө каратэ нь гарын цохилтууд, хөлөөр өшиглөх, хамах болон хаалтын техникүүдээр тодорхойлогддог ба эдгээр нь ч бэлтгэл сургуулилтынх нь цөмийг бүрдүүлдэг. Үндсэн техникүүдээ бүрэн эзэмшсэн үед өчих болон шидэлтийн техникүүд төдийгүй тодорхой түвшний бэлтгэл сургуулилтын хүрээнд боолт болон мэдрэлийн цэгийн цохилтуудыг дадлагажуулдаг. Хэдийгээр каратэгийн нэг хэсэг биш ч зарим тохиолдолд Кобүдогийн зэвсэгтэй хоршсон техникүүдийг хийдэг. Энэ нь Кобүдогийн зэвсэгтэй техникийн зогсолтууд болон хөдөлгөөний зарим онцлог шинжүүд нь каратэгийнхтэй төстэй байдаг нь сургалтанд туслах хэлбэрээр ашиглахад хэрэг болдог.

Монгол улсад каратэгийн спортыг хөгжүүлэх, дэлгэрүүлэх, зохион байгуулах ажлыг Монголын Каратэ-Догийн Холбоо удирдан зохион байгуулдаг.

Загвар:Link FA