Фрэнк Лампард: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б r2.7.2) (робот Нэмж байна: vo:Frank Lampard
Мөр 386: Мөр 386:
[[ta:பிராங்கு லம்பார்டு]]
[[ta:பிராங்கு லம்பார்டு]]
[[te:ఫ్రాంక్ లాంపార్డ్]]
[[te:ఫ్రాంక్ లాంపార్డ్]]
[[th:แฟรงค์ แลมพาร์ด]]
[[th:แฟรงก์ แลมพาร์ด]]
[[tr:Frank Lampard]]
[[tr:Frank Lampard]]
[[uk:Френк Лемпард]]
[[uk:Френк Лемпард]]

13:39, 10 Хоёрдугаар сар 2013-ий байдлаарх засвар

Фрэнк Лампард
Frank Lampard 2008
Фрэнк Лампард Челсигийн бүрэлдэхүүнд
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрФрэнк Жэймс Лампард[1]
Өндөр1.84 м[2][3]
БайрлалДовтлох чиглэлийн хагас хамгаалагч
Төвийн хагас хамгаалагч
Багийн мэдээлэл
Одоогийн багАнглиЧелси
Дугаар8
Өсвөрийн баг
1994–1995Англи Вест Хэм Юнайтед
Мэргэжлийн замнал*
ОнБагГараа(Гоол)
1995–2001Англи Вест Хэм Юнайтед147(24)
1995–1996Англи Суонси Сити (зээллэг)9(1)
2001–Англи Челси350(119)
Нийт506(144)
Шигшээ баг
1997–2000Англи Англи
(21-ээс доошхи нас)
16(9)
1999–Англи Англи89(22)
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 15:24, 2011 оны 10 сарын 1 (UTC).

† Гараа (Гоол).

‡ Шигшээ багийн гараа болон гоолыг сүүлд шинэчилсэн: 20:12, 2011 оны 3 сарын 26 (UTC)

Фрэнк Жеймс Лампард (Англи: Frank James Lampard, Jr.; 1978 оны зургаадугаар сарын 20-нд төрсөн) нь Английн хөлбөмбөгчин бөгөөд Челси клуб, Английн шигшээ багт хагас хамгаалагчаар тоглодог билээ. Өөрийн тоглодог клуб болон шигшээ багийнхаа дэд ахлагчийн үүргийг гүйцэтгэдэг.[4] Түүнийг тоглолтонд ихэнх төлөв хамгаалалтын байрлалаас довтолдог өндөр ур чадвар нь дэлхийн шилдэг хөлбөмбөгчдийн нэг зүй ёсоор болгосон.[5][6][7][8]

Лампард Вест Хэм Юнайтед клубээс мэргэжлийн гараагаа эхэлсэн ба түүний аав Фрэнк Ричард Жорж Лампард энэ клубийн тоглогч байсан юм. Алба хаших болсон 1997-98 оны улиралаар Премьер лигт тус клуб хамгийн сайн амжилтаа үзүүлсэн буюу 5-р байранд оржээ. 2001 онд Лондон хотдоо мөнхийн өрсөлдөгч Челси клуб рүү 11 сая фунтээр шилжсэн.

Челси клубтээ өдгөөг хүртэл Премьер лигийн 164 тоглолтонд тоглосон нь түүхэн амжилт бөгөөд Баруун Лондоны шилдэг клубийн их бууч болохоо 2004-05, 2005-06 оны улирлын түрүү, 2007 оны Английн ХХолбооны цом болон Лигийн Цомд түрүү авах үеүддээ харуулсан юм. 2008 онд Челситэйгээ Премьер лигтээ хамгийн өндөр үнээр гэрээгээ шинэлэн байгуулсан ба тухайн жилээ Аваргуудын лигийн аваргын төлөөх тоглолтонд анхны гоолыг оруулсан билээ. Лампард 2009 онд Английн ХХолбооны цомыг хоёр дахь удаагаа хүртсэн бөгөөд аваргын төлөөх тоглолтонд хожлын гоолыг оруулсан байдаг юм. 2009 оны арванхоёрдугаар сарын 23-нд Премьер лигийн Шилдэг тоглогчоор тухайн оныхоо туршид үзүүлсэн амжилтаараа шалгарсан билээ.[9] 2009-10 оны улиралд Премьер лигт ээлжит удаагийн түрүү, Английн ХХолбооны цомын аварга болохын зэрэгцээ Челси клубийн бүрэлдэхүүндээ 22 гоолыг оруулж, 17 гоолын дамжуулалт өгснөөрөө хувийнхаа хамгийн сайн амжилт бататгасан байна.[10]

Лампард Челси клубийн Оны шилдэг тоглогчийн шагналыг гурван удаа хүртсэн бөгөөд 175 гоолоороо клубийнхээ бүх цагийн түүхэнд гуравдугаарт эрэмбэлэгдэж, бүхий л клубүүдийн хувьд хагас хамгаалагчдаас 100-гаас дээш гоол оруулсан онцлогтой тоглогч билээ. Тэр Премьер лигт 143 гоол оруулсан амжилтаараа хагас хамгаалалтын байрлалийн тоглогчдийн жагсаалтын нэгдүгээрт, Премьер лигт 88 гоолын дамжуулалт өгсөн гэдгээрээ хоёрдугаарт тус тус эрэмбэлэгддэг. Түүнчлэн Лампард улирал бүрт 1400 амжилттай дамжуулалт, 10-аас дээш гоолын дамжуулалт өгсөн гэдэг үзүүлэлт бий.[11] 2005 онд ФИФА-гийн Оны шилдэг хөлбөмбөгчин болон Европын Оны шилдэг хөлбөмбөгчний санал асуулгад хоёуланд нь хоёрдугаар байраар шалгарч байв.

Лампард Английн шигшээ багийн бүрэлдэхүүнд анх 1999 оны аравдугаар сард багтаж байснаас хойш өдгөө 89 тоглолтонд оролцож 22 гоол оруулжээ. 2004, 2005 оны Английн шилдэг тоглогчийн санал асуулгад хоёр жил дараалан өрсөлдөж байв. Евро-2004 тэмцээнд дөрвөн тоглолтонд гурван гоол, 2006 оны ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтуудад таван гоол тус тус оруулж Английн шигшээ багийн мэргэн буучаар шалгарч байлаа.2010 оны ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтуудад дөрвөн гоол оруулж Английг Өмнөд Африк улсад зохиогдсон ДАШТ-д оролцох эрхийг авахад их хувь нэмэр оруулсан билээ.

Фрэнк Лампард Английн Премьер лигийн тоглолтонд гоол оруулаад баярлаж буй нь

Хувийн амьдрал

Английн Брентвуд хотын удаан жилийн түүхтэй сургуулийг төгссөн нэгэн ажээ.

2000 онд Лампард, Манчестер Юнайтедийн Рио Фердинанд болон Вестхэм Юнайтедийн Кирон Дайер нарыг Кипр улсын Айя-Напа хотод амарч байх үеийнх нь бичлэгийг Канал 4 телевиз баримтжуулан 2004 онд дэлгэцнээ гаргасан нь ихээхэн шуугиан тарьж байв.[12]

Өдгөө Лампард Английн өмнөд нутгийн Суррей хотод ганцаараа амьдардаг ба тэр Луна, Исла нарын хоёр охинтой. Охидууд нь ээж Элен Ривастайгаа амьдардаг ажээ.[13]

Үзүүлэлтүүд

Frank Lampard Profile

Сүүлд шинэчилсэн нь: 2011 оны аравдугаар сарын 1
Улирал Клуб Дивиз Лиг Английн цом Лигийн цом Тив Бүгд
Гараа Гоол Ашигтай дамжуулалт Гараа Гоол Ашигтай дамжуулалт Гараа Гоол Ашигтай дамжуулалт Гараа Гоол Ашигтай дамжуулалт Гараа Гоол Ашигтай дамжуулалт
1995–96 Суонси Сити (зээллэг) Хоёрдугаар дивиз 9 1 0 0 0 0 0 0 0 0 0 9 1
1995–96 Вест Хэм Юнайтед Премьер лиг 1 0 0 0 0 0 0 0 0 0 0 1 0
1996–97 13 0 1 0 2 0 0 0 16 0
1997–98 31 5 6 1 5 4 0 0 42 10
1998–99 38 5 1 0 2 1 0 0 41 6
1999–2000 34 7 1 0 4 3 10 4 49 14
2000–01 30 7 1 4 1 3 1 0 0 37 9 1
2001–02 Челси Премьер лиг 37 5 3 8 1 0 4 0 0 4 1 0 53 7 3
2002–03 38 6 2 5 1 0 3 0 0 2 1 0 48 8 2
2003–04 38 10 6 4 1 0 2 0 0 12 4 0 56 15 6
2004–05 38 13 16 2 0 0 6 2 0 12 4 0 58 19 16
2005–06 35 16 8 5 2 1 1 0 0 9 2 0 51 20 9
2006–07 37 11 10 7 6 2 6 3 1 12 1 2 63 21 15
2007–08 24 10 8 1 2 1 3 4 11 4 2 40 20 11
2008–09 37 12 10 8 3 3 2 2 1 11 3 5 57 20 19
2009–10 36 22 17 6 3 1 1 0 1 7 1 1 51 27 20
2010–11 24 10 4 3 3 1 0 0 0 4 0 1 32 13 6
2011–12 6 4 2 0 0 0 1 0 0 2 1 0 9 5 2
Бүгд Соунси Сити 9 1 0 0 0 0 0 0 0 0 0 9 1
Бүгд Вест Хэм 147 24 1 13 2 16 9 10 4 186 39 1
Бүгд Челси 350 119 87 48 23 9 29 11 3 86 22 11 518 175 110
Нийт 506 144 88 62 24 45 20 96 26 714 215

[14]

Английн шигшээ баг
ОгнооГарааГоол
1999 1 0
2000 0 0
2001 3 0
2002 3 0
2003 9 1
2004 13 6
2005 9 3
2006 13 2
2007 9 2
2008 6 0
2009 10 6
2010 7 0
2011 5 2
Бүгд 88 22


2011 оны аравдугаар сарын 1-ний байпдаар
  • Гоолын дамжуулалтын үзүүлэлтийг ESPN телевизийн бүртгэлээс авсан болно.[15]


Фрэнк Лампард: Шигшээ багт оруулсан гоолууд
Гоол Хэзээ Хаана Өрсөлдөгч Оноо Үр дүн Тэмцээн
1 2003-08-20 Портман Роуд, Ипсвич  Хорват 3 – 1 Ялсан Үзүүлэн тоглолт
2 2004-06-05 Манчестер хотын стадион, Манчестер  Исланд 6 – 1 Ялсан Үзүүлэн тоглолт
3 2004-06-13 Да Луж, Лиссабон  Франц 1 – 2 Ялагдсан Евро-2004
4 2004-06-21 Да Луж, Лиссабон  Хорват 4 – 2 Ялсан Евро-2004
5 2004-06-24 Да Луж, Лиссабон  Португал 2 – 2 Тэнцсэн Евро-2004
6 2004-09-04 Эрнст Хаппель, Вена  Австри 2 – 2 Тэнцээ ДАШТ-2006 тэмцээний сон.
7 2004-10-09 Олд Траффорд, Манчестер  Уэльс 2 – 0 Ялсан ДАШТ-2006 тэмцээний сон.
8 2005-03-26 Олд Траффорд, Манчестер  Хойд Ирланд 4 – 0 Ялсан ДАШТ-2006 тэмцээний сон.
9 2005-10-09 Олд Траффорд, Манчестер  Австри 1 – 0 Ялсан ДАШТ-2006 тэмцээний сон.
10 2005-10-12 Олд Траффорд, Манчестер  Польш 2 – 1 Ялсан ДАШТ-2006 тэмцээний сон.
11 2006-06-03 Олд Траффорд, Манчестер  Ямайка 6 – 0 Ялсан Нөхөрсөг тоглолт
12 2006-08-16 Олд Траффорд, Манчестер  Грек 4 – 0 Ялсан Нөхөрсөг тоглолт
13 2007-08-22 Уэмбли, Лондон  Герман 1 – 2 Ялагдсан Нөхөрсөг тоглолт
14 2007-11-21 Уэмбли, Лондон  Хорват 2 – 3 Ялагдсан Евро-2008 тэмцээний сон.
15 2009-03-28 Уэмбли, Лондон  Словак 4 – 0 Ялсан Нөхөрсөг тоглолт
16 2009-06-06 Алма-Атагийн төв, Алма-Ата  Казахстан 4 – 0 Ялсан ДАШТ-2010 тэмцээний сон.
17 2009-06-10 Уэмбли, Лондон  Андорра 6 – 0 Ялсан ДАШТ-2010 тэмцээний сон.
18 2009-09-05 Уэмбли, Лондон  Словени 2 – 1 Ялсан Нөхөрсөг тоглолт
19 2009-09-09 Уэмбли, Лондон  Хорват 5 – 1 Ялсан ДАШТ-2010 тэмцээний сон.
20 2009-09-09 Уэмбли, Лондон  Хорват 5 – 1 Ялсан ДАШТ-2010 тэмцээний сон.
21 2011-03-26 Милениум, Кардифф  Уэльс 2 – 0 Ялсан ЕАШТ-2012 тэмцээний сон.
22 2011-07-04 Уэмбли, Лондон  Швейцар 2 – 2 Тэнцсэн ЕАШТ-2012 тэмцээний сон.

Шагналууд

Вестхэм Юнайтед
  • УЕФА Интертото цом: 1999
Челси
Лампард болон Жон Терри нар цомын олон удаагийн эзэд

УЕФА Аваргуудын Лиг

  • Аман хүзүү: 2008

Премьер лиг

Английн ХХ-ны цом

  • Аварга: 2007, 2009, 2010
  • Аман хүзүү: 2002

Лигийн цом

  • Аварга: 2005, 2007
  • Аман хүзүү: 2008

Английн ХХ-ны Коммунити Шиелд

  • Аварга: 2005, 2009
  • Аман хүзүү: 2006, 2007
Хувиараа
  • ФИФА-гийн оны шилдэг хөлбөмбөгчингийн II байр: 2005
  • Европын шилдэг хөлбөмбөгчингийн II байр: 2005 он
  • FWA Оны шилдэг хөлбөмбөгчин: 2005
  • УЕФА Клубийн Оны шилдэг хагас хамгаалагч: 2008
  • World XI: 2005
  • Премьер лигийн Оны шилдэг тоглогч (хөгжөөн дэмжигчдийн саналаар): 2005
  • Английн Оны шилдэг тоглогч: 2004, 2005
  • Евро-2004: Шилдэг баг
  • Премьер лигийн Сарын онцлох тоглогч: 2003 оны IX, 2005 оны IV, 2005 оны X, 2008 оны X
  • Улирлын Barclay-гийн нэрэмжит шагнал: 2005, 2006
  • Челсигийн Оны шилдэг тоглогч: 2004, 2005, 2009
  • Премьер лигийн Оны шилдэг баг (PFA): 2004, 2005, 2006
  • 2004–05 Barclays Merit Award (164 тоглолтонд тасралтгүй оролцсон)
  • Премьер лигт арван жил тоглосон тоглогч, (2000–2009)
  • Европын спортын сэтгүүлүүдийн холбооны (ESM) Оны шилдэг баг: 2005, 2006
  • FWA Tribute Award: 2010

Эшлэл

  1. 1.0 1.1 Hugman, Barry J. (2005). The PFA Premier & Football League Players' Records 1946–2005. Queen Anne Press. p. 358. ISBN 1852916656.
  2. "Frank Lampard Profile". Chelsea FC. 8 December 2009. Retrieved 8 December 2009.
  3. "Premier League Player Profile". Premier League. Retrieved 28 April 2011.
  4. Press Association. "World Cup 2010: Frank Lampard 'proud' to be England vice-captain". Guardian. Retrieved 2010-06-26.
  5. Frank Lampard World Cup Soccer
  6. Lampard's World bid The Sun
  7. Lamps lights up Owen The Sun
  8. Hull City 0 Chelsea 3 The Sun
  9. Lamps is Star of the Decade The Sun
  10. http://en.wikipedia.org/wiki/2009%E2%80%9310_Premier_League
  11. "Frank Lampard | Chelsea | Central Midfielder | Play the Game - Times Online". Playthegame.timesonline.co.uk. Retrieved 2010-06-26.
  12. Stephen Naysmith (15 August 2004). "Channel 4 to show alleged Premiership sex video". CBS Interactive Inc. Retrieved 23 November 2008.
  13. "Rives gives birth to footballer's second daughter". nowmagazine.co.uk. Retrieved 3 July 2007.
  14. http://www.national-football-teams.com/v2/player.php?id=2222
  15. Frank Lampard Profile. ESPN. Retrieved on 2010-03-30.

Холбоос

 Commons: Фрэнк Лампард – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Загвар:Link FA