Алтан улс: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б r2.7.1) (робот Нэмж байна: sh:Dinastija Jin (1115–1234)
б r2.7.3) (бот изменил: sv:Jindynastin (jurchen) на sv:Jindynastin (1115–1234)
Мөр 37: Мөр 37:
[[sh:Dinastija Jin (1115–1234)]]
[[sh:Dinastija Jin (1115–1234)]]
[[simple:Jin Dynasty]]
[[simple:Jin Dynasty]]
[[sv:Jindynastin (jurchen)]]
[[sv:Jindynastin (1115–1234)]]
[[th:ราชวงศ์จิน]]
[[th:ราชวงศ์จิน]]
[[tr:Kin Hanedanı (1115-1234)]]
[[tr:Kin Hanedanı (1115-1234)]]

20:22, 15 Хоёрдугаар сар 2013-ий байдлаарх засвар

1142 онд Алтан улс (шар), Сүн улс (улаан), Тангуд улс (бор)

Алтан улс (зүрчин. Анчун гүрүн, Хятад: 金朝 Жинь чао, хоёул "алтан улс" хэмээх утгатай), тодорхойгоор Зүрчидийн Алтан улс хэмээх нь 1115-1234 онуудад өдгөөгийн зүүн умард Хятадад оршин тогтнож байсан Зүрчин угсааны Ванянь овогт Агудагийн үндэслэн байгуулсан улс юм. 17-р зуунд Чин улсыг байгуулсан Манж нарын өвөг дээдэс нь энэ Жүрчид болно.

Түүх

12-р зуунд умард Хятад болон Монголын нутагт ноёрхож байсан Хятан улсын мэдэлд зарим Зүрчид байснаас гадна Хар мөрний умардад суугчид нь тусгаар байжээ. 1099 оноос тэдний дотроос нүүдэлчин аймгуудаа нэгтгэн цэрэг зэвсэг хуралдуулсан Агуда хэмээх баатар тодорч, Хятан улстай удаа дараа байлдан дийлээд 1114 онд өөрийн биеийг хаан өргөмжилж, улсын нэрийг Алтан хэмээжээ.[1] Түүнээс хойш Хятан улстай удаа дараалан байлдаж, эцэстээ Сүн улстай эвсэн Хятан улсыг дайлсаар 1125 онд Сүн улсын цэргээс урьтан Хятан улсыг мөхөөж баруун зүг дутаалгаснаар Манжуур газар орныг нэгтгэжээ. 1223 онд Агуда нас барсны дараа түүний хүү Үчимэ ор сууж, Сүн улстай эвдрээд удаа дараа байлджээ. 1127 онд нийслэл Бяньжин хотыг эвдэж, эцэг хүү хоёр хааныг хэдэн мянган ард иргэд, эд эрдэнэс, улсын тамга зэргийг хамт олзлон одсоноор Умард Сүн улсын үеийг дуусгажээ. Харин Сүн улс умард нутгаа алдаж, өмнөх хааны 9-р хүү Өмнөд Сүн улсын хаан болжээ. Түүнээс хойш арав илүү жил байлдаж, 1141 оны хэлэлцээрээр Хуай мөрний өмнөдийг Сүн, умардыг Алтан улсынх гэж тохиролцжээ.

Лавлах бичиг

  1. А. Амар. Монголын товч түүх: 86-р тал. Улаанбаатар хот 1989