Алсыг харагч: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б r2.7.2+) (робот Нэмж байна: ksh:Riesenrad
б r2.7.2) (робот Нэмж байна: ar:دولاب الهواء
Мөр 31: Мөр 31:
[[Ангилал:Зугаа цэнгэл]]
[[Ангилал:Зугаа цэнгэл]]


[[ar:دولاب الهواء]]
[[bg:Виенско колело]]
[[bg:Виенско колело]]
[[ca:Roda de fira]]
[[ca:Roda de fira]]

07:04, 18 Хоёрдугаар сар 2013-ий байдлаарх засвар

Алсыг харагч гэдэг нь маш том тойрог хэлбэрийн хүрээний захаар бүхээгүүд суурилуулж, төвөө тойрон бага хурдаар эргэлдэх хөдөлгөөн хийж, бүхээгт суун өндөрт гарч алсыг харах зориулалт бүхий унаа юм. Анх 1893 онд Чикагод болсон Экспогийн үеэр Бага Жорж Вашингтон Жэйл Фэррис хийсэн бөгөөд одоо дэлхий дээр маш олон байдаг. Монгол улсын нийслэл Улаанбаатар хот дахь Үндэсний Соёл Амралтын Хүрээлэнд алсыг харагч бий.

Лондон Ай (Лондоны нүд)
Чикаго хотод болсон Экспогийн үеэр баригдсан дэлхийн анхны алсыг харагч. 1893 он

Дэлхийн хамгийн өндөр алсыг харагчид

  • 1895: Их Британийн Лондон хотын Ийст Куртад болсон Энэтхэгийн Эзэнт гүрний Үзэсгэлэнд зориулж барьсан Их алсыг харагч. 1894 оны 3 сараас барьж эхэлсэн[1] бөгөөд 1895 оны 7 сарын 17-нд and нээлтээ хийжээ[2]. Чикагогийн анхны алсыг харагчтай ижил загвараар баригдсан тус алсыг харагч нь 94 метр өндөр байв[3]. Австралийн инженерүүд болох Адам Гадделин, Гарет Ватсон нар барьсан бөгөөд тэд хожим 200 гаруй алсыг харагч барьсан ажээ. Тус алсыг харагч нь 1906 он хүртэл ажиллахдаа тус бүр нь 40 хүний багтаамжтай 40 бүхээгээрээ нийт 2.5 сая зорчигчийг тээвэрлэсэн бөгөөд 1907 онд буулгажээ[4].
  • 1900: Францын Парис дахь Гранд Руэ де Парис 1900 оны Экспод зориулж баригдсан. 100 метр өндөртэй тус алсыг харагч 1920 онд буулгагдсан хэдий ч түүнээс өндөр алсыг харагч 1997 он хүртэл байгаагүй юм.
  • 1997: 112.5 метрийн өндөртэй Японы Оосака хот дахь Тэмпозан Харбор Виллэжийн алсыг харагч мөн оны 7 сарын 12-нд нээгдсэн.
  • 2000: Их Британийн Лондон хот дахь Лондон Ай 135 метр өндөртэй. 1999 оны 12 сарын 31-нд ерөнхий сайд Тони Блэйр албан ёсоор нээсэн ч техникийн шалтгааны улмаас 2000 оны 3 сарыг хүртэл нийтэд хаалттай байв. Уг алсыг харагч нь одоо ч дэлхийн бөмбөрцгийн баруун хагасын хамгийн өндөр алсыг харагч хэвээр байгаа[5].
  • 2008: 165 метр өндөртэй, Сингапур дахь Сингапур Флайер. 2008 оны 2 сарын 11-нд эргэж эхэлсэн бөгөөд албан ёсны нээлт нь 3 сарын 1-нд болжээ.
2008 онд баригдсан, 165 метр өндөртэй, дэлхийн хамгийн өндөр алсыг харагч Сингапур Флайер (Сингапурын нисэгч)

Эшлэл

  1. The Great Wheel, Earl's Court Exhibition Ground
  2. The Ferris Wheel's London Rival
  3. Great Wheel, Earls Court
  4. The Great Wheel, London
  5. LeRoy Ashby, "Review of Ferris Whels - An Illustrated History," The Historian 69.3 (Fall, 2007): 603–604

Гадны холбоос

 Commons: Алсыг харагч – Викимедиа дуу дүрсний сан