Аэро Монголиа: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б r2.7.1) (робот Нэмж байна: cs:Aero Mongolia
Мөр 26: Мөр 26:
[[Ангилал:Агаарын тээвэрлэгчид]]
[[Ангилал:Агаарын тээвэрлэгчид]]


[[cs:Aero Mongolia]]
[[de:Aero Mongolia]]
[[de:Aero Mongolia]]
[[en:Aero Mongolia]]
[[en:Aero Mongolia]]

21:47, 2 Гуравдугаар сар 2013-ий байдлаарх засвар

Аэро Монголиа компани нь 2003 онд зорчигч тээврийн анхны нислэгээ орон нутагт хийж эхэлсэн ба одоо 130 гаруй ажилчин, албан хаагчидтай, сүүлийн үеийн найдвартай техник технологиор бүрэн тоноглогдсон 1992 онд үйлдвэрлэгдсэн 50 хүний суудалтай Фоккер-50 маягийн 2 ширхэг онгоц, 1992 онд үйлдвэрлэгдсэн 108 хүний суудалтай Фоккер-100 маягийн 2 ширхэг нийт 4 онгоцтой, олон улсын 4 чиглэлд, орон нутгийн 12 чиглэлд нислэг үйлдэж ирсэн үндэсний агаарын тээвэрлэгч.

Дэлхийн чанарын хорооноос “Зорчигч, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг өндөр байлгаж, найдвартай, аюулгүй үйлчилгээ үзүүлэх хүчин чармайлтуудыг тэмдэглэж “Цагаан алтан од” шагналыг 2008 оны 09 дүгээр сарын 22-нд Францын Парис хотноо гардуулсан.

Түүхэн он цагийн дараалал

  • 2001 он 06 сард Аэро Монголиа ХХК үүсгэн байгуулагдлаа.
  • 2002 оны 10 сард Аэро Монголиа ХХК агаарын тээвэрлэгчийн эрх авсан.
  • 2003 оны 05 сард Фоккер-50 маягийн 2 ширхэг агаарын хөлгөө хүлээн авав.
  • 2003 оны 06 сарын 03-нд зорчигч тээврийн анхны нислэгээ орон нутагт хийсэн.
  • 2003 оны 12 сард олон улсын нислэг хийж эхэлсэн (Улаанбаатар-Хөх хот).
  • 2004 онд Баруун бүсийн судалгааны төвөөс “Сэтгэлд дотно үйлчилгээ” өргөмжлөл авлаа.
  • 2004 оны 4 сард Улаанбаатар-Эрхүүгийн чиглэлд нислэг үйлдэж эхэлсэн.
  • 2006 оны 01 сард Фоккер 100 маягийн анхны агаарын хөлгөө хүлээн авав.
  • 2006 оны 01 сард Монголын орон нутгийн чиглэлд анх удаа тийрэлтэт хөдөлгүүрт онгоцоор нислэг үйлдэж эхэлсэн.
  • 2006 оны 02 сард Улаанбаатар-Чөнжүгийн чиглэлд нислэг үйлдэж эхэлсэн.
  • 2006 оны 03 сард Улаанбаатар-Тяньжин чиглэлд анхны нислэгээ үйлдэв.
  • 2006 оны 07 сард Фоккер-100 маягийн хоёр дахь агаарын хөлгөө хүлээн авав.
  • 2006 оны 09 сард Дэлхийн чанарын хорооноос “Чанарын Алтан од” шагнал хүртсэн.
  • 2006 оны 12 сард орон нутгийн нислэгийн 90%-ийг үйлддэг болсон.
  • 2007 оны 06 сард Моннис групп хөрөнгө оруулалт хийн компанийн менежментийг авав.
  • 2008 оны 09 сард Хөх хотын төлөөлөгчийн газрын шинэ байрны нээлт хийлээ.
  • 2008 оны 09 сард Дэлхийн чанарын хорооноос “Чанарын Цагаан алтан од” шагнал хүртсэн.
  • 2010 оны 08 сард Фоккер-50 маягийн 1 ширхэг агаарын хөлгөө хүлээн авав.