Бархасбадь: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б r2.7.1) (робот Нэмж байна: nap:Giove
б r2.7.1) (робот Нэмж байна: vec:Xove (astronomia)
Мөр 321: Мөр 321:
[[ur:مشتری]]
[[ur:مشتری]]
[[uz:Yupiter]]
[[uz:Yupiter]]
[[vec:Xove (astronomia)]]
[[vi:Sao Mộc]]
[[vi:Sao Mộc]]
[[war:Hupiter]]
[[war:Hupiter]]

06:19, 4 Гуравдугаар сар 2013-ий байдлаарх засвар

Загвар:Инфобокс Гариг Бархасбадь /Jupiter/ нь нарны аймаг дахь тав дахь гариг юм. Түүнийг аварга том хийн гариг гэж нэрлэдэг ба учир нь уг гариг хийнээс тогтдог бөгөөд нарны аймгийн хамгийн том гариг юм. Түүний масс нь маш их ба нарны аймгийн бусад долоон гаригийн массын нийлбэрээс ч их байдаг. Бархасбадийн татах хүч дэлхийнхээс олон дахин их. Шөнө нь цельсийн 1250 хэм халуун байх ба өглөө нь цельсийн 1700 хэм халуун байна. Цацраг туяа ихтэй байдаг учраас 150 000 километрийн зайд байсан ч амь насанд аюултай хэмжээнээс 500 дахин их цацраг туяатай байдаг. Атмосферт нь гели байдаг боловч ихэнх хувийг нь устөрөгч эзэлнэ. Ромын бурхдын хаан Юпитерийн (Jupiter) нэрээр нэрлэгдсэн.

2009 он гэхэд түүний 63 дагуулыг нээсэн байсан. 16 том дагуултай. Ио, Европ, Ганимед, Каллисто гэсэн дөрвөн том дагуултай Галилейн дагуулууд гэж нэрлэнэ.

Бархасбадийн агаар мандал болон хэмжээ нь асар их даралтыг үүсгэдэг. Хэрэв уг гариг руу сансрын хөлөг илгээвэл тэр нь секундын дотор эвдрэх болно. Ийм учраас түүний дотоод бүтцийг судлах боломжгүй юм. Бархасбадь гурван нимгэн цагирагтай.

Бархасбадь нь нарны аймаг доторхи сугар гарагаас ч тод гэрэлтэй, Эртний Хятадад Бархасбадь гаригаар насны ойг тэмдэглэдэг байсан учраас хятадууд "Насны од" хэмээн нэрлэдэг. Европчууд ихэд хүндэтгэн тэнгэрийн сахиус Зубите-аар түүнийг нэрлэдэг. Тус гаригийн гадарга дээр тод улаан өндөг хэлбэртэй толбо байдаг. Түүнийг том улаан толбо гэж нэрлэдэг бөгөөд 300-аад жилийн настай. 1979 онд "Жуулчин" сансар судлалын станц Бархасбадь гариг гэрэлт цацрагаар хүрээлэгдсэн байдгийг олж мэджээ. Тус гаригийн гэрэлт цацраг нь том, бага хар өнгийн чулуун хэсгүүдээс тогтсон байна. Хар өнгийн чулуу нь нарны туяаг ойлгодоггүй.

Бархасбадь гариг нь гадаад давхраадаа хийн буюу үүлэн бүслүүртэй. Энэхүү үүлэн бүслүүр нь голчлон аммиакаас /NH3/ тогтсон байдаг. Бархасадь эзлэхүүнээрээ дэлхийгээс 1300 дахин, массаараа 318 дахин их бөгөөд нарны аймгийн 9 гаригийн хамгийн том нь. Уг гариг хурдан эргэдэг учир 9 цаг 50 минутад тэнхлэгээ нэг бүтэн эргэдэг. Харин дэлхий дээр 11 жил 10 сар болох хугацаанд Бархасбадь нарыг нэг бүтэн тойрдог. Бархасбадь одоогоор 60-аад дагуултай байгааг олж тогтоосон бөгөөд 9 их гаригийн дотроос хамгийн олон дагуултай гариг юм. Ио/1/ , Европ /2/, Ганимэд /3/, Каллисто /4/ нь түүний хамгийн том дагуулууд юм. Эдгээр дөрвөн дагуулыг нийтэд нь Галилейн дагуулууд гэдэг. Учир нь 1610 онд Италийн одон оронч Галилео Галилей хамгийн анхны тэнгэр эрхсийг ажиглах ажиглалтын телескопыг сайжруулан зохион бүтээн эдгээр дагуулуудыг нээсэн байна. Ио нь бусад гурван дагуулаа бодвол чулуун буюу ус болон мөсний хэмжээ харьцангуй бага юм. Мөн ажиллагаатай галт уул байдаг. Түүнээс хүчтэй дэлбэрч гадагшаа оргилон гарсан халуун хайлмаг чулуулаг хэдэн зуун мянган метрийн өндөрт цацагдана. Дагуул 2-ийн мөсөн давхарга доорхи далайд амьдрал байж магадгүй гэж зарим судлаачид үздэг. 3-р дагуул /ганимед/ нь нарны аймгийн 150 дагуулын дотроос хамгийн том нь аж. Түүний голч нь 5268 мянган метр аж. Буд ба Тэнгэрийн ван гаригаас том, Бархасбадь гаригийн гадаргын давхаргад бага зэргийн шингэн байдалтай устөрөгч байх бөгөөд нарны халууныг хүлээн авахын зэрэгцээ өөрийн гадаргуугаас дулаан ялгаруулдаг. Нарнаас авсан дулаанаас илүү дулаан ялгаруулдаг ажээ. Бархасбадь дээр хар салхи болдог.

Нэмэр

Ишлэл

Гадаад холбоос

 Commons: Jupiter – Викимедиа дуу дүрсний сан
  • "Video from spaceship New Horizon's flyby of Jupiter". Dagoblet.no. Retrieved 2009-07-10.
  • Hans Lohninger; et al. (November 2, 2005). "Jupiter, As Seen By Voyager 1". A Trip into Space. Virtual Institute of Applied Science. Retrieved 2007-03-09. {{cite web}}: Explicit use of et al. in: |author= (help)
  • Dunn, Tony (2006). "The Jovian System". Gravity Simulator. Retrieved 2007-03-09.—A simulation of the 62 Jovian moons.
  • Seronik, G.; Ashford, A. R. "Chasing the Moons of Jupiter". Sky & Telescope. Retrieved 2007-03-09.{{cite web}}: CS1 maint: multiple names: authors list (link)
  • Anonymous (May 2, 2007). "In Pictures: New views of Jupiter". BBC News. Retrieved 2007-05-02.
  • Cain, Fraser. "Jupiter". Universe Today. Retrieved 2008-04-01.
  • "Fantastic Flyby of the New Horizons spacecraft (May 1, 2007.)". NASA. Retrieved 2008-05-21.
  • "Moons of Jupiter articles in Planetary Science Research Discoveries". Planetary Science Research Discoveries. University of Hawaii, NASA.

Загвар:Link FA Загвар:Link FA Загвар:Link FA Загвар:Link FA Загвар:Link FA