Булга: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б r2.7.2) (робот Нэмж байна: cs:Sobol asijský
б Bot: Migrating 53 interwiki links, now provided by Wikidata on d:q26423 (translate me)
Мөр 36: Мөр 36:


[[Ангилал:Хөхтөн амьтад]]
[[Ангилал:Хөхтөн амьтад]]

[[af:Sabeldier]]
[[ba:Кеш]]
[[bg:Самур]]
[[br:Sebelinez]]
[[bxr:Булган]]
[[ca:Marta gibelina]]
[[ceb:Martes zibellina]]
[[cs:Sobol asijský]]
[[cv:Кăш]]
[[da:Zobel]]
[[de:Zobel]]
[[el:Ζιμπελίνα]]
[[en:Sable]]
[[eo:Zibelo]]
[[es:Martes zibellina]]
[[eu:Martes zibellina]]
[[fa:سمور]]
[[fi:Soopeli]]
[[fr:Zibeline]]
[[frr:Zobel]]
[[he:צובל]]
[[hr:Samur]]
[[hu:Coboly]]
[[io:Zibelino]]
[[is:Safali]]
[[it:Martes zibellina]]
[[ja:クロテン]]
[[ka:სიასამური]]
[[kk:Бұлғын]]
[[ko:검은담비]]
[[koi:Низь]]
[[kv:Низь]]
[[lez:Хундуз]]
[[lt:Sabalas]]
[[lv:Sabulis]]
[[mhr:Лумшо]]
[[ms:Sabel]]
[[nl:Sabelmarter]]
[[no:Sobel]]
[[pl:Soból]]
[[pt:Zibelina]]
[[ru:Соболь]]
[[sah:Киис]]
[[simple:Sable]]
[[sr:Самур]]
[[sv:Sobel]]
[[th:เซเบิล]]
[[tr:Samur]]
[[ug:قارا بۇلغۇن]]
[[uk:Соболь]]
[[vi:Martes zibellina]]
[[yi:צאבעל]]
[[zh:紫貂]]

01:30, 9 Гуравдугаар сар 2013-ий байдлаарх засвар

Булга

Ховордолтын зэрэглэл

Ховордоогүй (IUCN3.1)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Хөхтөн
Баг: Мах идэштэн
Овог: Суусрын
Төрөл: Martes
Зүйл: M. zibellina
Латин нэр
Martes zibellina
Карл Линней, 1758
Булган (салаа утга) холбоосыг дарж адил нэрт зүйлсээс ялган таниарай.

Булга (Martes zibellina) нь суусарын 1 зүйл бөгөөд Оросын Уралын нуруунаас Сибирь, Монголын хойд хэсэг, Хятад, Японы Хоккайдод амьдарна. Мөн Польш, Скандинавын орнуудад тархжээ. Эрт дээр үеэс агнан өндөр үнэ хүрдэг арьсыг нь авж байсан бөгөөд өдгөө ч тансаг хэрэглээнд тооцогддог. Орост зэрлэг булгыг агнасаар байгаа ч, үслэг эдлэлийн зах зээлдэх арьсны ихэнх нь булганы фирмээс нийлүүлэгдэж байна.

Гадна төрх

Булга нь хүйсийн ялгаатай төрхтэй амьтанд орно. Эр булганы биеийн урт 38-56 см, сүүл нь 9-12 см, 880-1800 гр жинтэй. Эм нь 7.2-11.5 см сүүлтэй, биеийн урт 35-51 см. Өвлийн арьс нь урт сортой, гялалзсан, зуныхаас илүү тансаг байдаг. Өөр өөр дэд зүйлүүд нь газарзүйн бүсээс хамааран ялгаатай өнгийн арьс үстэй. Булга нь ойн суусартай гадаад төрхөөр маш төстэй ч, арай урт чих, толгой харьцангуй богино сүүлтэй юм.

Зан авир, идэш тэжээл

Голын эргийн ойролцоох нүх, модны үндэс бүдүүн хэсгийн үүр хонгилд амьдардаг. Тэд хад цохио болон модонд маш сайн авирна.

Булга нь холимог тэжээлтэй, улирлын байдлаар идэш тэжээл нь өөрчлөгдөнө. Зун их хэмжээний туулай, бусад жижиг сээр нуруутан амьтад барьж иддэг. Өвөл цагт цас, хүйтнээс болон түгжигдмэл байдалд орсон үедээ зэрлэг жимс жимсгэнээр хооллоно. Мөн тэд үен, хотны үен, зарим шувууг ангуучилдаг аж. Заримдаа чоно, баавгайн мөрийг даган явж, тэдний барьсан амьтдын үлдэгдлийг иддэг. Бас авгалдай зэрэг нялцгай биетэн, урд савраараа загас барьж иднэ.


Үржил

Газарзүйн байршлаас хамааран 6-8 сарын дундуур үед үржилд орно. Эмэгчингийн төлөө ширүүн өрсөлдөөн явагддаг. Модны навч, хөвд, хуурай өвс дэвссэн нүхэнд төрнө. 250-300 хоног хээлээ тээх ба ихэвчлэн 2-3 зулзага гаргадаг. Эр нь үүр, эзэмшил газраа хамгаалан, идэш тэжээл зөөдөг. Дөнгөж төрсөн зулзага нүд нь аниатай, маш бага тачир үстэй, 25-35 гр, 10 см урт байдаг аж. 30-36 хоногийн дараа нүдээ нээх ба 2 нас хүрээд үржилд орох нас бие гүйцдэг.

Гадаад холбоос

 Commons: Булга – Викимедиа дуу дүрсний сан