Глориа Свансон: Засвар хоорондын ялгаа

Хуудас үүсгэв: "Глория Свенсон 1899 оны гуравдугаар сарын 27-нд Чикаго хотноо төржээ. Арван долоотой байхда..."
 
(Өөрчлөлт алга)

02:02, 24 Гуравдугаар сар 2013-ий байдлаарх засвар

Глория Свенсон 1899 оны гуравдугаар сарын 27-нд Чикаго хотноо төржээ. Арван долоотой байхдаа киноны карьераа Кистоун кино пүүст инээдмийн жүжигчнээр эхэлсэн байв.

Тэрээр “Пульманы вагоны сүйт бүсгүй”, “Түүний шийдвэр буюу Аюултай бүсгүй” зэрэг кинонуудад амжилттай тоглосон юм. Чарли Чаплины хамт “Түүний шинэ бүтээл” кинонд тоглоод 1924 онд “Эр хүнээр удирдуулагч” гэсэн инээдмийн киног нь бүтээлцжээ. Свенсоны жүжигчний хувь заяа нь юуны түрүүнд Сесиль де Милль найруулагтай холбоотой. “Эрчүүдийг бүү соль” (1919) , “Зовлон, жаргалд хамтдаа” (1919), “Эрэгчид ба эмэгчид” (1919), “”Эхнэрээ солих ямар хэрэг байна” (1920), “Анатолийн хэрэг (1921) зэрэг кинонуудад тэр тогложээ. Холливудын од болоод тэрээр 1926 онд өөрийн студийг байгуулан “Сэди Томпсон” (1928) ба “Журам зөрчигчид” (1929) киног бүтээн хоёр удаа Оскарын шагналд нэр дэвшиж байлаа. Дуутай кино гарч ирсний дараа тэрээр кинонд тоглохоо бараг больсон байв.

Урт хугацааны завсарлагынхаа дараа Глория Свенсон тавиад оноос дахин кинонд тоглох болжээ. Энэ үеэрээ тэрээр ХХ зууны гайхамшигтай жүжигчдийн нэг гэдгээ дахин баталсан юм. Билл Уайлдерийн “Бульвер Сансет” (1950) кинонд дуугүй киноны одын дүрийг бүтээн дахин Оскарт нэр дэвшсэн байлаа. Глория театрын тайзнаа телевизийн кинонд амжилттай тоглож иржээ. Мөн тэрээр баян чинээлэг, өөрийн бизнестэй эмэгтэй байсан юм. 1960-1970 онуудад өөрийн брэндтэй загварын ордонг Нью-Йорк гарган ирсэн байлаа. Рамон Наварро, Женнифер Жонс, Гретà Гарбо, Роберт Рейн зэрэг алдартай жүигчдийн хамт тэрээр Холливудад 1947 онд Индира Дэвийн нээсэн йогийн сургуульд хичээллэдэг байсан бөгөөд Индира “Америкчуудад зориулсан йог” номоо Глорияд зориулсан байлаа.

Тэрээр 1983 оны дөрөвдүгээр сарын 4-нд Нью-Йорк хотноо насан өөд болжээ