Олон улсын нэгжийн систем: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 14: Мөр 14:
=== Үндсэн (суурь) нэгжүүд ===
=== Үндсэн (суурь) нэгжүүд ===
{|class="wikitable" border="1" cellpadding="2" width="600"
{|class="wikitable" border="1" cellpadding="2" width="600"
{|class="standard" style="text-align:center"

!colspan="2"| Утга ||colspan="5"| Нэгж
!colspan="2"| Утга ||colspan="5"| Нэгж
|-
|-

07:30, 27 Гуравдугаар сар 2013-ий байдлаарх засвар

Олон улсын нэгжийн систем (франц Le Système international d'unités нэрний хураангуй нь SI буюу монголоор СИ гэж хураангуйлж заншсан) нь метрийн системийн орчин үеийн хувилбар юм. СИ нь дэлхий дээрх хамгийн түгээмэл хэрэглэгдэж буй нэгжийн систем бөгөөд худалдаа, аж үйлдвэр болон шинжлэх ухааны аль алинд нь өдөр тутам хэрэглэгддэг.

Хуучин метрийн систем нь хэд хэдэн нэгжийн бүлгүүдээс бүрддэг. 1960 онд сантиметр-грамм-секунд (сгс) системээс илүүтэйгээр метр-килограмм-секунд (мкс) систем дээр үндэслэн СИ нэгжийн системийг хөгжүүлж буй болгосон.

СИ систем нь хэд хэдэн шинэ нэгжийн нэрийг оруулж ирсэн. СИ систем нь тогтмол биш бөгөөд хэмжилтийн технологи хөгжих тутамд олон улс хоорондын зөвшилцлийн дагуу шинээр нэгж зохион бас тайлбаруудыг нь шинэчилсээр байдаг. Олон улсын албан ёсны гарын авлага нь 1970 оноос хэвлэгдэж эхэлсэн СИ системийн гарын авлага (Франц: Brochure SI, Англи: SI Brochure) юм. 1985 оноос уг гарын авлага нь франц ба англи хэлээр хэвлэгдэх болсон бөгөөд, бусад олон хэл дээр орчуулагддаг. 2006 онд 8-р хэвлэл гарсан.

Энэхүү нэгжийн системийг түгээмэл хэрэглэдэг бөгөөд ихэнх улс орнууд өөр бусад нэгжийн албан ёсны тайлбар гаргадаггүй. Харин Америкийн Нэгдсэн Улс нь СИ системийн нэгжээс гадна одоо ч олон хуучин нэгжүүд хэрэглэсээр байна. Британид засгийн газар нь метрийн системд шилжих бодлого хэрэгжүүлж буй ч энэхүү шилжилт нь хараахан дуусаагүй байна. СИ нэгжээс өөр нэгж хэрэглэж буй эдгээр улсууд (тухайлбал АНУ болон Англи) нь өөрсдийн уламжлалт нэгжүүдийг СИ системийн нэгжүүдээр дахин тодорхойлоод байна.

Улс орнуудын метрийн системд шилжсэн огноо. СИ системийг үндсэн хэмжилтийн систем гэж хүлээн зөвшөөрөөгүй орнуудыг (Либери, Мьянма, АНУ) хар өнгөөр тэмдэглэв.

СИ системийн хэмжих нэгжүүд

СИ системийн нэгжүүд нь бичмэл үсгээр бичигддэг ба нэгжийг бичсэний дараа цэг тавигддаггүй.

Үндсэн (суурь) нэгжүүд

Утга Нэгж
Нэр Тэмдэглэгээ Нэр Тэмдэглэгээ
Монгол франц/англи Монгол Олон улс
Урт L метр mètre/metre м m
Жин/Масс M килограмм* kilogramme/kilogram кг kg
Хугацаа T секунд seconde/second с s
Цахилгаан гүйдлийн хүч I ампер ampère/ampere А A
Термодинамикийн температур Θ кельвин kelvin К K
Бодьсийн хэмжээ N моль mole моль mol
Гэрлийн хүч J кандел candela кд cd

Жич:Түүхийн шалтгаанаар «килограмм» нь аравтын угтвар «кило»-г агуулдаг. Иймд бүхэл болон бутархай нэгжийг гарган авахад СИ-гийн стандарт угтваруудыг «грамм»-д залгадаг. «Грамм» нь СИ системийн бутархай нэгж юм: 1 г = 10−3 кг).

Уламжлагдсан нэгжүүд

Уламжлагдсан нэгжүүдийг үндсэн нэгжүүдийн математик үйлдлээр (үржих ба хуваах) илэрхийлж болдог. Зарим уламжлагдсан нэгжүүдэд, ашиглахад хялбар болгох зорилгоор өөрийн нэрийг өгсөн байдаг.

Загвар:Link FA Загвар:Link FA Загвар:Link FA