Ариунбаярын Өнөржаргал: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б Bot: Migrating 2 interwiki links, now provided by Wikidata on d:q3874626 (translate me)
бNo edit summary
Мөр 5: Мөр 5:
|Шикона=Хакүба Такэши
|Шикона=Хакүба Такэши
|Жинхэнэ нэр=Ариунбаярын Өнөржаргал
|Жинхэнэ нэр=Ариунбаярын Өнөржаргал
|Төрсөн өдөр=1983 оны 5 сарын 5
|Төрсөн өдөр={{Birth date and age|1983|5|5}}
|Төрсөн газар=[[Монгол улс]], [[Улаанбаатар]]
|Төрсөн газар=[[Монгол улс]], [[Улаанбаатар]]
|Өндөр=185 см
|Өндөр=185 см
Мөр 20: Мөр 20:
|Зодог тайлсан=2011 оны 5 сар
|Зодог тайлсан=2011 оны 5 сар
|Тайлбар=
|Тайлбар=
|Оруулсан огноо=2012 оны 2 сарын 12
|Оруулсан огноо=2011 оны 4 сарын 5
}}
}}


Мөр 144: Мөр 144:


{{DEFAULTSORT:Хакүба Такэши}}
{{DEFAULTSORT:Хакүба Такэши}}
[[Ангилал:1983 онд төрөгсөд]]
[[Ангилал:Монголын сүмочид]]
[[Ангилал:Монголын сүмочид]]

07:12, 3 Дөрөвдүгээр сар 2013-ий байдлаарх засвар

Хакүба Такэши (白馬毅)

Шикона Хакүба Такэши
Жинхэнэ нэр Ариунбаярын Өнөржаргал
Төрсөн өдөр 1983 оны 5 сарын 5 (1983-05-05) (40 настай)
Төрсөн газар Монгол улс, Улаанбаатар
Өндөр 185 см
Жин 127 кг
Харьяалагдах дэвжээ Мичинокү дэвжээ
Амжилт
Одоогийн банзүкэ Зодог тайлсан
Хамгийн өндөр цол Зүүний комүбүси
Нийт барилдаан 347 ялалт 303 ялагдал 12 өнжсөн (67 башо)
Макүүчи дэх барилдаан 55 ялалт 65 ялагдал (8 башо)
Түрүү Макүшита 1
Жонидан 1
Шагнал
Тоо баримт
Анхны башо 2000 оны 1 сар
Макүүчид дэвшсэн 2008 оны 5 сар
Зодог тайлсан 2011 оны 5 сар
Тайлбар
2011 оны 4 сарын 5-ны байдлаар
Загвар, Хэлэлцүүлэг)

Хакүба Такэши (Япон: 白馬毅, はくば たけし, 1983 оны 5 сарын 5-нд төрсөн) нь Монголын сүмоч юм. Жинхэнэ нэр нь Ариунбаярын Өнөржаргал. Биеийн өндөр 185 см, жин 127 кг, O буюу 1-р бүлгийн цустай. Дээд цол нь зүүний комүсүби (2010 оны 7 сар).

Намтар

1998 оны 12 сараас Мичинокү дэвжээнд бэлтгэл хийж байгаад, 1999 оны сүүлчээр нэг галын Тацүтагава дэвжээнд орж, 2000 оны 1 сарын тэмцээнээр анх мэргэжлийн сүмод хөл тавьжээ. Мөн оны 9 сарын 21-нд сэкивакэ асан, Аоносато буюу Тацүтагава ояката тэтгэвэртээ гарч, дэвжээгээ хааснаар Мичинокү дэвжээнд шилжсэн байна.

2001 оны 1 сарын тэмцээнд жонидан зиндаанд өвдөг шороодолгүй түрүүлсэн. Санданмэд нэлээн удсаны эцэст 2003 оны 1 сарын тэмцээнээр макүшитад дэвшиж чаджээ. Жижиг биетэйн улмаас макүшитагийн дунд хэсэгт 2 жил гаруй байсан бөгөөд 2006 оноос эхлэн макүшитагийн дээд хэсэг хүртэл чансаагаа ахиулж, мөн оны 11 сарын тэмцээнд оргил чансаа болох макүшитаги-н 2-оос босч барилдан, өвдөг шороодолүй зиндаандаа түрүүлснээр 2007 оны 1 сарын тэмцээнд жүүрёод дэвшиж чаджээ.

2007 оны зуны жүнгёо буюу үзүүлэх барилдааны үеэр өвдгөө бэртээж, баруун өвдгөндөө мэс засал хийлгэсэн. 2008 оны 5 сард макүүчид дэвшсэн ч амжилт үзүүлж чадалгүй, жүүрёо зиндаа руу унаж, жил гаруй тэндээ барилдсан аж.

Харин 2010 оны 1 сарын тэмцээнээс дахин дээд зиндаанд дэвшин барилдаж, улмаар 5-р сарын тэмцээнд маэгаширагийн 5-д эрэмбэлэгдэн, Харүмафүжи, Кото-Оошү нарын оозэкиг давж, нийт 10 давснаар дараагийн тэмцээнд комүсүби цол хүртжээ.

Бусад

  • Японд амьдардаг байсан авга эгчийн нь танил нь тэр үеийн Тацүтагава оякатагийн найз байсан бөгөөд оякатад танилцуулж өгчээ[1]. Ийнхүү дунд ангиа төгссөн Өнөрбаяр хүү 1998 оны 12 сард Японд хөл тавьж, Мичинокү дэвжээний нэрийн өмнөөс барилдахаар болсон боловч тус дэвжээнд харьяалагддаг байсан Аргентин бөх Хошитангогийн Японы иргэншил авах асуудал удааширч байсны улмаас жил гаруй тус дэвжээнд бэлтгэл хийж өнгөрөөжээ[2]. Тэр үед 3 сарын визний хугацаа нь дуусах бүрт 10 хоног нутагтаа харьж, визээ сунгуулдаг байжээ[3].
  • Олонхи монгол сүмочдоос ялгаатай нь, Хакүба үндэсний бөхөөр барилдаж байгаагүй, бөхийн удамгүй.
  • Шикона буюу дэвжээний нэр болох "Хакүба" гэдэг нь "Цагаан морь" гэсэн утгатай бөгөөд Нагоя хотод амьдардаг байсан, Мичинокү дэвжээний хөгжөөн дэмжигч хүн ийн нэр хайрлажээ. Монгол гэвэл морь, мөн цагаан од буюу ялалтыг бэлгэдэж өгсөн гэдэг. Мөн ижил нэртэй Нагано мужийн Хакүба тосгонд түүнийг дэмжих клуб байдаг[4].
  • 2008 оны 10 сард гэрлэж, 11 сарын 3-нд охинтой болсон[5][6]. Эхнэр нь Токитэнкү А.Хүчитбаатарын дүү бөгөөд ийнхүү ураг барилдсан учраас тэд хоорондоо барилдахгүй[7]. Ээж Энхтуяа нь 2009 оны 6 сараас Сүмогийн ордны ойролцоо буюу Рёогокүд "Улаанбаатар" хэмээх монгол хоолны ресторан ажиллуулж байгаа[8][9].

Амжилт

                                                                                                                                                                                                                                                                
Хакүба Такэши
1 сар
Хацү башо (Токио)
3 сар
Харү башо (Осака)
5 сар
Нацү башо (Токио)
7 сар
Нагоя башо (Айчи)
9 сар
Аки башо (Токио)
11 сар
Кюүшү башо (Фүкүока)

2000 он

(Маэзүмо)Барууны жонокүчи #35
4–3 
Зүүний жонидан #130
5–2 
Зүүний жонидан #80
5–2 
Зүүний жонидан #37
1–1–5 
Зүүний жонидан #72
0–0–7 

2001 он

Зүүний жонидан #72
7–0 
Барууны санданмэ #68
4–3 
Барууны санданмэ #50
4–3 
Зүүний санданмэ #34
3–4 
Барууны санданмэ #51
4–3 
Барууны санданмэ #40
4–3 

2002 он

Барууны санданмэ #27
4–3 
Зүүний санданмэ #14
2–5 
Барууны санданмэ #40
4–3 
Зүүний санданмэ #26
2–5 
Зүүний санданмэ #51
6–1 
Барууны санданмэ #1
5–2 

2003 он

Барууны макүшита #40
4–3 
Зүүний макүшита #32
4–3 
Барууны макүшита #26
3–4 
Барууны макүшита #33
3–4 
Зүүний макүшита #41
3–4 
Барууны макүшита #52
5–2 

2004 он

Зүүний макүшита #29
4–3 
Барууны макүшита #21
3–4 
Барууны макүшита #31
3–4 
Барууны макүшита #38
4–3 
Барууны макүшита #31
2–5 
Барууны макүшита #45
5–2 

2005 он

Зүүний макүшита #30
3–4 
Зүүний макүшита #40
5–2 
Зүүний макүшита #29
3–4 
Барууны макүшита #35
3–4 
Барууны макүшита #46
3–4 
Барууны макүшита #53
6–1 

2006 он

Барууны макүшита #24
6–1 
Барууны макүшита #9
6–1 
Барууны макүшита #2
3–4 
Барууны макүшита #6
5–2 
Барууны макүшита #2
4–3 
Зүүний макүшита #2
7–0 

2007 он

Зүүний жүүрёо #11
8–7 
Барууны жүүрёо #10
8–7 
Зүүний жүүрёо #8
7–8 
Барууны жүүрёо #8
8–7 
Барууны жүүрёо #3
8–7 
Барууны жүүрёо #2
5–10 

2008 он

Барууны жүүрёо #8
11–4 
Барууны жүүрёо #3
8–7 
Барууны маэгашира #16
4–11 
Барууны жүүрёо #5
5–10 
Зүүний жүүрёо #11
7–8 
Барууны жүүрёо #12
7–8 

2009 он

Зүүний жүүрёо #14
11–4 
Зүүний жүүрёо #4
6–9 
Барууны жүүрёо #7
8–7 
Барууны жүүрёо #3
7–8 
Зүүний жүүрёо #5
9–6 
Барууны жүүрёо #1
8–7 

2010 он

Барууны маэгашира #14
9–6 
Зүүний маэгашира #9
8–7 
Барууны маэгашира #5
10–5 
Зүүний комүсүби
4–11 
Барууны маэгашира #5
8–7 
Зүүний маэгашира #4
4–11 

2011 он

Барууны маэгашира #10
8–7 
xЗүүний маэгашира #7
Зодог тайлсан
––
Нүд болгон дахь тоо нь "даваа-унаа-өнжөө"-г илэрхийлнэ.    Түрүү Зодог тайлсан Жүүрёо, макүшита

Тусгай шагнал: Д=Дайчин барилдааны шагнал Г=Гарамгай барилдааны шагнал У=Уран барилдааны шагнал     Бусад: =Кинбоши
ЗиндааМакүүчи - Жүүрёо - Макүшита - Санданмэ - Жонидан - Жонокүчи

ЦолЁкозүна - Оозэки - Сэкивакэ - Комүсүби - Маэгашира ("#тоо" нь эрэмбийг илтгэнэ)

Эшлэл

  1. "Сүмо" сэтгүүл, 2007 оны 1 сарын дугаар "花の新十両データバンク"
  2. "Сүмо" сэтгүүл, 2006 оны 4 сарын дугаар "大銀杏が待っている"
  3. "Оо-зүмо" сэтгүүл, 2006 оны 4 сарын дугаар "幕下訪問"
  4. [http://www.shinshu-liveon.jp/www/topics/node_131934 "「白馬関」の後援会設立" 2009 оны 10 сарын 14, Шинано Майничи Шимбүн
  5. 結婚していた白馬、幕内で初の勝ち越し 2010 оны 1 сарын 20, Спортс Ниппон
  6. 白馬“愛の力”で初の勝ち越し 2010 оны 1 сарын 19, Дэйли Спортс
  7. "Сүмо" сэтгүүл, 2010 оны 4 сар
  8. [http://www.nikkansports.com/sports/sumo/news/p-sp-tp3-20100120-587446.html "白馬が平幕勝ち越し一番星" 2010 оны 1 сарын 20, Никкан Спортс
  9. モンゴル料理ウランバートル

Гадаад холбоос

  • Хакүба Такэши - Сүмогийн холбооны албан ёсны сайт дахь профиль (англи хэлээр)