Дөрвөлжин булш: Засвар хоорондын ялгаа

No edit summary
б Ancientsteppe moved page Дөрвөлжин булшны соёл to Дөрвөлжин булш: гарчиг
(Өөрчлөлт алга)

14:48, 28 Дөрөвдүгээр сар 2013-ий байдлаарх засвар

Дөрвөлжин булшны соёл нь Монгол орон дахь Хүрэл зэвсгийн үеийн сүүл, Төмөр зэвсгийн эхэн үеийн буюу МЭӨ 1100-300 жилийн өмнөх археологийн соёл юм.Гадны зарим судлаачид энэ соёлыг Байгаль хавиар байсан Тунгусуудын Глазковын соёлын үргэлжлэл хэмээн үздэг.Л.Гумилевийн үзэж буйгаар Тунгусууд өмнө зүгээс Байгаль нуур луу нүүн ирж тэнд байсан палеосибирь хэлт Юкагируудыг хойд зүгт шахан суурьшжээ.

Тархац

Дөрвөлжин булшны соёл нь Монгол орны төв,зүүн хэсэг, Байгаль нуурын төв,өмнөд хэсэг, Чита мужийн өмнөд нутаг,Өвөрмонголоос баруун тийшхи зарим нутагт болон Өвөрмонголын нутагийг бүхэлд хамран тархсан байдаг.Хойд зах нь Якутын Куда гол хүрнэ.Дөрвөлжин булшны дээр хавтгай чулуунуудыг тойруулан босгосон байдаг тул энэ соёлыг Дөрвөлжин булшны соёл хэмээн нэрлэдэг.Булшны эргэн тойронд оршуулгын, тахилгын байгууламж, эртний хүмүүсийн сууц, хадны сүг зураг, буган хөшөө байхаас гадна талийгаачдад зориулан дагалдуулсан эд өлгийн зүйлс, малын яс олддог.Эдгээр булшны ихэнх нь МЭӨ 6-р зуунд хамаарах бөгөөд сүүлийнх нь МЭӨ 2-р зууных буюу Хүннүгийн үеийнх байдаг.

Дөрвөлжин булшны зохион байгуулалт

Булшны хүрээ нь 1.5-9.6 м, дөрвөлжин чулууны өндөр нь 0.5-3 м хүрдэг.Газрын гадаргаас 0.6м-2.5-3 метрийн гүнд байх дөрвөлжин булшнуудын дээр буган хөшөө босгодог.Заримдаа бугын оронд морийг дүрсэлж хөшөөн дээрээ хутга, сүх зэрэг төрөл бүрийн зэр зэвсэг сийлсэн байх нь бий.

Нерчинскийн Лами ууланд 30 метр урт, 4 хэсгээс бүрдэх томоохон оршуулгын цогцолбор бий.Булшны дээрээс тус бүр нь 500 кг орчим жинтэй том чулуунуудаар дарж морь, үхэр, хонь дагалдуулсан байдаг.

Ихэнх дөрвөлжин булш эрт цагт тоногджээ.Эндээс олдсон хувцаснууд нь төрөл бүрийн өнгө, чимэглэлтэй байдаг.Мөн зүү, сүх, хутга, нум, аяга зэрэг эдлэл гардаг ба ихэнх нь хүрэл, цөөн хэсэг нь төмөрөөр хийгджээ.Дөрвөлжин булшны соёлын эзэд нь амьтны загварт урлагийг үүсгэсэн гэж монголчууд үздэг ч гадны эрдэмтэд скифийн амьтны загварт урлагаас Монголын амьтны загварт урлаг үүссэн гэж баталдаг.Гэвч Монголын амьтны загварт урлаг нь бусад угсаатны амьтны загвараас өөр, илүү гоёмсог боловсронгуй шинжтэй байдаг нь үүнийг үгүйсгэдэг.

Байгаль нуурын зүүн хэсгийн Дөрвөлжин булшны соёл

Эндхийн зарим дөрвөлжин булшны гадуур чулуугаар дугариг эсвэл тэгш өнцөгт хүрээ үүсгэсэн байдаг.Голчлон өндөрлөг газар байрлуулсаныг нарыг шүтэх үзэлтэй холбон тайлбарладаг.

Угсаатны хамаарал

Антропологи төрхийн хувьд дөрвөлжин булшны соёлын хүмүүс нь монголжуу төрхтөнүүд байсан ба харин Тува, баруун хойд Монголоос сүүлд ирсэн дөрвөлжин булшны хүмүүс нь кавказ төрхтөн байв. Тэд өмнөд Байгаль, зүүн Монголын хүрэлийн үеийн хүмүүстэй угсаа гарал ижил юм.Угсаа гаралын хувьд монгол эрдэмтэд Монгол төрхтний өмнөд Сибирийн дэд бүлэг буюу монголчууд байсан гэж баталдаг бол гадны зарим судлаачид тэднийг гарал үүсэл нь бүрхэг тодорхойгүй гэх буюу Монгол төрхтний умард Сибирийн дэд бүлэгт хамаарах монгол бус өөр угсаатан, монголчууд одоогийн нутагтаа Карасукийн соёлыг мөхсөний дараа ирсэн гэж үздэг.

Дөрвөлжин булшны соёл нь Хүннү, Сяньби зэрэг монгол угсаатнуудын соёлтой ижил бөгөөд эрт үеийн эдгээр соёлууд болон орчин үеийн Монголчуудын соёл нь олон талаараа ижил, салшгүй залгамж холбоотой нэгэн угсаатаных болохыг археологи, антропологийн олдворуудаар нотолжээ.


Ном зүй

  • Н.Наваан,"Дорнод Монголын хүрлийн үе"
  • Сэр-Оджав, "Монголын эртний түүх"

Нэмж унших

Гадны холбоос